sonin.mn
ТОКИО. /Reuters/. Пүрэв гарагийн өглөө Японы Хууль зүйн сайд Кацүюки Каваи албан тушаалаасаа огцрох хүсэлтээ тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзод өргөн барьжээ.
 
Хууль зүйн сайдын эхнэр Анри Каваи өнгөрсөн долдугаар сард Дээд танхимд сонгогдсон бөгөөд түүнийг кампанит ажилдаа хуульд зааснаас их хэмжээний төлбөр зарцуулсан талаарх мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаны дараа дээрх үйл явдал болжээ.
“Миний албан тушаал маш өндөр хариуцлагыг хүлээдэг. Шүүхийн захиргаанд үзүүлэх олон нийтийн итгэл нэг минут ч алдагдаж болохгүй тул пүрэв гарагийн өглөө огцрох шийдвэрийг гаргалаа" гэж К.Каваи Ерөнхий сайдтай уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
 
Мөн тэрбээр, эхнэр бид хоёр хэвлэлийнхний мэдээний талаар мэдэхгүй хэмээгээд, кампанит ажил хууль тогтоомжийн дагуу явагдсан хэмээн үзэж байсан гэж хэлсэн байна. Түүнчлэн К.Каваи баримт нотолгоонуудыг дэлгэж, хариуцлагаа биелүүлнэ гэдгээ амлажээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг