БЭЭЖИН. /CGTN/. Хятадын Ганьсу мужийн Ганьнань Төвөдийн өөртөө засах тойргийн Шяхө хошуунд 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 21 хүн гэмтжээ.
Байгалийн гамшигт өртөж гэмтсэн хүмүүсийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд тус бүс нутагт аврах болон тусламж үзүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж. Газар хөдлөлт мягмар гарагт орон нутгийн цагаар шөнийн 01:56 минутын орчимд 10 километрийн гүнд болсон байна.
Т.Есүхэйтөмөр
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0