Энэ сарын 15-26-ны хооронд хуралдахаар товлосон ээлжит бус чуулган төлөвлөсен олон асуудлынхаа хамгийн эхнийхийг буюу Цэцийн гишүүнийг эгүүлэн татах зорилготой ганцхан "Дээд шүүхийн санал” гэгчийг хам хум хэлэлцэн дээрх тогтоолыг батлаад завсарлав.
УИХ-ын зүгээс "Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах Улсын Дээд шүүхийн санал" гэж нэрлээд байгаа, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны нэгдүгээр сарын 26-ны 1/358 тоот албан бичгийг Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь УИХ-д танилцуулжээ.Уг албан бичигт " УИХ-ын Тамгын газрын өрөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас ирүүлсэн 2016 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 14/214 дугаартай Үндсэн хуулийн Цэцийн гишүүний талаарх албан бичигтэй танилцлаа. Түүнд ... Цэцийн дарга Ж.Амарсанаагаас... Их Хурлын даргад хандаж хүргүүлсэн 2016 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 1/42 дугаартай албан бичиг нь холбогдох хуулийг зөрчсөн нь тогтоож байгааг дурджээ. Уг асуудлаар ... Их Хурал хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохих шийдвэр гаргахад ... Дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэжээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Дээд шүүхийн шүүгч Батсуурьт онцгойлон хандаж, Дээд шүүхийн хуралдааны протоколын талаар асуусанд УИХ-ын дарга З.Энхболд асуултад Х.Тэмүүжин хариул гэж зандрав. Үндсэн хуулийн 65.4 заалт болон Дээд шүүхийн өрөнхий шүүгчийн албан бичгийг хэрхэн хэрэглэх талаар Х.Тэмүүжин гишүүн тайлбарласан бөгөөд энэхүү гуйвуулсан тайлбар УИХ-ын тогтоо-лын хууль зүйн үндэслэл болсон байна.
Тайлбар
Үндсэн хуулийн 65.4-т зааснаар Цэцийн дарга, гишүүн хууль зөрчсөн нөхцөлд, Цэцийн шийдвэр-Дээд шүүхийн санал-УИХ (1) гэсэн дарааллаар тухайн гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гарах бстой байтал Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга-Дээд шүүхийн ерөнхий шүүгч-УИХ (2) гэсэн дарааллаар УИХ уг шийдвэрийг гаргалаа. Тайлбарыг цааш цэгцтэй үргэлжлүүлэхийн тулд Үндсэн хуулийн 65.3-4 заалтыг иш татъя:
65.3.Үндсэн хуулийн Цэцийн даргаар өсөн гишүүний аль нэгийг гурван жилийн хугацаагаар гишүүдийн олонхын саналаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
65.4.Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно. Одоо тайлбарыг цааш үргэлжлүүльө:
А) Цэцийн гишүүний бүрэн эрхийг Цэцийн зөвшөөрөл (шийдвэр)-гүйгээр хөндөж болохгүй гэсэн зарчмыг илэрхийлж байгаа 65.4 заалтыг УИХ “Цэцийн шийдвэрийг эсвэл тухайн гишүүнийг анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ түүнийг Цэцийн гишүүнээс эгүүлэн татаж болно” гэсэн
тайлбарыг үндэслэн тогтоолыг баталсан. Хэрэв энэ тайлбарыг хүлээн зөвшөөрвөл Цэцийн 9 гишүүний 3-ыг УИХ-аас анх илгээсэн байдаг тул энэ 3 гишүүн, улмаар Цэц УИХ дахь олонхоос шууд хараат болох аюултайг болж өнгөрсөн үйл явдал тод илтгэн харуулж байна. Энэ утгаараа УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн 65.4 заалтыг ноцтой зөрчсөн байна.
B) Ж.Амарсанааг анх илгээсэн байгууллага нь Дээд шүүх. Түүнийг Дээд шүүхийн 2011 оны дөрөвдүгээр сарын 25-ны № 07 тоот тогтоолоор Цэцийн гишүүнд санал болгосныг УИХ ёсоор болгон томилсон байна. Гишүүний бүрэн эрхийг хөндөхийг зөвшөөрсөн Цэцийн шийдвэр байх-гүй, иймээс тухайн гишүүнийг эгүүлэн татах талаар Дээд шүүхийн тогтоолоор баталсан санал УИХ-д ороогүй байтал УИХ Ж.Амарсанаа гишүүнийгэгүүлэн татах тогтоол батлав. Энэ утгаараа УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн 65.4 заалтыг ноцтой зөрчсөн байна.
C)65.4 заалтын "Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн. хууль зөрчвөл” гэсэн нөхцөл бол тэнд байгаа "Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр” гэсэнтэй салшгүй холбоотой. Энэхүү холбоо анх ямар байгууллага илгээснээс үл хамаарна. Хууль зөрчсөнийг тогтооход Цэц шийдвэрлэх үүрэггэй оролцох нь УИХ дахь олонх зэрэг улстөрчдийн дур зоргоос хамгаалах чухал ач холбогдолтой. Гэтэл УИХ Цэцийн дарга Ж.Амарсанаа хууль зөрчсөн гэдгийг Х.Тэмүүжин, УИХ-ын дарга З.Энхболд нарын үзэмжээр шийдвэрлэв. Энэ утгаараа УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн 65.4 заалтыг бас ноцтой зөрчлөө.
Хүсэлт
Цэцийн дарга аа, Цэцийн эрхэм гишүүд ээ, Цэцийн гишүүн Ж.Амарсанааг эгүүлэн татах УИХ-ын 2016 оны хоёрдугаар сарын 19-ний тогтоол нь Үндсэн хуулийн 65.4 заалтыг ноцтой зөрчсөн тул Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, уг тогтоолыг хүчингүй болгохыг хичээнгүйлэн хүсч байна.
Д.ЛАМЖАВ
2016.02.22
Лхагва - 02 сарын 04,
2026
Сэтгэгдэл0
noctoi zurchsun vv, nocgvi zurchsun vv, odoo boloo doo, nom caasnii ajlaa xii, Amaraa mini, caah yu xiine, procedur ni buruu ch xuuli zurchsunuus xoih odoo orxichix er xvn hig,olon jild Mongol turd baisan, boloo bih vv
Яахаараа энэ хар тамхи, насанд хүрээгүй янхан охидуудын ивээн тэтгэгч, сайдын өрөөг янханы байр болгон ашигладаг, Энэ Тэмүүжин гэдэг гөлөг дандаа монголын төрийг самархад оролцож Монголын урдаа барьдаг хуульч, Академич эрдэмтэд С.Нарангэрэл, Ж.Амарсанаа нарыг гүжирдэн гүтгэж доромжилж доош чихэж явдаг байнаа.
Х.Тэмүүжин 2009 оноос хойш АНУ-ын элчин сайдын яамаар ойр ойрхон зочилж Монгол улсынхаа нууцтай холбоотой зарим зүйлийг ярьдаг байсан талаар Жулиан Ассанж дэлгэсэн. Бүр тодруулбал, Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн болсоныхоо дараа АНУ-ын элчин сайдын яамаар ойр ойрхон зочилж Монголын хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлдэг, ярилцлага өгч байсан нь өдгөө дэлгэгдэж байна. Иймэрхүү төрлийн уулзалтыг Америкууд флоп уулзалт гэдэг бөгөөд энэ нь шууд АНУ-ын төрийн департмент болон Холбооны мөрдөх товчоо, SIA болон бусад байгууллагад шууд мэдээлэл болон тусгай сүлжээгээр илгээгддэг гэдгийг эх сурвалж онцоллоо. Үүнийг нь Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас Жулиан Ассанж өөрийн сайт дээр байрлуулсан байна.
Ноцтой зорчил байна бишуу.Их хурлын дарга,Тэмбуужин 2 шийдчихсэн байна шуудээ. Их том толгойтууд юм байнадаа.
Иргэн Ламжав та үнэхээр шударга хүн юм аа. Танд талархая. Энэ өнөөгийн хөлдүү толгойтой улс төрчид таны тайлбарыг хүлээж авахгүй. Тэд одоо амь нь тэмцэж байна. Энэ хавар унах юм бол ялаа эдлэх болно доо.
Яг ийм нѳхцѳлд бодитой шийдвэр гаргах талаар европын соёл иргэншилтэй орнуудын жишиг байдаг юм билээ. Ялангуяа ѳндѳр хѳгжилтэй орнууд энэ практикийг нэг биш удаа хэргэлсэн байдаг. Маргаантай асуудал Үндсэн хуулийн шүүхээр шийдэхгдэхгүй юмуу шийдэгдэх боломжгүй болсон тохиолдолд тѳрийн 3 ѳндѳрлѳгийн санал хураадаг практик байнаа. Ерѳнхийлѳгч, Парламентын дарга, Улсын Ерѳнхий шүүгч буюу Дээд шүүхийн дарга, энэ 3 ын саналыг түтгэлзэх эрхгүйгээр хураагаад шийдчихдэг юм байна.
Энэ бол хууль зѳрчсѳн зѳрчѳѳгүй гэхээсээ илүүтэй процедурын алдаа байгаагийн уршиг шүү дээ. Үндсэн хууль янз бүрээр заримдаа яг эсрэг байр сууриар тайлбарлагдаж болоод байна гэдэг ҮХд цоорхой байж л байна гэсэн үг. Нэгэнт ҮХ ашиглах боломжгүй болчихож байгаа бол одоо шоо хаялтай биш дээ, тѳрийн 3 ѳндѳрлѳгѳѳ суулгаж байгаа л гар ѳргүүлчихсэн нь дээрдээ. Улс оронд том эрсдэлтэй асуудал биш, тэгээд ч Амарсанааг яахав гэдэг л асуудал шүү дээ. Тэр хүн унаанд шунаад байгаа бол олон жил тэнд суусны нь хүндэтгээд Эксел биш Лексүс авч ѳгѳѳ л тэтгэвэрт нь тайван суулгачихмаар юм, хайран нийгмийн цагийн алдагдал, Лексуснээс их цагийн үнэлгээ явчихаж байна
энэ асуудлыг хуульд хэрхэн тусгасан ба ямар процедур байх талаар Ламжав гуай маш логиктойгоор тайлбалсан байхад процедурын алдаа байна гээд байдаг чи яасан хачин хүн бэ? Ийм энгийн зүйлийг ойлгохгүй бол гадарлахгүй юмандаа коммент битгий бичиж бай!!! бас их мэдэмхий хүн шоо хаяна гэнүү! энэ чинь тоглоом биш шүү дээ
Тэмуужин бол Амарсанаа академичийн хаана ч хурэхгуй. Биеэ тоосон дур эсгэсэн хоосон толгойт. Ийм л нехдуудийг зальтангууд ашигладаг!!!
odoi humuus horon sanaatai baidag um gee biz dee. Temuujin, Zii 2 chin oodoi poonii humuus biz dee kkk
Дээд шүүхийн шүүхч Батсуурьд хандаж маш зөв асуултыг Баасанхүү тависан энэ асуултанд сандарсан Энхболд Тэмүүжинг гал хамгаалагч болгон ашиглав нөгөөдөх нь ч гэсэн дуртөй нь аргагүй гал хамгаалагч болов ккккк
Дээд шүүхийн шүүхч Батсуурьд хандаж маш зөв асуултыг Баасанхүү тависан энэ асуултанд сандарсан Энхболд Тэмүүжинг гал хамгаалагч болгон ашиглав нөгөөдөх нь ч гэсэн дуртөй нь аргагүй гал хамгаалагч болов ккккк Зочин, 2016-02-26 00:51:21, 59.153.112.179Хариу бичих
Баасанхуу гишуунийг хамгийн сайн хууль ч , боловсролтой залуу гэж ард тумэн уздэг боллоо шуу
Монгол дампуурч байгаа шалтгаан төрийн албаны дарга нарын ихэнх нь эрлийзүүд, дөрвөдүүд байгаа юм. ҮХЦ дарга, хууль зүйн сайд, хотын прокурор, цагдаа сэргийлэх нуль дөрвөд, хотын захиргаа нил ээрлийзүүд
Тэгээд дөрвөд ажил хий болохгүй гэсэн хуулиа гаргачихаа.
ТЭД МЭДЭЖ БАЙГАА ЭНЭ ХУУЛИЙН ЗААЛТЫГ. АЛБААР ХҮЧЭЭР ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА. ҮҮНИЙГ ХИЙХ АШИГ СОНИРХОЛ БАЙНА. ТӨРӨӨР ТОГЛОЖ ХҮЧГҮЙДҮҮЛЖ БАЙНА. АМАРСАНАА ГУАЙ ШИГ САЙН ХУУЛЬЧ ТУРШЛАГТАЙ ХҮН ТӨР ҮХЦ-Д ХЭРЭГТЭЙ.ХҮЧЭЭР ЗАЙЛУУЛСАН НЬ ХАРАГДАЖ БАЙНА.
UHTsets hen ch uu ch hezee ch haldaj ul boloh Gemt heregtnuud hahuulaar gemt bulegleluuded uilchildeg buzartsan heveer bh umuu tegeed
Монголын Төрд мөн ч бүтэхгүй хүмүүс үүрлэх юм даа Төрийн сайд гээд байгаа Х.Тэмүүжингийн ёс зүй хаа байна вэ Өөрийгөө ч аваад явчихаж чадахгүй дур тачаалаа ч тэвчиж чадахгүй Хонгио
дээд шуухээс ируулсэн Батсуурь аваргын бичиг чинь УИХ-аас ямар шийдвэр гаргах нь танай хэрэг бидэнд тэр шийдвэрт оролцох юм байхгуй гэсэн болохоос еерее нэр дэвшуулсэн Амарсанаагийнхаа тухай юу ч яриагуй юм биш уу? Энэ юу гэсэн уг вэ? гэвэл Дээд шуух Амарсанааг одоо болиеоо гэж хэлээгуй л байна гэсэн уг дээ хе!!
Сонгууль хурдан болоосой,чөтгөртэй боловч нэгдээд энэ хууль бус зүйлийг, хүмүүсийг төрөөс цэвэрлэе, СОНГОГЧИД ОО!!!!!!!!
olomhi bolson nuhduud medleg bolovsrol dutuu n haragdaj bna. bas ene enkhbold gej nuhur danndaa turemgiilj asuudaliig shiideh geed bdag mal baigaa yumaa
Мао, Ким Ир Сений зурагтай их төстэй юм. Өөр мэдэх юм алга.
А их сургуульд тун сайн багш байсан. Нэр төртэй сайн судлаач эрдэмтэн. Түүний үед ҮХЦ буруу шийдвэр гаргаж байгаагүй. Би түүнийг ноён нуруутай сайн хүн гэж үздэг. Ёс суртахуун сайнтай. Одоо цагийн удирдагчид, ардчилагч шинэчлэгчдийн шилдэг боловсон хүчин гэж хүндэтгэж явдаг байсан юмсан.
Ламжав гуайд талархаж байна. амжилт хүсье. Үнэхээр монгол төрд дутагдаж байгаа голч шударга хүн дээ...
Uls torchidiin moorog !!! YHTs
Sugar-aa chi shorond ornoo !!!
Амарсанааг авчхаяхын тулд иргэдияйн амжиргаатай холбоотой баахан хууль ярьж ард иргэдэд та нарын амьжиргааг дээшлүүлэх хууль хэлэлцэх гэж байхад энэ гишүүд ирэхгүй муу улс гэж ойлгуулаад араар нь тэр биш давга далбан тушаал горидуулж ирц бүрдүүлэн могол төр монгол иргэдийг хуулийн хамгаалалтгүй болгож байна энэ ажлыг гардан зохион баигуулж байгаа з энхболд гончигдорж тэмүүжин нарыг монгол хүн гэдэгт итгэдэггүй харийн бодлого хэрэгжүүлэгчид гэж олон хүн үздэг юм билээ ялангуяа нутаг нутгийнх нь
Амарсанаа нь сайн хуулч саййн багш зөөлөн эехүү зантай сайхан монгол эр хүн тэмүүжин дэгд нь юү билээ гарал үүсэл хаанаас билээ хийж хэрэгжүүлж байгаа ажил монгол хүнд хэр ашигтай юм хийлээ бодмоороо
Temuujin Bol zugeer huushuur idej oyutan ohin shaaj ybsan bagsh oor terend yu ch bhgui
УИХ хууль улаан цайм зөрчөөд байхад дугардаггүй ерөнхийлөгчийг яалтай билээ...