Туурга тусгаар Монгол Улсын нийт хүн амын 27 хувь нь архинд донтох эмгэгтэй болчихсон гэдгийг мэргэжилтэн хэллээ. 27 хувьд ороогүй, архинд донтох эмгэгээ чадварлагаар нууж байгаа хүмүүс өдий төдийгөөрөө бий гэдгийг ч тэр хүлээн зөвшөөрч байна. Илүүг нуршилгүй харахад, архидалт Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хэдийнэ заналхийлэх болжээ. Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн, Аддиктологич Ж. Цогтсугартай ярилцсан юм.
-Арваад жилийн өмнө гарч байсан "Архидалтыг бууруулах үндэсний хөтөлбөр"- ийг нэр төдий "хуурай" хөтөлбөр болсон гэх шүүмж дагаж ирсэн. Харин одоо ерөнхийлөгчийн санаачилгаар Архигүй Монголын Төлөө аян өрнөөд байна. Та бүхэн ч нэгдэж. Үр дүнд хүрэхийн тулд голчлон анхаарах ёстой асуудлууд юу байна вэ?
-Нийгмийн сэтгэлзүйг, нийгэмд хэвшин тогтсон буруу дадал зуршлыг өөрчлөхийн тулд эгэл жирийн иргэнээс төрийн албан хаагчдын төвшинд хүртэл хүрч ажиллах хэрэгтэй. Энэ бол мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан ажил. Тэгвэл үүнийг хийж чадах хэмжээнд арваад жил бэлтгэгдсэн мэргэжилтнүүд байна. Архидалт мансуурлын эсрэг ассоциаци, Тамхи архины шалтгаант эмгэг судлалын төв, Эрүүл идэвхтэй амьдралын клуб гээд архины асуудал нь шийдвэрлэгдсэн олон зуун гишүүдтэй, эргээд нийгэмдээ энэ чиглэлийн мэргэжилтэн болон бэлтгэгдэж гарсан олон гишүүдтэй байгууллагууд байна.
Энэ чиглэлээр олон жил ажиллаж, гадаадын мэргэжлийн томоохон байгууллагуудтай харилцаа холбоо тогтоосон, нэг ёсондоо нийгмийн захиалгаар төрж гарсан байгууллагууд юм. Бид улстөрөөс ангид. Монгол үндэстний ирээдүйн сайн сайхны төлөө л анхнаасаа ямар нэгэн хувь зохиолоор уулзсан юм шиг хамтран ажиллаж, улмаар Хор хөнөөлийг бууруулах үндэсний сүлжээнд нэгдэцгээсэн.
Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Архигүй Монголын Төлөөх санаачлагыг үнэхээр дэмжиж байгаа. Гэхдээ дэмжиж байна гээд зүгээр хэлж яриад суух биш, үйл ажиллагаагаараа дэмжихийг чухалчилж байна. Ерөнхийлөгчийн Тамгын Газрын зүгээс өрнүүлж буй аяны хүрээнд бүх аймгуудаар явж Монголчууддаа архины хор хөнөөлиин тухай үнэн бодит мэдээллийг хүргэж эхлээд байна.
-Сая нэр нь дурьдагдсан байгууллагууд өнгөрсөн жилүүдэд архины хор хөнөөлийн эсрэг дангаараа үйл ажиллагаа явуулж ирж. Архидалт монголын нийгэмд амь бөхтэй оршиж байхад төрийн дэмжлэггүй, бор зүрхээрээ зүтгээд ямар үр дүнд хүрсэн гэж та үзэж байна?
-Архидалтыг бууруулах үндэсний хөтөлбөр гэж гарсан. Гэвч ийм хөтөлбер үр дүнгүй гэдгийг бид нотлосон, батласан. Мэдээж монгол үндэстний хувь заяа түшсэн байх. Хэдийгээр бид эхний үед энэ чиглэлд дэлхийн ямар ч улс оронтой холбоо харилцаа тогтоогоогүй байсан ч, архидалтын эсрэг иргэд өөрсдөө үзэл бодлоо нэгтгэн тэмцэх хэрэгтэй, шаардлагатай юм байна гэдгийг ухаарсан. Төр засгийн гар хүрэх ёстой ч хүрэхгүй, хийхгүй байгаа ажлыг иргэдийн идэвхтэй хэсэг зүгээр хараад сууж чаддаггүй юм байна.
Тэгээд иргэний нийгмийн дагуу нийлж нэгдэж ТББ байгуулж ажилладаг юм байна. Бидэнд мэргэжил авьяас чадвар нь байна. Цаг хугацаа нь байна. Яагаад энэ ажлыг хийчихэж болдоггүй юм бэ. Төрийн гap хүрч чадахгүй байгаа тэр хэсэгт бид яагаад хүрч болдоггүй юм бэ. Бид яагаад төр ард түмний хооронд жижигхэн араа байж болдоггүй юм бэ.
Бид Засгийн газрын ордонд 800 хүний өмнө лекц уншчихаж чадаж байна. Архины асуудлаа шийдвэрлэсэн манай хоёр мэргэжилтэн 50 хүнийг траншейнаас гаргаад ирж чадаж байна. Бид дээшээ ч, доошоо ч ажиллаж чадаж байна. Бид энэ хоёрын голд ард түмэндээ, төрдөө ойрхон жижигхэн араа байх гэж л нийлж зүтгэж байгаа. Гэхдээ олон жижиг араа биш. Хор хөнөөлийг бууруулах үндэсний сүлжээ гэдэг нэг том араа байя гэж л зүтгэж байна.
-Та бүхний зүтгэлийг харлуулж харах гэсэнгүй. Гэхдээ л архи уухыг өвчин эмгэг гэж харах хандлагыг нутагшуулахын тулд чамгүй хугацаа орох юм шиг санагдаж байна. Ер нь манай улсын хүн амын хичнээн хувь нь архинд донтох өвчинд нэрвэгдчихээд байгаа юм бол?
-Архины хамаарал, архинд донтох эмгэг гэж ярьдаг юм. Энэ бол үндэсний эмгэнэлийн төвшинд хүрчихсэн. Арван жилийн өмнө тэр цэнхэр номон дээр "архидалт монголын нийгэмд үндэсний эмгэнэл гэмээр үйл явцыг бий болгож байна" гээд биччихсэн байдаг. Түүнээс хойш архины үйлдвэрийн тоо буурсан боловч үйлдвэрлэл нь хоёр дахин нэмэгдчихсэн. Нэг хүнд ногдох архи үйлдвэрлэлээрээ өсчихсөн. Дэлхийн төвшинд авч үзэхэд нийт хүн амынх нь зургаа хүртэлх хувь нь архинд донтох эмгэгтэй болвол үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл үзүүлнэ гэж үзээд том арга хэмжээ авдаг.
Тэгвэл өнөөдөр манайд эрэгтэйчүүдийн 22 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь архинд донтох эмгэгтэй байна. Манай улсын нийт хүн амын 27 хувьд хүрчихсэн байна. Энэ чинь дэлхий нийтийн аюултай гэж үзээд байгаа хэмжээнээс 4.5 дахин илүү үзүүлэлт шүү дээ. Гэтэл бид үүнийг харсаар байж эмзэглэж чадахгүй байна гэдэг чинь нийгмийн сэтгэлзүй, бид өөрсдөө хэдийнэ гэмтээд эмгэгшчихсэн байна.
Тиймээс өөрийнхөө тэр гэмтлээ олж харж чадахгүй байна.
-Архийг зохистой тааруулж хэрэглэх ёстой гэсэн хандлага л нийтийн дунд түгээмэл шүү дээ?
-Зохистой хэрэглээ гэдэг үг чинь дарга нарын л гаргасан үг. Архи уудаг ажилтнаа халахын тулд "би зохистой хэрэглэдэг хүн. Чи бол зохисгүй хэрэглэдэг хүн" гэж л хэлж ирсэн биз дээ. Гол нь хоронд зохистой хэрэглээ гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Архи, тамхины аль аль нь хортой бүтээгдэхүүн. Жишээ нь, чи надад тамхины зохистой хэрэглээний тухай ярьдаа.
Миний хувьд, тамхины зохистой хэрэглээ гэж байхгүй гэж бодож байна. Болохгүй байгаа биз дээ. Угаас ойлголт нь байхгүй. Гэтэл байхгүй ойлголтыг байлгах гээд залуучуудынхаа тархийг угаагаад байдаг. Нэг удаагийн уултаар тэдэн грамм вино, тэдэн лааз пиво уух нь зохистой. Энэ бол европ стандартын уулт гэж юм яриад байдаг. Энэ нь шинжлэх ухаанд хэрэглэдэг нэр томьёо л доо. Үүнээс илүү уувал хортой байна гэдгийг гаргаж ирэх гэж байгаагийн цаана ийм хэмжээгээр уух ёстой гэж стандартчилж өгч байгаа юм шиг болгочихсон.
Зүй нь ерөөсөө уухгүй, хэрэглэхгүй байж болно.
-Хүний биед спирт зайлшгүй хэрэгцээтэй гэх ойпголт бас нийтлэг. Спирт огт хэрэглэдэггүй хүн хорт хавдраар илүү өвчилдөг гэхчлэн?
-Жараад онд байхаа. Колумбийн их сургуулийн хэсэг эрдэмтэд спирт хүний биед нааштай үзүүлэлт үзүүлж магадгүй гэсэн үг хэлчихсэн юм. Тэрийг нь бизнесийнхэн дэмжиж, өлгөж аваад өнөөдрийг хүртэл ярьж байгаа. Зүй нь хүн архи спиртээс авах гээд байгаа зүйлээ талх, төмс гээд юунаас ч олж авах бүрэн боломжтой. Спиртийн дутагдалд орно гэсэн ойлголт байхгүй. Хоёрдугаарт, спиртний 99 хувь нь хортой. 1 хувь нь хэрэгцээтэй байж болно.
Ариутгах чанар нь мэс засал зэрэгт хэрэгцээтэй юм. Бусдаар бол спиртэд ашигтай гэхээр зүйл байхгүй гэдгийг дэлхийн эрдэмтэд нотлочихсон. Архи тархины эд эсийг гэмтээдэг. Олон жил архи уусан хүний тархины тап эд эс эргэж сэргэхгүй үхдэг. Нэг удаа уугаад хяналтаа алдаад сэрэхэд 8-20 мянган эс үхэж байгаа. Гэсэн ч гаднаас харахад мэдэгдэхгүй.
Гэтэл хүний гарын хуруу тайрагдсан байхад хуруугүй хүн байна гээд харчихдаг. Харин тархины үхсэн эд эсүүдийг гаднаас нь харж чадахгүй учраас архи уудаг ч мундаг гоё жентельмэн залуу харагдаад байдаг. Амьдрал дээр тархиных нь тал архинд дуусчихсан хүн байхыг үгүйсгэхгүй. Бид ер нь сонин юм ярьдаг хүмүүс л дээ. Америкийн Конгресс 2000 -2011 оныг тархины жил болгосон. Тархи бол ханборгоцой шиг жижиг 1.5 кг жинтэй, хүний биеийн 90 хувийг удирддаг жижиг суперкомпьютер.
Америкт өнгөрсөн жилүүдэд энэ суперкомпьютерийг судлаж байна. Гэтэл өнгөрсөн жилүүдэд манай улсад архиар энэ компьютерийг гэмтээж устгаж ирлээ. Монголын улстөрчид энэ жилүүдийг архины жил болгосон байдаг. Учир нь алкоголь багатай сул агууламжтай согтууруулах ундааны зүйлийг сурталчлах хууль гаргачихсан. Энэ бол Монголын залуу үе, та нарын өмнө хийсэн маш том нүгэлт үйлдэл.
Энэ нүгэлээ хүлээн зөвшөөрөх ёстой. Бид архи уудагаа хүлээн зөвшөөрөөд архинаас гараад мэргэжилтэн болоод энэ олон мянган хүний архины асуудлыг шийдээд явж байхад эдгээр улстөрчид бид буруу юм хийчихжээ гээд ганц юман дээр буруугаа хүлээх ёстой. Буруугаа залруулах ёстой. Архи уудаг хүмүүсийг судлаад үзэхээр дандаа виногоор, пивоор сул агууламжтай согтууруулах ундааны зүйлсээр дамжаад алкоголь ихтэй соггууруулах ундаа уудаг л болсон байна.
Тэгэхээр ингэж сурталчилна гэдэг чинь залуучуудаа эхлээд пивочин болчих, дараа нь архичин болчих гэсэнтэй яг л адилхан. Энэ бол үнэхээр хөнөөлтэй. Тиймээс үүнийг зогсоохын төлөө бид өөрсдийнхөө сүлжээгээр, ТББ-уудынхаа хамтарсан хүчээр тодорхой санал санаачлагуудыг гаргахгүй бол эдгээр хүмүүс олж харахгүй байна. Бодит байдлыг олж харах чадваргүй болчихож.
-27 хувьд ороогүй, архинд донтох эмгэгээ чадварлагаар нуудаг хичнээн хувь энэ нийгэмд байгаа бол гэх бодол төрж байна л даа?
-Тэрийг мэдэлгүй яахав. Бид өөрсдөө цагаан зангиатай архи уудаг нөхдүүдийн дотор ажиллаж, амьдарч байлаа. Тэдний аймшигтай байдал одоо ч хэвээрээ юм байна лээ. Өндөр албан тушаалын миний зарим сайхан найз нөхөд одоо ч гэсэн ухаанаа алдтал муухай ууж байгааг нь би харж байна. Гэвч өөрийгөө архичин биш, би ийм том дарга, ийм том бизнестэй, мөнгөтэй хүн гэдэг л юм байна лээ.
Архи ямар ч эд баялаг, нийгмийн гарал, үзэл бодол, намын харьяалал ялгахгүй. Хэнийг ч өөрийнхөө эрхшээлд оруулчихдаг. Манайд гурван дээд сургууль төгссөн хүн ч байж л байдаг. УИХ -ын гишүүн ч үйлчлүүлж л байдаг. Эрдэмтэн, доктор, аварга цолтой бөх гээд хэнийг л бол хэнийг архи өөрийнхөө эрхшээлд оруулдаг юм байна лээ. Тэрийгээ хүлээн зөвшөөрсөн нь өнөөдөр эрүүл саруул болоод, хүлээн зөвшөөрч чадахгүй нь нууцаар зовоод л яваад байгаа юм.
Жишээ хэлэхэд, Завхан аймгийн засаг дарга төрийн төсвийн мөнгөөр уудаг гэдгээ хурал дээр ний нуугүй хэлж л байсан. Төсвийн мөнгөөр арга хэмжээ хийж архи уучихаад түүнийгээ бусад зардал гээд гаргачихдаг. Одоо үүнийгээ больё гэж бүр хэлж байсан. Миний лекцний дараа Завханы ЗДТГ-ын 61 хүн архинаас гарна гээд гарын үсэг зурсан шүү дээ. Уудагаа ингэж хүлээн зөвшөөрнө гэдэг чинь эр зориг. Үр дүн заавал гарна.
-Эмгүй эмчилгээ гэснээс заавал л нэг эм тариа элдэв өөр хүчин зүйлийн нөлөөллөөр л архинаас гарч болох юм шиг ойлголт олон хүнд байгаа нь ажиглагддаг?
-Бид ерөөсөө гадна талаас нь юм хайгаад байна. Мундаг эмнэлэг, эмч, бөө, лам, өт түүдэг хүн, гахайн сүү, спираль гээд л. Уг нь хүний тархи гэж аугаа том эрхтэн байна. Энэ эрхтэн дотор нь, оюун санаанд нь сэтгэлзүйн аргаар чихээр нь дамжаад нэвтэрч, өндөр мэргэжлийн интервенц бодлогоор дамжуулан үзэл хандлагыг нь өөрчилж байгаа юм. Тухайн хүний үзэл хандлага нь өөрчлөгдөж байвал уг өвчний онош нь сэтгэц зан үйлийн эмгэг.
Тиймээс сэтгэцэд нь өөрчлөлт оруулахгүйгээр хэчнээн сайхан алтан тариа тариад өөрчлөгдөхгүй. Хүний бодлыг өөрчилдөг тариа байдаг бол энэ асуудлууд маш амархан болох нь ээ дээ. Тэгэхээр архинаас гаргахад үзэл санаа гэж юм байдаг. Энэ үзэл санааг тэр хүний тархинд мэргэжлийн өндөр төвшинд сургалтаар хийж өгдөг.
Ингэсний дараа эм хэрэггүй шүү дээ. Архинаас гаргах эмчилгээний 90 хувь нь сэтгэлзүйн эмчилгээ. Арван хувьд нь хордлогыг нь тайлах зэрэгт жаахан эм хэрэглэж болно. Тиймээс бид энэ салбарыг нээсэн. Гэхдээ манай байгууллага хувиараа л хийж байна. Ер нь албадан эмчилгээг 180 градус өөрчилмөөр санагддаг юм. Дэлхийн эмчилгээний стандартаас тэнгэр газар шиг ялгаатай байна. ТББ-уудад менежментийн хувьчлалаар өгчихвөл бид тэр хүмүүсийг сайхан хауст суулгаж байгаад саунд оруулж байгаад сэтгэлзүйг нь эмчилнэ.
Тэр муухай эм тариа өгөх, тэр орчин нөхцлийг өөрчлөх чадал бидэнд байна. Аргаа бараад энэ ажпыг арван жил өөрсдөө хийгээд явж байна. Тэгэхээр энэ чадваржсан байгууллагууддаа менежментийн хувьчлалаар өгчих юм бол бид хийлээ. Өгөхгүй бол бид эрх мэдэл байхгүй юм чинь яах вэ. Олон улсын байгууллагуудыг татаад ирвэл тэд бидэн дээр ирнэ. Төр дээр бол ирдэггүй.
-Ер нь та нар санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж ирсэн юм бэ?
-Бид өөрсдөө чадваржсан. Том том төрийн бус байгууллагуудад сургалт зохион байгуулсан. Бид тэмцэж явж, явж Онцгой албан татварын хоёр хувийг Архидалтыг бууруулах санд оруулдаг болгосон. Улмаар ЭМЯ, ХЗДХЯ-нд 1.5 тэрбум төгрөг орж ирж байгаа. Харин энэ жил ХЗДХЯ бидэнд харамгүй гар сунгаж байна. Сая бид реалити шоу хийсэн. Архинаас гарсан арван залуу бусдын сайн сайхны төлөө архинаас гарсанаасаа ичихгүй үзэгчдийн өмнө гарч, өрсөлдөж байна.
Энэ нэвтрүүлгийн дараа олон хүн бидэнд хандсан. Хараад байхад архины эсрэг тэмцэхийн тулд заавал муухай талаас нь харуулах гээд л Соггуу Монгол гэж хийх гээд байдаг. Энэ буруу. Хүн хүнээ хайрлаж байж энэ ажлыг хийнэ. Монголын ард түмэн ядуу, өвчтэй, гэр бүл салаад байгаа, бие биенээ үзэж чадахгүй хэрэлдээд байгаа нь, цагаасаа өмнө үхээд байгаагийн ард архи гэдэг амьтан нууцлагаар оршоод байна. Үүнийг олж харахгүй бол хийж чадахгүй. Бид энэ асуудал дээр бол аль ч намтай хамтарч ажиллаж чадна. Улстөржих хэрэггүй. Нийтлэг нүдээр харах хэрэгтэй.
-Архинаас шууд болон шууд бусаар хамаарсан үхлийн тоо ер нь ямар байдаг юм бол?
-Яахав, тоо байдаг юм. Гэхдээ үндэсний хэмжээний том судалгаа хийх хэрэгтэй. Манай статистик худлаа гараад байгаа. Нэгдсэн статистик байхгүй. Согтуу жолооч дөрвөн оюутантай явж байгаад осол хийгээд, тэдний аминд хүрчихлээ. Үүнийг гэнэтийн осол гээд л бүртгээд явчихаж байгаа. Энэ чинь согтуурлаас шалтгаалсан осол эндэгдэл шүү дээ. Тэгэхээр ийм тохиолдол бүрийг оруулаад тооцох юм бол жил бүр хоёр мянга гаруй хүн нас барж байгаа. Мөн согтуурлаас шалтгаалсан өвчин эмгэг, гэмт хэрэг гэж байна.
Энэ бүхнийг нийлүүлээд тооцвол жилд хэдэн хүн нас барж байна гэсэн тоо гаргахаас айгаад байдаг юм шиг байна. Тэгж тооцож гаргавал хоёр мянга хол гарна. Манай улс чинь хоёр дайнд 2400 цэрэг дайчдаа алдсан, Тэгвэл нэг жилд үүнтэй тэнцэх хэмжээний хүнээ архинаас болж алдаж байна гээд би таван жилийн өмнөөс хашгираад байгаа ч төдийлөн хүчтэй сонсогдохгүй байх шиг байна. Тэгэхээр сонсогддог болтол нь чихийг нь онгойлгодог юм уу. Эсвэл сонсдог газар нь очиж хашгирах тийм л хоёр зам бидэнд үлдээд байна л даа.
-Ингэхэд та архины асуудлаа арваад жилийн өмнө шийдвэрлэсэн гэсэн үү?
-Би энэ ажлыг эхлээд арваад жил болж байна. Арван жилийн өмнө архинаас ингэж гарч болдог юм байна гэдгийг сонсож байсан. Анх намайг архины асуудпаа шийдсэний дараа "яруу найрагч Цогтсугар архинаас гарч гэнээ хахаха" гэж сонин дээр нийтлэл бичиж байлаа. Сэтгэл муутай, зориггүй хүн бол бараг эргээд архиа уучихаар хүлээж авч байлаа. Нийгэм тийм муухай гэмтээд эвдэрчихсэн байгаа юм л даа.
Гэхдээ миний хажууд Баяраа гэдэг тэр сайхан залуу байсан учраас, мөн одоо хүртэл надтай хамт ажиллаад явж байгаа Пүрэвсүрэн зэрэг тэр сайхан залуучууд байсан учраас би даваад гарсан. Би төлөөлөл болгон хоёр гурван хүний нэр хэлж байна. Эрч хүчтэй, ухаантай, мэдлэгтэй хэдэн зуун залуус байсан учраас би энэ ажил руу шууд ормоор санагдсан. Би ууж байсан гэдгээсээ ичээгүй. Бид өнгөрсөн жил "Монголчууд архинаас татгалзаж байна" гээд 35 удаагийн нэвтрүүлэг хийсэн.
Би тэр нэвтрүүлгээр зөвлөгөө өгдөг байсан. Миний араас Монгол Улсын зөвлөх инженер, их эмч гээд 35 залуу оролцож үзэгчидтэй уулзсан. Тэр хүмүүс өөрсдийгөө од болгох гэж гарч ирээгүй. Бидэн шиг битгий алдчихаасай гэсэндээ, өөрийнхөө нүүрийг улайлгаж, сэтгэлийг шатааж тэнд оролцсон. Бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулах зүрх зоригтой хүн олдохоо байсан цагт эдгээр хүмүүс ард түмнийхээ өмнө үнэхээр үүргээ гүйцэтгэсэн хүмүүс гэж л ойлгож хүлээж авдаг.
Тиймээс бид өнөөдөр ичдэггүй. Би арван жил нэг ч балга архи амсаагүй. Одоо миний өмнө ууж байгаа, шоудаж байгаа дарга нар чинь архичин. Харин асуудлаа шийдвэрлэсэн бидний хувьд ууж байсан үе цаг хугацаатайгаа алга болсон. Бид энэ гашуун зовлонгийн ард үнэхээр аймшигтай шүү гэдгийг мэдэрчихээд эргээд мэргэжилтнүүд болчихсон. Би СЭМҮТ-д академич Эрдэнэбаяр гэдэг хүний дэргэд хоёр жил суралцаж Монгол Улсын адциктологийн нийгмийн зөвлөх гэдэг номер нэг дипломтой мэргэжилтэн болсон.
Тэрнээс би ид шидтэн биш. Би энэ шинжлэх ухааны чиглэлээр гурван бүтээл хийсэн. Утга зохиолын чиглэлээр арван бүтээл хийсэн. Эрүүл амьдралынхаа сүүлийн таван жилд ийм их бүтээл хийсэн. Ноднин жил миний бүтээл "Алтан өд"-ийн тэргүүн байрын шагнал авлаа. 2011 онд Монголын лектор төвийн шилдэг лектор боллоо. Ард түмний гавьяат боллоо. Ард түмэн өөрсдөө хүрч ирээд энэ сайхан шагналаа өгч байна. Энэ бол миний сайных биш л дээ.
-Та ер нь архитай нөхөрлөснөөр юугаа алдсан хүн бэ. Алдсанаа буцааж авч чадсан уу?
-Одоо бол бүгдийг олж аваад давуулан биелүүлчихсэн. Эд материалаар, оюун санаагаар, цаг хугацаагаар тооцсон ч хэмжээлшгүй их зүйлийг архины ард алдчихсан байдаг юм. Тун залуугаасаа уусан л даа. Тэр үед нийгэм тэр аяараа л уудаг байсан. Архичин хүн гэхээр л заавал лааз түүгээд мөлхөөд л байдаг юм шиг ойлгох гээд байдаг. Гэтэл би цагаан зангиатай байхдаа л архины асуудалтай байсан. Би томоохон компанитай байсан ч, архи уугаад тэр ажил төрөл нурсан.
Оюун санааны хувьд ч гэсэн эхэндээ арван минут ч ярьж чаддаггүй байлаа. Одоо бол зургаан цаг ч логик алдахгүй ярьж чадна. Арван есөн жил архи уухдаа ганц зохиолтой байсан. Тэгээд яруу найрагч гээд хөөрөөд давхиад байдаг. Аваргууд Болор цом аваад дээшээ яваад байдаг. Би Болор хундага бариад доошоо яваад байдаг. Сүүлдээ Болор хундага нь ч олдохоо байгаад тавин төгрөгний шаржигнадаг нэг удаагийн аягатай л болж байгаа юм л даа.
Хүнийг доошоо явахаар найз нөхөд гэдэг чинь худлаа л юм байна лээ. Өөдтэй өнгөтэй явахад араас дагаад л, зээл энэ тэр аваад л явдаг байсан хүмүүс хүнд байдалд ороход хаяад явдаг л юм билээ.
Тэрчлэн монголын залуучуудад, ард түмэндээ архидалтын ард хичнээн их аюул байдгийг бүтээлээр дамжуулан мэдрүүлэхээр ажиллаж байна. Зовлон дотроос гарч ирсэн эрчүүдийн түүхээр ном гаргах гээд эмхэтгээд явж л байна. Тэдгээрийг уншиж байхад нүднээс нулимс унахаар түүхүүд үнэхээр их. Монгол хүнийг ийм ч болгох гэж хэмээн боддог. Яг тэдний адил зовлонг би оюун санааны хувьд амссан. Азаар бурхан надад сайн хань заяасан учраас эцсийн эцэст хоёр хүүхэд, гэр бүлтэйгээ л үлдсэн.
Одоо бол бүх юмыг олж авсан. Эд баялгийн хувьд ч тэр. Учир нь энэ их олон ном гарч байна шүү дээ. Миний ном маш сайн борлуулалттай. Би эрүүл амьдралд эргэн орсоноор орон байр бусад бүх юмнуудыг олж авсан. Гэхдээ ганц юм олж авч чадаагүй. Ийм сайхан болжээ гэдгээ ээждээ үзүүлэх гэтэл ээж маань алга. Тиймээс энэ архи ууж байгаа залуучуудын ээжийг нь амьд байхад үрийг нь архинаас гаргаад өгчихвөл би ээждээ л буян хийж байгаа юм болов уу даа гэж боддог юм.
Бид чинь хөөрхөн сайхан охидоо харийн эрсийн өвөр бараадтал архи уучихсан байна. Би монгол эмэгтэйчүүддээ их баярладаг юм. Биднийг архи ууж байхад Нарантуул зах дээр циститтэй болтлоо зогсож, эдийн засгийг өөд нь татсан ийм зоригтой бүсгүйчүүд дэлхийд байхгүй. Эрээнээс нуруун дээрээ хоёр гахай, энгэртээ нэг гахай зүүгээд, амандаа нэг гахай зуугаад, хоёр гартаа нэг нэг гахай бариад, толгойдоо нэг гахай дүүжлээд явж байгаа эмэгтэй дэлхийд байхгүй шүү.
Алийн болгон ингэж зовоох вэ. Одоо монгол эрчүүд минь оюуны хувьд сэрэх цаг болчихлоо. Барилга байшин, эдийн засгийн үзүүлэлт яах вэ. Хүний оюун санааны хөгжлийн тухай би ярьж байна. Бид одоо улстөр сонирхлоо гэхэд тэс өөр юм ярина.
-Эмэгтэй хүн архинд илүү автаж ордог гэдэг юм билээ. Ер нь эмэгтэйчүүдийн архины эмгэгийг эмчлэхэд илүү ажиллагаа шаарддаг уу?
-Эмэгтэй хүн гурав дахин илүү ажиллагаа шаарддаг. Яагаад гэвэл эмэгтэй хүний сэтгэл зөөлөн байдаг. Харж байхад зөөлөн сэтгэлтэй хүн их хатуу эвдэрдэг юм шиг байна. Миний хажууд долоон жил явж архинаас гарсан эмэгтэй сая архидалтын эсрэг байгууллага байгуулчихлаа. Тэнд эмэггэйчүүд зөндөө л ирж байна. Эмэгтэй хүнд архи их хүнд тусдаг юм шиг байна. Гэтэл Монголчуудын таван хувийг нь эзэлчихсэн байна.
Манай эмэггэйчүүд их ууж байна. Ингээд яваад байвал ард талд нь маш том эмгэнэл байгаа учраас одоо л зориг гаргаж засахгүй бол аймшигтай үр дагавар ирнэ.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.
Э.Болор
Эх сурвалж: "Монголын нэг өдөр" сонин
Сэтгэгдэл(43)
ene hun ih goy logigtoi saihan nudend haragdtal negiig bodogdtol heljee, deerhii helsenchlen niigmeeree ozun sanaanii unaltand orsonii shinj geltei ene niitlelniin door bi l gej hun setgegdel uldeej baih shig bna, oor hun amitan unshij bnauu
Энэ Цогсугар лекторийн сургалтанд нөхөрөө суулгах гэсэн юм. Холбоо барихад туслаач
Цогсугар лекторийн сургалтанд нөхөрөө суулгах гэсэн юм. Холбоо барихад туслаач
Архинаас найдвартай гаргаж байна. 89172886 утсаар холбогдоно уу
unshij l bn , uur olon hun unshij bga biz,ene yamar heruuliin sedev bish , sain bodoh heregtei bn
Энэ нөхөр эмэгтэй хүнийг архинаас гаргахад их хэцүү, надтай доод тал нь 3 удаа энгэр зөрүүлэх хэрэгтэй байдаг гэж ярьдаг юм.
Яг өөртэй нь ч юу юм бэ? Халуун дулаан сэкс бол аврал.Үнэн сэтгэлээсээ хайрласан эр хүн байдаг бол эмэгтэй хүн архийг амархан хаяна.
3 удаа гэж бичсэн хүн сэтгэцийн гажигтай байхаа юу гэж энэ хүн тэгэж хэлэхийн тийм тэнэг байсан бол олон хүн дагаж архинаас гарахгүй ш дээ битгий хүний нэр хүндийг гутаа
сэлэм ээ боли л доо, бүх юмыг ингэж хараар хардагаа одоо боли, өөрт хэрэгтэй ухаарлаа аваад л орхи л доо.
Архинаас гарах арга гэж байна уу уухаа больё гэж хүсэж байхад нөгөө сайхан найзууд маань уугаад манараад намайгаа дайлаад шахаад байдаг тамхинаас бол гарч болдог юм нэгэнт л тамхинаас гаръя гээд л өөрийгөө сэнхэрүүлээд тамхичдийг жигшээд байхад болно нөгөөдүүлийг харахаар үнэртэхээр аяндаа дургүй хүрнэ архи бол нууц уухгүй хэд хоноод нэг уухаараа ёстой баларч өгнө тэгээд хоноод л дахиад л нөгөө баларсанаа мартчихаад гударчихдаг золиг шүү дээ огт хэрэглэхгүй болж болдог болвуу хүслээ яаж дардаг юм бол монгол улс энэ тэр гэлгүй зөвхөн өөрийгөө бодоод архинаас гарчих юмсан тэгвэл мөн сайханаа мөн ч сайхан
Хэрэв тамхийг жигшиж чадаж байгаа бол архинаас гарч чадна.
Эр хүний зориг, сэтгэлийн хатаар эхлээд өөрөө гарчих, гадаадын архичид тэр дор нь хаяад гарчихаж чаддаггүй юм, гэхдээ Монгол хүн бол чадна. Архинд дулдуйдаж ирж байгаа найзууддаа зоригтой ҮГҮЙ гэж хэл. Хэрэвзээ тэд таны сайн анд бол тантай л адил уухгүй, ажил амьдралаа бодоод, хийж бүтээгээд л явах болно. Энэ мэтээр та хүрээлэн байгаа хүмүүсээ шигдсэн хар намагаас татаж гаргаж байгаа сайн үйлст нэгэн болно. Хүн буруугаас хол, зөвд сайшаалтай байвал аяндаа ажил амьдрал чинь мандан бадарна.
Lhagva chi ooriinhoo har amiig bodolgui uls eh ornoo l bodoj arhinaas garah heregtei za yu.
MONGOLCHUUD ARHINAAS GARCHVL MUN CH SHIJIGNUULJ GARNA DAA. TIIM UHAMSARIIG MONGOLD YAJ BII BOLGOH VE. GADAADAD YAVJ BAIGAAD L MONGOLD IREHEER END TENDGUI SOGTUU HUMUUS IH SONIN HARAGDDAG SH DEE. ARHI UUGAAD L AJLAA ALDAAD BG YUM MANAIHAN
Tand bayrlalaa. Ta busdiig sanaa avch, um bodogduulmaar mash saihan zuiliig hiij baigaa um baina.Tanii ene ajild amjilt husie. Sain uils delgereh BOLTUGAI!
Энэ бол эрүүл тархи эвдэрдэггүй, арганд ордоггүйг мэдсэн Монголын дайснуудын бодлого. Ингэж биелэлээ олж байгаад яасан их баярлаж, ар хударгаар ямар их юм амжуулж байгаа бол. Нэг эрх мэдэл бүхий төрийн албан хаагчыг сайн архидуулж, хүүхэндүүлж аваад л "за" болгодог нь өнөөдөр нууц биш. Бид хэний үрсүүд билээ, дэлхийг тэр чигт нь засаж явсан мунхарна гэж байдаггүй, устана гэж байдаггүй ухаант өвөө эмээгийн хүүхдүүд шүүдээ. Бидний өмнө том зорилго бий. Хүний шунал дээд цэгтээ хүрч, хар буруу нүгэл, цус нулимсаар дүүрсэн энэ ертөнцийг бид засч ч явсан, засах ч ёстой. Монгол эрсүүдийн ухааныг нь уулгаж, буулгаж авах гэвэл санасны чинь гарз гээд хэлчихье. Тэд сэрч байгаа, архинаас гарах байтугай тэвчээр хатуужил тэдэнд бий. Эрчүүддээ итгэж байна.
Баярлалаа. Уудагаа хүлээн зөвшөөрнө гэдэг том алхам гэсэн нь их таалагдлаа. Би бас үе үе найз нөхөд энэ тэр гээд уудаг. Одоо харин огт уухгүй байхыг хүсэж байна. Гэтэл найз нөхөд, хамт ажилдаг хүмүүс гээд л болохгүй байх шиг. Яах вэ
Би энэ хүнтэй саяхан тааралдсан өөрөө яг архичин царайтай байсан би зурагтаар тэгж гараад бна гэж бодсон чинь өөрөө архичин юм шиг харагдаад байсан маш харамсалтай гэхдээ зөв хийж бга нь сайн бнаа
би гэртээ баахан архи авч тавиад тэгээд л гарсан . одоо хүртэл хөрөгчинд архи шүүгээнд ром архи байж л байдаг . тэгээд л тоохоо больсон . Найзуудад их учир бий уруу татаад байдаг .
Tsogoo-d Ajil uils tani butemjtei yavaad talarhalaa ilerhiilie. Lhagvaa, Puujee bolon hen negnees ni minii E-mail-iig avaad nadtai holbogdono uu.
тэнэгт
энэ хүн үнэхээр хүний сэтгэлийн нандин утсыг хөндөж чаддаг юм байна лээ. Шоронгоос гарсан миний дүү асгартал уйлаад гарч ирэхийг нь би хараад өр зүрх эмтэрсэн. Хэн ч надад заахгүй гэж томордог байсан 39 тэй залууг ухааны хүчээр номхоруулж эцэг эхэд нь архи уудаггүй хүү болгож эргүүлэн бэлэглэсэн явдал дүүгийн минь амьдралыг өөрчилсөн юм.
энэ сэтгэгдлүүдийг уншиж байхад зарим нь үнэхээр архины хор холбогдлыг сайн ойлгохгүй байх шиг нь харамсалтай. Манай нөхөр архинаас хамааралтай болсон. Анх суухад л тийм бсан юм билээ. Тэр үед мэддэггүй байжээ ийм эмгэг бдаг гэдгийг. Би яг одоо өглөөний 7 өнгөрөөгөөд энд бичиж байна. Яагаад гээч урьд шөнө унтаж чадаагүй. Өчигдөр оройжингоо нөхөр маань агсан тавьсан болохоор стрессдээд. ийм л байна. Би үүнийг уншиж байгаа монголынхоо залуусаас яг та одоо өөрийгөө нэг бодоод дүгнээд үзээрэй. та архины хамааралтай юу. Хэрвээ та би тохируулж уудагаа хамааралгүй гэж бодож байвал аль хэдийнэ хамааралтай болсон байх магадлал өндөр байна. нөхөр маань эмчилгээ хийлгэж байсан боловч тус болоогүй ээ. Гэхдээ би шантрахгүй нэг сайхан цаг ирнэ гэдэгт итгэж байна. Энэ Цогтсугар гуайтай яг биечилэн уулзаж байсан хүн байвал утасны дугаар нь байна уу. Байвал өгч туслаарай.
1950 д утасны дугаар нь байдаг сайхан амьдрал ТББ Одоо тэрээр “Эрүүл, идэвхтэй амьдрал клуб”-ын тэргүүнээр ажилладаг. Амжилт хусье.
Хожуу ч гэсэн нийтлэлд чинь хариу.бичлээ уучилаарай. Би яаг таны нөхөр шиг хүн олон шөнө нойргүй хонуулсан даа ханийгаа
mania uls turiin orlogch bailaa .. yum olj hargdag l hun b aisan. medremjtei gehdee ih uudag l baisan..Odoo buyntai saihan uils hiigeed l yavj baina BAYAR HURGIE
Манай хуудаснаас архины хэрэглээ, архинд донтох өвчний талаар мэдээлэл аваарай. Дэлхий дээр одоогийн байдлаар сая гаруй хүнийг архинд донтох өвчнөөс салгаж чадсан Аюурведийн эм зарж байна. https://www.facebook.com/Эрүүл-Амьдрал-1495257240782964/?ref=aymt_homepage_panel
Архинаас гаргах тан зарна. Дэлхий дээр сая гаруй хүнийг архинд донтох өвчнөөс салгаж чадсан уламжлалт анагаах ухаан Аюурведийн тан юм. Биед ямар ч сөрөг нөлөөгүй, цэвэр ургамлын найрлагатай тул архинд донтохыг бүрмөсөн эмчлээд зогсохгүй биеэс архины токсиныг гадагшлуулж, архи болон бусад хорт бодисоос болж өөрчлөгдөж, гэмтэж, өвчилсөн эд, эрхтнийг эсийн түвшинд сэргээн дэмжиж, хорт хавдар, циррозын эсрэг үйлчилгээ үзүүлдэг нь “нэг сумаар хэд хэдэн туулай” ононо гэсэн үг. Утас: 99685551
yamar unetei tan be Arhi uudaggui Gehdee bainga pivodoh durtai hun yamar hugatsaand heden tugrugnii tan heregleh ve
Arxinii hamaaraltai ger bvltei baihaar estoi jinxene tam. Uwchin bol xvnd xeleed yariad taitgarna gehsen. Yamar xetsvv geech... neg ch gesen xvn arxinaas garch ger bvl ni az jargaltai amidarna gedeg tom buyan shvv.
Архичин өөрөө л хүсэхгүй бол архинаас гарах ямарч боломж байхгүй
Цогтсугар гуайн утас байна уу
Би яг одоо орондоо нулимс унагаан харамсаж ганцаараа хэвтэж байна даа Эр хүн байж арчаагүй юмдаа гэж бүү бодоорой.Би ижийгээ алдаад сар ч болоогүй уусан .гэргийгээ зовоож олон шөнө нойргүй хонуулсан.удам залгах 2 хүүгээ унах унаа орон байр ч авч өгөөгүй .алдар нэр амь биеэ найз нөхдөө алдаж дууслаа энэ цаг дор..Гэвч боллоо энэ удаа гүйцээ..Олон удаа худал амалсан тэр амлалтаа Жинхэнэ Монгол Эр Хүн Шиг Биелүүлэхдээ. Хэлсэн амандаа хүрч чадахгүй бол намайг ХӨХ ТЭНГЭР
НИРГЭХ БОЛТУГАЙ
үнхээр сайхан ярилцлага байлаа.ойрын үед уншаагүй сэтгэл хөөрөм түүх байна.Учир нь би уудаг бүр орсон байх үүнийгээ ухаардаг боле гэж мөн ч олон удаа бодсон доо гэвч чадаагүй л байна. Би одоо яахав ажил амьдарал нь ургаш муутай өр зээл ихтэй нэгэн л байна. Уух маш дуртай болсноо ах дүү хамаатан садан найз нөхөдөөсөө нуух гэж зүдэрнээ тэдэнтэй нийлэх үедээ хэвийн мэт жүжиглэнэ энэ нь нээх олиг муутай нөгөө муу зуршил нь жаахан амсхад л цухалзаад л байдаг. Тиймээс ер нь гэрээ эзгүйчилж ганцаараа уудаг болсон тэгж байгаад хань ижил үр хүүхдэдээ баригдчинаа тэгээл бөөн асуудал алдаагаа засах гэж бууж өгч гүйсээр хамаг хүндээ алдаж дүүсана. Миний энэ байдал аймаар хүнд шат гэнэ. Архинаас гарах тухай зөндөө л уншиж байна дандаа л энэ хэцүү бүрэн гарна гэж байхгүй алдсан онсон юмыг буцааж олхоосоо өнгөрсөн тархи толгойны эд эс үхээд дуусчихсан царай зүс сэргэхээсээ өнгөрсөн гээд шинжлэх ухаанаар нотлоод баталчихсан гэсэн ийм л мэдээлэлүүдийг зөндөө уншиж улам бүр сэтгэлээр унаж гараад ч
үнхээр сайхан ярилцлага байлаа.ойрын үед уншаагүй сэтгэл хөөрөм түүх байна.Учир нь би уудаг бүр орсон байх үүнийгээ ухаардаг боле гэж мөн ч олон удаа бодсон доо гэвч чадаагүй л байна. Би одоо яахав ажил амьдарал нь ургаш муутай өр зээл ихтэй нэгэн л байна. Уух маш дуртай болсноо ах дүү хамаатан садан найз нөхөдөөсөө нуух гэж зүдэрнээ тэдэнтэй нийлэх үедээ хэвийн мэт жүжиглэнэ энэ нь нээх олиг муутай нөгөө муу зуршил нь жаахан амсхад л цухалзаад л байдаг. Тиймээс ер нь гэрээ эзгүйчилж ганцаараа уудаг болсон тэгж байгаад хань ижил үр хүүхдэдээ баригдчинаа тэгээл бөөн асуудал алдаагаа засах гэж бууж өгч гүйсээр хамаг хүндээ алдаж дүүсана. Миний энэ байдал аймаар хүнд шат гэнэ. Архинаас гарах тухай зөндөө л уншиж байна дандаа л энэ хэцүү бүрэн гарна гэж байхгүй алдсан онсон юмыг буцааж олхоосоо өнгөрсөн тархи толгойны эд эс үхээд дуусчихсан царай зүс сэргэхээсээ өнгөрсөн гээд шинжлэх ухаанаар нотлоод баталчихсан гэсэн ийм л мэдээлэлүүдийг зөндөө уншиж улам бүр сэтгэлээр унаж гараад ч
би нээх нээх ч сайхан болохгүйн дээ гэсэн харуусал төрч байлаа. Харин энэ яриа бол маш их зориг өгч архинаас гарах сэтгэлийн дэм хайрлаж чадаж байна баяраллаа. Хэрэв энийг хэн нэгэн уншвал гадарлаж байгаа байгаа байхаа эмэгтэй хүн гэдгийг минь би гуч гаруй настай 2 хүүхэд гэр бүлтэй ажилтай хүн л дээ. Угийн эмзэг сэтгэлийн хатгүйгээсээ болж өнөөдийн эмэгнэлийн ирмэгт нэг л мэдхэд ирсэн байна. Би зүс царай бие хаа боловсрол мэдлэг авяьс чадвараар нээх гологдохгүй одоохондоо нийгэмд энэ байдал минь айхавтар илрээгүй байгаа энэ хэвээр жил л болход би хэн ч биш болно гэдгээ ухаарч байна айдас түгшүүрт автаад л сууж байна даа тэр эмэгтэй архины төв байгуулан ажиллаж байгаа хүнтэй холбогдож болох бол уу надад тусламж хэрэгтэй болжээ. Утасны дугаар өгч туслаач
Охиноо архинаас гаргамаар байна .яаж холбогдох вэ туслаач 23 настай
хөдөөгийн хүн бна энэ хүний утас хэрэгтэй бна туслаач
19001950 д дугаар нь бна сая холбогдлоо их зүгээр санагдлаа
yg yaaj gargadiin boloo eejiigee arhinaas gargamaar bna vne hdeer hargadiin bol
эхнэрээ архинаас гаргамаар байнаа. хаана хэнд хандах вэ туслаач