
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 4 жилийнхээ (1089 өдөр шөнө) босгыг давахад 7 хоног үлдлээ. Энэ тэмдэглэлт явдлыг угтуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, dialog.ua сайт, америкийн сенатч Линдси Олин Грэм, оросын нефть-хийн экспортын бэрхшээлийн тухай Bloomberg-т бичсэнээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Трампын зөрчилтэй мэдэгдэл угсраа угсраагаар цууриатна. 2014 онд Обама Ерөнхийлөгч байсны гайгаар Украин Крымээ Орост алдсан, 2022 онд Байден Ерөнхийлөгч байсны гайгаар Украин руу Орос халдсан, би байсан бол тэгүүлэхгүй байсан гэсэн яриа мөд тасрахгүй шинжтэй.
Трамп Путинд ялах итгэл төрүүлж, оросууд Украинаа 100% буруутнаар тодруулж, харин ч 2022 оны түрэмгийллээ ариун үйлс болгон харуулах цаг мөчийг ёрлож мэдэрсэн мэт европчууд, НАТО, Европын Холбоо, тэр ч бүү хэл АНУ-ын улс төрчид, тэр дундаа БНН-ынхан сэрэмжлүүлээд эхэллээ. Европын удирдагчид тун удахгүй Украины асуудлаар яаралтай дээд хэмжээний уулзалт хийх ба Оростой хийх энхийн хэлэлцээндээ Трамп Европыг оролцуулахгүй байх төлөвтэй үед Трампгүй асуудлаа шийднэ, Украинаа ялуулна гэдэг дээр санал нэгджээ. Трампын “тэнэглэл, хоёр нүүр, новшийн зан”-г Британийн Нийтийн танхимд Риши Сунак улайтал нь илчиллээ. Украиныг дэмжих “Рамштайн-26” сайд нарын уулзалт дээр санаачилга ба даргалагчийн үүргийг Их Британийн Батлан хамгаалахын сайд авмагц АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайд нь “Украинаас бид урваагүй, бид нийтлэг үнэт зүйлтэй” хэмээн өөрсдийгөө зөвтгөв. “Бид нийтлэг үнэт зүйлтэй холбоотнууд” хэмээн Сангийн сайд нь Киевт очиж ирээд CNN-ээр ярьж харагдав. Трампын цэцэрхэл сүүл рүүгээ хадуурах тийшээ явж одлоо. Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал руу цэрэглэн халдаж, олон улсын нийтээрээ хүлээн зөвшөөрсөн эрх зүй, хуулийг хөсөрдүүлснийх нь төлөө G7-гоос хөөгдөж, олон улсын санкц тавиулсан Оросыг эргүүлж G7-д оруулна, санкцыг цуцална гэж ярьсан ба үүнд нь урамшсан Путин цэргээ дахин бэхжүүлж, амсхийлт авч, хүчээ сэлбээд эргээд Украин руу халдахыг Трамп мэдэхгүй биш мэдэж байгаа ч энэ цаг үедээ тэгж жүжиглэж байгаад Нобелийн энх тайвны шагнал хүртчих санаатайг нь Европ дахь холбоотнууд нь ойлгохын цаагуур ойлгож, бас элэглэж байна.
Бүгд найрамдах намаас нь Конгресст сонгогдсон сенатч Линдси Олин Грэм Мюнхений бага хурлын индэрт Зеленскийг дэргэдээ суулгаад ярьж байна:–Би энэ хуралд 25 жил ирж оролцож байна. Жон Маккейн хурал болгон дээр л “Путин бол новш. Тэр бол худалч!” гэж хэлдэг. Бүгд л “Өө үгүй ээ, чи түүнийг буруу ойлгож байна” гэж хариулдаг байсансан.
Хэн ч өдөөн хатгагч байхыг хүсдэггүй. Хэрэв бид Украиныг НАТО-д авбал Путин зүгээр л галзуурна. Тэр аль хэдийнээ галзуурсан гэж би бодож байна. Бид түүнийг ямар нэгэн зүйл хийхээсээ өмнө хоёр удаа бодохыг ойлгуулахын тулд айлгах хэрэгтэй. Хэрэв чи тэгвэл бид Танай эдийн засгийг сүйрүүлж, улс орныг чинь бүр хатуу хоригт оруулна гэх мэт. Хэн нэгэн Путиныг зогсоох хүртэл тэр зогсохгүй. Украинчууд л зогсоож чадна. Үүнийг яаж хийх вэ? Энэ залууг (Зеленский рүү заасан) шүдийг нь хүртэл зэвсэглэцгээ. Тийм ээ! Хоёр хос биш нэг багц F-16 онгоц өг. Хангалттай зэвсэг өг.Учир нь тэд тулалдах болно. Путин тэгэхээс нааш хэзээ ч зогсохгүй гэжээ.
Трампын тэнэглэлд урамшсан Орос нь Мюнхений бага хуралтай давхцуулан томхон сануулга гэгчээ европчуудад өгчээ. Мюнхенд Украины талынхан цуглардагийг мэддэг хорсдог, Орос өөрөө энэ бага хурлаас шившигтэй хөөгдсөн, тэгж хорссондоо 2024 оны өдий үед Навальныйг үхүүлж хариугаа авсан бол 2025 онд Чернобылийн АЦС-ын шатсан IV блогийн битүүмжилсэн хучлагыг дрондож, хэрэв их өдвөл Европыг цөмийн дэлбэрэлтийн мөөгөн үүлээр бүрхэнэ гэсэн заналхийллээ үзүүлжээ. Цөмийн терроризм руу шилжихэд Орос дөхсөн нь харагдлаа. Орос өөрийн нөхцөл болзлыг ертөнцөд, тэр дундаа европчуудад, украинчуудад тулгаж чадна, чадах ч болно гэдгээ нотлохыг ийнхүү зорив. Гэвч ингэлээ гээд фронт Орост ээлтэй эргэсэнгүй, Трампын нялцгар зан украины эх орноо хамгаалагчдыг шантруулсангүй. Оросын арми хэдийгээр давшилтаа хоёр дахин нэмсэн ч тэдэнд маш их хохирол амсуулан эх орноо хамгаалахын төлөө тулалдсаар байна. Өчигдөр Ням гаригийн байдлаар фронтын шугамын дагуу 261 байлдаан өрнөв. Одоо Покровскийн чиглэлд гол тулалдаан өрнөх ба ганц сарын дотор Орос нь 15 мянган цэргээ тэнд алдан амжилтгүй давшсаар байна. Оросын байнгын арми нөхөж баршгүй их хохиролтойгоор дайны “1089” хоногоо үджээ. Хоёрдугаар сарын 16-ны ганц өдрийн байдлаар Орос нь амьд хүчнээсээ 1730 цэрэг алдаж, алагдсан ба эргэж ирэхгүйгээр үүрдийн шархтай болсон цэрэг 858 390, зөвхөн ганц тэр өдөр 5 танк, 84 хуяагт, их буу 11, нисэгчгүй 36 онгоц, байлдааны 77 машин сөнөөлгөжээ. Москва мужид байршуулсан “Валдай” хэмээх радиолокацын 2 цогцолбороо өмнөхөн нь устгуулсан.
Путины бас нэг «ялалт» гэж хашилтад авч байгаад холбоотнууд нь тавлан бичих нь олонтаа боллоо. Путины дайны санхүүжилт нурж байвал бах нь ханах янзтай. Туркмены хий Оросыг тойрч Европ руу зүглэх нь нэг ёсны баяр бахдал хэмээн Дундад Ази, Азербайжанд үзэхийн наагуур. Өнгөн дээрээ Путинтэй сайн, урих тоолонд нь очоод, эсвэл нутагтаа уриад. Харин цаагуураа Оросоос яаж салъя даа гэсэн царайтай. Оросоор хий дамжуулахгүй байлгах хэлэлцээ Турк-Туркменистаны хооронд явагдаж дуусчээ. Нийт 27 жил хэлэлцсэн, 27 жил Орос гомдож хардаж дарамталж байсан хөг нь өнгөрч энэ гуравдугаар сарын 1-нээс туркмены хий-газ эхлээд Турк, дараа нь Европ руу чиглэнэ.
Орос нь туркмены хийн дээр монопол тогтоож байсан нь үүрд алга болжээ. Кремль Төв Ази дахь хийн хяналтаа алдаж, эрчим хүчний түүхий эдийн зах зээлээс хасагдаж, орлогогүй болно. Дараагийн ээлжинд Оросын нефть. Ийнхүү фронтод ялагдах төдийгүй эдийн засгийн дайнд ялагдана.
Тэр нь геополитикийн нокаут болно хэмээн Bloomberg сайтад бичжээ. Ийнхүү Турк Орост хийн салбарт ихээхэн хохирол учруулаад зогсохгүй нефтийн цохилт давхар өглөө. Туркийн нефть боловсруулах аварга том гигант гэгдэх “Tupras” нь Оросоос нефть худалдан авахаа зогсоов. Уг нь $60 нэг баррельд тооцож тогтвортой худалдаа хийж байснаа гэнэт зогсоож, Оросыг олон тэрбумын алдагдалд унагав. Ингэснээр Оросын нефтийн стратеги нүдэн дээр балрав гэж Bloomberg бичээд энэ сарын 27-ноос Tupras Оростой хамтын ажиллагаагаа зогсоох ба санкцын кампанид оролцож, Оросын дайны санхжүүжилтийг Турк хэргээр бусниана гэжээ. Ингэснээр оросын нефтийн экспортод хүнд цохилт болно хэмээн Bloomberg дүгнэснийг үзвэл “Tupras” нь Оросын хамгийн чухал худалдан авагч байсан болж таарлаа. Туркийн түүхий нефтийн импортын 65% нь Оросоос ирдэг, 2024 оны байдлаар тэр нь 29.1 сая гаруй тонн, хоногтоо 290 мянган баррель, тэр нь Оросын Хар тэнгисээр хийгддэг экспортын 5.5% байсныг ийнхүү Турк өөрөө цуцаллаа. Ингэмэгц нь оросууд үнээ буулгахыг санал болгосон ч Турк нааштай хариу өгсөнгүй.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд Америкаас тавьсан нефтийн хориг Орост томхон цохилт болсон бол Энэтхэг хоригт орсон оросын компаниудаас татгалзсан. Хятад нь үнээ буулгахыг улайм цайм Оросоос шаардаж, бараг үнэгүй авахын наагуур тулгалт хийж байна. Баррель нь $60-оос доошоо орно гэдэг Орост маш их хохиролтой.
Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар оросын экспорт хоногтоо ердөө 60 мянган баррелийг гаргаж, тэгснээр нефтиэс олдог орлого $400 сая болж багасчээ. Одоо элдэв арга зам хайж нефтийн экспортоо тасалдуулчихгүй байхыг хичээх боловч европчууд оросын сүүдрийн флотыг хянах санкцын механизмаа эрс чанга хатуугаар ажиллуулж эхэлснээр түрэмгийллээ үргэлжлүүлэх мөнгөн орлогоосоо хагацах эхлэл тавигдав гэжээ. Путиныг зогсоох хүртэл тэр зогсохгүй бол нефть-хийн экспортын орлогыг нь хаагаад, украины дроны арми нь БПЛА, дроноор Оросын нефтийн үй олон үйлдвэр бааз, агуулахуудыг тасралтгүй сөнөөгөөд өгөхөд зогсож л таарна!
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл38
Бөгспутин амьд үхдэл болсоон,,,,савсага трамп нь байтугай бурхан багш буг чөтгөр нь ч бөгспутиныг аварч чадахгүй ээ,,,,
Дэлхийд 2р оросын арми гэж хэзээ ч байгаагүй бөгөөд байх ч боломжгүй нь украины дайнаар тод томруун харагдаж,,, батлагдлаа,,,,бөгспутин худлаа шаасан шаалтуур байсан байнаа,,,
Савсага трамп ч бас л бөгспутин шиг шаалтуур,,,,зүгээр л сонгуульд ялах гэж 24 цаг маг хэмээн шааж байсан байнаа,,,түүнд ямар ч төлөвлөгөө байхгүй байжээ,,,,мөн,,,бөгспутинд украиныг ялах ямао ч төлөвлөгөө байгаагүй юм байнаа,,,”””3 хоногт украиныг эзлэнэ”””хэмээн солиороод л,,,,цэцэг навч давс талх мөрөөдөөд,,,,шууд,,,,дайн эхлүүлсэн юм байнаа,,,
Хараад байхад,,,,хэн,,,том том бүлт үлээж,,,зүрх зоригтой худлаа шаасан нь улсаа СҮЙРҮҮЛДЭГ юм байнаа,,,бөгспутин бол үүний тод томруун жишээ юм байнаа,,,юу ч үгүй гуйлгачин байж,,,армата танк орешник пакда чекмэт поседон хэмээн орилоод,,”””би дэлхийд 2р армитай “”””я обещал вам,,,мы победим”” хэмээн солиорон хашигчаад байсан,,,,одоо,,,яасан байхнуу,,,,савсага трампын амыг хараад,,,,ялгадсандаа зууралдан заваараад хэвтэж байна,,,
Бөгспуины энэ дампуурч заваарсан “””цэргийн тусгай ажилгаа””г гэлжгий шижэнбэн л зогсоож чадна,,,даанч тэрээр,,,,сибирь алс дорнодыг хятад улсын бүрэн мэдэлд авсныхаа дараа л зогсоонодоо,,,
гошного шаадаг тарвагадорж минь чи ч дөхөж байна даа
Ямар ч байсан бодит үнэнийг ойлгож эхлэж. Цаг хугацаа бүх зүйлийг байранд нь тавьдаг гэж үнэн юм даа. Дайн эхлэхэд украйн оросыг ялна гээд л мөн ч их орилолдож байж билээ. Дараа нь нато украйныг хамгаалж оростой одоохон байлдана харж байгаарай гээд л баахан авсан. Сүүлд нь аргаа бараад л Путин одоохон үрэх гэж бна гээд л мөрөадсөн. Эцэст нь оростой тохирохгүй бол хэн ч зогсоож чадахгүй гэдгийг ойлгож дээ. Манай тэнэгүүдээс өмнө Трамп үүнийг ойлгож байсан болхоор зөнөг байдёны баасыг цэвэрлэх гэж оролдож бна
дорнот украйнд орсууд улам грагшилсаар байна краматорск орох замд байгаа КОНСТАНТИННОПОДЬ хот руу орэ байна ПОКРОВСКИЙГ АВАНГУУТ бүх тийш байлдах дардан зам цэлийгээд өгнө днепропетровск дэргэд харьков дэргэд херсон запорож мужуудыг бүрэн эзэдж дуусна 360 эргэдэг танк тюдьфан стрела шинэ гарсан вертолёт дайнд орлоо бүх фронт даяар шшинэ сайн дурынхан орлоо украйн гитлер шиг ухарсаар ОРОСУУД хядаж гэтэж урагшилсаар өдөр бүр хот сууринг эзэлсээр байна өчигдөр ясеновыг эзэлж тугаа мандууллаа орос америкийн зуун хэлэлцээний нэгдэх нь саудын арабад эхэллээ
Лхагва очир нэртэй дебыльд гүн хүндэтгэл үзүүлэн хандав,,,,,өрөвдмөөр тэнэгээ бүү гайхуул,,,,украины арми “”ялна”” хэмээн бөгспутины модон жорлон ороруу дайраа юу,,,бөгспутин дэлхийд 2р армиараа украиныг 3 хоногт “”ялна””” гэж дайрсан бусуу,,,нато биш ч натогын гишүүн улсууд украинд бага сагахан тусалсан нь үнэн,,,украины ард түмэн л улаан нүцгэнээрээ бөгспутины армийг улаан махан арми болтол бут цохисон нь үнэн,,,эцсийн эцэст бөгспутин аргаан бараад савсага трампын аяыг дагаж хэлэлцээр хийнэ хэмээн балайрч байгаа нь үнэн,,,4 жил дайрч дайтаад бас дахин 4 жил дайраад,,,,оросууд барахгүй нь үнэн,,,савсага трампыг баас долоогоод өгөөч гэж пан зеленский ч гуйгаагүй бөгспутин ч гуйгаагүй юмшүүдээ,,,
Орос арчаагаа алджээ. Дэлхийн 2 - р дайны зэвсэг. Илжиг. Хэ хэ хэ.
Бид Оросын худал хуурмаг, сүржин үзэл сурталд 70 жил бөмбөгдүүлээд тэднийг тэнгэрийн амьтад гэж төсөөлдөг болсон. Энэ бүгд худал байсныг, Орос технологи, эдийн засаг, бизнес, шинжлэх ухааны хувьд угаасаа асар их хоцрогдолтойг, Орос, ЗХУ-ын түүхэнд үнэн зүйл байхгүйг, Орос, ЗХУ худал хуурмаг үзэл суртлынхаа доор бүх бузар булайг хийж байсныг Украины энэ дайн улам бүр тодорхой харуулж өглөө...
Баярллаа сайхан нийтлэл байна.
Япон хүртэл Украйнаас газрын ховор элементийн орд эзэмшинэ гээд гүйж байна. Дэлхий дээр ардчилал гэж байхгүй зөвхөн эрх ашиг байдаг гэж энэ юм.
Lindsey Graham-ийгээ Америкчууд нь улс төрд биш асрамжийн газар байх ёстой хүн гэцгээж байна. Трамп 300 тэрбум тусламжийнхаа оронд 500 тэрбумын газрын ховор элемент авна,түүнийгээ хамгаалахын тулд Оростой хурдан эвлэр гэж Украиныг шахаж эхний хэлэлцээрийг энэ 7 хоногт багтааж хийлгэх гэж байна. Украин ялначууд аа одоо болио!
Даанч,,,энэ бол зүүд зэрэглээ юмдаа,,,
Эх нутгаа хамгаалж буй ард түмэн яахаараа буруудаж, дээрэмдсэн нь зөвдөх гэж. Оросын түрэмгий бодлогыг европ зогсоож чаднаа. Оросууд буруу жишиг тогтоох гэж бна.
Япон хүртэл Украйнаас газрын ховор элементийн орд эзэмшинэ гээд гүйж байна. Дэлхий дээр ардчилал гэж байхгүй зөвхөн эрх ашиг байдаг гэж энэ юм.
Орос дайны талбарт илжиг, eрдийн хөсөг ашиглаж байгааг влогчид нь өөрсдөө ярьж бичиж байна. Таягтай, шархадсан цэргүүдээ буцааж фронтод ачих, хоол хүнс хангамж байхгүй 3 хоносон , бүтэн салаа цэрэг бууж өгч бгаа , довтолноонд жигули, фургон, хужа.а мотоцикл шсн хөөрхий ороz явган цэргүүд бөөн онигоо чирсэн бичлэг нь тeлeграмд дүүрэн.
Орос дайны талбарт илжиг, eрдийн хөсөг ашиглаж байгааг влогчид нь өөрсдөө ярьж бичиж байна. Таягтай, шархадсан цэргүүдээ буцааж фронтод ачих, хоол хүнс хангамж байхгүй 3 хоносон , бүтэн салаа цэрэг бууж өгч бгаа , довтолноонд жигули, фургон, хужа.а мотоцикл шсн хөөрхий ороz явган цэргүүд бөөн онигоо чирсэн бичлэг нь тeлeграмд дүүрэн.
НАТО г мөнгө төгрөггүй элдэв гуйвгачингуудаар дүүргэж тэлэхийг зөвшөөрөхгүй гэж Трамп хэлсэн ! Жишээ нь Укриан гэдэг гуйлгачиныг ! Салбайсан чихтэй сагсуу өвгөн маань цаашид Путины талд зогсоно ! Саудын Арабид Путинтэй хоёулахнаа уулзаад дайн зогсоох хувилбараа хамт боловсруулна ! Тэрийгээ ногооноод өгөөд зөвшөөрөх эсэх нь хамаагүй ! Зөвшөөрөхгүй бол Укрианд үзүүлэх Амёрикийн тусламж зогсоно ! Путинд гол нь удахгүй эхлэх цөмийн цохилтонд Амёрик оролцохгүй байх явдал юм ! Трампаас нууц баталгаа авчихад болчихно ! Яг зөгнөсөн ёсоор Дональд нугас Ёвроптой муудалцаад эхэллээ тэгж л таарна !
Гях,,гяхх,,,гяхх,,,,бөгспутин чинь савсага трампаас зөвшөөрөл авах хэрэгтэй юмшүүдээ,,,савсага трамийн доодохийг л хөхөөд байждээ,,,,
Япон хүртэл Украйнаас газрын ховор элементийн орд эзэмшинэ гээд гүйж байна. Дэлхий дээр ардчилал гэж байхгүй зөвхөн эрх ашиг байдаг гэж энэ юм.
УКРАЙН ОЙРЫН 20 ЖИЛ ОРОСЫН БҮХ ОБЪЕКТ ЫГ ТАСРАЛТГҮЙ ДРОНООР ДОВТЛОН, БАЙНГЫН ТЕРРОР ХИЙНЭ ГЭНЭ. ОРОС ДУУСАХ ХҮРТЛЭЭ АМАР ЗАЯАГАА ҮЗЭХГҮЙН ДЭЭ. ЯАНА ДАА.
Нэг угсаатай хүмүүс дайтаж тэрийг нь гадныхан хөөрөгдөж байгаа нь гачлантай юмаа угаасаа Украин гэдэг юм байхгүй шүү дээ
Ямар угсаатай улс юмбдээ,,,
УКРАЙН БОЛ ОРОСЫН ХАЖУУД ЦАГААН ЯСТАН ДЭЭД УГСААТАН, ОРОС БОЛ БАТ ХААНЫ ШАВХРУУ ДОЛООСОН ДООРД УГСААНЫ ХОЛИМОГ ХЯРАМЦАГ. ЯАГААД ЭНЭ ХОЁР НЭГ УГСААТАН ЯАГААД Ч БИШ.
цагаан аристан гэдэг чинь цэнхэр нүдтэй шар үстэй наранд шарахад харалдаггүй улайдаг аристай хүмүүс шүү украйн бол малчин казачество гаралтай
Донбасс бол нүүрс гэсэн ганцхан баялагтай ! Тэр уран муран газрын тос хий мий бол худал үг ! Луганск бол Ворошиловын нутаг ! Донёцк бол бүх дээрэмчидийн дотроос хамгийн том нь болох Нeстор Махногийн нутаг ! нөгөө Гулья Полёй суурин нь одоо ч тулааны талбар болсон хэвээр ! Дорнод Укриан бол үр тарианы нутаг ! бас архи сайн хийдэг нутаг ! Энд бас чухал том давсны уурхай бий ! Одоо Домбасс бүрэн сүйдсэн бас их минажуулсан байгаа ! Мөнгө ихтэй тэнэг улс л дайны дараа энэ газрыг босгох гэж оролдоно ! Байхгүй ашигт малтмалын төлөө Трамп тэнэг оролдож магадгүй ! хохолууд зальдахаа мэднэ ! Путинд энэ сүйдсэн нутаг хэрэггүй !
Өчигдөр Украйны дронууд Краснадор мужийн Ильский хотод жилдээ 7 сая тонн нефть боловсруулдаг нефт нэрэх үйлдвэрт амжилттай цохилт өглөө Дрондуулсан нефт нэрэх үйлдвэр дайны фронтоос 400 км хол байрладаг Украйны дронуудын алсын тусгал хоног ирэх тутам сайжирч 1700 км зайд цохилт өгөх чадвартай болов Оросууд 7 хоног бүр нефт нэрэх үйлдвэрүүдээ хамгаалж чадахгүй дрондуулж байна
Америк урвачихаж...
Япон хүртэл Украйнаас газрын ховор элементийн орд эзэмшинэ гээд гүйж байна. Дэлхий дээр ардчилал гэж байхгүй зөвхөн эрх ашиг байдаг гэж энэ юм. Япон гэнэт их мөнгө украйнд өгсөн тул одоо орд газар нэхэж байна.
Ха ха новарын гужаагийн эрлийз хурлийз шарлийзууд аа ану эся ны өмнө очиж жагсаад трампын зургыг ану н төрийн далбаатай нь шатаагаач өмдөндөө дусагнуулжээ луухааны орхидсууд
178 102 оо,,,,конашенков тэгж байна уу,,,чи өөрөө зохиов уу,,,,
Дараа нь Молдав, Казахстан, Монгол
франц англи хоёрыг цөмийн бөмбөгөөр хусчих бусад нь цөм бутархай мөнгө цөмгүй
Khaan yum
Орос хүний дотоод мөн чанар нь Их Гүрний эрх ашгийн төлөө хэнийг ч. тэр бүү хэл өөрсдийгөө ч сийхгүй золиослох чанар гэдгийг Достоевский зохиолууддаа бичсэн байдаг. Үүнийг ч Оросын өнгөрсөн түүх нотлоно.одоо ч нотолж байна. Украйнд алагдсан цэргийн тоо 1.000.000 дөхөж байхад Оросын нийгэм, түүн дотроо орос ээжүүд огт цочихгүй байгааг дэлхий нийт өмнөөс нь сэтгэл шимшрэн харж байна. Мөн биз? Үүнийг Баабартан айхтар олж харж нэгэн сонирхолтой нийтлэл бичсэн байна лээ. Олж уншицгаагаарай...
орос хүн эх орноосоо өөр газар амвдрахыг хүсэхгүй ш дээ монгол хөдөөний малчин өөр газар амьдрахыг хүсэхгүй хотын доншуур монголд хил хязгаар эх орон гэжбайхгүй жишээлбэл элбэгдорж сайхан билэг -----------г м ялангуяа монглын олигархи мөнгөө америкт хийгээд хаус аваад эх орноо хаяад гарна гэр бүлээрээ шүү монголд байгаа бол монголын баялгийг гэтээд арааснь хөөцөлдөөд л сууж байна орос хүн шудрага эх оронч үеийн үед дайсантайгаа барилцаж ялж сурсан учраас төрүүлсэн эх эцэг эх орон нв хүүхдээрээ бахархаж суудаг ёс суртахуун өндөр учраас орсын консерьативыг америкиин консерватив өндрөөр үнэлж нэгдэж байна Ардчиллын глобалчлалаас даяршлаас хамгийн их хятад улс хожиж үсрэнгүй хөгжлөө ёвроп америкийн цагаан аристан орсоо татан унагаах гээд өөрсдөө ч сүйрсэн америкийн ёвропийн санкцийг орос өөртөө ашигтайгаар эргүүлж эдийн засаг нь хөгжиж чадсан ДАЙНЫ ЭДИЙН ЗАСГАА о