sonin.mn

Монголын нийгэмд авилга хээл хахууль, газрын наймаачид хамгаас хүчтэйг харуулж буй үзэгдэл бол Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдаад дуусч буй "Акуа гарден" хотхон буюу олны нэрлэж заншсанаар бол "Авлига хороолол" юм.


24 давхар дөрвөн блок бүхий уг хорооллын газрын зөвшөөрлөөс эхлээд бүхий л зөвшөөрлийг олгох үйл явцад МАН-ын ихэнхи дарга нар шууд болон шууд бусаар оролцсон нь тодорхой. 


Иймээс ч уг хорооллыг нураана гэж байсан хотын дарга Д.Сумьяабазарын ч, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн ч амлалт биелээгүй билээ. Нийслэлийн Засаг Даргаар ажиллаж буй Х.Нямбаатар бол бүр энэ тухай ганц ч үг ган хийхээ больсон. Тэр бүү хэл орон нутгийн сонгууль өнгөртөл барилгын ажлаа түр зогсоочих, сонгуулийн дараа хүссэнээ хий гэж МАН-ын дарга нар гуйсан тухай батлагдаагүй яриа бий. Үнэхээр ч "Акуа гарден" хотхон барилгын ажлаа зогсоосон мэт байдалтай байгаа бөгөөд, "Санаа зоволтгүй, ямар ч дарга бидний эсрэг явж чадахгүй.


Орон нутгийн сонгуулийн дараа фасадаа дуусгана, тэгээд дулаанаа өгөөд өвөлжин дотор заслын ажлаа хийнэ. Ирэх оны цагаан сар гэхэд барилга бүрэн ашиглалтад орно" хэмээн захиалагчиддаа ярьж байгаа аж.


Ийнхүү орон нутгийн сонгууль гэх нэгэнт үр дүн нь тодорхой болсон жүжиг дуусахтай зэрэгцэн, барилга, угсралтын ажлаа үргэлжлүүлэхээр зөвхөн "Авлига хорооллын" бус бүхий л хэл ам дагуулсан барилгын төслүүдийн эзэд догдлон хүлээж байна.



Д.Долгорсүрэн