Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол эрдэмтдийн бүтээсэн эсрэг бие илрүүлэх оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авсан бол одоо хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тогтож буйг оношлох оношлуурыг зохион бүтээсэн юм.
“ЭЛИЗА” нэртэй энэхүү оношлуураар SARS-CoV-2 вирусний халдварыг хүний цус, сийвэнд илрүүлэх, вирусний тархалтыг судлах, хүн амын дундах дархлаа тогтолцоог хянах боломжтой болох юм. Энэхүү оношлуур гаргаж авах судалгааны ажлыг найман сарын хугацаанд хийжээ.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Оюунсүрэн хэлэхдээ, “Энэхүү оношлуураар коронавирусний халдвар аваад эдгэсэн хүмүүст вирусийн эсрэг бие буюу дархлаа тогтсон эсэхийг үздэг юм. Хоёрдугаар шатанд хүн амын дунд дархлаа тогтож байна, оношлуур мэдрэг, өвөрмөц чанар сайтай байна гэдгийг тодорхойлсон.
Оношлуур гаргахдаа эхлээд 16 сая төгрөгийн санхүүжилт авсан. Дараагийн шатанд БШУЯ-наас 180 сая төгрөгийн санхүүжилтийг гаргаж өгсөн. Одоо уг оношлуурыг Монгол Улсад хэрэглэж болно гэсэн зөвшөөрлийг баталгаажуулахаар ажиллаж байна” гэв.
БШУ-ны сайд Г.Цэдэвсүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар энэхүү оношлуур бүтээсэн эрдэмтдийн багийнхантай өнгөрсөн наймдугаар сард уулзах үеэрээ оношлуурыг цаашид эмнэлгийн практикт нэвтрүүлэхэд дэмжихээ илэрхийлсэн юм.
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Одоогоос 8 сарын өмнө судалгаа эхэлсэн гэдэг нь нэг юм хэлээд байна даа. Жиг ургалаа шүү. Би л гэхэд 1 жилийн өмнө ковид тусаад эдгэсэн гэж бодож байгаа. 8 саяар биш 3 мянган төгрөгний эмээр эдгэсэн. Улс бас ДЭМБ ч гэсэн нуусаан нуусан. Нэг учир начир байна Жунгатай хамгийн ойр, задгай байдаг манай улсад халдвар орж ирээгүй гэж ёстой байхгүй.
Хардах донтой малаа очоод шинжлүүлээд тэгээд мөөр за орк царайлсан шаар чинь хоосон мөөрөөд
mmmm
орсоос илүү юм хийсэн юмуу аль эсвэл оростой адилхан юм хийсэн үү хэн зөвшөөрлийг баталгаалжжууулж өх юм бэ
Элиза байхдаа яахав! ШУА - г яаралтай еерчлелтенд оруулахгуй бол шинжлэх ухаан хегжихгуй!!!
Нэр нь Орос оношлуурыг хуулсаныг нь зааж байна. Азийн дайсан Орос Францчууд грек гаралтай энэ үгээр Бумбын орон гэсэн утга илэрхийлдэг. Парисийн гол гудамж ийм нэртэй. Энэ үгийг Англосаксоны еврей гаралтай Элизабеттай (тангараг) андуурч болохгүй.
орос нэр өгдөг ямар учиртай вэ? хэ хэ дууриамал юмуу? уг нь Монгол эрдэмтэд бүтээсэн бол их сайн байнаа , нэрийг нь Монгол нэр өгч болохгүй юмуу?
Үнэхээрийн бүтээл туурвил болсон бол их л сайн. Баяр хүргэе. Залуу үе маань их зүйл бүтээх байхаа. Ямар ч байсан ирээдүй өөдрөг л харагдаж байгаа шүү. Юу ч гэсэн өнөөдрийн төрийн хулгайч нар шиг л ажиллахгүй байх. ГУРВАН САЯ МОНГОЛЧУУД залхуурдаггүй,архидаггүй, хулгай хийдэггүй, худлаа ярьдаггүй, нэлээд бийлэгжүү амьдралтай болоод ирвэл бүх юм шулуун замдаа орно.
Нөгөө автобус шиг болох бий сайн турших хэрэгтэй.
Манай монголчууд мундагаа. Хар муу санаа битгий гаргаач
Цэдэвсүрэн гэдэг авгай тэр шинэ хуулиа олигтой хэлэлцүүлэг хийлгэх дээрээ л анхаар анагаахад чиний хэрэг хэрэг түй ч байхгүй далдайсан балай чинь
монголд үйлдвэрлэсэн цахилгаан автобусаар, дан монголчуудын барьж босгосон эмнэлэгт очиж, монголчуудын зохион бүтээсэн Элээсэй оношлуурт шинжилгээ өгвэй
монголд үйлдвэрлэсэн цахилгаан автобусаар, дан монголчуудын барьж босгосон эмнэлэгт очиж, монголчуудын зохион бүтээсэн Элээсэй оношлуурт шинжилгээ өгвэй