sonin.mn
ТОКИО. /TASS/. Японы Хууль зүйн сайд Кацүюки Каваи албан тушаалаасаа огцорсонтой холбоотойгоор Ерөнхий сайд Абэ Шинзо ард иргэдээсээ хүлцэл өчжээ. Өнгөрсөн долоо хоногийг тооцвол энэ нь Абэ Шинзогийн ард иргэдээсээ хүлцэл өчсөн хоёр дахь тохиолдол болж байна. Өмнө нь Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Сугавара Ишшю албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгдэхэд тэрбээр уучлал гуйж байсан юм.  
 
“Энэ бол маш эмзэг нөхцөл байдал. Би ард түмнээсээ гүнээ хүлцэл өчиж байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн ард түмний итгэлийг сэргээхийн төлөө боломжтой бүхнийг хийнэ гэдгээ Абэ Шинзо онцлон тэмдэглэжээ.
Хууль зүйн сайдын эхнэр Анри Каваи өнгөрсөн долдугаар сард Дээд танхимд сонгогдсон бөгөөд түүнийг кампанит ажилдаа хуульд зааснаас их хэмжээний төлбөр зарцуулсан талаарх мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаны дараа Кацүюки Каваи огцрох тухай хүсэлтээ Японы Засгийн газарт өргөн барьсан байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг