Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса “Риа Новости" агентлагийн сэтгүүлчид өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.
-Та ОХУ-Польшийн болон Орос-баруун орнуудын хоорондын харилцааг бэхжүүлэхийн төлөө эуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан?
-Учир нь Орос орон Польш, Европ, дэлхийн дахинд хэрэгтэй. Дээр нь Орос шиг их гүрэнд боломж их бий. Бид эвтэй найртай амьдрахын төлөө бүгдийг хийх бстой. Энэ мухардмал байдпаасаа гарахад нь Орост туслах хэрэгтэй.
-Таны бодлоор Крымын хойг аль орны газар нутаг вэ?
-Тэгвэл Гданьск хот аль улсад байдаг уу?
-Мэдээж хэрэг Польшийнх.
-Гданьск хот цагтаа Швед, Германых байсан ч одоо Польшийн мэдэлд орсон. Миний хэлж буй зүйл бол Гданьск одоо Европын хот. Крым ч гэсэн тийм болох хэрэгтэй. Хүссэн нь тэндээ амьдарна биз. Крымыг бусдад нээлттэй болгох учиртай. Хүчээр нэгтгэж болохгүй, Бид ч гэсэн зөрчилдөөнтэй байсан. Түүхээс үзэхэд польшууд Оростой хийсэн тулаантай харьцуулахад Германтай зөрчилдөхдөө илүү их цус урсгасан байдаг.
Гэвч бид ойлголцолд хүрснээр Европын холбооны хүрээнд өмнө байсныг мэддэг болж, урагшилж байна. Харин Оростой бид тохиролцож чадаагүй. Ярвигтай олон зүйлийг тодруулах хэрэгтэй.
Тухайлбал, Хатынь дахь аллага, 1920-оод оны эхээр Улаан армийн цэргийн алба хаагчид Польшид олзлогдож хоригдсон тухай гэсэн олон хурц асуудал бий. Энэ тал дээр польш эсвэл оросуудын алинын ч талд орохгүй. Хэдий хүнд байсан ч үнэнийг ил гаргаж, урагшлах хэрэгтэй.
-Тэгвэл та Польш орон Германтай холбоотай асуудлуудаа шийдсэн ч Оростой чадаагүй гэж үздэг хэрэг үү?
-Тийм. Германчуудын хувьд бүх зүйл ил, тодорхой. Хариу Оросоос байнга нэхэх шаардлага тулгардаг.
-Оростой эвлэрэх үйл явц хэр удаан үргэлжлэх вэ?
-Энэ ажлыг түүхчид нээлттэй хийх хэрэгтэй ч анхаарлын төвд байх зүйл биш. Улстөрчид өдөр тутмынхаа ажлыг хийх ёстой. Харин түүхийн асуудлыг түүхчид хариуцаг. Жишээ нь, Смоленскийн ойролцоо унасан Польшийн онгоцны асуудлыг хар. Танай тал онгоцны үлдэгдлийг таван жилийн дараа ч өгөхгүй байна.
-Манай хоёр орны хувьд ямар нааштай зүйл харж байна?
-Энгийн хүмүүс арилжаа эрхэлж, эрх баригчдын үйлдлийг анхаардаггүй. Энэ бол сайн хэрэг. Хүмүүс худалдаа эрхэлж, харилцан хэл амаа ололцож байна. Харин хоёр талын улстөрчид иргэддээ хүндрэл учруулдаг. Орос орон бидэнд хэрэгтэй. Гэхдээ хүн бүхэнд ойлгомжгой, орчин үеийн зарчим баримталдаг, шинэчлэгч Орос орон хэрэгтэй, Б.Ельцинийг төр барьж байхад бидэнд ойлгомжтой тийм үе байсан.
Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй, Улстөрчдийн хувьд Орос оронд аз таардаггүй. Цагтаа би Б.Ельциид хандаж, “Орос орон ийм баян байхад та нарт энэ олон республик юунд хэрэгтэй гэж. Оросыг харахад тансаг "Мерседес” машин шиг хэрнээ нүүдэл хийж яваа айл шиг дээрээ баахан сандал, буйдан аччихсан яваа мэт байдаг" гэхэд тэрбээр их удаан инээсэн юм,
-Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн зөвлөлтийн цэргийн алба хаагчдад зориулсан хөшөөнүүдииг Польшид буулгаж байгаа нь асуудал мөн үү?
-Энэ бол хэвийн бус зүйл. Гэхдээ манай орон Зөвлөлт засгийн дарлалд, хүний эрхээр амьдарч байсныг мартаж болохгүй. Тухайн үед ЗХУ манай бүх үйл хэрэгг хөндлөнгөөс оролцдог байв. Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Зөвлөлтийн цэрэг Польшийн нутгаас гарсан. Олон хот тэдэнд эзлэгдсэн байв. Бид энэ тогтолцоо, Зөвлөлтийн ноёрхлыг хүсээгүй.
Бид эрх чөлөөтэй болсон даруйдаа тэдний бэлгэ тэмдгээс ангижрахыг хүссэн юм. Дайны өмнө манай орон эдийн засгийн хувьд Герман, Францтай дүйцэхүйц байсан бол дараагийн 50 жилд нь коммунизм ноёрхлоо тогтоосон.
Польшууд бол их ардчилсан хэв шинжтэй ард түмэн. Хоёр польш хүн байгаа газарт улс төрийн гурван нам бий болдог. Гэтэп бидэнд ганцхан намтай байхыг тулгасан, И.Сталин цагтаа “Польш хүний дээрх коммунизмыг зүйрлэвэл гахайн дээр морины эмээл тохсонтой адил" хэмээн хошигнож хэлсэн нь зөв байсан.
-Та Польш орныг ЗХУ нацистуудаас чөлөөлөөгүй гэж үздэг үү?
-Тийм биш. Польшуудын хувьд жирийн цэрэг эрсэд хэлэх зүйл байхгүй. Зөвлөлтийн цэргүүд амь насаа алдаж, Польш орныг чөлөөлсөн нь үнэн. Гэвч удирдлагууд нь бүхнийг нураасан. Оросын ард түмний хувьд бүх зүйл зүгээр оросын ард түмэн удирдлагын хувьд байнга азгүйтдэг. Оросууд коммунизмын төлөө их үнэ төлсөн.
-Оросын улстөрчдөд бүх асуудал оршиж байна уу?
-Үгүй. Орос, Европын улстөрчдийн аль алинд нь бий.
-Барууны улстөрчдийн хувьд ямар асуудал байдаг вэ?
-Барууны улстөрчид Орос-той тохиролцож чаддаггүй. Б.Ельцин бид хоёр сайн харилцаатай байсан. Хэрэв би Ерөнхийлөгчийн албыг хоёр дахиа хашсан бол Польш, Оросын харилцааны маргаантай бүх асуудлыг шийдвэрлэж чадах байв. Би хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд дахин таван жил ажиллана хэмээн тооцож байсан бол Б.Ельцин ч гэсэн өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байсан.
-Одоо та Оросыг илүү ойлгуулахын тулд Польшийн шинэ удирдлагад юу гэж зөвлөх вэ?
-Нэн тэргүүнд архиваа ил болгох. Польш, Орос аль аль нь юуг ч нууж хаалгүйгээр ил болгох хэрэгтэй. Хоорондын харилцаан дахь одоогийн уур амьсгалыг цэвэршүүлэх ёстой. Хоёр тал гэм буруугаа хүлээснээр бид эвлэрч, хэвийн ажиллах боломжгой болно. Бид маргаж, зөрчилдөхөд гуравдагч этгээд хождог. Бидний маргаанаас капиталистуудад хожих боломж их өгсөн. Үүнийг зогсоох хэрэгтэй.
-Архиваа нээснээр Польш, Оросын харилцаанд дахь үндсэн асуудлыг шийдвэрлэхэд тус хүргэнэ гэж үзэж байна уу?
-Яг тийм. Архивуудийг нээж, “Ту-154" онгоцын сэгийг Польшид авчирч, газар нутгийг нь цэвэрлэх хэрэгтэй. Б.Ельцин шударга хүн байсан болохоор тохиролцож болдог байсан.
-Та сонгуулийн дараах Польш дахь нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ, Хууль цааз, шударга ёс нам засгийн эрх авсан?
-Польшид одоо ямар нэг зүйлийг ноцтой дордуулах боломжгүй, Эдийн засаг тэс ондоо болж, өмчийн дийлэнх хэсгийг хувьчилж, улс төрийн тогголцоо хөгжсөнөөр олон тооны нам бий болон, Шинэ эрх баригчид ажлаа хэвийн хийвэл бүх зүйл хэвийн байх болно, Ямар нэг зүйлийг буруу тэргүүлсэн шинэ Засгийн газар энгийн хөдөлмөрчдөө анхаарна гэдэгт найдаж байна.
Ардчилап дэлхий дахинаа хямралд орсон. Би дэлхий дахинаа аялж, лекц уншдаг. Хүмүүс хаана ч гэсэн гурван зүйл хэлдэг. Нэгдүгээрт, сонгогдож буй албан тушаалтан хоёроос илүү бүрэн эрхийн хугацаанд ажиллах ёсгүй. Хоёрдугаарт, парламентад орж буй улс төрийн намуудын босгыг бууруулах хэрэгтэй. Гуравдугаарт, бүхнийг тунгалаг ил тодоор санхүүжүүлэх ёстой гэдэг.
-Та Сирийн дайныг дуусгах ёстой гэсэн. Сирийн хямралыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ. Тэнд Б.Асадтай цуг хэлэлцээрийн ширээнд суухаар сөрөг хүчнийг нэгтгэх удирдагч алга. Сөрөг хүчин эв нэгдэлгүй. Та цагтаа Эв нэгдэл хөдөлгөөнийг нягтруулж чадсан шиг Сирийн сөрөг хүчин нэгдэж чадах уу?
-Одоо дайн болж байгаагаас тийм удирдагч алга, Байлдааны ажиллагааг зогсоовол тийм удирдагчтай болох хэрэгцээ бий болж, хүн гарч ирнэ. Цэргийн хулигануудыг улс төрөөс зайлуулах хэрэгтэй. Би америкчуудад байнга хэлдэг. Тэнд цагдаа, энгийн цэргийн албан хаагчдыг оролдох хэрэггүй гэж.
Харин цэргийн дээд удирдлага, жанжин штабыг нь солих хэрэгтэй. Тэд үүнийг хийсэн бол бүх зүйл тайван өргөх боломжгой байсан. АНУ Сирид өөрсдөдөө дайсан бий болголоо. Цэрэг, цагдаагийнхан буудахаас өөр яах байсан гэж.
-Тэгэхлээр та Б.Асадыг зайлуулахын төлөө байна уу?
-Үгүй. Би эмх журам, энх тайван тоггоохын төлөө байдаг. Гэхдээ үүнийг М.Каддафийг зайлуулсан шиг хийх нь буруу. Ливид одоо хүртэл байлдаж байна. Энэ (бүхнийг ухаалгаар зохицуулах хэрэгтэй. Америкчууд дэндүү дээрэнгүй, америк цэргийн гутлаар шийддэг Дараа нь үүний горыг бусад нь амсдаг, Энэ бүхнийг тайван, нөхцөл байдлыг ойлгож хэрэгжүүлсэн бол хэвийн болох байв. Харин одоо Сир дэх зөрчилдөөнийг шийдвэрлэхэд Орос оролцож эхэлсэн болохоор нөхцөл байдал тогтворжино.
-Нобелийн шагналын талаар ярилцъя. Энэ шагналын эзний хувьд сүүлийн жилүүдэд шалгарсан шагналтнууд энхийн төлөө ихийг хийж чадсан уу?
-Намайг хүнд нөхцөлд улс орондоо өөрчлөлт хийхийн төлөө тэмцэж байсны төлөө шагнасан, Энэ шагнал надад цааш тэмцэх үүрэг ногдуулсан юм, Би ялсныхаа төлөө шагнал авсан, Харин Михаил Горбачев олон зүйл хийж чадалгүй ялагдсаныхаа төлөө шагнуулсан юм. М.Горбачев коммунизмыг аварч чадаагүйгээс ЗХУ задарч, Варшавын гэрээг аварч чадаагүй.
-Харин М.Горбачев өөрийгөө ялагдсан гэж үздэгтүй.
-Гэвч баримт бол баримт. Нэг удаа би М.Горбачевоос "Чи коммунизм, ЗХУ хоёрын алиныг нь устгахыг хүсч байсан бэ" гэж асуусан.Харин тэрбээр “Үгүй. Би ЗХУ-ыг аврахыг зорьж байсан" гэж хариулсан. Гэвч эцэстээ бүх зүйл нуран унасан. Хариуд нь би "Чи үнэхээр ЗХУ-ыг хүчээр хадгапж үлдэж болно гэдэгт итгэж байсан гэж үү. Чи гэнэн юмуу урвагч юмуу" гэж хэлсэн.
-М.Горбачев юу гэж хариулсан бэ?
-Маш их гомдож, хагас цагийн турш надтай үг солиогүй, Гэхдээ би түүнийг их үнэлж, хүндэтгэдэг. Михаил Сергеевич маш няхуур, ухаалаг хүн. Гэхдээ зүйрлэж хэлбэл тэрбээр олон чиргүүлтэй том тракторын жолооч хийхэд хүрсэн, Трактар уул өөд өгсч, хөтөл даваад барууныхныг ялах ёстой байв. Гэвч замд нь польшууд хөдөлгүүрийг нь эвдчихсэн.
М.Горбачев араараа уруудахаас өөр аргагүй болсон. Аз болоход трактор ухарч өнхрөхдөө замд нь байсан хөршүүдээ дайрчихаагүй. М.Горбачевт хүч, зэр зэвсэг бүгд байсан болохоор үүнийг хийж болох л байв.
-Нобелийн шагналын талаар дахин асууя. Барак Обамад энэ шагналыг үнэхээр энх тайван тогтоосны төлөө өгсөн үү?
-Түүнд энэ шагналыг ирээдүйд хийх ажлынх нь урьдчилгаа болгон өгсөн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар шагналаа зүй ёсоор авсан эсэхийг харж, дүгнэе.
-Та саяхан гэртээ цагаачдыг орогнуулахад бэлэн гэдгээ ярьсан.Цагаачдаа хүлээж авсан уу?
-Би телевизийн ярилцлага өгч, энэ тухай ярихдаа эхнэртэйгээ зөвшилцөөгүй байсан, Гэвч гэртээ ирэхэд эхнэрт минь эргэлзсэн. Манай гэрт эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ олон болно гэдгийг тайлбарлавал эхнэр минь зөвшөөрнө байх (инээжээ). Гэхдээ нухацтай ярихад одоогоор тийм хүсэлтэй хүн алга.
Жишээ нь би юу хийж чадах уу. Гэртээ байлгаж, хооллож чадах ч тэдэнд мөнгө өгч чадахгүй. Над шиг идеалист хүнд мөнгө байдаггүй юм. Ийм нөхцөлд дүрвэгсэд Валенсагийнд биш Меркелийнд очиж амьдрах магадлал илүү юм.
Д.Мөнхболд
Эх сурвалж:"Монголын үнэн" сонин
Мягмар - 11 сарын 18,
2025

Сэтгэгдэл0
Гэхдээ манай орон Зөвлөлт засгийн дарлалд, хүний эрхээр амьдарч байсныг мартаж болохгүй. Тухайн үед ЗХУ манай бүх үйл хэрэгг хөндлөнгөөс оролцдог байв. Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Зөвлөлтийн цэрэг Польшийн нутгаас гарсан. Олон хот тэдэнд эзлэгдсэн байв. Бид энэ тогтолцоо, Зөвлөлтийн ноёрхлыг хүсээгүй. МАНАЙ МОНГОЛ Ч ЯГ Л ИЙМ БАЙСАН ДАА ... 1990 ОНООС ӨМНӨ
KOMMUNIST KOMMUNISTAASAA ASUUSAN UE
Polishuud bol zailtai oodgui hvmvvsee, bid bol harin komuniziig absanaar uls shig uls bolj hojiod garsan daa. Harin polishuud bol germanaas ih gazar nutagiig abaad hjison doo.bid polshuud shig orosd durgui bishee. Ed nar katolik shashintai bol orosuud ordikost zalgaiman vnen aldartanii shashintai uchiraas taardagui deer hvn helehed bid zobdson shuu orosuud l bideniig vndestenii hubid hujaa bolohoos abarsan daa. Ter busad ni hamaagui ee.
Битгий худлаа бураарай Юм болгон Оросуудын гавьяа гэх шиг.Орос ах гэдэг манж үг ТУСГААР ТОГТНОЛын төлөө амиа өргөсөн Монголын олон мянган эх орончидыг доромжилдог хэллэг шүү Монгол улс хужаа болоогүй шалтгаан амь үрэгдсэн олон мянган Монгол баатруудын үнэ цэнэ шүү
Орос бол шүтээд тахиад дээдлээд байх ч хүмүүс биш
Bitgii gord malaa hezee mongoliig uls shig vzej baisan yum be? Amerikuud.dandaa hujaagiin haraat gej vzej konsuliin gazaraa ch mongold baiguulaagui ee.obormongoliin haalgan hotoos l mongoliig hamaarch bailaa. Hicheen olon hvn vhlee ch tusgaar togtnol ogdogui yumaa.orosuud hvcheer 1945 ond amerik angili fransaar mongoliin zobshoorvvlsen dee.orosgui bol bvtehgui l baisan.
Tegeed chinheer heniig shvteh be? Hujaag uu? Esbel manai tusgaar togtnoliin 1987 ond zobshoorson ameriig uu?
Польшууд хамраа сөхсөн хогийн гарууд ш дээ. Зүв зүгээр байхад л Монголчуудад дээрэнгүй хандана. Бид цөөхүүлээ мөртлөө хандыг нь хага дараад явуулдаг байж билээ
sotsializm gej yabsanaaraa yaduu buurai yxer mgl-chuud zabshsan boloxoos aldaagyi shyy...odoo ene oros geed booj yxex geed bgaa malnuud bol zygeer l umxii amaa ch ugaaj medexgyi umxii ynertyylsen oros xynii baraa ch xaraagyi teneg maanag batsaanuud l bgaa l daa medeej....polishuud bol zalitai xyn chanariin xubid yostoi xuliin chigchii xuruu l gesen yg,tegeed ene nuxur ЕЛьЦИН-г ynelj bgaa nuxur bol yamar uudtei amitan bxav dee medeej..
59.153.113.22 ba 182.160.3.183 гэсэн 2 эргүй малаа. Оросыг шүтээд байгаа юм алга. Бид нарт Орос эсвэл Хятад гэсэн 2 л сонголт байна. Гүрж, Украин 2 хэрээ мэдэхгүй хөнжлөө жийж байгаад газар нутгаа алдсан, АНУ болон барууны орнууд яаж ч чадаагүй ш дээ 2 үхрээ.
Жижиг орон хэзээ ч гөлөг л байх хувь заяатай байхаа даа.Эзэн Чингэсийн үед бусдыг гөлөг болгож байсан түүх бий. Хэдэн жилийн дараа АНУ юу болохыг хэн мэдлээ
Лех Валенса 1980 онд Польшид Эв нэгдэл хөдөлгөөн байгуулж 1989 он хүртэл Ардчиллын төлөө тэмцэж шоронд хүртэл орж байсан хүн. Энэ тухай Баабар аягүй сайн мэддэг мөртлөө ярьдаггүй.Польшийн Ардчиллын төлөө тэмцэл 10 жил байхад манайх хэдхэн улс төрийн хэвтэлт л байсан.
1990 оны олсголонг цаанаас нь далд удирдсан богоод хэд хэдэн яг яагаад олсож байгаа ч мэдэхгуй гарууд ч дотор нь байсан юм. Тэдгээр гарууд олсож дуусаад ажил амьдрал аа хоогоод алга болсон уед Нарангэрэл даргатай Эвлэлий Тов Хорооны одоогийн Баярцогт Сайханбилэг гээд олон залуучуудыг Ардын Их Хурлын гишууд болгон их алсыг харсан МАХН-ын бодлого аажмаар хэрэгжиж эхлэсэн юм. Яг энэ уеэс арай омнохон НАХЯ-ын хэдэн генерал хурандаа нарт уурэг огч Залуу Уран Бутээлчдын 2-р зовлолгоон хий, тэнд Армийн болон Эвлэлээс залуучуудыг оруулж уг хэлуулж туршаад уз гэсэн гэдэг. Тэдгээрийн хэн хэн одоо ямар Алба хашиж энэ 25 жил Ардчилал нэрээр тоглож явааг мэдэх хумуус нь одоо дугарах цаг болсон
Мяньмарийн Ардчиллын удирдагч Ан Сун Чи сая сонгуульд 80 хувийн санал авсан. 20 жил тэмцсэн хүн дээ. Тэр манайд Ардчиллын форумд оролцохдоо "Хуурамч ардчилал аюултай"гээд үнэнийг хэлээд яваад өгсөн.
За битгий мушгиад бай.. МАН ыг хэлсэн шүү дээ МАН ын пиарчид мушгиж АН ыг гүтгэсэн шүү Үүнийг олон хүн мэднэ
59.153.113.22 оо БИТГИЙ ШАА Л ДАА. АРД БИД БУГДИЙГ НЬ МЭДЭЖ БАЙНА. АН НЭРТЭЭ ЛУЙВАРЧДЫГ Л ХЭЛСЭН Ш ДЭЭ
ЗАДДАА ЯГ ҮНЭНДЭЭ ЭЛБЭГДОРЖИЙГ ХЭЛСЭН. ДҮР ЭСГЭСЭН ШОУЧИН АРДЧИЛАГЧ ГЭЖ. ЭЭБИЙ ДҮР ЭСГЭН ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДРАГА ЁСЫГ ЗӨРЧСӨН. ТЭР ХҮН БОЛГОНЫ МЭДЭХ МАН-ЫН ТОМ АВИЛГАЧИД БОЛОХ М.ЭНХБОЛД,ЖУНАЙ,СҮ,БАРСБОЛД,ХҮРЭЛБААТАР НАРЫГ ШАЛГАХГҮЙ ХАМГААЛТАДАА АВААД ӨӨРСДИЙНХӨӨ ЯДУУ НАЙЗ НАРЫГ ЗАХИАЛГААР ШОРОНД ШИДСЭН ШҮҮДЭЭ. БОДДОО АЛИМАА БАТБАЯР-М.ЭНХБОЛД 2-ЫН ХЭН НЬ ТОМ ЛУЙВАРЧИН БЭ, ӨВГӨН БИЛЭГТ-БАДАМЖУНАЙ 2, БАРСБОЛД-Л.ГАНСҮХ 2,СҮ-Я.БАТСУУРЬ НАРЫГ ХАРЬЦУУЛЦГАА.ЭНЭ ШУДРАГА ЁС НЬ МӨН ҮҮ. ҮҮНИЙГ Л ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ ГЭДЭГ ЮМДАА
АН гэж гондом царайлсан өгөр юмыг л хэлж байгаа нь ойлгомжтой ш дээ.
Манай улсад бол 1940, 1960 оны Үндсэн хуульд заасан "Ардын Ардчилсан хувьсгал"-ын "Ард" гэдгий нь авч хаяад 1990 оны Ардчилсан хувьсгал нэр зүүсэн. Нэр нь өөрчлөгдөөд байгаа боловч агуулга нь хэвээр байна. Жишээ нь 1921 оны хувьсгалаас хойших Засаглалын хэлбэр нийгмийн байгуулал нь хувийн санаачилгыг боогдуулж, Эдийн засаг нь төр засгийн хатуу гар дор байлаа. 1990 оноос хувийн санаачилгыг чөлөөлсөн боловч эдийн засаг нь төр засгийн хатуу гарт хэвээр л байна. Одоо "Үндсэн хууль"-ийг "Эх барих хууль" гэж нэрлэхээр шийдэж. Өвгөдийн маань 1911, 1921 оны зэвсэгт тэмцэл нь хамгийн үнэтэй нь, тусгаар тогтнохын эхлэл, хамгийн үнэт зүйл болж байна аа.
ulaanbaatar zochid buudal=ballet akedemi bayangol zochid buudal=uzwer uilchilgeenii gazar chingis zochid buudal=gar utasnii uildwer dolgoon nuur zochid buudal=xuvtsasnii uildwer boyaje zochid buudal=gutliin uildwer bolgooroi mongoliin ard irged duu xooloi jagsaal tsuglaan xiij negdeerei sada samuuniig ugui xiiy
sadar samuuniig ugui hiiye mongolchuudaa botsgooy uragshaa baar saviig tsooxon bolgomoor bna yamar muuxai olon yum mongold zov uil ajilgaa yavuulax xeregtei bna buruu uil ajilgaa yavuulaad bna
yag unen ehleed humuujil
Yu ch medehgui mangar batsaanuud amniihaa zorgoor ih hutsah yum da. Mongol Uls baih uu esvel ugui boloh uu gedeg deeree tulsan ue bidend baisan yum shuu, Niit hun am n bichig useggui, erchuudiih n ihenh n sum hiided shavilan suusan, uvchind uls dyaaraa nervegdsen (тэмбvv) , yostoi l humursun togoo shig l baisan shuu de. Hen bidniig Uls shig Uls bolhod tusalsan yum be? Hujaa yu ugui shuu Oros Ah Nar
HAHA
Орос бидэнд их тус болсон уунийг мартаж болохгуй бусад улсууд ямар тус хургэсэн вэ?харуй бичинэ уу?
орос байхгүй бол Хятад байх л болон.Оросыг их муу хэлэх дусам,Хятадад хурдан ойртох болж байна.Оросын гавъяа маш их байдаг,Хятдын гавъяаг мэдэхгүй юм.Харин тэр Индаанчуудыг үр удмаар нь хүйс тэмтэрсэн Цагаач---америк ёстой хэрэггүй шүү.Тэдэнд зөвхөн мөнгө л хэрэгтэй.
Бат-үүл Оросыг муулсаар байгаад нэр нүүргүй болсон. Ёстой хурган, дош довондоо л баатар. Нөгөө Эбээ нүүр нь улайгаад л Орос руу очих юм. Орос хүний цус Монголын төлөө урссан гэдгийг мартах аргагүйн үнэн түүх
оросыг муулагсад гамингийн үр садууд. өөр юу ч биш. тэгээд ардчилсан намын гишүүд. баабар элбэгдорж баярцогт батүүлийнхэн.
HAHA
oros bol batiin altan ordnii haant uls tiim tul oros ah boloi medtugee
ZA
AUGAA OROSIIN HUCHIND MONGOL ULS ORSHIN TOGTNOJ BAIGAAGAA BUU MART
Польшийн Ардчиллын төлөө тэмцэл "Ардчиллын төлөө тэмцэл" гэж тод хэлж байна 10 жил үргэлжилсэн. Үүнийг тэнд сурч байсан Баабар сайн мэднэ дуугай л байна. Монголд Ардчилсан хувьсгал гээд байгаа нь хэдэн сар л болсон. Ялгаа байна уу байна.
Ардчиллын төлөө 30 жил тэмцсэн Мьянмарийн АН САН СУ ЧИ сая сонгуульд ялалт байгуулж байна. Монголд ирээд "Хуурамч ардчилал аюултай" гэж үнэнийг хэлээд яваад өгсөн. Элбэгдорж дуугай л байна.
Оросууд байхад айлтгүй гээ. Сая Д.Медведев ОХУ-ын Алс дорнодын газар нутгаас гадаадын улсад газар хэзээ ч өхгүй гэлээ. Пакистан далайд гарцтай хэсэг чухал газраа 45 жил Хятадад түрээслүүллээ.