sonin.mn

iCAPP - Залуучуудын олон улсын бага хурал "We say YES to YOUTH in PARLIAMENT" уриан дор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Хуралд Солонгос, Турк, Индонез, Азербайджан, Казахстан, Камбож, Лаос, Вьетнам, Малайз, ОХУ, Иран, Узбекистан гэсэн 12 орны 15 намын залуу манлайлагчид нийт 28 илтгэл тавьж орон бүрийн туршлагыг нээлттэй хуваалцаж байгаа юм.


Дэлхийн нийт залуусын 2% нь л улс төр дэх шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй. Монгол Улсын хувьд нийт хүн амын 60 хувь нь 39-с доош насны залуус боловч шийдвэр гаргах төвшинд тэдний оролцоо 10 хүрэхгүй хувьтай байгаа. Залуусын оролцоо, улс төрийн манлайллыг дэмжиж, тэдний эрч хүчийг, оюун санааг эв нэгдэл, хөгжил дэвшлийн төлөө дайчлах нь улс орон бүрийн хүсэл бас шийдэл гэдэгт Ази номхон далайн орнуудын залуус нэгдмэл байр суурьтай байгаа ажээ.


Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын Залуучуудын 6-р хурлаар УИХ-ын гишүүн, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Сайд, СДМЗХ-ы Ерөнхийлөгч Ням-Осорын Учрал ICAPP-ын Залуучуудын байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй билээ. Тэгвэл өнөөдөр Залуучуудын VII хурлаар шинээр 4 дэд ерөнхийлөгчийг сонгож удирдлагын баг бүрдсэн байна. Тодруулбал Камбож улсын Аялал жуулчлалын сайд, Камбожийн Ардын намын гишүүн, Камбожийн Вант Улсын Намын Залуучуудын Төв Хорооны олон улсын харилцаа, хамтын ажиллагааны хорооны дэд дарга СОК СОКЕН, Ардчилсан Балба Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх асан Балбын Коммунист Намын Төв Хорооны гишүүн РАЖАН БХАТТАРАЙ, Бүгд Найрамдах Турк Улсын парламентийн гишүүн, АК намын Залуучуудын салбаруудын гадаад харилцааны дарга ЗЭХРАНУР АЙДЕМИР, Пакистаны Хятад хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Пакистаны Лалын Лиг-Навазын гишүүн МУСТАФА ХАЙДЕР САЕД нар УИХ-ын гишүүн, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Сайд, СДМЗХ-ы Ерөнхийлөгч Ням-Осорын Учралтай хамтран уг байгууллагыг удирдахаар болжээ.


Д.Дандархүү