Сүүлийн үед манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, ачаандаа ангийн бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдсан тохиолдол гарсаар байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас анхааруулга, сэрэмжлүүлгийг гаргасны зэрэгцээ Замын-Үүд боомтод иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ зохион байгуулсан.
Гэвч монгол иргэд хайхрамж, хариуцлагагүй байдлаасаа болон БНХАУ-ын хилээр ангийн сум нэвтрүүлсэн тохиолдол дахин гарсаар байгаа тул тус улсад зорчиж буй иргэд ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас дахин анхааруулж байна.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 3-аас дээш жилийн ял оноодог болно.
Сэтгэгдэл0
Hujaagiin huuli buu zevest ih hatuu daa.
Анхаарал болгоомжгуй, хайхрамжгуй Ж гэгч 50 ширхэг калибрын сум гар тээшэндээ хийгээд Эрээнээр ороод ирсэн байхын, одоо яах вэ ? ГЯ - нд аваачиж егех уу, яахав ?
Дүрмээр амьдарч чадахгүй бол хятадын шоронд сууж л байхаас.Тэр сумаар Хонконгийн зандалчид зэвсэглээд хүн алахыг хэн байг гэх вэ.Манай улс ч сум оруулахад хатуу чанга хяналт тавих шаардлагатай.
Honk Kongiin zandalchid jih shig. uuruu bol jinken hujaashka bna daa tiimee. hujaa ch bna uu mongol ch bna uu ats mn hamaagui jaahan yum unsh
Гхя өөрсдөө тамхи битгий зөөгөөд бай
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫХАН ТА НАР ООРСДОО ХАР ТАМХИ ЗООХ,ЭНГИЙН ИРГЭДЭД АЛБАН ПАСПОРТ ОЛГОЖ ХУУЛЬ БУС НАЙМАА ХИЙЛГЭХЭЭС СЭРЭМЖЛЭХИЙГ АРД ИРГЭДИЙН ЗУГЭЭС АНХААРУУЛЬЯА.