Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Я.Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчлах гэж байна.
Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана.
Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Айлчлалын үеэр Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж байсан.
Энэ үеэр дээд, өндөр түвшний айлчлал хийх, улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийлсэн юм.
Монгол Улс, Монтенегро Улс 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Манай анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлогийн талаар танилцуулсан байдаг юм.
Бямба - 09 сарын 26,
2026
Сэтгэгдэл8
манайд сонин- улсын тэргүүнүүд айлчлах юм даа
teh tysmaa sain ta (sonin ylsiin tergyynyyd)gelee terch baitygai ylas ornuudiin teleele harilzan tyrslaga solilzoh erhtei niigemiin sinechleltiin yed ch ylam ahiyl baibal sain asan daa../.Delhiin 200 gaad ylas oron baidag gedeg biz dee!manaih hegjiliin barimjaagaa olohiin tyld ter bygdiig harilzan hedelgej baij yragsaa ahih suu...............amjilt hysye....ter zasag,erenhiilegch dee..................
элдэв янзын айлчлал одон медаль тараалт бүр утгаа алдлаа ёстой жолоочийн хүүхэд жолооч л байдаг юм байна. энэнд нэг зил 130 өгөөд хаалган дээр нь саятан жолооч гэж бичээд тавьчихвалч ....
Хэрэгтэй хэрэггүй айлчлал тайлга хийж жаргасан ухаанд нь ухна ишиг үхсэн Хүк гэсэн нөхөр ерөнхийлөгчөөсөө хурдан буугаасай, худалч , хулгайч, сагсуу бас мотоцикл баяр гэж өөрөө залуучуудыг дагуулан сагсалзаж нэг залуугийн амийг ослоор егүүтгэсэн нүгэлтэн
Сү Батболд , Номтойбаяр нар энэ пинтүү толгойтыг дуртай үедээ өрөөнд нь орж орилуулан хошногодож байгаа
Баярцогт хужаа бас хошногоддог.
OFFSHARE БҮСЭД НЬ ХУССАН ЗУВЧУУЛСАН ДЭЭРЭМДСЭН МӨНГӨӨ ЯАЖ НУУХАА АСУУХ ГЭЖ БАЙНА МУУ ХОГИЙН ГАР
Хүүрсэгийн зам мөрийг харлуулж гэр бүлээр нь сүйрүүлж устгах ном уншигдсан байгаа. Энэ хулгайч удахгүй уйлах болно.