Хүмүүс ѳѳрчлѳгдѳхийг хүсч байна. Нийгмийн тогтолцоо нэг л буруу байгааг анзаарч, эргэн тойронд байгаа хүмүүсийн сэтгэлгээний сѳрѳг хандлагыг анзаарч, ѳѳрийнхѳѳ арчаагүй дорой байгааг анзаарч эхэлж байна. Товчхондоо бол хандлагаа ѳѳрчлѳх хэрэгтэйг ухаарч байна. Гэхдээ хэнээс юунаас үлгэр авах вэ? Хэн соён гэгээрүүлэх бол? гэж хариулт нэхсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэж буй.
*КИНОНЫ УРЛАГТ
Үзэж буй киноныхоо дүрд орж ѳѳрийгѳѳ оронд нь тавин тѳсѳѳлж, амьдрал дээр санаатай болон санамсаргүйгээр тэр дүрүүдийг дуурайх нь элбэг. Орчин үед бүтээгдсэн Монголын ихэнхи кино нэг л биш ээ. Орилоон хашгираан, хараал зүхэл, хэрүүл зодоон, сэкс завхайрал, цус хүчирхийлэл… Жүжигчид нь дүрдээ орж чадахгүй, нэг л дүр эсгэсэн сэтгэлд шингэцгүй, хуурай.
Зохиол нь ч муу, хүний дотоод сэтгэл гэхээсээ зүгээр л үйл явдал хѳѳсѳн. Хаанаас нь яаж ч харсан хүнд ухаарал ѳгѳх гэхээсээ яаж ийгээд ахиухан мѳнгѳ олох гэсэн ядмагхан хүсэл мэдрэгдэнэ. Мэдээж зарим сайн бүтээлүүд бий байх. Туулах ёстой замаараа явж байгаа гэж зѳвтгѳх байх л даа. Гэхдээ ийм киноноос хүмүүс ямар мэдрэмж авч байна вэ? гэдэг нь, анзаарахгүй орхиж боломгүй асуудал.
*ХОШИН ШОГИЙН ЖҮЖИГЧИД ОДОО БОЛНОО!!!
Хошин шогийн тѳрѳл анх хѳгжиж эхэлж байхдаа аятайхан байсныг мэднэ. Үзэгчид олширч, их мѳнгѳ олж эхлэх үеэс жүжигчид, энэ тѳрѳл рүү хошуурч эхэлцгээсэн. Баяжицгааж, гавьяа шагнал хүртэцгээж, ѳѳрдийгѳѳ “ОД” гэж бодоцгоож, урлагийг дураараа авирлах тайз болгоцгоосон доо. Сэдэв нь ядуурч, хошин урлаг нь хошин маазрал болон хувирч сүүлдээ киноны, рекламны урлаг руу хүртэл оров. Нѳхрѳѳ дарамталсан бүдүүлэг эхнэрууд, эхнэрээ байнга араар нь тавьдаг архичин нѳхрүүд, хараал зүхэл, хэрүүл зодоон, хүйсийн болхи солилцоо гээд юу эсийг үзэв дээ бид. Oрилж хашгичсан, хѳѳрч сагсуурсан, шѳлѳѳ сэжиглэмээр сорж тамшаалсан, наад захын соёлгүй рекламуудыг үзэхээс ой гутмаар. Одоо болноо хошин шогийн жүжигчид ээ!!! Энэ нийгэмд та нарын үзүүлсэн муу үлгэрлэл хангалттай, хэм хэмжээ гэж бий.
*СОШИАЛ ОРОН ЗАЙД
Нийтээрээ сошиал орон зайд донтож буй энэ үед маш их мэдээллийг авч, маш олон үйлдлийг дагаж байгаа. Facebook, Twitter, Instagram-уудад олон дагагчидтай дагуулагчид бий. Үлгэр жишээч, мэдээлэл нь мэдлэг ѳгдѳг, ухаарал эргэцүүлэлд хѳтѳлдѳг хүмүүс олон бий. Эдгээрээс гадна сошиал орон зайд бусдыг ѳдѳѳн турхирдаг, хагалан бутаргаж бухимдуулан хилэгнүүлдэг хүмүүс бий.
Ядуу, арчаагүй амьдралдаа гутран бухимддаг олон хүмүүст, хэн нэгнийг буруутан болгон үзэн ядуулдаг, аль нэгэн байгууллагыг гутаан доромжилж эсэргүүцэн туйлдуулдаг, аль нэгэн шийдвэрийг ѳѳртѳѳ ашигтай байдлаар эргүүлэхэд ашигладаг нь аймшигтай.
Яг онилоод доромжлоход хэн нэгнийг “Хэн ч биш” болгон хувиргадаг, биеийг нь шархлуулахаас илүү сэтгэлийг нь сэмлэн тарчлаадаг энэ сүлжээ олон хүмүүсийг гутранги дорой болгож байна.
*СЭТГҮҮЛ ЗҮЙД
Олон нийтийг бужигнуулсан сенсацид дуртай, судалж таниагүй ярилцагчаасаа ѳѳрѳѳ илүү ухаантай илүү хѳѳрхѳн харагдах ядмагхан хүсэлтэй, бичвэр үг яриа нь болхи цэгцгүй, амьдрал нь тийм ч боломжтой бус болохоор мэргэжилийн боломжоороо “мѳнгѳ хийх” мѳрѳѳдѳлтэй сэтгүүлчид олширчээ. Ёс зүйтэй, хараат бус сэтгүүл зүйн зарчим нь мѳнгѳѳр хашигддаг болохоор олонхи тохиолдолд “Хаалтын гэрээ” хийж үнэн худлын хязгаарт будилан бүдчинэ. Сүүлийн үед “эрэн сурвалжлах” сэтгүүл зүй хѳгжиж, манан дундаас үнэнийг эрэлхийлж байгаа нь таалагдаж байгаа. “Барын сүүл” болж үнэ цэнээ худалдаж байснаас “батганы толгой” болж ѳѳрийнхѳѳрѳѳ байх нь дээр гэдгийг ойлгож эхэлж байгаа ч, ихэнхи сэтгүүлчид ѳѳрсдийгѳѳ шүүмжлүүлэх дургүй. Иргэд хэвлэлийн мэдээлэлд итгэхгүй эргэлзэж байгаа нь тэдний мѳн чанарын илэрхийлэл.
*ТЕЛЕВИЗИЙН САЛБАРТ
“Монгол ТВ” нь дэлхийн түвшиний “Авъяаслаг Монголчууд”, “Войс”, “Шарк Танк” Монголын “Аппрентис” зэрэг шоунуудыг контент болгон гаргаж байгаа нь иргэд болон залуусын сэтгэлгээ, хѳгжилд сайнаар нѳлѳѳлж буй. Энэ хэрээрээ “Монгол ТВ” телевизийн салбрын хѳгжлийн босго хийгээд үзэгчдийн сэтгэлгээний хязгаарыг тогтоож чадаж байна. ТВ хѳгжилд контент хамгийн чухал байдаг аж. Мѳнѳѳх л сонирхолгүй уйтгартай, албархуу ѳгүүлэмжтэй, жалгын сэтгэлгээнээсээ хальж чадаагүй контентуудыг хүмүүс сонирхохоо больжээ. Монголын ТВ үүдын бүх мэдээ нь адилхан, контентууд нь ѳѳр хоорондоо ялгарахгүй шахам байгаа нь хѳгжилд садаа болж байна. Хүмүүсийг соён гэгээрүүлэх гэхээсээ сонгуулиас сонгуулийн хооронд амь зогоон оршиж буй ТВ үүд олон байнаа. Энэ байдал нь сэтгүүлчдэд ч хѳгжих боломж олгодоггүй.
…Монголын нийгэмд хэт хар бараан мэдээнүүд зонхилж байгаа нь хүмүүсийн сэтгэлийг гутранги болгож буй том шалтгаан. Ийм мэдээнүүдийн гайгаар хүмүүс:
“Монгол орон мѳхѳж байна”,
“Удахгүй Хятадын колони болно”,
“Улстѳрчид бүх баялгийг худалдаж дуусч байна”,
“Монголын залууст ямар ч ирээдүй алга”,
“Монголд ингэж зовж байснаас гадаадад гарч жаргасан нь дээр”,
“Монгол хүн угаасаа арчаагүй тэнэг, зусар дорой”,
“Монгол эрчүүд архичин заваан бас бүдүүлэг танхай”
Гэсэн ойлголтыг авч бие биенээ хүндлэхээ больж үзэн ядацгааж, бие биедээ итгэхээ больж хардаж сэрдэн, бие биенээ хайрлахаа больж хагаралдан бутарч байна. Энэ байдал үргэлжилсээр байх уу???
*БИДЭНД БАХАРХАХ ЁСТОЙ МАШ ОЛОН ЗҮЙЛ БАЙГАА:
1. Бид энэ дэлхийд асар том улс гүрнийг байгуулан хѳгжүүлж байсан аугаа түүхтэй ард түмэн
2. Нүүдэлчидийн ахуй, соёл, зан заншил, урлаг нь монголчууд биднийг ямар ч нѳхцѳлд хурдан дасан зохицох чадварт сургасан
3. Том орон зайд томоор харж сэтгэх, юмс үзэгдлийг цээжлэн тогтоох, алив зүйлд бачимдалгүйгээр ууч сэтгэлээр хандаж ирсэн уламжлал байна
4. Бидэнд ѳдгѳѳ дэлхийн рок урсгалын талбарт тэргүүлж буй “ХҮ” хамтлаг байна
5. Бидэнд дэлхийн сонгодог урлагийн ертѳнцѳд ѳѳрийн орон зайгаа зарлаж буй дуучин Амартүвшин, Ариунбаатар нар болон бүжигчин Болд, Алтанхуяг, Анужин нар байна
6. Бидэнд дэлхийн оюун ухааны салбарт тэргүүлэн гайхуулж буй Хатанбаатарын шавь нар байна
7. Бидэнд Японы сумо барилдааны спортод ноёрхож бaйсан Дагвадорж, Даваажаргал нар тэргүүтнүүд байна
8. Бидэнд олимпийн домогт аварга болох Түвшинбаяр, Бадар-Ууган нар байна.
Гурван сая хүнтэй монголчууд бидний амжилт бага гэж үү? Бид яагаад үүнийгээ тоолгүй үгүйсгээд ѳчүүхэн алдаа дутагдалуудаа дѳвийлгээд байна вэ? Дэлхийд тамгалагдсан Монгол үндэстэнтэй адилтган жиших үндэстэн тийм болон бий гэж үү?
*OДОО БИД:
- ЭВ НЭГДЭЛ
- ХАМТЫН АЖИЛЛАГАА
- ҮНДЭСТЭНИЙ БАХАРХАЛ
- МОНГОЛЧУУДЫН ҮНЭТ ЗҮЙЛ
- САЙХАН ИРЭЭДҮЙ
- АМЖИЛТ БҮТЭЭЛ
Эдгээрийн тухай бичиж нийтэлж, туурвиж бүтээмээр байна. “ЦУВЖ ЯВСАН БАРСААС ЦУГАЛЖ СУУСАН ШААЗГАЙ ДЭЭР” хэмээн ѳвгѳд дээдэс минь сургасан бѳлгѳѳ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2020-01-06
Улаанбаатар хот
Сэтгэгдэл0
Yasan Chinii batar mangar Sarai Avgai kkk.
Bid hogjil ood temuulj,oorsdoo unet zuilee dahin buteeh tsag gej oilgoj baina daa zov uu?
НЭГ Л ИХ УХУУЛСАН ЯРЬСАН ХҮН ӨӨРӨӨ ЮУ БҮТЭЭЧЭЭД ХУЦААД БАЙНАА ЭНЭ НЭГ ЮМ.АМЕРИКТ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОСОН ХҮН ТАТВАР ТӨЛӨГЧ НАР ТЭР УЛСЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙГААГ ЧИ ӨӨРИЙН БИЕЭР ҮЗЭЭ БИЗДЭЭ ХУДЛАА ХУЦААД БАЙХААР ХҮРЗ БАРИАД НОГОО ТАРЬ ЗА МУУ МАЛ
ЗӨВ ШҮҮ.
Зуун хувь дэмжиж байна. Монголчууд бид өөрийгөө таньж бүхий л талаар хүчирхэг болохын төлөө тэмүүлэх, зүтгэх цаг нь болсон.
Яг л үнэнийг зөв өнцгөөс харж бичжээ. Эсэргүүцээд байгаа маанагууд эхлээд өөрсдийгөө өөр сувгаар, академик мэдлэгээр гэгээрүүл, дараа нь үнэлэлт дүгнэлт өгөхөд оролцож болно.
gegeerelgui hooson tolgoinuudiin bichij baigaa kommentuud uursdiig ni hen bolohiig heleed ugch bna. Uursdiiguu muugaar surtalchlah ni tenegiinh.
Сошиалын тархи угаалт орчин үед гаднаас цэрэглэн халдсанаас хамаагүй илүү хор хохирол учруулж улс орныг сүйрүүлэх хэмжэнд хүрснийг барууны орнуудын тархи угаалтаар хийсэн олон өнгөт хувьсгал нэртэй самуунууд нотлон харуулж байна. Энэ аюул заналыг мэдэрсэн хөгжилтэй орнууд сошиал орчинд тавих хяналтаа чангатгаж ,хариуцлага тооцох хуулиудыг баталж эхэллээ. Манай улс хоцрохгүйгээр аюул заналыг урьдчилж хязгаарлахгүй бол гадаадын хорлон сүйтгэгчид энгийн нэг сошиалын хэрэглэгчийн нэрээр дайсагнасан хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бий болсон нь маш аюултай хорлон сүйтгэх байгууллага хуулийн хүрээнд чөлөөтэй зүйл ажиллагаа явуулж байгаа явдал юм. Тэд хүний эрх,хэвлэлийн эрх чөлөө гэсэн халхавчийг чадамгай ашиглаж байгааг анхаарах ёстой. Үүний дараа ар гэрийн бүтэлгүй амьдралдаа хорсож өшрөөд нийгмийг үзэн ядах сэтгэцийн эмгэгтэй болсон сэтгүүлч нэртэй шуламнуудын үйлдэл орно.
4 дэх засаглал үнэндээ үргэлж ийм байсан.Орос социализм ч иргэдээ албан ёсны ганц мэдээллээр тархийг нь угааж байгаагүй,эзэнгүй цуурхал онигоо дам яриаг ч бас тараадаг байсан. Харин бусдыг шордоод цааш матдаг бууны нохойнууд тагнуулд хамаарна.Одоо Монголын очих гэж зүтгэх баруунд бол эсрэгээрээ олон албан ёсны мэдээллийн хэрэгсэлүүд нь эздийнхээ эрх ашигт үйлчилдэг. Эцсийн дүндээ ганц мэдээллийн эх сурвалж ч хэт олон мэдээллийн эх сурвалжууд үр дүн нь яг адил тархи угаацгаана.Орчин үед сошиал гарч ирхээр энэ орчинд орос социализм мэдээж амьдрахгүйтэй адил барууны монополь медиа бас амьдрахгүй хэн зохицсон нь шинээр үүсэх төрлүүдтэй л амьд үлдэнэ.
Нүүдэлчид залхуу байдаг
Сэтгэцийн эмгэгтэй зарим сэтгүүлчид мэдээллийн орон зайд чөлөөтэй орогнох боломжоо ашиглан нийгмийн аливаа юмс үзэгдэлд өөрсдийн аливааг харлуулан өөнтөглөх,шүүмжлэх, өширсөн байр сууринаас хандаж түүндээ боловсрол дорой мөн гутранги үзэлтэй иргэдийг хялбархан хамруулж байна. Зарим сэтгүүлчид өөрийн хийж буй үйлдлээ хянах чадваргүйгээс үнэнч шударга хүн болж харанхуй массаас хандалт авах гэсэн туйлширсан байр суурь нь нийгмийн амьдралд гай гамшиг хор хохирол учруулахыг төсөөлөхгүй байна. Тэр сэтгүүлч өөрөө боловсрол дорой ,сэтгэцийн эмгэгтэй байж болох ч түүнийг ажиллуулж буй мэдээллийн хэрэгсэл тийм байж таарахгүй. Эдгээр сэтгүүлч нэртэй сэтгэцийн эмгэгтэй иргэдээс халдсан тэдний хандлагын хамааралтай болсон иргэд олон байна. Тэд мэргэжил,боловсрол,ёс зүйн хүмүүжлээсээ шалтгаалан нийгмийн шаардлагад гологдсоноос болж ажил эрхлэхгүй гэрт суудаг болсноос хэнд ч хэрэггүй амьтны гутранги үзэлтэй болсон,энэ байр сууринаасаа болж нийгмийн бүх юмс үзэгдлийг шүүмжлэх донтнууд болдог.
ҮНЭНИЙГ Л БИЧСЭН БАЙНА.
Ene hvnii setgelgeenii zagvar ni huuchnaaraa,tegee d niigmiin shineer bvrelden togtooh bui hariltsaag ter zagvartaa l bagfaaj oilgoh geed tarchlaad yavaa yumuu daa ! Niigmee dagaj uuruu huvisah heregtei sh dee.
Үнэнийг бичжээ. Дээр нь нэмээд хэлэхэд уул нь хүний ёс зүй, ёс суртахуун, хүмүүжилд ихээхэн нөлөөтэй манай уламжлалт шашин үндсэн үүрэгт ажлаа хийхгүй, бизнесийн шинжтэй болж байгаа, хэрэгтэй, хэрэггүй энэ олон шашин урсгал орж ирээд ард түмний тархийг угааж хүн соён гэгээрүүлэх байтугай хортой нөлөөлж байгаад төр засаг анхаарах хэрэгтэй.
Танд баярлалаа.Энд дурьдагдсан салбарын нөхдүүд жаахан юм бодох байгаа даа.Үнэхээр улс орныг ийм дорой болгоход хошин шогчид, ядмаг сэтгүүлчид,морио мэддэггүй алдарт уяачид,мисс нэртэй хүүхнүүд,сүйхээтэй бизнесмэнүүд за тэгээд оройд нь нам дагаж лаг ухаалаг болсон дарга нар маань үнэтэй хувь нэмрээ оруулсан даа.Одоо боловсрол мэдлэгт анхаарч үр хүүхдүүддээ зөв дууриал үзүүлж чадвал л ирээдүй харагдана эс бөгөөс бид ...? Тиймээс хүн бүр хичээж чармайх ёстой гэж бодож байна
зөв дараагийн удаа яаж хаашаа явах вэ гэдэг чиглэлийн талаар хэлж ярьж өгвөл сайн байна, бид бусад улсуудын сайн талын нь авмаар байна, яаж хурдан нийгэм төлөвших вэ, ямар чиглэлд улс орныг хөгжүүлбэл илүү хурдан хөгжих вэ талаар баярлалаа
ich cheregtei zov sedev bichij , uund n uurlaad baigaa um???, bugdeeree oodrog bodood chiij echelnee. Tand bayrlalaa
Үнэн шүү энэ цагийн зарим нэг сэтгүүлч нэртэй тэнэгүүдийг гарж ирэнгүүт сувгаа солидог арай л ёс зүйгүй харагддаг
хошин шогийн жүжигчдийн тухай үнэнийг хэлжээ. тэдний кино энэ тэрийг 2 минутаас илүү үзэж чаддаггүй. үнэн ядуу агуулгатай, нийгмийг уруудуулсан, дүрүүд нь нохой шиг уралдана, ингэж хэлж нийгэмд мессэж өгөх цаг аль хэзээ болсон
Явсан хүнээс үг сонс..гэдэг хуучны үг байдаг юм.ямарч байсан энэ хүн хөмөрсөн тогоон дотроосоо гарч хорвоогийн амьдралыг мааниас илүү ойлгосон хүн.
Явсан хүнээс үг сонс..гэдэг хуучны үг байдаг юм.ямарч байсан энэ хүн хөмөрсөн тогоон дотроосоо гарч хорвоогийн амьдралыг мааниас илүү ойлгосон хүн.
Өөрсдийн бүтээсэн хийсэн зүл бага, жаахан бүтээсэн хийсэн зүйлсийг дамлан худалдаж амиа зогоож байна. Энэ бол 30 гэр бүлийг тэжээх систем, энэ хэвээр үргэлжлэвэл Монгол сүйрнэ. Аврал нь хүн бүр бүтээгч байх.
galaa bagsh maani buhii l zuiliig zuv untsguus saihan dugnej tailbarlasan bna shu tanid amjilt husie
za galaa mini mglchuud yamar balair teneg oodgvi bolsoniig medej avbuu bvr china s doloon dor omhii sanaatai dandaa hoshnogo uhsan aimaar ih zantai deer harahaas durgui hvrmeer doligonuur bgaa bizdee bvh yum hahuuli tanil tal bolson bna daa