ЛОНДОН, 2024 оны хоёрдугаар сарын 23 /DW/. Английн өмнөд нутгийн Саутхэмтон боомтод ирсэн нэгэн хөлөг онгоцноос 5,7 тонн кокаин илрүүлэн хураасан тухай Их Британийн холбогдох албаныхан мэдээллээ.
Энэ бол тус улсад илрүүлсэн хамгийн их хэмжээний А ангиллын хар тамхи юм. Өмнөд Америкаас Герман улс руу тээвэрлэж байсан чингэлэг дотор хар тамхийг гадил жимсний хайрцагнуудад хийж нуусан байсныг 2 дугаар сарын 8-нд илрүүлжээ.
Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газрын /NCA/ мэдээлэлд дурдсанаар, 5,7 тонн кокаин гэдэг нь гудамжинд борлуулдаг үнээр тооцвол 570 сая долларын үнэлэгдэх хэмжээний хар тамхи юм. Тус газрын мөрдөгчдийн үзэж байгаагаар, кокаиныг Германы Хамбург хотод хүргэх ёстой байжээ.
Өмнө нь 2022 онд мөн Саутхэмтон боомтод тээвэрлэн авчирсан чингэлэг дотроос Их Британийн цагдаа нар 3,7 тонн хар тамхи илрүүлж байв. Одоо Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд Европын холбогдох байгууллагуудтай хамтран нууцаар хар тамхи зөөвөрлөдөг гэмт хэргийн сүлжээг илрүүлэхээр ажиллаж байна.
“Түүхэнд үзэгдээгүй их хэмжээний хар тамхийг илрүүлсэн нь олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдэд томоохон цохилт болж, тэднийг асар их хэмжээний ашиг орлогоос нь салгаж чадлаа” хэмээн NCA-гийн захирал Крис Фарримонд мэдэгджээ. Илрүүлсэн кокаины багагүй хэсгийг Их Британи руу буцаан зөөвөрлөхөөр төлөвлөж байсан нь эргэлзээгүй гэдгийг тэрбээр хэлсэн байна. NCA-гийн тооцоолсноор, гэмт хэргийн бүлэглэлүүд Их Британи дахь кокаины хар зах дээр жилдээ 4 тэрбум фунт стерлингийг эргэлдүүлдэг ажээ.
Б.Адъяахүү
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
АМЕРИКИЙН 6 ДАХЬ ТОМ ХОТ БОЛОХ ФИЛАДЕЛЬФИД ХАР ТАМХИЧИДТАЙ БОЛСОН БАЙНА. 1990 ОНООС ХАР ТАМХИ ГЭЖ БАЙДГИЙГ МЭДЭХЧГҮЙ ДУУЛААЧГҮЙ БАЙСАН МОНГОЛЧУУДЫГ АРДЧИЛАЛ НЭРЭЭР ХЭДИЙНЭЭ ИЙМ БОЛГОЖ ЭХЭЛЖ, ХАР ТАМХИ ДЭЛГЭРЧ БАЙНА. ЯЛАНГУЯА ЗАЛУУЧУУДЫН ДУНД ТАРХАЖ БАЙНА. МАНАЙ НАРАНТУУЛ, ХАРХОРИН ЗАХЫН ХОЙД ХААЛГА ТӨСТЭЙ ДҮР ЗУРАГТАЙ БОЛСОН.
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
ямарсайхан юм тэр кокайн гэгчийг монгол хүн татаж үзэх ёстой гэнээ