Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Батбаатар, цагдаагийн ахлах ахлагч Д.Даштогтох, цагдаагийн дэд ахлагч М.Энхтүвшин нар нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа эрэн хайж байсан малын хулгайчдыг баривчилсан байна.
Хэнтий, Дорноговь аймгуудаас мал хулгайлсан хэргээр эрэн сурвалжилж байсан малын хулгайч нар хоёр тээврийн хэрэгсэлтэй явж байхад нь илрүүлжээ. Тэд тавуулаа явж байсан аж.
Одоогоор тэднийг харъяаллын дагуу Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Оргил-Өөд "H.Sonata-4" маркийн автомашины жолоочийг зорчиж явсан Х гэгч суудлын бүсээр хоолойг нь боож ухаан алдуулад байхад нь уг үйлдлийг таслан зогсоож амийг нь аварчээ. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0
жаахан хэл найруулага сайтай , утга агуулагтай бичээчээ Цагдаа хүнийг боож барьсан юмуу машинаар зөрчиж явсан жолооч цАГДААг барьж боймолсон хэрэг үү???
Замын цагдаад санамсаргуй 5уулаа баригдажл байдаг лойчихсон хулгайч нар байнадаа!
Малын хулгайчуудыг маш чанга шийтгэх хэрэгтэй. Энэтхэгт байсан бол 30 жил авдаг. АНУ д 15 жил. Муусайн хулгайчуудын гарыг тайрч портез зүүгээд өгчих.
заавал оросоор хэлчмээр санагдаад загатнаад байвал ПРОТЕЗ гэж зов бич!Туунээс бус монголоор хиймэл гар гээд хэлчвэл ялгаа байхгуй'!Малын хулгай бол нуудэлчин монголчуудын аль диван галавын салшгуй зан заншлуудын нэг.Нэг есны ундэсний дуртай хоббинуудын нэг гэдгийг мартаж болохгуйшд