Тажикистаны Засгийн газар Хятадаас зээлсэн мөнгөө төлж дийлээгүйн улмаас газар нутгийнхаа зарим хэсгийг өгчээ. Хятадын Засгийн газар Тажикистаны эрх баригчдын санал болгосон тус улсын Горно-Бадахшаны өөртөө засах бүс нутгийг өрөндөө бүр мөсөн авахаар Душанбед үзүүлэх тусламжийн хэмжээ болон барааныхаа нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг зорихын зэрэгцээ дээрх бүс нутаг өөрийн цэргүүдээ оруулж эхэлжээ.
Горно-Бадахшан нь хөрш Хятад, Тажикистаны хилийг бүрхэн оршдог 64200 км хавтгай дөрвөлжин газартай бүс нутаг юм. Душанбегийн эрх баригчид үүнээс 1500 гаруй км хавтгай дөрвөлжин газар нутгийг Бээжингийн захиргаанд шилжүүлсэн бөгөөд Душанбегийн эрх баригчдын энэ үйлдлийг түр шилжүүлсэн байх гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна.
Памирын нуруунд байрладаг Горно-Бадахшан /Уулын Бадахшан/ нь хэдийгээр уулархаг бүс нутаг ч Хятадын хувьд стратегийн маш чухал ач холбогдолтой бүс нутаг. Горно-Бадахшан нь Тажикистаны газар нутгийн 45 хувийг эзэлдэг ч хүн амынх нь ердөө гурван хувь нь тэнд оршин суудаг.
Өөрөөр хэлбэл, Горно-Бадахшаны уугуул иргэд энд голдуу суурьшдаг байна. Хятадын Засгийн газар энэ бүс нутагт өөрийн цэргүүдээ оруулж эхэлсэн нь Хятадын аж үйлдвэрлэл хөгжих, хятад иргэдийн суурших урьдач нөхцөл болж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ Тажикистаны эрх баригчид дээрх олон зуун га газраа гадаад өрөө төлтлөө Бээжингийн талд шилжүүлж хөгжүүлээд авья гэсэн бодол тээж магад.
Учир нь Душанбегийн эрх баригчдыг 20 гаруй жилийн тусгаар тогтнолын тэмцлийн дүнд захиргаандаа нэгтгэсэн томоохон хэмжээний газар нутгаа Бээжинд тийм ч амархан өгчихгүй байх гэсэндээ олон улсын ажиглагчид түр шилжүүлээд хөгжүүлээд авах бодол тээж байгаа гэж таамаглав. Эсвэл Душанбегийн эрх баригчид одоо ч эсэргүүцэлтэй тулгарч Горно-Бадахшанаас 1500 гаруй км хавтгай дөрвөлжин газар нутгийг Бээжинд нэг мөсөн шилжүүлж, олон тэрбум ам.долларын гадаад өрөө тэглэхийг зорьсон байж магадгүй юм.
Нөгөө талаас Хятад Тажикистантай 100 орчим жил хилийн маргаантай байж, түрэмгийлэн суурьших бодлого баримталж ирсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, хилийн хяналт гэхээр юмгүй Тажикистаны Хятадтай хиллэдэг бүс нутаг буюу Горно-Бадахшаны зүүн хэсэгт Хятадын иргэд хэдийнэ суурьшиж эхэлжээ.
Тиймээс Тажикистаны Засгийн газар энэ бүс нутгийг оруулаад 1500 км гаруй хавтгай дөрвөлжин газар нутгийг Бээжингийн захиргаанд шилжүүлжээ. Гэхдээ л Горно-Бадахшан Хятадаас гадна Тажикистанд стратегийн чухал ач холбогдолтой.
Учир нь энэ бүс нутаг хөрш хоёр орны хувьд бие биерүүгээ гарах гарц болдог. Тиймээс аль аль тал нь энэ бүс нутагт гуравдагч "этгээд"-ийг оруулахыг хүсэхгүй. Тэгвэл хоёр орны худалдаа, бараа эргэлт саарч, цаашлаад харилцаа холдох муу талтай.
Тиймээс энэ бүс нутгийг дорвитой ашиглаж чадахгүй байгаа Тажикистан Бээжинд ашиглуулсан нь дээр гэж үзсэн бололтой. Дан ганц ОХУ болон тэдгээрийн холбоотон орнуудаас хамааралтай Тажикистан улс сүүлийн жилүүдэд, ялангуяа 2010 он гарсаар Горно-Бадахшаныг алдах тун дөхсөн.
Уг бүс нутгийн зэвсэгт бүлгийн толгойлогч Толиб Аёмбөков болон Душанбегийн эрх баригчдын хооронд 2012 онд үл ойлголцол үүсч зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн. 2012 оны долдугаар сарын сүүлээр болсон тулалдааныг баруун орнууд 2010 оноос хойшхи Тажикистаны хамгийн цуст тулалдаан гэж дүрсэлсэн юм.
Хэдийгээр энэ тулалдаанд тийм ч олон хүн амь үрэгдээгүй ч тусгаар тогтносон, харьцангуй тайван орны хувьд сүүлийн жилүүдэд гарсан хамгийн ноцтой мөргөлдөөн байсан юм. Уг тулааны үөэр амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн тоон дээр маргалддаг ч Душанбегийн Засгийн газраас 17, Горно-Бадахшанаас 30 цэрэг тус бүр амь үрэгджээ. Түүнчлэн хоёр талаас оролцсон цэргийн хүч тодорхойгүй ба Душанбегийн Засгийн газрын 23 цэрэг шархаджээ.
Уг тулаан Тажикистаны тагнуулын ерөнхий газрын Горно-Бадахшан дахь салбарын тэргүүн, хошууч генерал Абдулло Назаровын үхлээс үүдэн дэгджээ. Түүнийг Горно-Бадахшаны Ишкошим хотод үл таних этгээдүүд автомашинаас нь гаргаж амь насыг нь хөнөөжээ.
Уг хэрэгт Засгийн газар Толиб Аёмбөковыг буруутгасан бол тэр үүнийг эсэргүүцсэн юм. Харин Душанбе болон Горно-Бадахшаны хооронд 1992-1997 оны хооронд хамгийн олно хүн амь үрэгдсэн тулаан болсон юм. Таван жил үргэлжилж 50-100 мянган хүний аминд хүрсэн уг мөргөлдөөн ОХУ-ын эрх баригчдын зуучлалаар төгссөн юм.
Өөрөөр хэлбэл, Тажикистаны Засгийн газар эдийн засгийн энэ хүнд үөэс гарч чадахгүй бол Горно-Бадахшаныг алдах нь бараг тодорхой болоод байгаа юм. Тиймээс Горно-Бадахшаныг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон бололтой. Нөгөөтэйгүүр 250 мянга орчим хүн амтай Горно-Бадахшан нь байгалийн баялгийн нөөцтэй аж. Гэхдээ олборлоход тун хүнд бөгөөд Тажикистаны хамгийн бага судлагдсан газар нутаг гэнэ.
Мөн мал, ан амьтан, уул, ус, ой мод, газар шорооны нөөцтэй. Ялангуяа үнэт чулуу, ашигт малтмал, эрдсийн олон том ордтой. Хятадын Засгийн газар Тажикистаны хяналт жилээс жилд суларч буй маргаантай бүс нутаг Горно-Бадахшаны багахан хэсгийн аюулгүй байдлыг хянаж, хяналтаа тогтоох нь цаашлаад бүхэлд хяналтаа тогтоож эзэмшихээс гадна Афганистан уруу сунгах боломжтой.
Афганистан нь газар тос, хар тамхи, очир алмазын өлгий нутаг Ойрхи-Дорнодын томоохон газар нутагтай орны нэг ч олон жил үргэлжилсэн дотоодын тэмцлийн улмаас хилээ хянах чадваргүй байгаа юм. Тиймээс Хятад улс Горно-Бадахшаныг Тажикистанаас салгах дэс дараатай төлөвлөгөө ирэх жилүүдэд эрчимтэй хэрэгжүүлж эхлэх болов уу.
Ингэхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагаас анхааруулсаар байтал Хятадаас авах зээлийнхээ хэмжээг бууруулж, зогсоон төлж эхлэх нь битгий хэл нэмж авсаар байсан Душанбегийн эрх баригчдыг Бээжин улам "эрхлүүлж, тансаглуулсаар" Горно-Бадахшаныг түүхий эдийнхээ суурь, барааныхаа зах зээл болгон хувиргана.
Одоогийн байдлаар Хятад улс Тажикистаны гадаад өрийн 50 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнээс хэдийнэ давсан үзүүлэлт бөгөөд Хятад улс хөнгөлөлттэй зээл, худалдааныхаа нийлүүлэлтээр Тажикистаныг өөрөөсөө бүрэн хараат болгох эхлэл тавигдаж байна.
Тажикистаны Засгийн газар Горно-Бадахшаныг тасалж өгч байгаатай холбогдуулан Хятадтай залгаа хилээ нээсэн бөгөөд хэр хэмжээний үйлдвэр болон хятад иргэд байрших нь тодорхойгүй. Үүнд Тажикистаны Засгийн газар ч хяналт тавьж чадахгүй бөгөөд эл хэлбэрээр ч Хятадад илүү том газар нутаг эзэмших гэж байна.
Тодруулбал, Тажикстаны Засгийн газар гадаад өрөндөө Хятадад газар нутгийнхаа 5,5 хувь буюу 1000 км хавтгай дөрвөлжин газар нутаг эзэмшүүлэхээр парламентаараа хэлэлцэж баталсан ч Хятадын тал үүнийг нэмсээр 1500 км гаруй болгосон. Ямартай ч, 5.5 хувийн тооцоогоор Хятадын хил Тажикистан уруу 20 гаруй км-ийн өргөнөөр тэлэх нь.
Үүнд Мургаб хэмээх тосгон багтаж байгаа бөгөөд энэ бүс нутаг алтны нөөцтэй. Тиймээс өнгөрсөн 100 орчим жилийн хугацаанд Хятад Мургаб орчмын газар нутгийг хяналтдаа авахын тулд хилийн маргаан дэгдээж, түрэмгий суурьшлын бодлого явуулж ирсэн байна.
Харин Тажикистан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нэг гишүүн, эдийн засаг, ялангуяа эрчим хүч, дэд бүтцийн салбарынх нь хамгийн том хөрөнгө оруулагч Хятад улстай дээрх маргаанаа цэгцлэх үүднээс алтаар баялаг Мургабыг өгөхөөр болжээ.
Хятадын Гадаад хэргийн яам хоёр талын энэхүү гэрээний талаар нууцалж, олон улсын хууль дүрмийг баримтлан гэрээ байгуулж, маргаанаа шийдвэрлэсэн гэв. Юутай ч, газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд ОХУ, Канадын дараа гуравт бичигддэг Хятад улс Тажикистанаас 1500 км гаруй хавтгай дөрвөлжин газар нутаг авлаа.
Ингэснээр тус улс / 9.572.900 км хавтгай дөрвөлжин талбай/ газар нутгийнхаа хэмжээгээр Канад /9.984.670 км хавтгай дөрвөлжин талбай/-ыг гүйцэхэд тун дөхлөө. Гэхдээ Таивань болон бусад маргаантай бүс нутгийг оруулаагүйгээр Хятад улс хуурай газрынхаа хэмжээгээр хэдийнэ Канадыг гүйцэж түрүүлсэн юм.
Учир нь Канад улсын газар нутгийн багагүй хэсгийг ус, мөс эзэлдзг. Эцэст нь дурдахад, гадаад өрөндөө газар нутгаа өгч буй тохиолдол дэлхийд ховорд тооцогддогүй юм. Өмнө нь ийм асуудал хэд хэдэн удаа гарч байсан ба эдийн засгийн хүнд үөд орсон үөдээ алт, цэвэр ус, загас, ой мод зэргээр нэн баялаг Аляскийг АНУ-д маш хямд худалдсан шиг газар нутгаа зарсан тохиолдлууд гарсан.
Тэгвэл хамгийн сүүлд буюу өнгөрсөн зун эдийн засгийн хүнд үөийг даван туулахаар тэмцэж буй Грөкийн Ерөнхий сайд Антонис Самарас өрийн хямралаас гарахын тулд газар нутгаасаа багахан хэсгийг зарах хэрэгтэй байгааг Засгийн газартаа хэлж байсан юм.
Нүүрийг бэлтгэсэн Э.Төгсжаргал
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Дараагийн ээлж нь Монгол. Ши дарга ирэхээр зээлийн гарын үсэг зурах байх. Алтанхуягаа гэж.
... Тиймээ үнэн , … ардчилсан хужаа Ц Элбэгдорж лицензийн арилжааг зогсоосон . Гэхдээ Монголчуудын тусын тулд биш харин Ардчилсан Хужаагийн засаглалаа бүрэн тогтоож Монголын газрын баялaгыг Хятадуудад , өрсөлдөгчгүйгээр авч өгөхийн тулд Өрнөдийн хөрөнгө оруулалтыг зогсоох шаардлагатай байсны дагуу , ... Лицензүүдийг Үүцлэн хадгалж байсан гэвэл үнэнд илүү дөхөх болно. !!! ... Ашигт малтмалын тухай шинэ хуулинд энэ бодлогыг нь бүрэн хангасан заалтууд орсон бөгөөд одоо Урт нэртэй хуулийн үйлчлэлийг зогсоох гэж үхэн хатан оролдоцгоож байгаа нь олон түмэнд нууц биш болсон . !!! ... Хятадууд 30 тэрбүм $ ын хөрөнгө оруулна гэдэг бол Монголын Эдийн засгийн бүх салбарыг Хятадчилах бодлоготой нь буюу Монголыг бүрэн эзлэн авахад шаардлагатай , шууд хамаарагдсан зардал гэж ойлгох хэрэгтэй . ... Гэхдээ Хятадууд , ардчилсан хужаанууд хичнээн хүссэн ч Монгол хэзээ ч Хятадтай аль ч талаар нэгдэхгүй . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж, тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Хятадууд өөрийн стратегийн гол зорилгоо ил тодоор зарлаж эхэлж байгаа буюу бусдын газар нутгыг ямар ч үнээр хамаагүй булаан эзэлж өөртөө нэгтгэх холын бодлоо Дэлхий нийтэд мэдүүлж байна хэмээн ойлгогдож байна. !!! ... Удахгүй Хятадын том бүдүүн дарга нь айлчилж ирэх, мөн 30 тэрбүм $ ын хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл чих дэлсэж эхлээд байна. ... Мэдээж Ардчилсан хужаанууд Монголыг Хятадын мэдэлд оруулах Нанхиад угсаатны мянга мянган жилийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд ардчилалаар бамбай хийн ямар ч арга саам , хууран мэхлэх үйл ажиллагааг явуулж , бал бурам мэт амттай үгс наанаа хичнээн хэлсэн ч , өнгө эрээн цаасан дотор боосон чихэр гээд байгаа зүйл нь үхлийн хортой бүтээгдхүүн гэдгийг нь идэж үзээд хордсон хүмүүс сайн ойлгох буюу одоогийн байдлаар Тажикстанууд мэдэрч толгойгоо бариад сууцгааж буй биз ээ. !!! ... Энэ дэлхий дээр Үнэгүй юм гэж байдаггүй гэдгийг хэн боловч яс махандаа тултал ойлгох хэрэгтэй . ... Тэгээд ч Хятадуудын мэдэлд аливааг өгнө гэдэг бол жорлон болно л гэсэн үг , … бохирлож бузарласан ч тэр газар нутгыг буцааж өгнө гэдэг бол гэнэн хүүхдүүдэд буюу ардчилалд тархи эргэсэн холын бодолгүй , хоёрыг сэтгэх чадваргүй гэнэн хүмүүст зориулсан зохиомол худал үлгэр гэж ойлгох хэрэгтэй . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ....
МОНГОЛЧУУД ТЭНЭГ ТЭНЭГ ГЭХЭД АРАЙ Ч ЭДНVVД ШИГ VЙЛДЭЛ ХИЙХГVЙ БАЙХАА.БИД ЧИНЬ ХӨХ ТОЛБОТОЙ ЗОВХИ НЬ ӨӨДӨӨ БОСОО ХИЙМОРЬТОЙ АГУУ VНДЭСТЭН ШVVДЭЭ
Bosoo teneguud shde. Udahgui ingeel govio ognoo sda
Arai hujaanuudiin gart orj urund idegdehgui bailguide. odoo orostoigoo iluu dotno bval zgr shig sanagdjiin
Hudal medee bna, eh survaljaa tavi
… Ардчилалын баг зүүсэн бус Ардчилалын бодит үнэн төрх , түүний боловсорсон үр жимс нь Ардчилсан хужаа Ц Элбэгдорж , ерөнхий хулгайч Н Алтанхуяг , хууль бус УИХ ын хууль бус дарга З Энхболд тэргүүтэй арчилсан хужаа луйварчид урвагчид мөн бөгөөд Ардчилалын амин сүнс нь Бүтээх бус бусниулах , хууран мэхлэх, худал хэлэх , хулгайлах , дээрэмдэх , гүтгэх , урвах гэсэн ерөнхий зан төлөвөөр илэрдэг . Тиймээс ч Монголчууд эртнээс нааш нэг толгойтой хүнээс гажууд гар хөл, үс хумс нь толгой нь болж засаг захиргаагүй дураараа дургиж дун чөмгөөрөө амьдрах хүсэлтэй түрийний бөөс толгойд гарсан өнөөгийн ардчилсан нийгмийн мөн чанарыг Арван таван толгойтой мангасаар төлөөлүүлэн нэрлэдэг байсан. ...
Mongoliin gazraas tasdaj ogoh um bol shuud buud tiim ug dugarsan huniig nasaar ni hori
Heden jiliin umnu Hyatadad gazar ugsun ni unen. Harin say dahiad ugsun yumuu?
Manaih ereen telj diilehgyigeer ikhe menge bolson doo!!!odoo ene zasagiin gazariig eerchileed chaddag hyn tabih geheer hyychin ereen chadahgyi baigaatai holbootoi yumuu?....yagaad ene zasagiin gazariig zailuulaj chadahgyi baigaa ychiraan tailagnah chag ni boljee!!
Bid ene delhii deer baidag adgiin yndesten shuudee, hamgiin lalaruud ni albani, daraa ni bid orno
Ur zeel taviad baival bid ch iim boloh ayuul baina...
... Монгол нэрээр халхавчилсан Гамин хужаануудыг танихад амархан нэг тэмдэг байдаг нь тэд хэзээ ч Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Хятадын нэг хэсэг буюу Ар Монгол гэж нэрлэдэг . ... , Харин эдгээр өвөг дээдсээсээ боол хувь тавилант Гамин хужаануудын үзэл бодлыг дэмжих хүн хөх тамгат Монгол хүн байдаг эсэхийг би л лав мэдэхгүй. Шарын шашинтайгаа таарсан Гамин үзлээсээ салаагүй хорон этгээд хужаа доктор Молор Эрдэнэ нэртэй этгээдийг сайн харж ав. Тэр МАХН ыг сэргээх үйлсэд хүчин зүтгэн цаагуураа Монголчуудыг талцуулах хорон санааг тээгч ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн бузар даалгаврыг сайн биелүүлсэн . Тэгснээрээ ч ардчилсан хужаа , луйварчид , урвагчид ард олны сонголтыг АНУ ын хар машинаар луйвардахдаа МАХН < МАН д өгөх сонгогчдын санал хуваагдсан учраас гэдэг жижүүрийн үг , худал тайлбартай болсон . ...
Bagargsogt toriig toloolon Mongol bol china-d hamaardag geeddelhiid zarlasan shuu dee, ali hediin.
He he Bagartsogtiig bayartsogt gej unshaarai. Zalruulagagui tumend ilethii ner dee whoa ha ha ha ha
... Хятадууд өөрийн стратегийн гол зорилгоо ил тодоор зарлаж эхэлж байгаа буюу бусдын газар нутгыг ямар ч үнээр хамаагүй булаан эзэлж өөртөө нэгтгэх холын бодлоо Дэлхий нийтэд мэдүүлж байна хэмээн ойлгогдож байна. !!! ... Удахгүй Хятадын том бүдүүн дарга нь айлчилж ирэх, мөн 30 тэрбүм $ ын хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл чих дэлсэж эхлээд байна. ... Мэдээж Ардчилсан хужаанууд Монголыг Хятадын мэдэлд оруулах Нанхиад угсаатны мянга мянган жилийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд ардчилалаар бамбай хийн ямар ч арга саам , хууран мэхлэх үйл ажиллагааг явуулж , бал бурам мэт шиг амттай үгс наанаа хичнээн хэлсэн ч , өнгө эрээн цаасан дотор боосон амттан гээд байгаа зүйл нь үхлийн хортой бүтээгдхүүн гэдгийг нь идэж үзээд хордсон хүмүүс сайн ойлгох буюу одоогийн байдлаар Тажикстанууд мэдэрч толгойгоо бариад сууцгааж буй биз ээ. !!! ... Энэ дэлхий дээр Үнэгүй юм гэж байдаггүй гэдгийг хэн боловч яс махандаа тултал ойлгох хэрэгтэй . ... Тэгээд ч Хятадуудын мэдэлд аливааг өгнө гэдэг бол жорлон болно л гэсэн үг , … бохирлож бузарласан ч тэр газар нутгыг буцааж өгнө гэдэг бол гэнэн хүүхдүүдэд буюу ардчилалд тархи эргэсэн холын бодолгүй , хоёрыг сэтгэх чадваргүй гэнэн хүмүүст зориулсан зохиомол худал үлгэр гэж ойлгох хэрэгтэй . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ....
... Капитлизм, социализмаас ,коммунист Мао байна уу , гамин Чан Кайши байна уу , Хан улс байна уу , Мин улс байна уу гэдгээс үл хамаарч Хар Хятад ямар ч үед Монголыг хорлож устгах санаархалаа хадгалж үлдэн , түрэмгийлэх үйл ажиллагаа нь ил далд хэлбэрээр үргэлж оршсоор байх болно гэдгийг хөх тамгат Монголчууддаа сануулж байна. Мэдээж халаасандаа олон тэгтэй юань атгасан улс төрч юм уу эсвэл олон изм , ... ээсээ, элдэв философийн нэр томьёонуудаасаа болоод тархи нь эргэж хамар доорхиосоо цаадхийг харж чадахаа байсан , гарт нь имрэгдэх $ , юаниасаа болоод тулга тойрсон бодол сурталчилж байдаг өнөөгийн ардчилсан хужаагийн мөн чанарыг бүрэн шингээсэн өөрийгөө нийтлэлч хэмээн нэрлэсэн этгээдүүд , эсвэл ихэд ухаантай улс төрч хэмээн дүрдээ итгэсэн тархи угаагчид эрт орой хэзээ боловч там руу хаягдахаас өөр тавилангүй үлдсэн гэдгээ ухаарах бөгөөд тэр цагт бүх зүйл өнгөрөн одсон байх болно. ... Хайрсан Могой шиг хар Хятадуудын исгэрээнд хууртаж ,хоронд нь мансуурсан хүмүүс түүний өдөр болон оройн зоогийн ширээн дээр тавигдана гэдгээ ойлгохгүй байна эсвэл ойлгож ухаарахыг ч хүсэхгүйгээр сэтгэлээрээ бууж өгөгсөд болсон байна., Тиймээс бусдыгаа уруу татан Мах комбинат руу оруулаад өөрөө амьд үлддэг ямаа шиг эрхэмүүдийн элдэв ганган нэр томьёноос зайлсхийж энгийн үнэн болох Хорт Могой өөрийн зайндаа оруулаад довтлон хазаж хороо шахдаг шиг Хятадууд гэмгүй царайлж байгаад сэмхэн ойртон хорлон устгах болно гэдгийг ойлгон aливаад няхуур болгоомжтой хандагтун . !!! … Өвөр Монголчууд цагтаа өнөөдрийн Монголынх шиг ардчилсан хужаа луйварчид урвагчидийнхаа эсрэг эрс шийдэмгий тэмцээгүй учраас Тэнгэр тэднийг харж үзээгүй юм. Тэд өнөөдөр Хятад ч биш, Монгол ч биш устан мөхөх хувь тавилантай хужаа болсныг бүгд харж байгаа , мэдэрч байгаа . ... Хөх тамгат Монголчуудаа асар их сонор сэрэмжтэй байгтун . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно . Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Хятадаас зээл авч магад байгаа үед гаргаж байгаа нийтлэл бололтой. Англи хэлээр гарсан мэдээ ганц нэг байна. Өгөөгүй гэж байна. Хамтарч террористуудтай тэмцэж байгаа гэж л байна
orosyn tv-iin medee facebook deer tavisan baina. ehleed uuruu sain sudlana uu
Heden jiliin umnu Hyatadad gazar ugsun ni unen. Harin say dahiad ugsun yumuu?
Odoo urund barigdsan uls bas l adilhan zuil hiih baih daa
Наймаачин улс төрчид өө, Бээжин ингэж улс төр хийдэг юм, харж авцгаа, сэрж авцгаа!!!!!!!!!!!!!
ЭНЭ ТӨМӨР ЗАМ, МИАТ-ЫН ГАДААДАД БУЙ ТӨЛӨӨЛӨГЧ НЭРТЭЙ ЖИНХЭНЭ ХУВАЛЗНУУДЫНХАА ОРОН ТОО, ИДДЭГ УУДАГ, УНАДАГ УНААГ НЬ БАГАСГАЖ ТӨСВИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛААЧЭЭ. МОСКВА-Д БАЙГАА ТӨМӨР ЗАМЫН ТӨЛӨӨЛӨГЧ ГЭЖ ЛАНД-200 УНАЖ, 12 ӨРӨӨ БАЙРАНД ТАРВАЛЗСАН, АЖЛЫН НЬ АРАГШАА ЯВААД ГҮЗЭЭ НЬ УРАГШАА ЯВСАН ХУВАЛЗНУУД ИХ БАЙХ ЮМ ДАА.
ЭНЭ ТӨМӨР ЗАМ, МИАТ-ЫН ГАДААДАД БУЙ ТӨЛӨӨЛӨГЧ НЭРТЭЙ ЖИНХЭНЭ ХУВАЛЗНУУДЫНХАА ОРОН ТОО, ИДДЭГ УУДАГ, УНАДАГ УНААГ НЬ БАГАСГАЖ ТӨСВИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛААЧЭЭ. МОСКВА-Д БАЙГАА ТӨМӨР ЗАМЫН ТӨЛӨӨЛӨГЧ ГЭЖ ЛАНД-200 УНАЖ, 12 ӨРӨӨ БАЙРАНД ТАРВАЛЗСАН, АЖИЛ НЬ АРАГШАА ЯВААД ГҮЗЭЭ НЬ УРАГШАА ЯВСАН ХУВАЛЗНУУД ИХ БАЙХ ЮМ ДАА.
ene ernees bolj Mongol ylas Hyatadiin kolioni bolgoj baigaa baih syy!!!hii demii yariad yahab dee!!!eersdeen temzej chadahgyi baij?Elbegdorj,altanhyag metiin luibbarchidiin gart orood bna !!!
Ee novsh gej iim bulai yum manaihaas holuur unguruusei odoogiin mulgui yaj ch medne shuu
Hudal yumand yamarch amarhan unemshdeg humuus ve!!! Mongolchuud tom bolj usmuur yumaa. Delhii sunluu geed huduu garaad yavchihdag. Buun onigoo
Tajikistan wikipedia ruu orj xarlaa. Ene xuuramch medee bn. Zorilgo n oilgomjtoi !
Wikipedia чинь мэдээллийн сайт биш, нэвтэрхий толь. Хэдэн жилийн дараа албан ёсны шинэчилсэн газрын зураг гарахаар л орж магадгүй.
Монгол улсын гадаад өр 1 хүнд ноогдох хэмжээгээрээ бусад улс орны харьцуулахад ямар түвшинд байгаа бол ??? Мэдэх хүмүүн хэлж туслана уу??? Өрийг худалдан авч болдог бол бүр ч аюултай нөхцөл үүсээд байх шиг ээ???
Монголчууд 1950 онд орост Тагна Туваг өгөөд оронд нь хэдэн Зил машин авсан шд. Бараг 100 мянган хавгай дөрвөлжин км нутаг буюу Тажикуудын өгч байгаагаас 60 дахин том нутаг шүү. Дээр нь амьдарч байсан урианхай ах дүү нараа бас худалдсан. Тажикуудыг муулах хэрэггүй.
Тува нар түрэг гаралын хэлээр яридаг.Аж ахуйн холбогдолтой нэр үгүүд дотор нь Монгол хэлнийхтэй төстэй,адил үгнүүд олон боловч үйл үгнүүд ба хүний бие заасан нэр үгс гэх гол цөм хэсэг нь Монгол хэлнийхээс ондоо түрэг хэлтэнгүүдтэй төстэй,жишээ нь хакас,киргиз гэх мэт.Бид буриад,халимаг,өвөрмонголчуудын яриж бгааг удаан,анхааралтэй сонсвол бараг яриаг нь ойлгоно.Тува нарын яриж бгааг бол юу г нь ч ойлгохгүй.Нэг ёсондоо монголжисон хакас,киргиз,казах гэсэн үг.Тийм учираас тэд эцсийн эцэст Монголчууд биднээс салаж тусгаар улс болно гэж зүтгэж тэрний дарах гэсэн их цус урсгасан иргэний дайн Монголд гарах бсан гэж бодож бн
Тува нарыг Зил машинаас илүү Монголын тусгаар тогтнолыг дэмжисэнийхээ шанд Оросууд авсан
Сайн байцгаана уу? Энэ ч "аваад хаячих шиг болтой". Аль ч Улс Орны Хүн Ард Газар нутаг Хөрс Шороогоо хэн нэгэнд өгдөггүй, Бусдын Газар Шороог ч авдаггүй. Энэ их өр зээл тавин "хөгжил дэвшил" гээд үхэнгээ алдаад, Улс Орны Төрийн Бодлого Нэрээр халхлагдан ТӨР БАРЬЖ ЧАДАХГҮЙ ТОЛГОЙ НЬ ЗАДАРЧ УУРАГ ТАРХИ ОЮУ УХААНДАА ОРООГҮЙЧУУЛ болох Бөгсөндөө Баастай Бушуу Туулайчуулын хийсэн хэрэг Явдлаас Болж Хэрэг Хийгээгүй Хүн Ард Нутгаа Тасдаад л Бусдын Тавьсан өр Ширэнд Өгөөд Байхуу. Үгүй л байхгүй юу. Тэгээд ч, Төрийн Нэрээр Улс Орноо Сүйрүүлэгчид дунд орь ганц ч болтугай Эх Орноо, Элгэн Түмнээ, Хөгжил Дэгжил Дэвшил гэдэг хэрхэн яаж явагддаг, Жхм Жаяг Ёсоороо эс үл явбаас Мөхөж Сөнөх Үйлээ Хийж Гүйцэлдүүлээд байдаг Юм Байнаа гэдгийг Сэхээрч Ухаарсан нэгэн байж л бий байдаг. ХАХАХА, ХЭХЭХЭ, заримдаа ч, хүн итгэж үнэмшихийн аргагүй мугуйд ухаангүй тэнэг мэдээ мэдээллийг толгой тархи эргүүлэх үүднээс хэргээр тавих юмдаа, аргагүй ч юмуудаа, одоо болтол хорвоогоор нэг сүгүүд байж л буй цагт, хэххэ.
øàë õóäëàà þì áè÷ýýä ýíý õýí ñàíààîðõààä áàéíà àà.
Nuhud uu. Orosiin medeegeer garsiishdee.
Uy bicheed uy heleh geed bgaan!!!!urund oryylaad gazar nytgaa orond ni ugsun deer geh geed iim balai um bicheed bgaa uymuu.Mongol yls bondiin urund orsonii gol byryytan AN hanii hiisen ajil.Eh ornii gazar nytgiig 6 sar amidrasan bol hamagui gadniihand ugie geed bgaa myysain hyjaa nar ta nar tur zasgiig ni ezegneed syygaad bn gej bodoj bga abol solior za
Yanaa bondiin uriig bodohoor aidas turuud bhiim. Naad tur barigchid chini tenegiin dotor uujuugiin ulger bolj bgaam bish bizdee. Hn
МАН, АН, гэх мэт 1990-ээд оноос хойш Монголын улс төрд орлцсон намуудын ихэнхи нь хулгайч сэтгэлтэй луйварчид шүү дээ.Чи одоо нэг хулгайчийг нөгөөгөөс нь илүү үзэж шүтээд бх хэрэг бгаа юм уу? Эсвэл чи намынхаа хулгай,луйвард хамтран оролцсож юм хүртэсэн үү?
Chi bitgii solior. Gazar nutagaa urund ugnu gej yuu baidgiin. Hezee ch tiim yum bolohgui.
unen bol emgenel
Altanhuyagaa ur hiigeed gyigeed baih hereggyi! Hyatadtai gariin yseg zurahdaa UIH-taigaa zuvluld! Mungu ch yahav tolgoigyi gazar nutaggyi bolbol yana
Xuuramch medee bn. BBC-giin Tajikistany svvliin veiin medeenvvdig xarlaa... Ene tuxai ogt suraggvi. Qorsdoo dawxar shalgaad vz l dee...
Өөр олон ороны хэвлэл мэдээлэлийг уншиж үзэх хэрэгтэй.Ганцхан Английн төрийн ТВ-г үзээд шалгаад дүгнэлт гаргаж болохгүй.Дэлхий дээр 200 гаран улс бг юм шүү дээ
za odoo turiin ner barisan hulgaichuud hezee l bidniigee gazartai mini uursdiinhuu tavisan urund uhuur beldej baigaa bol. medeh l garuud daa
ãýðýý, ýõ îðíîî ºðºíä òàâüñàí õ¿í ººäëºõã¿é. ººðñ人 óäèðäàæ ÷àäíà ãýæ áîîæ ¿õýõ íü õîëã¿é þì áîëæ ãàð÷èõààä. ÿìàð àðä ò¿ìýí ýíý áàëàéíóóäûã ×èíãèñ õààí øèã ¿¿ð÷ çàëààä äàðãà áîëãî÷èõñîí áèø.
yanaa ymar aimaar medee be....
Medeelliin eh uusver? gadnii hevleluudeer iim medee haragdahgui l bshd. Link?
medeh medehgui yumand zugeer chimeegui baisan ni deer. Er amny bilgees ashdyn bilig gedeg.
eh survaljgui bol unemshihgui ee. negen zohiol.
Altankhuyag odoo bas yugaa zarah gej baina ve?
"Чингис бонд","Самурай бонд" бол манай засгийн газрын зээл.Манай ардчилсан гамингууд зээл бол өр биш гэж бичиж үзсэн удаатай.Монголчуудыг дэндүү гэмээр мал шиг тэнэг гэж үздэг нь тэндээс харагдаж байгаа.Бид хэрвээ өрөө буцаан төлж чадахгүй бол мөн л тажикууд шиг уурхай баялгаа юм уу газар нутгаа өрөндөө өгөх л болно.Бондын мөнгөөр нэмүү өртөг бүтээх ганц ч үйлдвэр барьсангүй.Зөвхөн нэг наст цэцэг тарьж,хогийн сав тавьж,явган зам будаж,зүв зүгээр бордюруудыг дахин сольж, нэг үгээр хэлвэл тэр их өрийг идэж ууж дуусгах л ажил хийж байна.Мэдээж хожим манай бондын өрийг худалдаж авах ганц л улс бий.Тэр бол манай их хөрш БНХАУ.Манай монголчууд өнгөрсөн УИХ-н сонгуулиар сонгодог шигээ харийн дайсан гамингийн эрх ашгийг хамгаалдаг нам болох дүр эсгэсэн хуурамч ардчилсан АН-г сонгоод байвал тун удахгүй "их гэр бүл"-дээ нэгдэж л таарна.Монголд төрсөн хятад хүн болох баярцогт гэгч этгээд хууль тогтоох байгуулллагад дэд дарга хийж байсныг сана даа.Ямар ард түмэн байна тийм төр засаг байдаг.Бид өөрсдөө хийж чаддаг юм нэг ч байхгүй,зөвхөн хийрхэхээс цаашгүй мал шиг байвал бидний дэргэд биднийг хариулаад, өвс тэжээл өгөөд, дулаан пүнзэнд хашаад байж чадах хүн шиг ард түмэн хараад сууж байгаа шүү.Бид эхлээд өөрсдөө хүн шиг хүмүүс болцгооё гэж уриалж байна.Монголд ганцхан л эрх ашиг бий.Тэр бол монгол туургатны цорын ганц тусгаар тогтносон улс болох Монгол улсын язгуур эрх ашиг юм.Түүнээс биш ямар ч ардчилал,социализм,коммунизм,либерал,либертари үзэл бидэнд падгүй.Тэр золбин суртлуудыг шүүрдэж хаях хэрэгтэй.
uursdiiguu xamgiin uxaantai gedeg evrei nariin tyyxiig davtax teneg ene orchilongoos oldox ni yu l bol.
Бид эхлээд хүн болж хүний нийгмийн байгууллаа эргэж нэг харах хэрэгтэй. Морь унасан толгойгүй хүн шиг яваад байвал дээрэлхэх хүн хаана ч таарна. Өөрсдөө өөрсдийгөө аваад явдаг цомхон чансаатай эдийн засагтай болох хэрэгтэй байна. Хий хоосон ярьж хэдэн биенээ муулж хөөс сахартал эдийн засгаа өвчлүүлж өөр бид юу хийв ээ энэ хэдэн жилд. Бүх юмаа гажиг тогтолцоо руу өөрсдөө л бид орууллаа ш дээ. Тэгээд одоо бурууг бусдаас эрэх хэрэггүй байх оо. Өөрсдөө өөрсдийгөө нэг харж биеэ засч, гэрээ засч, төрөө засах хэрэгтэй бана. Баялаг бүтээдэг иргэд, түүнийг бүрэн дэмждэг төр засаг, хүчтэй эдийн засаг хэрэгтэй байнаа бидэнд.