Өнөөгийн Монголын улс төрийн байдал нь ороо бусгаа, эдийн засгийн өсөлт нь зогссон, албан тушаалнууд нь авлигад идэгдсэн энэ цөвүүн цаг дор жирийн ард олны амьдрал доройтон туйлдаж, ёстой л элгээрээ хэвтлээ.
Хот суурин газрын барилгын компаниуд, төрийн өндөр албан тушаалтнууд, ченжүүд орон сууцны үнийг хэт хөөсрүүлж, “зуд болоход нохой зоолдог” гэгчээр ард түмнээ шулсаар л...
Бодит байдалд, тухайлбал, УИХ-ын гишүүн Тэмүүжин сайд байхдаа албат нартаа орон сууцны 1 м2-ын үнийг 270.000 төгрөгөөр тооцож байр олгож байсан биш бил үү? Ер нь орон сууцны бодит өртөг /худалдааны ашгийн 10%-ийг нэмээд/ 1м2 нь 500.000 төгрөг гэж мэргэжлийн хүмүүс нотлоод байгаа шүү дээ.
Гэтэл барилгын компаниуд төрөөс орон сууцны үнийг тогтворжуулах гэсэн сайхан нэрээр зээл авчихаад 1м2-ыг нь 1.5-3.0 сая төгрөгөөр зарж байгаа нь орон сууцны бодит үнийг 100-200%-иар хөөсрүүлэн өсгөж, ард олныг шулан мөлжиж байна. Энэ байдлыг ченж нар ч овжин ашиглаж, хуучин орон сууцны үнийг хөөргөдөж, амандаа орсон тоогоо хэлж, үнэгүй хувьчилж авсан, засавч засал авахгүй болсон орон сууцны 1м2-ыг 2.0—3.0 сая төгрөгөөр үнэлэн зарсаар байна.
Сард 500.000 төгрөгийн цалинтай хүн орон сууцтай болно гэдэг ч ёстой гонжийнжоо. Хэрэв зээлд хамрагдаж чадлаа гэхэд үр хүүхэддээ өр үлдээнэ гэсэн үг болоод байна.
Иймд ард олон та бид санаа нийлж, тодорхой хугацаанд орон сууц худалдаж авахгүй байхыг уриалмаар байна. Ард түмэн бид л нэгнийгээ бодохгүй бол албан тушаалтнууд бодохгүй нь тодорхой байна. Худалдаж авахаар бол, хуучин 1 өрөө байрыг 30 сая, 2 өрөөг 55 сая, 3 өрөөг 70 саяас хэтрүүлэхгүйгээр худалдан авах жишиг тогтоомоор байна.
Эсвэл, төр хуучин орон сууцны үнээр бодож, орон сууц урьд нь хувьчилж аваагүй иргэддээ зохих хэмжээний мөнгийг нь дэмжлэг болгож бэлнээр олгосон ч болохгүй гэх юмгүй санагдана.
Их барилгын ажил өрнөсөн сүүлийн 10 гаруй жилд хот суурин газруудад, ялангуяа Улаанбаатарт, барилгын компаниуд, бас дундаас нь ашиг хайдаг байрны ченжүүд ч тодорхой хэмжээгээр хөлжсөн нь мэдээж. Одоо харин та нар минь, наанадаж “Шунал ихэдвэл шулам болно” гэдэг мэргэн үгийг санаж, цаанадаж “хойд нас, буянаа” бодож, хязгааргүй их шуналаа хазаарлаж, түмэн олноо бодохыг хүсье. Тэгвэл та нарын буян заяа жинхэнэ ёсоор дэлгэрэх болно.
Жирийн гэгддэг ард олны дотор “цагаан, хар дом”, цаглашгүй их номын авъяас билэгтнүүд цөөнгүй байдгийг ч бас санахад илүүдэхгүй л болов уу, эрхэмүүд ээ .....
Орон сууц мөрөөдөгчдийн нэрийн өмнөөс иргэн Б.Зоригтбаатар
Пүрэв - 06 сарын 25,
2026

Сэтгэгдэл0
Demjij bain.
Ихэнхи УИХ-ын гишүүд өөрсдөө газрын наймаачид хувьдаа барилгын компанитай.Энэ дэмжигдэхгүй.
Тэр Цожилсүрэн пизда гаас эхлээд бүгдийг нь шоронд хийх юмсан.... Хурд campani гэхэд л маш их хүмүүсийг шулсан шүү дээ
havar boltol bair byy av
ЭНЭ ОДОО ЦАГТ АМИН СҮНС БОЛСОН САНААГ ДЭМЖСЭНД МАШ ИХ БАЯРЛАЛАА. УХААНГҮЙ НОЁДОД УРГАШГШЙ ЗАРЦ ГЭЖ. УУЛ НЬ ХЭДЭН АРВАН ТЭРБУМААР НЬ ҮНЭ ТОГТВОРЖУУЛНА ГЭЖ ӨӨРСДИЙН ХУВИЙН КОМПАНИД МӨНГӨ ӨГЧ БАЙХААР ТЭР МӨНГӨӨ ИРГЭДДЭЭ ХУВААГААД ӨГЧИХВӨЛ ОРОН СУУЦ Ч ЗАРАГДАНА. КОМПАНИ Ч ДАМПУУРАХГҮЙ, ХОЁР ТАЛЫН ХЭРЭГЦЭЭ ХАНГАГДАНА. ЭНЭ СЭДВИЙГ МАШ ИХ ДЭМЖИЖ БАЙНА. ЧЕНЖҮҮД ХУУЧИН БАЙРУУДЫН ҮНИЙГ БУУЛГАХ БОЛСОН. ШУДРАГ ӨРСӨЛДӨӨНИЙ ГАЗАР АЖИЛЛААЧ.
ZOV
Норм дүрмийн дагуу баривал энгийн карказан барилга 1мкв-ын өртөг 1 сая хүрнээ гэхдээ л 20%-ийн ашиг нэмээд 1,2 саяаас хэтрэхгүй байж болно.Газар өртөг 1мкв-д 30-50,000 -л нэмэгдэнэ
АРД ТҮМЭН ӨӨРСДИЙГӨӨ ДЭМЖИХ ЁСТОЙ. АВИЛГАЧИД ХЭЗЭЭЧ ХӨДЛӨХГҮЙ. ШУЛЖ БАЙГАА НЬ БИШ, ШУЛАГДАЖ БАЙГ БИД Л БОДОХ ЦАГ БОЛЖ, ЯАЖ ИЙЖ БАЙГААД ОРОН СУУЦ АВАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
ШИНЭ БАЙР МАТЕРИАЛААСАА БОЛООД ӨРТӨГ НЬ ӨӨР ӨӨР БАЙХ. ГЭВ ХУУЧИН БАЙРНЫ ҮНЭ ҮНЭХЭЭР ИХ ХӨӨСТЭЙ БАЙНА. ЯДАХДАА ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН ДУНДАЖ БАЙЖ БОЛНОО ДОО. ҮҮНИЙГ БИЧИГЧ МАШ ЗӨВ АСУУДАЛ ХӨНДСӨН БАЙНА.
Байрны үнийн хамгийн гол хүчин зүйл нь байршил байдаг. Хуучин байрны үнэ өндөр байгаа нь үүнтэй холбоотой. Түүнчилэн гадаад орчин. Сүүлийн үеийн шинэ барилгад энэ хоёр учир дутагдаотай. Гаднаа талбай байхгүй, дан машин. Байрлал хол бас утаа ихтэй газар шавааралдаж буй тул шинэ барилгын үнэ хэт өндөр байна. Харин хуучин байууд яс чанараар хамаагүй илүү, байрлал, гаднах орчин муугүй байдагт ялгаа нь байгаа юм. Энэ хөөсөн дүүргэлттэй байрнууд 10 жилийн дараа наадмын өмнөх хонь шиг царайтай навсайсан юмнууд болно. Хуучны хэд яг байдгаараа л байх болно. Би шинэ монголд орноосоо хойш дандаа 120-г санаж ялгааг мэдэрдэг болсон
Ер нь газар аваад байшин барьвал хамгийн сайн. Одоо цахилгаан л байвал бүх юм байна. Яг орон сууц шиг амьдарч болно. Орон сууц юу ч биш Хашаа чинь тэр чигээрээ чиний гэр гэсэн үг. Маш гоё. Хашаатай хүн үргэлж ямар нэг юм бүтээж хйж байж болдогт хамгийн гоё нь оршино. Ноднин жижиг газар худалдаж аваад тохижуулж байна. Гайхалтай. Биеэнд хүртэл маш сайн гэхдээ би тэтгэвэрийнх. Мужаан дархан өрлөгч шаварчин будагч гагнуур хүртэл хийдэг болсон. Тасралтгүй юм бүтээдэг болсон. Ашигтай, биед сайн бас кайф. Нохойтой, тэр маань хашаандаа ирэхээр л жинхэнэ жаргаж байгаа юм. Хүн чинь амьтны хувьд нохойтой яг адил юм. Байгальд эрх дураараа эрх чөлөө эдлэнэ. Орон сууцны нөхцөлөөр гадаа амьдарч байна гээд төсөөлдөө. Жишээ нь сууцны хүн хөнжлөө өдөр бүр агаарт сэгсэрнэ гэдэг бүтэхгүй зүйл шүү дээ. Би худагтай. Ус цахилгаан байхад өөр юу ч хэрэггүй юм билээ
санал нэг бна.
санал нэг байна
P.S. Ус цахигаан тэгээд жорлондоо хамаг анхаарлаа тавь. Жорлонд мөнгө бүү хайрла. Тэгвэл ая тухтай цэвэр байж чадна. Энэ бүрэн боломжтой юм билээ. Манай 00-н өрөө яг л сууцных шиг.
P.S. Энэ бүхнийг хийхэд гаргасан мөнгө 1 өрөө байрны мөнгөний 2/3 той тэнцэж байна. Хашаа маань сэтгэлээрээ үнэлбэл юун 1 өрөө байр 4 өрөөгөөр ч солихгүй. Хямд байгаа гол шалтгаан нь ихэнх зүйлийг өөрийн гараар яаралгүй өөрийн багажаар тайван бодож сэтгэл гаргаж хийсэнд оршино. Шаардлагатай бүх багажтай болсон. Үр дүн нь хүнээр хийлгэснээс хэд дахин хямд. ХИйж сурахад мэдээж мэдлэг чадвар хэрэгтэй. Интернет маш их тус болдог. Би гадаад хэлтэй учир асуудал алга. Бүх зүйл текстээр, видеогоор байна. Харин монгол хэлээр бараг юу ч байхгүй.
bair avahgui heseg hulee.ayandaa unegui bolno
ard tymen mine bair avahaa heseg hugacaand hoisluul.zeel avsan barilgin nohod doroo dampuurna.tegeed bairni une navs unah bolno.ter uydn av.
jaky.jagaa 2 mas zov bichsen bna.bi huleenee
Угаасаа л унэгуй авснууд болно доо! Газар ходлолтод тэсвэргуй байрнуудаар яах юм бэ?
bii anh 8% huviin zeel garj baihad bair avj chadahgui ih buhimddag baisan odoo 8% zeel duusah gej baihad ch avj chadaagui ba. gol ni unetei l ba uniin buutal baij l baihaasdaa gej hashaa avii geheer orchin ni tiim shine hol gazarl bish bol haluun huiten usaa Bat uul lav tavihguim yum shig ba barilgiin une unachina geed tavihgui baigaa baihdaa haluun huiten us noiltoi bolchuul ger bairiad ch noiltoi ni shiidchine gol halaalt noil 2 ldoo odoo uuruu l hotiin zahiragch bolj tavihaas ger horoolol ruu hamgiin turuun niseh yarmag amgalan botanik geed tavinaa demii muruudluu gej
Zuv zuil hunduj bichsen bna "demjij bna uniin huurugduliig duusgah ni zuv.bairnii une tsaashlaad buuna avahaa tur hoishluulsan deer shuu !!!!!!!!!!!
Барилгынхаан хот болон нийгмийн судалгааг харж бодит үнэ тогтоох хэрэгтэй. Жишээ нь улсад болон хувиар ажил эрхлэгчдийн дундаж цалин болон ам бүлийн амьжиргааны орлого г.м. статистик тоо үзүүлэлтүүд хөвөрч л харагддаг. Дэндүү үнэтэй зарах гэж үзвэл өнөөгийн нөхцөлд мөнгөтэй байсан ч авах сонирхолгүй.
mud gazar hudulnu bygd nurna bair byy av! odoo avsan hyn aldana shyy .hylee ...........
Энэ ч ортой болоод байгаа шуу! Нурсан хойно нь хэн монгийг минь эргуулж огох вэ? Бас дээрээс нь ухнэ гэжигаа!!!!
Одоогийн хотын хийж байгаа дахин төлөвлөлт нь явахгшй байгаагийн шалтгаан нь газар гэдэг юу юм бэ гэдгийг ойлгоогүйгээс болсон зүйл. зөвхөн газрыг нь аваад дээр нь байшин босгоод оруулаад илүү гарсан газраар нь ашиг хийнэ гэсэн схемээр сэтгэсэн болохоор энэ ажил явахгүй ээ. газар гэдэг бол хамгийн үнэт өмч. үе улиран дамжуулан үлдээх улам үнэ цэнэ өсч байдаг дээр ажиллаж ашиг олж бас амьдарч болдог хувийн өмч гэдгийг л хүндлээгүйд л энэ ажил бүтэлгүй байгаа. эрх чөлөө, хувийн өмчийн төлөө үхэж хатах шахан тэмцэж явсан хүмүүсийн хийж байгаа ажил мөн үү энэ.400 м2 дэд бүтэцтэй ойр хувийн өмчийн газар 30м2 дөрвөн хананы доторхтой тэнцэх үү. гэрт чинь халуун хүйтэн ус, хашаанд чинь төрийн үйлчилгээг оруулж өгнө өө. төрийн үйлчилгээ мобикомоос илүү болно оо гэсэн яасан бэ хотын дарга аа. ус орж ирэх нь битгий хэл газрыг авна, хөөнө тууна болоод байна одоо би буруу сонссон юм болов уу.
Хүний хувийн өмчийн газрыг хүчээр авна гэж ичиж зовох юмгүй ярьдаг хотын дарга нартай байхад юун ардчилал вэ. Баярцогт бол бүр нүүхгүй айлуудын цахилгааныг тасална, усыг нь өгөхгүй, хашааг нь тойруулаад нүх ухна гэж их хурлын танхимд ярьж байсныг санах хүн олон л байх. Арван хүний долоо нь үлдсэн 2.3 хүнийхээ хувийн өмчийг зарах талаар өөр этгээдэд зөвшөөрөл өгдөг, тэр 7 д нь ардчилсан гэж өөрсдийгөө нэрлэсэн этгээдүүд бусдыг өмчийг хөдөлгөх зөвшөөрөл өгөх эрх өгдөг. ардчилалгүй хүний эрхийг дээдэлдэггүй нэртэй хуучин засгийн үед ч ийм тэнэг шийдвэр гарч байгаагүй юмсан. тэр үед нэг хотын дарга л хашаа байшин чинь ямар үнэтэй юм гэж нэг хүнийг загнаж байснаас хэтрээгүй л юм даа.
УБ-т хэрэв газар хөдөлбөл өндөр байшинд тансаглаж байгаа авлигачид, түүнийг барьж хөлжсөн компаниуд сүйрэх болно.....Харин хөөрхий бидний монгол гэр яах ч үгүй..............
Чойжилсурэнгийн зарж байгаа байрны доод унэ 3,2 сая. Энэ хулгайч хэт олон хуныг шулж хэт баяжиж байна , жигуур гаранд, Номин, эканта тауны байрнууд 3,2 саяс 5сая гэнэ , энэ яагаад унэ буухгуй байна гэхээр 8 хувийн зээл гэж байгаа учир авахгуй хайчих юм гэж байгаа энэ бух ард тумнээ шулах ажиллагааг Их хурлын гишууд хийгээд байгаа шуу энэнээс болоод. Эцэст нь юу болох вэ гэхээр банкнууд дампуурна улс оронд эмх замбраагуй байдал газар авах болно
Барилгынхаа хундаамыг намайг бага байхад дор хаяж 1 жил хулээлгэдэг байсандаа! Одоо ч нэг жилийн дотор хороолол босгочихоод шинэ технологи гэж худлаа шаах юм даа! Одоо ч хогжилтэй орнууд барилгаа ингэж хурдан барьдаггуй! Манайх л хогжлийн дээд тувшинд л хурчихээд л байгаа бололтой! Барилга барих нэг хэрэг хэдэн мянган хуний амь суйдлэх оор хэрэг л дээ! Олон унэтэй байрнууд жилийн дотор баригдсан гэдгийг битгий мартаарай! Бас зураг гэдэг юм байдаг! Юу хэлэх гээд байнаа гэхээр хуучны Оросын барилгуудаас бусад нь найдваргуй шуу!!! Байраа авах гэж яарсны хэрэггуй!!!
Наад тэнэг оросуудын технологиор барьсан хуучин байрнаас бололцоотой бол бушуухан гар газар доргиход л Даалуу шиг эвхэгдээд доороо дотроо байснаа хамаад орчихдог Аймшиг. 1991 онд Армянд болсон газар доргилтоор наад угсармал Авснуудыг чинь хэрэглээнээс гаргах шийдвэр гарч байсан. Харин орчин цагийн Каркасан барилга чинь Тэснээ хуучны юм болгон сайн гэж боддогоо болимоор юм даа((( Ер нь орон сууц залхуу л болгодог Новш байгаа юм. Боломж олдол эргэлдэж байсан нь дээр дээ. Их бяцхан мороодолтэй хун бичжээ)))
Хэхэ би Тувад газар ходлоход яг ийм барилга дотор байсан л юм даа! 10 балл ходлоход яах ч гуй л бн лээ! Узээгуй юмаа битгий ярьж бай! Тэнэгээ! Хэдэн новшийн хэдэн байраа унэтэй шахчих гээд л ...!
Арга ядсан л хун ядаж хуучин Оросын байшинд дохоод барьчих л гэж байна! Хун алах юмнууд барьчихаад...! Ухэх нээ!
Хувийн хашаа байшанд оорийнхоо гараар босгосон байшинл хамгийн чанар сайтай байж дууснадаа!Хан чинь оороо оорийгоо хуурч хулхи хямдхан барилгын марериал
Demjij bn
хэрэглэж байшин барина л гэж байхгуй!Орчин уеийн байшин барилгын босгох технолог бол маш хялбархан хурдан хийж болохоор тийм унэтэй биш болсоншд!Техникийн инженерийн шугам шулжээ,цахилгаан,муу усны,болон цэвэр усны шугамыг бол хямдхан хийж болох технологууд интернэтээр дуурэн!2 давхар 150-250 м-кв байшинг бол ганцхан хун жилийн дотор олхон босгочихож чадна,тийм хэцуу юм ердоо биш!Би 3 удаа байшин барьж байсан,одоо бол чухам мастерльгэсэн уг,муу усны шугамаач оороо хийчихдэг,харин цэвэр усны артизанский скважины геологуудаар 60-100 м гунээс оромдуулж 2 давхар труба томор,пластмас трубагаар тавиулж дараань гуний насосоо суулгаж сулжээгээ байшинтайгаа холбодог!Дотоод цэвэр тохижуулалт засварын ажилыг бол 2-3 сарын дотор гялалзуулнашд!
Засс хундаам цутгалт хатаалт яриад байхад чинь шаагаад байх юм!
Оороо барих ондоо л доо!
Өөрөө байшин барьж үзсэн хүн л орон сууцны үнэ ямар их хөөстэй байгааг ухаарна. Хүлээ, хөөс хагарах цаг дөхөж байна. Бас газар хөдөлж байшингийн чанар шалгах цаг ч дөхөж байна.
Панай нохцолд хувийн байшин барьж байгаа хан долгое бетонноор шахсан сейсмийн бустэй байшин барьж байх естой!Монголд сейсмийн бустэй байшин барьдаг хан байдынмуу угуй юу буу мэд!Бетон их орно гээд байшингийнхаа унэ ортогийг нэмэхгуйн тулд хийдэггуйч байж мэднэдээ,манайхан Чинь хорголоо тоолсон улсууд дэмий жоохон юман дээр монго хэмнэх гээд зутгэчихдэг янзын улсууд!2давхар байшинд более нэг их бетон орохгуйл байх 10-14 кубээс дээшлэхгуй