Зах зээлийн шуурга олон аж ахуй нэгжийн хаалгыг "таглаж" байсан түүх олон. Харин Засгийн газар нь панзчин шиг байж, худалдаа үйлчилгээний салбарыг "хөмөрдөг" тохиолдол бол шинэ түүхийн эхлэл юм. Ийм л "шинэ"цаг үеийн шуурганд МИАТ компани өртчихөөд байгаа тухай их багаггүй өгүүлэх болов. Уг нь, "даахгүй нохой булуу хураана" гэдэг шиг төр өөрийн гэсэн ийм олон компани, үйлчилгээний байгууллагатай байхын хэрэггүй л дээ.
Хамгийн гол нь хэнд очих, хэрхэн ашиглах тухай нь л олон хүн "зөн билгээ" уралдуулсаар өдийг хүрлээ. Тэгээд ч энэ саар мэдээллийн хажуугаар МИАТ компани дандаа л хэл ам таталж байх юм. Сөүл-Улаанбаатарын чиглэлийн ачаа тээврийн тарифыг үндэслэлгүй нэмсэн тухай олон сар ярив. Мөн тийзтэй холбоотой маргаан лав тасрахаа байсан.
Гэхдээ хэдий ийм байлаа ч аль ч оронд иргэний агаарын тээвэр гэдэг онцгой чухал салбарт тооцогддог. Төрийн дэмжлэгтэйгээр хөгжүүлж байдаг юм билээ. Гэтэл манай төр МИАТ-д туслах нь байтугай харин ч өөрөөсөө зайлуулж, хэн нэгэн этгээдэд хувьчлал нэрээр бэлэглэх гэж байгаа нь даанч харамсалтай. Харин ч иргэд зорчигчид илүүтэй тэтгэж байгаа гэвэл зохих биз. Тиймдээ ч Засгийн газраас МИАТ компанийн 49 хувийг хувьчлах тухай шийдчихсэн.
Уг нь, МИАТ компани хойшид ашигтай ажиллах ирээдүй байгаа. Адаглаад л хэдхэн жилийн дараа манай улс дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулна. Тээвэрлэлтийн хөл энэ тэр гэхгүй учир онгоцны түлш одоо байгаагаас тавин хувиар хямдрах нь гарцаагүй. Мөн бусад тээвэрлэгч МИАТ-ийн "ачаанаас" үүрэлцээд ирэхээр төрд гай болохгүй биеэ даагаад ашиг олох боломжтой юм.
Тэрчлэн Монгол Улсад ирэх гадны жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, дэлхийн хэмжээний аялал жуулчлалын бүс нутаг болох магадлал бий. Тэгээд ч хоёр жилийн өмнө 58 тэрбум төгрөгийн орлогтой ажиллаж байсан бол өдгөө 104 тэрбум төгрөгт хүргэсэн тухай баримт ч бий. Тэгвэл МИАТ компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхоны хэлснээр энэ оны байдлаар 9000 цагийн нислэг, 420 мянган зорчигч, 160 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан гэнэ.
Харин өнгөрсөн онд 139 тэрбум төгрөг зарцуулж 130 тэрбум төгрөгийн орлого олж таван тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэж мэдэгдсэн. Үүгээр ч зогсохгүй "Шатахууны үнэ бидний төлөвлөж байснаас их хэмжээгээр нэмэгдэж байна. Хэрэв үнэ нэмэгдээгүй байсан бол компанийн зардал өнгөрсөн онд 8.5 тэрбум төгрөгөөр буурч, таван тэрбум төгрөгийг ашигтай ажиллах байсан" гэлээ.
Түүний энэ тооцоог үгүйсгэх аргаггүй юм. Учир нь дэлхийн бусад оронд шатахууны тонн тутмын үнэ дунджаар 1150 ам.доллар байхад манай улсад НӨАТ-ыг тооцохгүйгээр 1500 ам.долларт тулж ирчихээд байгаа билээ. Ядахад МИАТ-д ганцхан компани шатахуун нийлүүлдэг гэж байгаа. Нефть импортлогч аж ахуй нэгж дэлхий даяар дүүрэн байхад хамгийн хямд үнэ санал болгож байгааг нь сонгоогүй нь харин тэдний алдаа байх.
Түүнчлэн тус компани удахгүй "Боинг" загварын гурван онгоц авахаар болжээ. Үүнийг шийдэх гарцыг АНУ-аас жилийн зургаан хувийн хүүтэй зээл өлгөснөөр нээж байгаа бол үлдсэн мөнгийг нь "Хөгжлийн банк"-ны зээлээр шийдүүлэхийг тус компанийн удирдлагууд хүсч байгаа. Үүнд харин Засгийн газар ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Уг нь, нийслэлийн автозам нөхөхөд "Хөгжлийн банк"-ны данс уруу савраа дүрчихдэг юм чинь энэ асуудалд бол хойрго хандахгүй байх магадлал өндөртэй.
Одоогийн байдлаар агаарын тээврийн компани ашигтай ажилладаг юм байна гэсэн "мессеж" гадна дотнын олон бизнесмений чихэнд хүрснээр манай улсад агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван компанитай болов. Энэ нь мэдээж иргэдэд үр нөлөөтэй байх магадлалтай. Учир нь дээрх компаниуд хөлөө олчихвол өрсөлдөөн дундаас тийзний үнэ хямдрах боломжтой. Харин үүнээс илүүтэй үндэстний хэмжээнд яригдах сөрөг тал бас бий.
Учир нь солонгосын талууд манай иргэний агаарын тээвэрт ноёрхол тогтоох эртний бодол бий. Тиймдээ ч Сөүл-Улаанбаатарын чиглэлд МИАТ-аас гадна "Корейн эйр" хүн тээвэрлэж буй. Тун удахгүй "Аsiana" компани орж ирэхээр дээр дооргүй лобби хийж байгаа ч сураг бий. Олон хүний ам дамжсан энэ мэдээлэл бол үнэний хувьтай.
Үгүйдээ л "Аsiana" компанийн зүгээс МИАТ, "Корейн эйр" хоёрыг монопол тогтоож байна хэмээн гомдол БНСУ-ын талд гарган МИАТ-ыг 2,0 орчим, "Корейн эйр"-ийг дөрөв гаруй тэрбум вонноор торгуулах шийдвэрийг гаргуулаад амжсан гэдэг. Энэ нь цаанаа төрийн оролцоотой байхыг ч бас үгүйсгэх аргагүй юм.
Өөрөөр хэлбэл "Аsiana" компанийн 30 хүртэлх хувийг солонгосын төр эзэмшдэг ажээ. Тэгэхээр тэдний бодлого тодорхой. Хэрэв "Корейн эйр", "Аsiana" хоёр дөрөө харшуулаад үндэсний тээвэрлэгч болох МИАТ-ыг шахаад эхэлбэл маш товчхондоо дуусна. МИАТ компани дахиж босч ирэхгүй болтлоо нам даруулна. Үүнийг цөөн үгээр хэлбэл үндэсний агаарын тээврээ үгүй хийх аюул ойрхон байна гэсэн үг л дээ.
Тэгээд ч зах зээлийг нь булаах гэж байгаа солонгос компаниудын хувьд тийзний үнээ харьцангуй хямд байх нь гарцаагүй. Харин МИАТ компани бол төрөөс тогтоосон ханшаас гажих учиргүй. Тэгэхээр энэ бүх асуултын тэмдэг дагуулсан таавруудын хариуг "шинэ" Засгийн газар л тайлна. Тэд буруу алхам хийвэл, "Хувьчлах л ёстой" хэмээн дайраад хэтэвч зузаантайг нь сонговол агаарын тээврээр зорчсон иргэдийн амийг БНСУ хариуцах болчихоод байгаа юм.
Д.Булган
Эх сурвалж: "Үнэн.мн"
Сэтгэгдэл0
Үнэндээ Монголын төрийг Солонгосчууд. Ц.Элбэгдорж, Бат-Үүл гээд гар хөлүүд төр удирдаж байхад бүх Со нарын санаснаар явна.
Elbegdorj Batuul naraas umnu udirdaj baisan nuhud chin hediinee sochuudad zarchihsan za, tegeed uur yamar negen airline orj irehig haachihaad miat tiiz tiim ynetei bgaa bizde, ard irged ni tiim undur tulbur tuluud miatiig ashigtai ajilluulah estoi yumuu, hyamd uilchleh uur company garch irwel yum hugjdiin bga bizde, ene bichigch Bulgan guai heni erh ashgin tuluu utgagui yum bichdeg bnaa gol ni irgeddee hyamd uneer zuw tarifaar uilchilej menegmentee saijruulah ni zuitei baih
Solongosuudiin sul tal bol dainii baidalaasaa garaagui baigaa. Hezee negen tsagt hoid solongos dain zarlaj medeh yum. Tednii sul taliig mash sain ashiglah heregtei dee.
МИАТ-ыг түргэн хувчил. Германаас нисэх гээд 2 сарын өмнө захиалга өгөхөд суудлагүй гээд хамгийн үнэтэй билет бичиж өгсөн. Онгоцонд ороод суухад тал суудал нь хоосон байв. МИАт-ын Берлин дэх хэдэн нөхөд хувийн эд юмаа тоо хягааргүй зөөхөөс бус зорчигчдоо олшруулж тав тухтай үйлчлэх сонирхол үгүй. Төр хамгийн муу менежер гэдэг нь МИАТ-ын сүүлийн 20 жилийн жишээ харуулав.зорчигчид тухтай арвин байвал эзэн нь хэн байх нь падлий алга. Одоогийн МИАТ-ын шуналт гаруудыг түргэн өөрчил
Tani shig Mongolruu naashaa yavah gesen hun ugaasaa baihgui. Ereltgui gazarrruu nisleg hiihed aldagdald orno . Hervee germanruu 14 honogtoo neg nisleg hiivel unee buuruulah ni amarhan baij medne. Gevch Gadaadiin ul ni togtmol nisgej ashigaa avah geed baihad yah yum. Mongold solongosuud nevterseneer bidnii ayulgui baidald nolootei.
Asiana g oruulax ni zuv uu. Ene MIAT, KOREAN AIR 2 arai dendej bgaa. Yadaj uur kompani orj irvel ongotsnii une arai xyamdarna. 2.30 minut nisdeg gazar 770.000 aar zorchood arai l xeterxii xumuusiig shulj bn. bayar naadmiin ue ba zunii ued xyamdxan bilet duussan gej xudal xeleed 900.000 xurdeg geech arai denduu
Asianag oruulah ni zov. Asiana Korean air hoyor hyatad ruu hedeer nisch baigaag harahad l guravdagch dorovdogch kompaniud agaariin teevert orj ireh heregtei bgaa haragdana. Gol ni bodlogo iin asuudal. Miat iin monopolchlol duusah tsag bolson.
UNEN ONIGOO,JUNGAANUUDIIN HAJUUD BUGS ULAISANSHD,WTF
МИАТ-ыг гадны менежментийн багт аль болох хурдан хувьчлах хэрэгтэй, одоо байдлаараа явбал удахгүй онгоцнууд нь тэнгэрээс унаад эхлэнэ. Монголд үйл ажиллагаа явуулдаг АНУ, Канад зэрэг улсын албан хаагчид хэзээ ч МИАТ-аар зорчидоггүй нь нэгийг хэлээд байгаа юм даа
neg hun shig zasgiin gazar ni zuv shiidver gargachaasaaidaaaaaaaaaa
Agaariin teevriin kompanid yamarch shudarga orsoldopn gej alga asianag oruulj irvel mongoliin talaas Eznis ch yumu Ali negiig n oruulj ireh n zui esnii hereg
asianag oruulah ni mash zuv shu manaihaan 3han tsagiin nislegend650.000tugrug avad gazar haana ch b.hgui haa hol canada l gehed 700 dollar b.had arai denduu ard urgedee luivardaj b.gaa miat.iin buh shatnii udirdlagiig chadvartai bolovson huchneer solih heregtei
Eznis ug ni zugeer shdee. Esnis olon ulsad nisleh hiiheer tom ovriin ongots oruulj ircheed bga bolovch zam teever aylal juulchlaliin yam olon ulsad niseh zuvshuurul uguhgui gesen hariu ugsun uunees bolj Eznis kompani ni iheehen hemjeenii aldagdald orood bgaa buguud oron toonii tsomhtgol hurtel hiij bgan bna
За боль доо. Бодийнхон эхлээд хүүхдийн паркийн газраа буцааж өг Дараа нь МИАТ-д санаарх.Болд та болисон нь дээр шүү