Дорнод Монголын их талд “Петрочайна дачин тамсаг” ХХК үйл ажиллагаа явуулаад олон оныг үдлээ. Үйл ажиллагаагаа анх эхлэхдээ Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байдаг. Гэвч тухайн үеийн гэрээ хаалттай байсаар өнөөдөртэй золгосон. Тэгвэл тус компани хаалттай гэрээ байгуулсан шигээ үйл ажиллагаагаа ч Монголчуудад хаалттайгаар явуулсаар байна. Нэг ёсондоо тус компани Монголчуудын эсрэг хатуу бодлого баримталдаг, хууль журмыг зөрчдөг, байгаль орчныг хайр гамгүй сүйтгэдэг болоод удлаа. Улс доторх улс болж ноёрхлоо тогтоосон тэд бусад гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудаас хамгийн муу гэсэн үнэлгээг ард түмнээс авсан. Олон улсын болоод бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудын жишгээр бол дээрх гэрээний дагуу ажиллах хүчнийхээ 30 хувийг дотоодоос авч байх ёстой. Бас наад захын хэрэгцээт бүтээгдэхүүнээ дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авна гэдэг энгийн логик энд байнга зөрчигддөг. Гэтэл хорь гаруй жилийн хугацаанд “Петрочайна дачин тамсаг” ХХК дотоодын аж ахуйн нэгжүүдтэй байнгын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах битгий хэл ганц ширхэг хадаас ч худалдан авсангүй.
Оюу толгой, Таван толгой гэхчлэн компаниуд өдөр бүр шахам бүтээгдэхүүн нийлүүлэх сонгон шалгаруулалтад дотоодын компаниудыг урьж байдаг. Бас тэнд монгол залуус тун боломжийн цалин хангамжтайгаар гадны мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Гэтэл зүүн хязгаарыг эзэгнээд байгаа “Петрочайна дачин тамсаг” ХХК л таг чимээгүй. Ядаж л тээврийн хэдэн компанийн дунд тендер зарладаг ч яаж ийж байгаад хятад эзэнтэй компанид эрхийг нь шилжүүлчихээд байна. Угтаа бол "Тазрын тухай хууль’’-д “Гэрээлэгч тал өөрийн үйл ажиллагаанд шаардах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгох үүрэгтэй" гэсэн заалтыг уландаа гишгэж байгаа юм. Гэтэл өнөөдөр манай улсад зарлаж буй ихэнх тендерт дотоодын давуу эрх тооцно гэх заалт бий. Энэхүү заалт “Петрочайна дачин тамсаг” ХХК-д огтоос хамаагүй бололтой. Бодит байдал дээр өнөөдөр Дорнод Монголын талаас олборлож буй “хар алт”-ыг Хятадын компани тээвэрлэж урд хөрш рүү гаргаж байгаа нь үнэн. Хэрэв манай улсын хууль дүрмийг дагадаг бол монгол аж ахуй нэгжийн бүртгэлтэй, монгол эзэнтэй, монгол жолоочтой компани тээвэрлэлт хийж байх ёстой. Гэтэл манайд тийм компаниуд байхгүй биш өч төчнөөнөөрөө бий. Бүр зарласан тендерт нь ялаад, гэрээ байгуулсан ч гэлээ “нөөцийн” гэх ангилалд нь багтаад хүлээж байна. Ингэж дотоодын аж ахуйн нэгжүүдэд шилний цаанаас чихэр долоолгодгийг хэзээ зогсоох вэ. Бид зүүн хязгаар нутгаа хятадуудаар ухуулж төнхүүллээ гээд байгаль экологиороо хохирч байгаа. Ядаж эдийн засгаараа хохирмооргүй байна. Дотоодын компаниуд төдийгүй Монгол Улсын хууль тогтоомж руу нулимуулмааргүй байна. Одоо энэ асуудлыг ярих цаг болсон. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр урд хөрш рүү албан ёсны айчлал хийх сураг дуулдана лээ. Тэр үеэр “Петрочайна дачин тамсаг” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлыг төр засгийн удирдлагуудын хэмжээнд дахин сөхөх зайлшгүй шаардлагатай болжээ.
Б.Дорж
.jpg)
Сэтгэгдэл0
Ordoo ashiglaj duustlaa
МОНГОЛ УЛСАД ЧИНЬ НЭР ТӨР ГЭЖ БАЙНА УУ?ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЧИХЭЭД Л ДАРАА НЬ ДАНДАА ГОНШИГОНОЖ БАЙХ ЮМ.АНХНААСАА ОЛИГТОЙ ЮМ ХИЙЛДЭЭ.ТЕЛЕВИЗИЙН СУРВАЛЖЛАГЧ СЭТГҮҮЛЧ БӨХ ЯРУУ НАЙРАГЧ ДУУЧИН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ ТӨРДӨӨ ЗАЛДАГ УЛСУУД ЭЛЭНЦГЭЭРЭЭ ОЛИГТОЙ ГЭРЭЭ ХИЙХЭВ ДЭЭ.
“Петрочайна дачин тамсаг”-ын худалдаж авсан хөлсний ноход хятадын эрлийз дарга нар саарал ордноор дүүрэн байгаа..Тэднийго яаожий дийлнэ вааа.. хаояяааа..
Унэн хэллээ. Цэвэрлэж дийлэхээсээ енгерсен байх аа.
Dornod aimagt neftiin 2ord gazrig odoogoor ashiglaj baina Tamsagiin ord gazar Toson uulin ord gazar gesen
HOWDGIIN GAIGIIN HIISEN BALAG
тарвага байхдаа эднээс мөнгө аваад хамгаалж ирсэн. одоо дууссан
ОТ дор гэдэг нь ч үнэн байх шүү, манай хэвлэл мэдээллийн албаныхныг хахуулддаг байх
tatvaraa bol tultal tolj bgaa sh dee, borluullatiin 30%
mongoliin uul uurhain companiudaad mash ondor huvi. OT geded 20% hurehgui
юм болгон дээр наадуулыг чинь улайм цайм өмөөрдөг Нямкагаас асуудаа наад асуулт аа.
Өгөр өмхий хужаануудаа одоо гарга 20 жил ийм юм ярилаа. Одоо хагалттай үг дуугүй хөөж гарга.Хайран байгаль дэлхий минь Орос монгол хөвгүүдийн халуун амь бүлээн цусаар хамгаалсан газар нутаг минь
Монгол хүн Монгол эх орноо хорлон сүйтгээд байхаар Монгол Улс хөгжихгүй байх нь аргагүй.
shuudl SI dargatai ni l harits.Dooguur ni baigaa hujaa nartai zuuraldaj yadagiin .
И душа замирала от такой красоты Түүн шиг үзэсгэлэнээс сэтгэл үхсэн И в их глазах я увидел ответ Мөн тэдний нүдэнд, би хариултыг харсан В них застыла душа от холодно нет Тэдэнд хүйтнээс биш сэтгэл хөлдсөн А я не знал что любовь может быть жестокой Би тэрийг мэдээгүй хайр хэрцгий байж чаддаггүйг А сердце таким одиноким Зүрх маш ганцаардаж байсан Я не знал Би мэдээгүй Я не знал Би мэдээгүй Но все равно я тебе желаю счастья Гэвч бүхний өмнө нь би чамд аз жаргал хүсье Нам незачем больше встречаться Бид дахиад хэзээ ч уулзах уулзах хэрэггүй Я все сказал Би бүхнийг хэлсэн Я все сказал Би бүхнийг хэлсэн А я не знал что любовь может быть жестокой Би тэрийг мэдээгүй хайр хэрцгий байж чаддаггүйг А сердце таким одиноким Зүрх маш ганцаардаж байсан Я не знал Би мэдээгүй Я не знал Би мэдээгүй Но все равно я тебе желаю счастья Гэвч бүхний өмнө нь би чамд аз жаргал хүсье Нам незачем больше встречаться Бид дахиад хэзээ ч уулзах хэрэггүйг Я все сказал Би бүхнийг хэлсэн Я все сказал Би бүхнийг хэлсэн (я не знал) (би мэдээгүй ) (я не знал) (би мэдээгүй) Но все равно (я тебе желаю счастья) Гэвч бүхний өмнө нь (би чамд аз жаргал хүсье) Нам незачем больше встречаться Бид дахиад хэзээ ч уулзах хэрэггүй Я все сказал Би бүхнийг хэлсэн Я все сказал Би бүхнийг хэлсэн Я все сказал Би бүхнийг хэлсэн
Филипп Киркоров - Жестокая любовь Филипп Киркоров – Хэрцгий хайр Я тебе посвящал все песни свои Би чамд зориулна тэдний бүх дуугаа Я себя открывал Би өөртөө нээсэн Что хочешь – бери Чи юу хүсэж байна – энийг ав И с надеждою ждал Найдвар хүлээж байна Когда же тронится лед Хааны титэм мөстөхөд Но только в сердце любовь не живет Гэвч зөвхөн зүрхэнд, хайр амьдардаггүй А я не знал что любовь может быть жестокой Би тэрийг мэдээгүй хайр хэрцгий байж чаддаггүйг А сердце такми одиноким Зүрх маш ганцаардаж байсан Я не знал Би мэдээгүй Я не знал Би мэдээгүй Но все равно я тебе желаю счастья Гэвч бүхний өмнө нь би чамд аз жаргал хүсье Нам незачем больше встречаться Бид дахиад хэзээ ч уулзах хэрэггүй Я все сказал Би бүхнийг хэлсэн Я все сказал Би бүхнийг хэлсэн Никого не встречал Хэзээ ч уулзаагүй байсан Я прекрасней чем ты Би чамаас илүү үзэсгэлэнтэй
Төрд эргэлт хийж хуучин байгуулсан гэрээнүүдийг шүүхийн шийдвэрээр засах цаг нь болсон.
reree bichig lab bna! tvvniig elbegdorj tednvsesee asvv! 10 sai dullaarin hahvvlaa abj geregee niitlegvi nuusan tuhain vin jasgiin gazar daa gomdloo tuuch! geree dagvv
яамаар ч юм бэ дээ?