Хуульчид, улстөрчид Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ингэж тайлбарлаж байна-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ 2021 онд тохиож буй. Хэн гэдэг Ерөнхийлөгчтэй болох вэ гэдэг нэр дэвшүүлэх эрх бүхий намуудын “сонголт” болно. Тэднээс ард түмэн сонголтоо хийнэ.
Гэхдээ энэ удаагийн сонгуулийн гол нэр дэвшигчийг нэрлэх намуудын тухайд, ялангуяа одоогийн Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн АН нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан нэмэлт, өөрчлөлттэй тулчихаад байна.
Учир юу гэвэл Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно” гэсэн өөрчлөлт орсон юм.
Тиймээс 2017 онд АН-аас нэр дэвшиж сонгогдсон Халтмаагийн Баттулга энэ сонгуульд дахин нэр дэвших эрхтэй юу. Эсвэл үгүй юу. Ийм асуулт гарч ирчихээд байгаа юм.
Энэ талаар хуульчид, улстөрчдийн байр суурийг сурвалжиллаа.
Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно” гэсэн талаар:
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг НЭГ УДАА хэрэгжүүлэх боломжийг олгоё. НЭГ УДАА, 50 наснаас дээш байя гэдэг зарчмуудыг тавьсан. Тэр зарчмууд хэн нэгэн албан тушаалтан байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй. Сонгууль гэдэг сонгуулийн өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй байх тухай яриа юм. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маш тодорхой. ЗӨВХӨН НЭГ УДАА зургаан жилээр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэж шаардлага тавьж л байгаа бол тэнд сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан хүмүүст яг ижил үйлчилнэ. Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг нь эрүүгийн эрх зүйд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж байгаа үг биш. Энэ бол сонгох сонгогдох эрхийн асуудал. Хууль буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим огт яригдахгүй.
Хуульч О.Мөнхсайхан:
-Уг нь 62 гишүүний төслийн үзэл баримтлал тодорхой байсан. Одоо бол энд тайлбарын асуудал шаардаж байгаа. Үндсэн хуулийг тайлбарлах олон янзын аргачлалууд бий. Эхнийх нь бол, Үндсэн хуулийг баталсан хүмүүс юу бодож байсан бэ гэдгээр тайлбарлах явдал. Түүгээр харах юм бол ЗУРГААН ЖИЛЭЭР НЭГ УДАА гэдэг шинээр эхэлнэ. Гэхдээ өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвшихгүй гэсэн утгатай байсан. Тийм учраас 2025 он гэж тавьчихсан байгаа юм. Тэр үзэл баримтлал энд шингэжээ гэж үзэх юм бол одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихгүй байх гэсэн үндэслэл бас гараад ирж байгаа юм. Хоёрт, тэр текст харахаар ЗӨВХӨН НЭГ УДАА зургаан жил гэж байгаа. НЭГ УДАА гэдэг нь нэг удаа Ерөнхийлөгч хийчихсэн хүмүүс хийхгүй ээ гэсэн текст байгаа юм. Тэгэхээр энэ текст нь бас тэр талын үндэслэл болно.
Хуульч Б.Мэргэн:
-Хэзээ хэрэгжиж эхэлсэн гэдэг дээр ямар ч маргаан байхгүй. Миний зүгээс угаасаа дахиж нэр дэвшихгүй гэж тайлбарлаад байгаа юм. Яагаад гэвэл нэгэнт НЭГ УДАА нэр дэвшээд явчихсан. Өнөөдрийн Ерөнхийлөгч өөрөө хэрэв НЭГ УДАА зургаан жилээр сонгогдвол өнөөдрийн маргаан үүсч магадгүй гэдгийг урьдчилаад харж байсан. Тийм учраас дахиад нэг удаа маргаангүйгээр сонгогдох боломжийг хадгалж үлдэхийн тулд 2025 оноос эхэлж мөрдөнө гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн. Түүн дээр нь хууль тогтоогч нарын зүгээс буулт хийгээд 2025 оноос хэрэгжинэ гээд явж байсан боловч эцсийн мөчид тэр заалт Дагаж мөрдөх журмын тухай хуулиас нь байхгүй болчихсон.
Хуульч О.Баасанхүү:
-50 нас хүрсэн Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаагаар НЭГ УДАА сонгогдоно гэж байгаа юм. Жишээ нь дөрвөн жил Ерөнхийлөгч байсан хүн дахиад нэр дэвшвэл 10 жил болчихно. Өнөөдөр Монгол Улсад Ерөнхийлөгч нь Х.Баттулга НЭГ УДАА байгаа биз дээ. Гэтэл “Би дөрөв юм чинь найм байх ёстой, хууль буцаан хэрэглэгдэхгүй” гэдэг ярьдаг. Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж хууль гаргадаг болохоос биш Үндсэн хуулийг буцааж хэрэглэх, эсвэл шууд хэрэглэхгүй.
АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл:
-Үндсэн хууль бол цагаан дээр хараар бичигдсэн учраас “НЭГ УДАА” гэдэг заалт бол хүчтэй заалт гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Хууль баталсан нөхөдтэй уулзаад ярихаар маш тодорхой хариулж байгаа юм. Дарангуйлагчийг төрүүлэхгүйн тулд, хоёрдугаарт хэрэв хоёр дахь удаагаа сонгогддог тохиолдолд сонгогдохын тулд өөрсдийнхөө өрсөлдөгчийн барьж авч үндэслэлгүйгээр ял өгдөг, шоронд хийдэг гүтгэдэг харлуулдаг. Энэ байдал нь өөрөө Ерөнхийлөгч бүх нийтийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх ёстой атал Ерөнхийлөгчийн сонгуулиасаа өмнө хагалж бутаргаад байж болохгүй гэсэн үндэслэлээр хуульд өөрчлөлт оруулсан байгаа юм.
АН-ын X Их хурал болж намын дүрмээ шинэчилсэн боловч Дээд шүүхэд очих замд нь огт хэлэлцээгүй заалт нэмэгдсэн гэх мэдээлэл цацагдааг байгаа. Тухайлбал, АН-ын Үндсэн дүрмийн 2.12.4.2.1-т “АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал эсвэл ҮБХ-оор өрсөлдөгчгүйгээр шууд хэлэлцэн шийдвэрлэх” /Энэхүү заалт 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хүчинтэй байна/ гэсэн “нэмэлт” орчихжээ.
Дээрх асуудлаар болон өрнөж буй үйл явдлын талаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2017 онд нэр дэвшүүлсэн АН-ынхан ямар байр суурьтай байна вэ?
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:
-АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлт дотор завсар зайгаар тийм заалт орж ирсэн байдалтай хэрүүл маргаан байгаа. Үндсэн хууль намын дотор ч адилхан үйлчлэх учраас Үндсэн хууль зөрчсөн дүрмийн зүйл заалтаар энэ нам урагшаа алхаж болохгүй.
УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Ц.Туваан:
-Монгол Улсын Ерөнхийлөгчид өмнө нь манай намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга дэвших магадлал өндөр байгаа.
АН-ын дарга С.Эрдэнэ:
-Нам бус Монгол төрийн тусгай чиг үүрэгтэй тусгай хуулиар эрх хэмжээ нь хязгаарлагдаж зохицуулагдаж байдаг Ерөнхийлөгчийн албан тушаалтай хүнийг өнөөдөр шууд аль нэг намд харьяалуулж асуудлыг ярих нь хууль бус үйлдэл. Тэгээд УИХ-ын гишүүн хүн өнөөдрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийг “Манай намаас хамгийн ихээр нэр дэвших магадлалтай хүн” гэж ярих нь ёс зүйд хэр нийцэх вэ. Би бол үүнийг ёс зүйтэй асуудал гэж харахгүй байна.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга дэвшихдээ бүх гишүүдийн сунгаагаар олонхийн санал авсан. Ардчилсан нээлттэй гишүүдийн оролцоог хангасан дүрмийн заалтаас ухраад байгаа зорилго бол нэг хэсэг хүмүүсийн хуйвалдаан.
Түр эрхийг намын дарга гэж ойлгоод, намын дүрмээр олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлээд ажиллаж байгаа нь намын дүрмийг зөрчиж байгаа гол асуудал болоод байгаа. Шууд хэлэх юм бол Ц.Туваанд өнөөдөр намын Их хурлыг зарлан хуралдуулах эрх дүрэмд байхгүй. АН-ын өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрэм бол маш сайн боловсруулагдсан. Энэ дүрмээр оролдох болоогүй. Би АН-ын гишүүн хэвээрээ. Гишүүнийхээ хувьд ч тэр энэ намыг үүсгэн байгуулалцаж 31 жил намынхаа төлөө зүтгэсний хувьд харсаар байж энэ намыг самруулах, унагаах эрх байхгүй. Тэгээд ч би хуулийн дагуу АН-ын дарга хэвээрээ байна.
Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно” гэх заалтын талаар хуульчид, улстөрчид ийм байр суурийг илэрхийллээ. Эндээс харвал тэд бараг л нэг дуугаар “Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй” хэмээн тайлбарлаж байна.
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Сэтгэгдэл0
МАН-н хүн ерөнхийлөгч болох нь бүх хүнд тодорхой байгаа байгаа болохоор ялагдах нь тодорхой АН энэ сонгуульд хүн нэр дэвшүүлэхгүй өнжсөн нь дээр байхаа, тэр Оюунгэрэлээс авахуулаад нэр дэвших дуртай нь бие даагаад нэрээ дэвшүүлнэ биз
Одоо яана даа жир иргэн байх мөн хэцүүеэ. Хэр өндөр хөөрнө төдий чинээ чанга унана .
АН-ын унгаснууд биш бол үхэр мал байсан ч хамаагүй. Тэр битгий хэл АН-ын унгаснууд биш бол хужаа ч байсан хамаагүй дээр шүү.
Баттулга өдөө хөгширч буй хашир хүн Уг нь Үндсэн хуулийн заалтын дагуу би нэр дэвшихгүй гэчихвэл жинхэнэ ялалт болно. Үхэн үхтлээ нэр хүндээ түмэн олон бас улс төрчдийн дунд хадгалах сайхан болмж буй Өрсөлдөх аваас зайлшгүй унана. Ингэх юм бол хуулийн өмнө олон асуудлууд нь очиж бүр ч онцгүй байдал угтана. Өөрөө л мэдэж дээ
Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж нэр дэвшдэггүй юм аа
Хуучин ерөнхийлөгч нар одоо цаашаа. С.Ганбаатар харин даагаа нэхвэл ялах боломжтой. МАН-ын Сү.Батболд, АН-ын Оюунгэрэл мэт шуналын туламнуудыг хөнгөхөн ялаад гарна. Харин өмнө нь Мие гай болсон шиг Н.Энхбаяр, Женко Баттулга, Хүзүүгүй Эби нар шавар хаахгүй л бол.
Бие дааж нэр дэвших гэж байхгүй шүү дээ
Энэ дээр маргах шаардлага байна уу ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй хүн гээд хууль дээр хараар бичээд ЕТГ-н дарга байсан З.Энхболд гэдэг нөхөр оруулаад ирсэн хуулийг баталсан байна. 2017 онд Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдож ерөнхийлөгч 4 жил хийсэн үү хийсэн. З.Энхболд, Х.Баттулга нар ингэж бодохгүй юу даа 2020 оны УИХ-н сонгууль ардчилсан намыг ялна тэгэхлээр сая ардчилсан намын хуурамч хуралд оруулдаг шиг заалтаараа хүчээр нэр дэвшээд луйвардаж Х.Баттулга дахин ерөнхийлагч болж 10 жил сууна дахиад хууль засаж 20 жил сууна гэж төсөөлөхгүй юу даа. Үндсэн хуулийн цэцээр Х.Баттулга дахиад нэр дэвших боломжтой гээд тайлбарлуулчихна. Ингэж төлөвлөсөн.
Ногоог гэрлээр гарна. Н.Энхбаярыг санаатайгаар дараад байгаа болохоос нэр дэвших эрх нь нээлттэй.
Малаа ерөнхийлөгч хийж байсан хүн дэвшихгүй
ЕТГ-н З.Энхболд ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгоно тэгэхдээ өмнө ерөнхийлөгч хийж байгаагүй хүн гэж оруулж ирсэн байдаг. Ухсан нүхэндээ өөрөө унасан хүн юм.
Zika is a genius. Ter zuv l zaalt oruulj irsen b.Hashir turshlagatai sain uls turch. Uuruusuu urvaj sharvaltai bish. Mongoliinhoo tuluu neg udaa ch boltgoon Tomoor haraad Jenko odoo uuruu, huneer heluulj shahuulalgui, jijig gariin toodgoruudaar munhag sogtuu mansuu bujig bujigluulj tenegtuulelgui bolichih heregtei dee. Olon bulai busarmag um chin ilerseniig end bicheed yaahav, zugeer l bolichih. Guiya. Tegeed ner ch devshine gj baihgui um b.Yalna gej bur ugui. C' est la vie. Cherchez La Femme Fatale.
ДЭВШИЛГҮЙ ДЭЭ, ЭЛБЭГДОРЖ ЧИ БИТГИЙ ГОРЬД
эби ч бас дэвшихгүй хаха
.6 жидгэжээ. Гэтэл бүгд 4 жил хиысэн .
Энэ туваан ямар эргүү сда вэ. баттулгыг хөхөөд долоогоод үхлээ л дээ
ашгүй сөөнгө хоолойтой, оросын эрх ашгийг хамгаалагчаас салж санаа амрах нь
Ashguidee goe medee bgaa biz
Өмхий амаа тат илжиг ээ
Genkog ch Zika araas ni gants sain dvrjee, gvitsed hiisen bna shvv ! Uurt ni 25 on gej helj baigaad, ih hural deer 20 on bolgood l nam hiijeee ! Ter aimshigtai hvn !!!
ясан толгойт усан тархитнууд минь битгий горьд энэ асуудлыг цэц шийднэ хүн бүр хуульч болж донгосох болжээ Мөнхсайхан чи Тэмүүжин чи хуульч уу зүгээр л эрх зүйн философио хөөгөөд мэдрэлтээд яв
Баттулгыг найдвартай хамгаалах хүн л гарах нь дээ. Хүрэлсүх Оюунгэрэл хоёрын нэг л гарна.
ГОРЬДЦЫН!
Yer n' Ter huul' yaahav huuchin hunees yuuuuuuch garahgui, hol bailga!!!
Battulgyn omno songuuld oroh esvel shorond oroh songolt tulgarch.
Эрдэнэ вангийн хошуу ноён С.Эрдэнэ УИХ -ын сонгуульд АН- аа ялагдуулж хаячихаад өөрмйн буруугаа ерөөс хүлээхгүй хогийн зан гаргаж байна лаа. Ийм том нүгэл хийсэн хулгайч үүнийгээ тулга тойрсон шалдир балдир асуулт хэмээн ноён зан гаргаж Улаанбал нэвтрүүлэг унгас алдан хэрээ шиг гуаглаж байна.
SHOROND OROX ESVEL SONGUULD OROX
SHOROND OROX ESVEL SONGUULD OROX
Оюунгэрэл ингэж бөөрөнхийлөхгүй ээ. Ийм байж яаж намын дарга, ерөнхийлөгч болохын бэ!
БАТТУЛГА ерөнхийлөгчөөс айгаад чацга харвах нь дээ энэ нөхдүүд ШИНЭ мөрнөөс эхлэж байгаа шүү дээ шинэ хууль өмнө нь ерөнхийлөгч байсан эсэх сумын дарга малчин байсан эсэх хамаагүй шинээр эхлээд байна шинэ мөрнөөс.
ҮХ-ийн өөрчлөлтийг далимдуулан МАН-ын 65 гишүүн олонхиороо түрий барьж ерөнхийлөгчөөр дахин АН-аас хүн гаргахгүй гэсэн явцуу бодлогоороо ийм заалт оруулсан нь тодорхой.Манайд 6 жилээр 1 удаа ерөнхийлөгчид сонгогдсон нэг ч хүн байхгүй . ҮХ-ийн энэ заалт бол цоо шинээр орж ирсэн учир ерөнхийлөгчөөр сонгогдсон эс сонгогдсон парламентад суудалтай намын гишүүн бүх иргэн сонгуульд өрсөлдөх эрхтэй. Яагаад гэвэл ерөнхийлөгчид сонгогдож байгаагүй хүн нэр дэвших эрхтэй гэсэн заалт энэ ҮХ-д огт байхгүй. Иймд Өмнөх 5 ерөнхийлөгч ч нэр дэвших эрх нь нээлттэй.Аливаа асуудалд хувийн өс хонзонгоор, аль нэг намын даалгавраар,улс төржих үүднээс хандах нь улс орны цаашдын хөгжил, ардчилалд маш хортойг дээр сэтгэгдлээ бичсэн хүмүүс анхаарахтун.
Одоо нэг боловсролгүй бөхөө дахин шүтээд өөр боловсон хүчингүй юм шиг үнэнийг илчилсэн журмын андуудаа өшөөрхөн ерөнхийлөгчийн дарагуйлал хүсээд Трамп шиг улайрах ямар хэрэг байна.хангалттай шдээ
Боловсрол гэж богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадварыг хэлдгээс биш 30-40 жилийн өмнөх лекцээрээ шалгалт авдаг доктор, профессор нэртэй хоцрогдсон,нөхдүүдийн тавьсан дүнтэй дипломын голыг хэлдэггүй юм. Чинийхээр бол Чингис хаан боловсролгүй, ажил, мэргэжилд чинь огт хэрэг болдоггүй диплом нь боловсрол юм уу?Хийж бүтээсэн юмтай, хэдэн мянган хүнийг ажилтай байлгадаг, богино хугацаанд хариу мэх хийхээс эхлээд эх орныхоо төрийн далбааг харийн тэнгэрт мандуулж, эзэн Чингисээ шүтэж амьдардаг жинхэнэ үндэсний үзэлтэй, жинхэнэ сэхээтэн ерөнхийлөгч боловсролгүй, төрийн гар харалгүйгээр өөрийгөө ч аваад явах чадваргүй олон дипломын голнууд боловсролтой, бөх биш сэхээтэн юм биз дээ.Яахаараа ингэж эргүүтсэн төлөг шиг бодолтой байдаг байна аа. Аргагүй л болосрол чинь дутаж байна даа.Ичих нүүн гэж байдаг бол чи нүүрээ хийх газраа олохгүй нээ
дэвшээд хэрэггүй дээ одоо угаасаа Моя-чууд өөрийг чинь мэдсэн Путин ахадаа ч гологдсон иргэдийн үзэл бодол үгээ хэлэх эрхийг хааж үүрдийн хаан болох зорилгыг чинь бүгд мэдсэн тэрний оронд зүгээр л гоё поп шалтаг хэлээд дэвшихгүй байвал арай нэр цэвэр
6 жил Ерөхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй гэж хуульд заасан байна. Гэтэл Х.Баттулга 4 жил ажилласан ! Тоо мэдэхгүй ээ, ккк
Алтанхуягаас еер хун ер нь харагдахгуй бна!
... 49 honogtoo shiideerei....kkk kkk kkk kkk kkk kkk
Oyungerel heniig ch 90% -r yalah magadlaltai.
Монголчуудын сүүлийн 30 буюу ардчилалын он жилүүдэд хэдэн нам дамжсан хулгайч нар хөлжижсөн.Харин улс нь хөгжөагүй гол шалтгаан нь Нам гэдэг ялзарсан зүйлээс гаргаж тавьсан новшнуудыг иргэд нь сонгож байсан нэртэй нөгөө баагийнууд нь нэр дэвшиж гарангуутаа намын эрх ашгийн цаана далдуур хулгай луйвраа хийж ирсэн нь харагддаг.Цаашид Хүрэлсүх энэ жишгээр явбал МАН ардчилсан нам шиг намагт гүн шигдэх болно.
Монголын эмэгтэйчүүд энэ удаа нэгдэж эмэгтэй хүн гарганаа
Чи эмэгтэйчүүдээ нэгтгэх юм уу
ardchilsan nam garah bis dee!!demii dongos ch baihaas daa!!!
Хууль ийм байнаа л гээд байхад Туваан гээд усны үхэр тэнэгтээд л байх юм. Мэдсээр байж ... гэж дуу шиг. Еөкийгөө харж байгаа гэж бодохоор л нохойтмоор байдаг байх даа
Жэнко, тэгээд яагаад өөрийг нь нэр дэвшихыг хорьчихсон Үндсэн хуулийг баталж гарынхаа үсгийг зурсан юм? Ойлгоогүй зурчихсан бололтой.
6 жилээр нэг удаа гэдгийг яаж тайлбарлах вэ? Өмнө нь сонгогдож байсан эсэхээсээ үл хамаараад 6 жилээр нэг удаа гэсэн утга агуулж болох уу? Эсвэл өмнө нь сонгогдож байсан бол дахин өрсөлдөх боломжгүй гэж ойлгох уу?
tegbel negt udaa songono gesen zaaltiin daguu eronhiilogch dahin 2 jil ajillah garts haragdaj baihiin erhemuud neg dahin unshdaa. Eronhiilogchiin songuuli 2 jiliin daraa bolno gej oilgogdoj baina
tegbel negt udaa songono gesen zaaltiin daguu eronhiilogch dahin 2 jil ajillah garts haragdaj baihiin erhemuud neg dahin unshdaa. Eronhiilogchiin songuuli 2 jiliin daraa bolno gej oilgogdoj baina
Энэ Туваан гэж үсгэн дотор тоо цохиж явна гэдэг шиг ... ха ха ха
Ардчилсан нам, намаа бодвол Оюунбилэгээ л гаргасан нь дээр, өөр хэн ч гараад далаараа цэвэр тавиулна. .
Нэртэйгээр нь Х.Баттулга 4 жилээ дуусгачих, тэгээд дараа нь 2 жил ажиллуулъя, тэгсэний дараа жинхэнэ 6 жилээр ганцхан удаа сонгоё гэж солиорооч.
Баттулга сонгогдвол 2 жил ажиллана
Хуулийн заалт энгийн иргэн уншаад бүрэн ойлгогдож байхад одоогийн ерөнхийлөгч дахин дэвших тухай асуудал огт байхгүй л байна шүү дээ Ан ын дарга Эрдэнэ маш тод хэллээшүүдээ Туваан гэгч нөхөр бичиг үсэ6т тайлөгдсан юм уу манай намын гишүүн гэх маягиян юм яриад байх юм Ерөнхийлөгч намаасаа түдгэлзээд Нэр дэвшсэн одоо ерөнхийлөгчөө хийж байгаа шүү дээ хууль журамам мөрдөж ажиллаж сурахыг Туваан гэгчид сануулъя
Баттулга нэр хүнд сайн. Хүрэлсүхээс илүү нэр хүнд өсөөд байхаар, МАН хууль гаргаж өрсөлдөгчөө нэр дэвшүүлэхгүй, өөр бусад магадлалтай бүх хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй хуулийн заалт гаргаж байгаа нь арай хэрээс хэтэрсэн үйлдэл боллоо.
Намаа самарч унагааачхаад би тэгээгүй өөрөө олон ёс зүйг зөрчиж байдаг хүн чи одоо би ёс зүйиэй хүн гэж хичнээн яриад ард түмэн эргэж харахгүй
Жинкогоос.өмнөх.ерөнхийлөгч нар. Ард түмний хөө.төлөө.юу.хийсэн.юм бэ Хууль зөрсөн.бизнес хийснээс.хулгай. Хийгээгүй.одоо.нэр дэвших.гэж байгаа. Нөхдүүдээ хамгийн эхэнд хөрөнгөө. Шудрагаар.олсон.гэдгээ.элдэв булхай. заль .хэрэглэлгүй.нотолхийг.шаардах. Хэрэгтэй.арван.дөрвөн.онд хадгаламж банк дампуурахад хүүк зандаа хоёр хол богдосон.тэгхэд хадгалжид нь наян. Мянган.евро.байсаныг.сологосд.ажилдаг эгч.нь.миний муу дүү.сайхан амьд Раархай.гэж өгсөн гэсэн одоо хэдэн тэрбумыг.хэн.өгсөн.юм.бол.хурлын. зааланд Мөнхбат.хүүк.хоёр бие.биеэ Хулгайчаарна дуудаад.байсан даа. үнэнээр.явбал үхэр.тэргээр.туулай Гүйцэнэ.гэдэг.улсдаа.юү гэж Хэлэх.бол.
Жинкогоос.өмнөх.ерөнхийлөгч нар. Ард түмний хөө.төлөө.юу.хийсэн.юм бэ Хууль зөрсөн.бизнес хийснээс.хулгай. Хийгээгүй.одоо.нэр дэвших.гэж байгаа. Нөхдүүдээ хамгийн эхэнд хөрөнгөө. Шудрагаар.олсон.гэдгээ.элдэв булхай. заль .хэрэглэлгүй.нотолхийг.шаардах. Хэрэгтэй.арван.дөрвөн.онд хадгаламж банк дампуурахад хүүк зандаа хоёр хол богдосон.тэгхэд хадгалжид нь наян. Мянган.евро.байсаныг.сологосд.ажилдаг эгч.нь.миний муу дүү.сайхан амьд Раархай.гэж өгсөн гэсэн одоо хэдэн тэрбумыг.хэн.өгсөн.юм.бол.хурлын. зааланд Мөнхбат.хүүк.хоёр бие.биеэ Хулгайчаарна дуудаад.байсан даа. үнэнээр.явбал үхэр.тэргээр.туулай Гүйцэнэ.гэдэг.улсдаа.юү гэж Хэлэх.бол.
Хууль зүйн тодорхой үндэслэл ярьсан хүн даанч алга даа. Тухайлан Ерөнхийлөгч Х.Баттулгад хувийн эсвэл өөр бусад шалтгаанаар таагүй ханддаг юм уу гэмээр л эд байна даа. Ядаж хуульчид маань Үндсэн хуулиа сайн мэдэхгүй байна гэхээр бидэн чинь чухам хэнийгээ мундаг сайн хуульчид гэж хоосон хөөрцөглөж байгаагаа ойлгох нь чухал шиг!
Battulga yurunhiilugch dahij garch bolohgui yum bn tegeed yun surtei bicheed baidag yum garsangui geed gudaih hun bish Oyungerel bolomjiin undur bolovsroltoi daanch Amerik nuhurtei yumdaa ternees bish ch boloh l Hurelsuh said bol 1 r
Х Баттулга нэр дэвшээд ч гарахгүй нь харин У Хүрэлсүх Алтанхуяг Н. Энхбаяр 3ын нэг гарах магадлалтай гэж миний төлгөнд буулаа.
Eronhiilogch Battulgaas omnoh eronhiilogch nar ni gadna omsoh hubtsas deel malgaigaa l yanz yanzaar ni solij yaduu ard tumnee bododgvi baisan bizdee.Um hiij baigaa eronhiilogchoo ard tumen ni bas demjij bgaa shvv.
Эмэгтэйчүүд хэзээ ч нэгдэж чаддаггүй юм
neg udaa gedeg zaaltaar bol dahin 2 jilajillah oron zai haragdaad baidag . huuliin daguu 6 jil gesen zaalt baigaa