Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Энэ хуулийг батлах болсон шалтгаан нь юу вэ?
-1990-1995 он бол манай улсын хувьд төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжсэн, социалист коммунист тогтолцооноос ардчилсан, хүний эрхийн тогтолцоонд шилжсэн нийгмийн өөрчлөлтийн үе байлаа. Үүнтэй холбогдуулаад тухайн үед маш олон үйлдвэр. аж ахуй. а.юан байгууллагууд татан буугдсан. Үүнээс үүдээд тухайн үед 300 мянган хүн ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй, ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн гэсэн судалгаа байдаг.
Эдгээр хүнийг ажлын байраар хангах, ажилласан жилийг нөхөн тооцох эрх зүйн боломжийг тухайн үеийн төр хангаагүй. Тухайн үеийн төр үүнийг хийгээгүй, гүйцэтгэх үүргээ биелүүлж чадаагүй учраас иргэдийн ажилласан жил тасарсан. Үндсэндээ ирээдүйд учрах эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжоо алдсан гэж үзэж байгаа.
Тийм учраас эдгээр иргэдийн ажилласан жил тасарсанд төр зохицуулалт хийгээгүй учраас төр өөрөө алдаагаа засах ёстой. Төр иргэдийнхээ өмнө биелүүлэх үүргээ гүйцэтгэх ёстой гэдэг үүднээс энэ хуулийг баталсан юм. Ингэснээр эдгээр иргэдийн тухайн үеийг ажилласнаар тооцохоор болж байгаа юм. Нийгмийн даатгалын тогтолцоо шинээр бий болсонтой холбоотойгоор иргэдийн дунд ойлголт муу байсан.
Тиймээс ч төлбөрөө төлдөггүй байлаа. Судалгаагаар 705 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, дутуу төлсөн байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр өөрөө төлөх 10 хувийг нь төлүүлээд нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцох боломж нээгдэж байна. Одоогийн нийгмийн даатгалын хуулиар шимтгэл нөхөн тооцохыг хориглосон. Ингэснээр нэг даатгуулагч дээр ойролцоогоор шимтгэл төлсөн жил дээр 10 жил нэмэгдэхээр болж байна. Хуулийн гол онцлог нь энэ юм.
-Энэ хуульд ямар иргэд хамрагдах вэ?
-Энэ хуулийг салбарт хариуцсан сайд хариуцан хэрэгжүүлэхээр заасны дагуу өнөөдөр нийслэл болоод 21 аймгийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд удирдамж, заавар, танилцуулгыг хүргүүллээ. Хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хуулийн гол үзэл санаа нь 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсан байсныг нөхөн тооцно.
Мөн 1995-2000 онд тухайн үеийн нийгмийн даатгалын тогтолцоо дөнгөн шинээр эхэлж байсан хугацаанд шимтгэлээ төлж чадаагүй буюу төлөх бололцоогүй байсан иргэдийн шимтгэл төлсөн жилийг даатгуулагч өөрийнхөө 10 хувийг төлснөөр нөхөн тооцох үндсэн агуулгатай хуулийг баталж гаргалаа.
-Хуулийн хэрэгжилт 2014 он гэж заасан байна. Яагаад ирэх оноос хэрэгжүүлж болоогүй юм бол?
-Энэ хуулийг иргэдийн хүсэлтээр баталсан. Ажилласан, шимтгэл төлсөн жилээ нөхөн тооцуулах шаардлагатай иргэд өөрсдийн оршин суугаа газрын нийгмийн даатгалын хэлтэс дээр очоод хуульд заасан баримтыг бүрдүүлж өгнө. Тухайн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь иргэний материалыг судалж үзээд хуульд заасантай нийцэж байвал баталгаажуулаад явна.
Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хугацаа шаардлагатай байгаа. 2012 оны 11 дүгээр сарын 15-наас эхлээд 2013 оны наймдугаар сарын нэгнийг хүртэл хуулийн бүртгэл судалгааны ажил явагдана. 2013 оны наймдугаар сарын нэгнээс хойш өргөдөл хүсэлт гомдлыг хүлээж авахгүй.Хуулийн үйлчлэх хугацаа дуусч байна.
Иргэдээс ирүүлсэн материалыг судлаад ямар хэмжээний ажилласан жилийн нэмэгдэл гарах нь вэ, үүнтэй холбоотойгоор тэтгэвэр тэтгэмж дээр ямар хэмжээний мөнгө шаардлагатай вэ гэдгийг тооцон гаргана. Ингээд 2014 оны төсөвт суулгаад олгож эхэлнэ. Жишээ нь ажилласан жилийг тооцсоноор халамжийн тэтгэвэр авч байсан хүн хувь тэнцүүлсэн, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа хүн нь бүрэн тэтгэвэр авах боломж руу шилжинэ.
Бүрэн тэтгэвэр авч байгаа хүний ажилласан жил нь нэмэгдсэнээр тэтгэвэрээ нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой тэтгэврийн санд мөнгө хэрэгтэй болно.
-900 мянган иргэн тэтгэврээ нэмэгдүүлэх боломжтой гэж байна. Энэ нь нийт тэтгэвэр авагчдын хэдэн хувь бэ?
-Одоогоор энэ тоог нарийвчлан хэлэх боломжгүй. Яагаад гэвэл хууль хэрэгжүүлэх хугацаа дөнгөж эхэлж байна.
-Хэдэн жилээр нийгмийн даатгалаа төлөөгүй нь хэдэн хувиар нэмэгдэх бод, жишээ хэлэхгүй юу? Дунджаар иргэдийн төлөх 10 хувь нь хэдэн төгрөг байх бол?
-2013 оны наймдугаар нэгэнд албан ёсоор энэ тоо гарна.
-Даатгуулагч өөрөө 10 хувиа нөхөн төлөхөөр хэдэн төгрөгийн нэмэгдэл гарах, улсын төсөвт хэдий хэмжээний ачаалал ирэх вэ?
-1995-2000 оны хоорондох шимтгэл төлсөн жил нь тасарсан иргэн маань өөрөө төлөх 10 хувь буюу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход 80 мянган төгрөг болно. Нарийвчлаад номон дээр бий. Үндсэндээ бол 80 мянган төгрөгийг нэг удаа төлснөөр таван жилээ нөхөн төлүүлэх бололцоо бүрдэнэ. Улсын төсвийн ачаалал дээр төдий хэмжээний ачаалал ирнэ гэдгийг урьдчилж хэлэх боломжгүй байгаа.
Яагаад гэвэл өнөөдрийн 15-наас ирэх оны наймдугаар сарын нэгний хооронд хэчнээн иргэн хамрагдах нь, нэг иргэнд дунджаар хэдэн жил нэмэгдэх вэ гэсэн бүх судалгаа гарснаар 2014 оны төсөвт хэдий хэмжээний хөрөнгө суух вэ гэдэг асуудал эцсийн байдлаар гарна. Урьдчилж гарах боломжгүй байгаа учраас бид 2013 оны төсөвт эх үүсвэрийг тавиагүй.
Хүүхдийн тоо тодорхой, нэг хүүхдэд cap бүр 20 мянган төгрөг олгоно гэдэг нь тодорхой байсан учраас эх үүсвэрийг батлуулсан. Энийг хүүхдийн мөнгө шиг шууд олгох боломжгүй байгаа юм.
-Хувийн байгууллагад ажиллагсад НДШ-ийн мөнгөө төлөөд явсан, гэтэл байгууллага нь нийгмийн даатгалд өртэй, дэвтрийг нь бөглүүлээгүй бол яах вэ, энэ хуульд хамрагдах уу?
-Байгууллага нь хуулиа ойлгоогүйгээс болдог юм уу, манай иргэдийн хуулийн ойлголтгүйг зарим нь далимдуулдаг юм уу, маш олон иргэн хохирсон байгаа. 10 жилийн хугацаанд 1990-2000 оны хооронд тав, таван жилээр тодорхой ялгаатай, энэ хугацаанд шимтгэл нь тасарсан, байх юм бол ажилласан жил нь тасарсан байх юм бол энэ хуульд заасан баримтыг бүрдүүлээд нөхөн тооцуулах боломжтой.
2000 оноос хойш энэ хууль үйлчлэхгүй 1990 оноос өмнө үйлчлэхгүй. Энэ хуульд бас нэг онцлог бий, тухайн үед төрөөс тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож байсан иргэн хамрагдахгүй.
-Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн бол яах вэ?
-Энэ хуулийн журамд маш тодорхой заачихсан байгаа. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн бол шүүхийн шийдвэрийг харж болно. Шүүхийн шийдвэр гараагүй бол архив баримт материалыг үндэслээд тухайн шатны Засаг даргын тодорхойлолт байх ийм боломжуудыг хуульд тусгаж өгсөн. Энэ боломжуудын аль нэгээр өөрийгөө ажилласан жил тасарсан гэдгийг нотлох ёстой.
Ер нь бол энэ хууль дээр иргэдээс ямар нэгэн илүү асуудал аль болох бага шаардсан. Иргэн талдаа үйлчлэхээр энэ хууль батлагдсан. Аль болох бага хүнд суртал гаргах үүднээс бага зүйл шаардана. Иргэд бүрэн, хамрагдах боломжтой.
-Байгууллагынх нь төлөх ёстой хувь тооцогдох уу?
-Түүнийг тооцох боломжгүй, яагаад гэвэл тухайн үед байгууллага нь татан буугдчихсан, байхгүй болчихсон маш олон аж ахуйн нэгж байгаа учраас. Иргэн нь өөрөө 10 хувиа төлснөөр шимтгэл төлсөн хугацааг нь тооцно. Өнөөдөр шимтгэл төлсөн буюу ажилласан жил нь хүрэхгүй, тэр байтугай хувь тэнцүүлсэн тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа маш олон иргэн бий. Тэр бүгдэд тэтгэврээ тогтоолгох эрх зүй бий болгоё гэж хууль баталсан.
-Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа явагдаж байгаа энэ үед тантай холбоотой яриа их гарч байна. АН-аас тантай ураг төрлийн холбоотой 10 гаруй хүн нэр дэвшиж байгаа гэсэн. Үнэн үү?
-Баянгол дүүргийн АН-ын хороо хуулийн дагуу нэр дэвшигчээ тодруулж, сурталчилгаагаа хийж байна. Хар пиар өрсөлдөгч хүчнүүдийн зүгээс их гарч байна. Манай гэр бүлээс энэ сонгуульд дөрвөн хүн нэр дэвшиж байгаа. Гэтэл энэ тоог анх 10 болгосон дараа нь 20 болсон, магадгүй сонгууль дуусахад 41-үүлээ миний хамаатан садан болж хувирах нь ээ.
-Өөрийн тань талаас нэр дэвшиж байгаа дөрвөн хүнээ танилцуулж болох уу?
-Хүмүүсийн яриад байгаа шиг олон ах дүү надад байхгүй. Би эхээс хоёулаа байж байгаад ганц дүү минь цаг бусаар бурхан болсон. Өнөөдөр би ганц бие хүн. Хэрвээ ах дүүгээс дутахгүй хүмүүсээ хэл гэвэл өнөөдөр Баянгол дүүргийн АН-ын бүх хүмүүс миний ах дүүгээс ялгаа байхгүй. Бид 23 жил халуунд нь халж, хүйтэнд нь хөрч улс төрд зүтгэлээ.
Миний гэр бүлээс хамааралтай дөрвөн хүнээ сонгуулийн явц дунд зарлаад байх сонирхол надад алга байна. Сонгуулийн сурталчилгааны энэ үед сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Н.Энхбат
Эх сурвалж: "Улаанбаатар Таймс"
Сэтгэгдэл0
Энхсайхан Эрдэнэ мэтийн хятад цустай улс бөлцгөр нүдэндээ давхраа хийлгэсэн ч данжаад гарал нь ил харагдах юмдаа.Хахахаха
AN NAM IIM UTGAGUI YMNII ESREG YU CH HIIHGU SUUGAD BAIGAD GAIHAJ BN...ENE UDAA BI AN SANALAA UGUHGUIEE ...IIM ZAVHARSAN HUN BOLON TERNII HAMATNUUD HUMUUSIG HULZEN TEVCHIJ BGA NAM HUDLAA SHU DE
ene Erdene chin BGD -t olon ch gazar zarj holjson ooroo olon barilga barij zarsan ard tumniig shulsan ulaan luivarchin shuu de hotiin gazariin naimaachidiin neg gedeg biz de
санаа муут яван хатна гэдэгсэн
ygaariin hiig hort ytaa gedeg biz dee!!!ene hyniig ardchilsan namiin hort ytaa gedeg yum bna!!!ene yugaaraa ene neriig hyrteb geheer nam dotoroo haisaa l bol bemberch chaddag gaihaltai chedger gene!!!bas ikhe hor nairyyldag yum gene,ene ardchilsan nam terd garch ireed odoo oyutolgoi metiin hel amand orson ni ynen nyyr zarai ni ilerch bna daa!!mongolchyyd eniig ni medseer baij chimeegyi syygaad baidag mench arilchihsan dotortoi ard tymen yum daa!!!yagaade chimeegyi baigaa sain oilgohgyi bnaa!!!hydalch hylgaich naraar dyyrsen zasagiin gazar erenhiilegch,erenhii said ,ikhe hyraliin darga naraar mongold hereg bna uu?bid ynenii telee eersdeen temzej chadahgyi bol deer baigaa hylgaiuch nart zabsih asig orlogiig ni neej egch talarhaj baigaa yum bis yy?....enyynd ard niiteer yagaad orolzohgyi baigaag asyymaar bna!!!gehdee internetiin zahia ynsdag ni zeehen hymyys baih l daa!!!adgiin saar erdene!!!chamtai hezeech eblermeergyi bna!!!muu har hor nairyylagch gee biz dee!!!chamd enyyniig gaihaltai chaddag gesen syy!!!!
Erdene bol sain uls torch buu muul aldaatai ch baisan 80hubi sain Yadarsan bidnii amidraliig oilgono shudarga , ajild ni amjilt eruul enkhiig khusie Demjdeg ulam ihiig sanaachlaarai turshlagatai sain uls torch gej uneldeg
ERDENE GISHUUNIIG DEMJIJ YAVDAG.TA BITGII BUUJ OGOOREI.
чи хамаатан нь болохоор аргагүй.
bitgii xydlaa yriad ter 17 xyn yax argagyi C.Erdenetei xolbootoi xymyyc anxnii abgainx n oxin,zyi bycaar amia aldaj xorlogdcon xoerdox exneriin huu.odoogiin 3 daxi exner,tyclax ni,aabiix n dyy,exnereiinx dyy geed bygd yag ynenshdee yaj ingej xydlaa xelj chadaj bna ichmeer yumdaa
Энэ нийгмийн даатгалыг нехен телех боломж олгож бга Нь их чухал боллоо
erdene chin ih sain hvn tuslahaa vhlees avavrsan hvn bolgond tusaldag saihan setgeltei hvn tuslah ni hort havdraar ovchilood vheh sehihin davan deer baihad ondor vneer hagalgaand otuulj amiig ni avarch baisniig bid harj baisn odoo tuslah ni ervvl saruul ajilaa hiigeed yvj bgaa hvnig medehgvi bj yah gj ingej baidgiin busad hvmvvs ajilaa hiilgj baigaaadl ovchitei bohoor ni haydag erdene bol ih sain hvn zondool ym hiij bn hoorhii saihan hvn
тийм шүү нээрээ туслах нь хавдар судлалын эмнэлэгт хүнд хагалгаанд орж байсан. Буянтай л хүн юм.