sonin.mn

Мэдээлэл технологийн салбарын үсрэнгүй хөгжлийг дагаад компьютер, програм хангамжийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Автомашин үйлдвэрлэгч Женерал Моторс компани гэхэд ойрын 3 жилд 10000 гаруй мэдээлэл технологийн мэргэжилтэн нэмж ажиллуулах болсноо зарлаад байна. Тиймээс энэ чиглэлээр мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуулиуд олон улсын оюутнуудад төрөл бүрийн тэтгэлэг зарлаж, дэмжлэг үзүүлэх болжээ.


АНУ-ын Махариши Менежментийн Их сургууль програм хангамж, IT инженерийн мастерын хөтөлбөрт суралцахыг хүссэн хүн бүрт тодорхой шалгуурыг давбал тэтгэлэг олгодог юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус сургуулийн албан ёсны төлөөлөгчийн газар EduWorld боловсролын төвийн менежер Н.Мөрөнтэй ярилцлаа.


-    Боловсролын төвийнхөө үйл ажиллагааг товч танилцуулахгүй юу?

 


Манай EduWorld боловсролын төв нь 2011 оноос Махариши Менежментийн Их сургуулийн албан ёсны төлөөлөгчийн газраар ажиллаж байна. Энэ хугацаанд программ хангамж, мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэхийг хүссэн хүн бүрт шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч,
залуусын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэдний ур чадварыг дэлхийн төвшинд үнэлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсаар байна. Өндөр хөгжилтэй оронд суралцаж, мэргэжил дээшлүүлэхэд санхүүгийн асуудал хамгийн хүнд байдаг. Тэтгэлгээр суралцах боломж бий л дээ. Гэхдээ олон улсад зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийн шалгуур нь өндөр, цөөн тооны оюутан элсүүлэхээр зохицуулагдсан байдаг учир тэр бүр хамрагдах боломжгүй.
Махариши Менежментийн Их сургуулийн Computer Sceince мастерын хөтөлбөрт элссэнээр боловсролын зэргээ ахиулаад зогсохгүй АНУ-ын нэр хүндтэй компаниудад цалинтай дадлага хийх боломжтой.


-    Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гол шалгуур нь юу вэ?

 


-    Мэргэжлийн ур чадвар, англи хэлний мэдлэг гэсэн үндсэн 2 шалгуур бий. Мэргэжлийн ур чадварыг сорихдоо програмчлалын 3 бодлогыг өөрийн хамгийн сайн эзэмшсэн програмчлалын хэлээр гүйцэтгэх бөгөөд англи хэлний төвшинг мэргэжлийн ярилцлага хийж тогтоодог. Өөрөөр хэлбэл ямар төсөл хөтөлбөрүүд дээр ямар үүрэг гүйцэтгэж байсан гэх мэт мэргэжлийн туршлагын талаар ярилцах бөгөөд заавал ТОЕFL-ийн оноо шаардахгүй гэдгээрээ давуу.


-    Цалинтай дадлага хийх боломжтой гэсэн?


-    Эхний 8 сар сургалтын танхимд хичээллэж, дотуур байранд амьдардаг. Дараачийн 9 дэх сараас эхлэн дадлага хийх компанийхаа байрладаг хотруу явж, зайнаас хичээлээ үздэг.


-    АНУ-ын аль ч мужид ажиллаж болно гэсэн үг үү?

 


-    Махариши Менежментийн Их сургууль 140 гаруй ажил олгогч компанитай хамтран ажилладаг. Дадлагын хугацаа эхлэхээс өмнө компаний төлөөлөгчид сургууль дээр ирж, ажлын ярилцлага хийдэг. Хэд хэдэн компаниас ажлын санал тавих бөгөөд оюутан өөрөө аль хотод ажиллахаа шийднэ. Дадлагажигч оюутны цалин 5000-6000 ам.доллароос эхэлдэг бөгөөд оюутны ур чадвар, ажлын гүйцэтгэлээс шалтгаалаад өсч, буурна.


-    Энэ сургууль АНУ-ын аль мужид байдаг вэ?

 


-    Манай сургууль АНУ-ын Айво мужийн Фэйрфийлд хотод байдаг бөгөөд дөчөөд жилийн түүхтэй их сургууль. Багш нар нь америкийн нэр хүндтэй  их сургуулиудад Ph.d хамгаалсан, програм хангамжийн чиглэлээр ажилласан олон жилийн туршлагатай хүмүүс байдаг.


-    Программ хангамж, IT инженерээс өөр мэргэжлээр элсэлт авдаг уу?

 


-    Программ хангамж, IT инженерийн чиглэлээр жилд гурван удаа /2,6,10 сард/, нягтлан бодох бүртгэл,бизнесийн удирдлага, санхүү менежментийн чиглэлээр жилд хоёр удаа /1,8 сард/ элсэлт авдаг юм.  Манай тэтгэлгийн гол онцлог нь сургалтын төлбөрөөс гадна байр, хоолны зардал багтсан байдаг. Тиймээс амжиргааны өртөг өндөр Америк оронд суралцахад маш их боломж нээгдэж байгаа юм.


-    Бүртгүүлэхэд юу шаардлагатай вэ?


-    Бүртгүүлэхэд 2 хувь цээж зураг, Боловсролын диплом, гадаад пасспортын хуулбар хэрэгтэй.


-    Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.


Утас: 99058841, 91111511