"Хүч чадал, хүн чанараас эхэлнэ"
"Хан хуур" пикчерсийн шинэ уран бүтээл "Овгор" уран сайхны киноны анхны TEASER POSTER албан ёсоор цацагдаж, кино сонирхогчдын хүлээлтийг эхлүүллээ. 1980-аад оны Монгол орны амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл, сонголтын үнэ цэнийг өгүүлэх энэхүү бүтээлд Монголын тайз, дэлгэцийн урлагийн шилдэг уран бүтээлчид нэгджээ.
Тус кинонд Монголын кино урлагийн өнгийг тодорхойлж буй Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин С.Ариунбямба, Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Г.Эрхэмбаяр нар хамтран тоглож байгаа бөгөөд тэдний дэлгэцэн дээрх хамтын ажиллагаа үзэгчдийн онцгой хүлээлтийг төрүүлээд байна.
Шинэхэн цацагдсан TEASER POSTER нь киноны уур амьсгал, өнгө төрхийг анхлан мэдрүүлэхийн зэрэгцээ "Хүч чадал, хүн чанараас эхэлнэ." гэх үндсэн мессежийг үзэгчдэд хүргэж байгаа юм. "Овгор" уран сайхны кино 2026 оны 10 дугаар сард Монгол Улсын бүх кино театруудаар албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд ойрын хугацаанд teaser trailer болон дараагийн сурталчилгааны материалууд үе шаттайгаар үзэгчдэд хүрэх юм. Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шинэчлэлтүүдийг албан ёсны сувгуудаар хүлээн авч үзээрэй.
https://www.facebook.com/KhankhuurPictures
https://www.facebook.com/OvgorOfficial/
Даваа - 08 сарын 10,
2026
Сэтгэгдэл1
HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker