Хувилбартай асуулт булангийн энэ удаагийн зочноор БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын захирал Э.Мөнхнаран уригдлаа.
Та ямар улиралд төрсөн бэ?
-Дэлхий дэлгэнэдэг хаврын улиралд мэндэлсэн. Эл улирлыг хамаг бүхний эхлэл ч гэдэг шүү дээ.
Сургуулийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал...
-Анх сургуульд элсэж, бэлтгэл бүлэгт ороод орос хэл үзэв. Бэлтгэл шат дуусаад нэгдүгээр ангид ортол монгол хэл заав, хоёрдугаар ангид ортол бүр уйгуржин монгол бичиг үзээд эхлэв. Учраа олохоо больсон би бусдаасаа хуулдаг болов. Хоёр нүд минь хоёр тийш үргэлж гөлөгнөөстэй. Ингэж л дөнгөн данган дэнжгэнэж, амиа болгосоор явтал тавдугаар ангиас эхлээд буцаад кирилл үсэг рүү шилжсэн. Ингээд л яалт ч үгүй томоос том 2-ын тоог мөн ч их авсан даа. Гэхдээ удаан үргэлжлээгүй, анги ахих тусам ухаан сэтгэлгээ тэлж, сурлагын чанар ахисан. Одоо бодоход манай үеийнхэн ч туршилтын туулай болсон дог шүү.
Таны хүндэлдэг хүн
-Надад А үсэг заасан анхны багшаас минь эхлээд бүхий л цаг үед намайг сурган хүмүүжүүлсэн багш нараа бүгдийг нь хүндэтгэдэг.
Таны бахархал...
-Монгол эх оронд төрсөн минь миний хамгийн том бахархал.
Таны шүтлэг...
-Шарын болон бөөгийн шашныг хослуулна аа.
Шүтдэг уул...
-Бурхан Халдун, Алтан-Овоо, Шилийн богдоо шүтэж, тэр зүгт сүслэн залбирч явдаг юм.
Эх орон гэж юу вэ?
-Миний гэх нандин бүхнийг минь оршоож буй орон зай, газар шороо, Монгол гэх үндэстний хамгийн эрхэм зүйл юм даа.
Таныхаар хайр ямар өнгөтэй вэ?
-Хайрыг дан ганц өнгөөр төсөөлбөл арай л өрөөсгөл байх болов уу. Тиймээс солонгын долоон өнгөөр зүйрлэе.
Бурхан, чөтгөр хоёрт юу захих вэ?
-Бурханд хүн бүхэнд хүнлэг чанарыг цогцлоогоод өгөөч, чөтгөрт атаа хорслыг байхгүй болгоод өгөөч л гэж захина.
Та сүнс бий гэдэгт итгэдэг үү?
-Итгэлгүй яах вэ, шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлтэй маргах эрх надад үгүй.
Дуртай хоол...
-Үндэснийхээ хоолнуудад дуртай.
Дуртай дуу...
-Уянгын дуунуудыг сонсох дуртай. Гэхдээ гадаад, дотоод гэж ялгахгүй ээ.
Дуртай спорт...
-Бадминтон, сагсан бөмбөг, волейбол, дартс, биллиардыг муугүй “ноолно”.
Таны хамгийн ихээр үзэн яддаг зүйл юу вэ?
-Зусар бялдууч занд үнэн голоосоо дургүй.
Хэлэх дуртай үг...
-Зоригтой хий.
Хобби...
-Зураг зурах, бүжиглэх дуртай. Даанч боломж маш бага байна.
Баримталдаг зарчим...
-Аливаад ул суурьтай хандах, дэг журам, сахилга баттай байхыг чухалчилдаг.
Хүсэл мөрөөдөл...
-Ирээдүй болсон үрсдээ илүү сайхан нийгмийг бүтээж үлдээх юм сан гэж мөрөөддөг. Ингэхийн тулд би юу хийх ёстой, юугаар тусалж чадах бол гэж боддог юм. Даанч сарвайгаад хүрэхгүй өндөрт бүх юм байгаа учраас мөрөөдөл минь мөрөөдлөөрөө л үлдэх магадлалтай нь үнэхээр хэцүү юм даа.
Та хэр өр нимгэн бэ?
-За ер нь болж л өгвөл уянгалчих гээд байдаг дамшиг байгаа юм.
Баярлалаа гэдэг үгийг хамгийн сүүлд хэзээ, хэнд зориулж хэлсэн бэ?
-Багшдаа хэлсэн. Энэхүү бэсрэг ярилцлагын төгсгөлд танай редакцын хамт олонд бас уламжилна.
Бухимдсан үедээ...
-Уурлаж бухимдах үе бишгүй л гардаг. Тэр бүрийд өөрийгөө хэт стрессдүүлэхгүйн тулд дуртай спортуудынхаа нэгийг л “барьж авдаг”.
Амьдралд хар, цагаан өнгө хэрхэн хосолдог вэ?
-Цагааныг нь сайн сайхан, харыг нь муу муухайтай зүйрлэвэл цагаан нь илүү давамгайлаасай, магадгүй 99 хувийг нь эзлээсэй гэж хүснэ. Хэт их жаргал дундах хэсэгхэн зовлон амттай гэдэг дээ, тэрэн лугаа нэг хувь нь хар бараан байж болно биз дээ, сургамж болно.
Сүүлийн хариултыг асуултгүйгээр таны мэдэлд үлдээе...
-Тун удахгүй 100 жилийнхээ түүхийг баринтаглах гэж буй Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сонины үе үеийн хамт олонд ойн баярын мэндийг дэвшүүлж цаашдынх нь ажил, амьдралд нь гэгээн бүхнийг хүсэн ерөөе. Ташрамд хэлэхэд БХЯ-ны харьяа байгууллагуудын дунд жил бүр уламжлагдан явагддаг цогцолбор тэмцээнийг энэ жил “Соёмбо” сонины нэрэмжит болгож маш сайхан зохион байгуулсан танай хамт олонд нийт баг тамирчдынхаа өмнөөс баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлье ээ. Манай байгууллага гурван жил дараалан волейболын төрөлд аваргалж, дархан аварга болсон. Тиймээс байгууллагынхаа нийт алба хаагчдаар бахархаж, бас баярлаж буйгаа уламжилъя.
Хошууч Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл10
Шинжлэх ухаанаар сүнс байгаа гэж хэн нотолчихов? Тэр нотолгоогоо үзүүлнэ үү.
fuuu ene bur ymar hudlaaa pstа ve! ene pstаgaas bolj heden hunii ami hohirvoo uuriiguu ihed bodtsn muu lаlаr bnshd. yaanaa daa heleh ch muu ug alga
fuuu ene bur ymar hudlaaa pstа ve! ene pstаgaas bolj heden hunii ami hohirvoo uuriiguu ihed bodtsn muu lаlаr bnshd. yaanaa daa heleh ch muu ug alga
fuuu ene bur ymar hudlaaa pstа ve! ene pstаgaas bolj heden hunii ami hohirvoo uuriiguu ihed bodtsn muu lаlаr bnshd. yaanaa daa heleh ch muu ug alga
fuuu ene bur ymar hudlaaa pstа ve! ene pstаgaas bolj heden hunii ami hohirvoo uuriiguu ihed bodtsn muu lаlаr bnshd. yaanaa daa heleh ch muu ug alga
Сүсэглэж байхаар замын хөдөлгөөний дүрмээ уншаад машин бариж сурах байждээ ! эргүү мал
Сүсэглэж байхаар замын хөдөлгөөний дүрмээ уншаад машин бариж сурах байждээ ! эргүү писда
20 давхрын цонхоо гаднаас нь хаана уу
Элбэгдоржийн хүүхэд мөн биздэ
Элбэгдоржийн Мөнхнаран