Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэгсэн. Харин энэ цагт ухаант эсэх нь үл мэдэгдэх нууц ноён урагшгүй албатаасаа сайн дураар ил болон далд хэлбэрээр салж болно гэсэн ойлголт улстөрд ноёрхох болсон бололтой. Уг нь монголчууд төр засаг түүнчлэн түшмэд ноёдоо ихэд хүндлэн цайны дээжээ өргөж өргөмжилдөг өгөөмөр улс.
Ямартай л алтан соёмбот төрийн сүлд минь өршөө хэмээн залбирдаг байсан байхав. Харин өдгөө ингэж залбирдаг тун цөөн үлдсэн байх. Үлдсэн хэд нь төрийн өндөр албан тушаалтнууд байх гэж бодоод байгаа юм.
Асуудлыг үүсгэж, ажлыг цалгардуулж, ард түмнийг маллаж товчхондоо том нүгэл үйлдэж байгаагаа эрхбиш дотроо ч болов ухааран гэмшдэг байх гэж горьдсон учраас ийн бодоод байгаа хэрэг. Шинэчлэлийн Засгийн газар эхэндээ их таалагдсан гэж байгаа иргэдэд...
Мэдээж одоо бүх ард түмэн буруу сонголт хийснийхээ горыг амслаа гэж толгой сэгсрэн, үсээ үгтээж байгаа юм бас биш л дээ. Хэрвээ тэгвэл хэтэрхий өрөөсгөл, чухам л хэрээг дун цагаан гэж гүрийдэгэрхүү муйхар хэрэг болно. Гэхдээ манай засгийн тэргүүн нэг л биш ээ.
Илтгэгч, удирдагч гэж харагдахаасаа илүү эх орон, эгэл түмэндээ ачтай тустай ажил хийх ёстойгоо мань эр гэнэ гэнэхэн мартчихдаг байх гэж хардаад байгаа юм, би. Тэргүүн ярьж байна аа, засгийн...
Өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад өргөн хэрэглээний барааны ханш хоёр дахин буурсан, бас эдийн засгийн байдал их эвтэйхэн, амжилт бүтээлээр пиг дүүрэн яваа гэх мэтчилэн. Юмны үнэ хоёр дахин буурч, улс орны эдийн засаг оргил өөд мацаж өгсөж яваа бол түүн шиг сайн юм гэж хаа байхав. Гэвч бодит амьдрал дээр ямар байгаа билээ. Хамгийн энгийн бас захын жишээ татъя л даа.
Талхны үнэ тэр үеэс 15 хувиар өссөн, махных 25 хувиар за тэгээд байрны үнэ 30-40 хувиар өссөн. Итгэхгүй байвал интернэтэд ороод өнөөдрийн үнэ ханшийг нэг харчих. Мэдээж дараа нь өнгөрсөн жилийнхийг нэг сонирхчих. Өсч үү буурч уу гэдгийг бодох ч хэрэггүй шууд л мэдэгдэнэ.
Яахав засгийн тэргүүн маань ажил ихтэй байдаг болохоор тор бариад түмпэн шанага эргүүлдээд гүйгээд байдаггүй байх л даа. Гэхдээ өч төчнөөн туслах зөвлөх байдаг биз дээ. Ядаж л өчнөөн олон туслахынхаа нэгийг өдөр болгон дэлгүүр гүйлгээд өргөн хэрэглээний барааны үнийг бичээд, сарын эцэст өссөн буурсан эсэхийг тэмдэглээд ав гээд хэлчихэд юу нь болохгүй байхав.
Тэнгэрт залардаг дээдсийн балгаар энд газрын амьдрал гажуудаад байгааг мэдрэх хамгийн хялбар боломж энэ байж ч магад. Нээрээ, байсхийгээд л байж боломгүй хариуцлагагүй үг хэлдэг болохоор чинь таныг ард түмэн чинь "задгай цагаан” гэдэг болсон байна лээ.
Төрийн өндөрлөгөө байг гэхэд эр хүн байж ийм хочтон болох сайхан биш л байгаа байлтай. За ямартай ч ард түмний нэрлэх болсноор "Задгай цагаан" сайд маань сүүлийн үед их лүдийн үйл сэдээд байгааг амтай болгон хэлэлцэж байна, цаана чинь...
Болно бүтнэ, болгоно бүтээнэ гэж хэлдгийг чинь буруутгах зүйл алга. Гэвч бодит байдлаас хол зөрсөн мэдэгдэл, хариуцлагагүй үг хэлэх эрхгүй байж задгайраад байдаг ишлэлийг чинь монгол сэтгэлгээгээр амны билгээс ашдын билэг гэж билэгшээж суух тэнхэл алга, ард түмэнд...
Уул уурхай, барилга... Угтаа энэ хоёр үгний цаана улс орны маань хувь заяа бий. Монголд орж ирдэг хөрөнгө оруулалтууд товчхондоо эдгээр салбар руу чиглэдэг. Улсын төсөв ч эндээс л босдог. Гэтэл эдгээр салбаруудын үйл ажиллагаа хэрхэн доголдож, хөрөнгө оруулалт ямархан хэмжээгээр багасчихаад байгаа билээ.
Ам.доллар, юанийн ханш тэнгэрт одож, ай даа яадаг юм бол доо гэж санааширсан шигээ харуулдаж харзнаж суух цаг даанч үлдсэнгүй. Дэлдэн бас сониуч чихний сонорт сүүлийн үед өртөөд байх болсон ховоос хуваалцахад манай улсын засгийн тэргүүн Засгийн газраа өөрийн гараар эвдэлж нураахаар шийдсэн гэх юм.
Эвдэрч нураах ч юу байхав нэгэнт үүссэн эвгүй байдлаас өөрөө цэвэрхэн мултрахын тулд кабинетийнхаа хоёр сайдаар туг тахихаар аль эртээ шийдчихсэн гэж учир мэдэх хүмүүс яриад байна, гадуур. Тодруулбал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга хот байгуулалтын сайд Н.Батбаяр...
Эл хоёр нөхөр эрхэм засгийн тэргүүний сор залах тахилаар тодорчихоод байгаагаа мэдсэн эсэхийг мэдэхгүй юм. Худал үгийг мянга хэлэхээр үнэн болдог гэдэг шиг эдийн засаг зүв зүгээр гээд байвал зүгээр болчих юм шиг гүрийгээд байгаад чинь итгэж чадахгүй нь...
Эцэст нь тэмдэглэхэд соён гэгээрсэн ард түмнийг удирдахад хялбар, соён гэгээрээгүй ард түмнийг дарлахад хялбар гэж нэг хэлц бий. Ингэхэд биднийг Н.Алтанхуяг удирдаад байна уу, дарлаад байна уу? Нөгөөтэйгүүр эдийн засгийн хямралын тухайд хэн юу хэлснийг эргэн сануулах нь илүүц биз.
Угаас асуудлыг хардлагын харцаар хардаг нь бидний зан хойно. Өрсөлдөгчид шинэчилсэн Засгийн газрыг муутгах гэж байгаа ёр нь энэ гэх мэдэгдлийг ханатлаа хийсэн нь худлаа юм биш. Тиймээс энд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын байр суурийг онцлох нь зөв байх.
Тэрбээр, "Монголын эдийн засаг сайн биш байгаа нь хэнд ч тодорхой байна. Гадаадын хөрөнгө оруулалт зогссон нь хамгийн ихээр нөлөөллөө. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил тэр бүр амжилттай биш байна.
Тухайлбал, Оюутолгой, Тавантолгойн үйлдвэрлэл ямар шатанд буй эсэх, төмөр замын бодлого хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийг бодоод үз. Барилгын материалын үйлдвэрүүд, Хөтөл, IV, V цахилгаан станцын ажлын явцыг харахад бүх зүйл нүднээ ил байна.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт уржигдар албан ёсоор зогслоо. Энэ бүхэн сайн үзүүлэлт биш. Гаднаас орж ирэх валютын гол эх үүсвэр хаагдаж байна. Оюутолгойн асуудлаар хэлэлцээрийн ширээнд суусан Засгийн газрын сайд нараас бүрдсэн ажлын хэсэг муу ажилласныг энэ үйл явдал харууллаа.
Тэд Оюутолгойтой хамтарч ажиллах, гарцыг олох гэж байгуулагдсан болохоос биш хаалгах гээгүй биз дээ. Тавантолгой, V цахилгаан станцын газрын маргаан өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Төмөр замын далангийн ажил 30 гаруйхан хувьтай явж буй. Энэ бүхэн эдийн засгийн эерэг үзүүлэлтийг харуулахгүй байна.
Нөгөөтэйгүүр Оюутолгойн бүтээн байгуулалт зогсоход Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тэр чигээрээ хүндэрч буй нь бид нэг л зүйлээс хараат байдалд байгааг илтгэж байна. Энэ байддаас гарахын тулд бид хамгийн түрүүнд Хөрөнгө оруулалтын тухай байдлыг хангасан хуулийг УИХ-аар яаралтай оруулах ёстой.
Хөрөнгө оруулалтын тогтвортой хуулийг гаргаж, олон нийт болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад зарлаж, уг хуулиа удаан хугацаагаар хэрэгжүүлнэ гэдгээ ч сайн тайлбарлах ёстой." гэсэн. Тэгэхээр дээрх хуулийг хэлэлцэх ээлжит бус чуулганыг хуралдуулах саналаа та хойшлуулахгүй байх, тийм үү.
Арай ч "шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэг жил болохдоо ажилаа дунд зэрэг. Хийсэн ажлуудаас хамгийн дээд тал нь 30 гаруй хувьтай байна. Харин ч сайнаар төсөөлж хэлээд дунд зэрэг гэж байгаа юм. Бондын зарцуулалт ямар байгааг та бүхэн мэдэж байгаа байлгүй.
"Чингис" бондыг цаг үеэ олж оруулж ирсэн нь зөв. Хэрэв оруулж ирээгүй бол үүнээс ч хүнд байдалд орох байсан. Гэхдээ хүнд байдалд байлгахгүйн тулд Засгийн газар ажлаа хийх ёстой байв. Энэ ажлыг хийх гэж тэд сайд болсон биз дээ. Үүнд УИХ-ын буруу байхгүй. УИХ хууль тогтоомж, шийдвэрээ Гаргаад өгсөн.
Харин Засгийн газарт үүнийг хийж чадна, энэ салбарыг толгойлж, ард иргэд, улс орныхоо хөгжлийн төлөө ажиллана гээд сайд болсон хүмүүс нь байгаа биз дээ. Тэдний аппаратын ажиллагаанаас болоод нөхцөл байдал ийм боллоо." гэж хэлсэн Б.Гарамгайбаатар гишүүнийг сайд болгоогүй болохоор л новширч байгаа юм гэхгүй байлгүй дээ, тийм үү?
Сэтгүүлч Э.Хүслэн
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл(12)
Unen butelgui garuud, tun udakhgui ogtsrokh gej baigaa. Kharin buukhaasaa umnu baakhan tender ed nar odoo taraaj ekhlene dee, iiim zavaan garuud shdee. daraa ni kharin dorligjav garakh ni uu? ali esvel Bat-erdene garakh ni uu?
Өчигдөр Ерөнхий сайд < ерөнхий хулгайч > Н Алтанхуяг Чингис бонд 200 - 300 сая $ үлдсэн гэж мэдэгдлээ. Тэгвэл үндсэндээ Монголын эдийн засагт, санхүүгийн урсгалд нэмж 1 , 2 - 1. 3 миллиард $ орсон гэсэн үг . Энэ хэмжээгээр бүтээн байгуулалт явагдаж байгаа гэж ойлгож болохоор байна. Гэвч аль ч аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагаандаа дорвитой хөрөнгө оруулалт оруулан ажиллахад түүний санхүү эдийн засгийн нөхцөл эрс өсөөд явдаг гэдгийг захын ажил хэрэгч хүмүүс мэддэг. Гэтэл ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдээд байхад монголын эдийн засаг уруудаад байгааг , юмны үнэ өсөөд байгааг , хүмүүсийн бодит цалин, орлого нь огцом буураад байгааг юу гэж тайлбарлах вэ?. Мөн Таван Толгой ХХК Хятадын төрийн өмчит Чалкотой 53 $ аар гэрээ байгуулаад Монголын бүх нүүрсийг зориудаар үнэгүйдүүлж энэ талын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд бүрэн дампуурах ирмэг дээр ирээд Хятадуудын бүрэн хараат байдалд ороод байгааг Н Алтанхуягийн Монголыг Хятадчилж шинэчлэх бодлого , ардчилсан хужаа , луйварчидийн урвалтын золиос боллоо гэхээс өөр хэлэх үг алга. Өнөөдөр төрийн бүх мөнгийг хулгайлахыг нь хулгайлж идэхийг нь идэж , Монголын төлөө ажиллаж байгаа хүмүүсийг айлган сүрдүүлж амыг нь барих эсвэл Хятадын далд бодлогонд саад болсон хүмүүсийг элдвээр хавчиж хяхах асуудал хэрээс хэтэрлээ. Өнөөдөр Улаанбаатар бохирдсон хөрсөн дээр ургасан шарилжиндаа баригдсаны адил Монгол улс Ардчилсан хужаа , луйварчид урвагчдад эзлэгдчихээд байгаа нь хэдийнээ нууц биш болсон. Одоо Монголчуудын ардчилал нэртэй төргүй , толгойгүй нийгмийн дор архидан согтуурч, завхайрч, хулгайлж , худал хэлэх , луйвардах , урвах эрх чөлөөгөө эдлэн төр улсаа устган , өөрсдөө там руу явах уу, эсвэл буруу нийгмийг , ардчилсан хужаа урвагчид луйварчидийг устган сөнөөж , хөөн зайлуулан хүчирхэг зөв шударга төрт ёсоо дээдэлсэн Монголын уламжлалт төрийг сэргээн байгуулах уу гэдэг сонголт үлдээд байна. Бидэнд өөр зам байхгүй. Мөнх Тэнгэрээ дээдлэн шударга журмыг баримтлан Монгол төрөө дээдлэн , ахас ихсээ хүндлэн амьдрах зөвт замыг хөх тамгат Монголчууд бид хамтдаа сонгоно гэдэгт би бат итгэлтэй байна .Эзэн хичээвэл заяа хичээнэ . Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
AN -iin hurgan darga nar hun udirdah bish ajilgui bolgono zailuulna gehees uur ug meddeggui daramtlah zamaar ajlaa hiij bna.Medeej turshlaga medlegtei ajilchidaasaa 10-20 duu humuus yaj um medeh be dee.40 -uus deesh nasnii humuusiig uzen yddag bson ni gaihaltai ene ni daraagiin songuuliar uursduu zailuulagdah ajlaa hiij baina daa.
Naad oshoo honzon avilt chini ARD tumniig yaduuruulj baina shuu!
Зориг гэгчийн сэтгэгдэлээс харахад хуучин цагт намын халхавчаар хулгай хийж, нийгмийг шулагчдын нэг бололтой дог. Сиймхий гарсан дээр нь ширвэж хаячихаад хөлөөрөө толгой, толгойгоороо шанага хийх гээ юу та нар? Урьд, урьдах засгуудаас арай л илүү ажил хийх гэж оролдоод байгаа юм биш үү? ИЛЖИГэн толгойт оо? энэ засаг. ТА НАР ШИГ ТАМЫН ТОГООНЫХОН ОЛОН БАЙДАГТАА Л МОНГОЛ ХӨГЖИДӨГГҮЙ ЮМ. Цаана чинь мангаа гэдэг шигээр хүнийг доош хийхдээ заавал хужаатай холбоно. Хужаа хүн эргүү чамаас хувь илүү ажилсаг, дээр нь хүн ёсоор мм-р ч болов илүү байж магадгүй шүү. Та нар шиг улс ард түмний нэр барьж, хайр зарлаж явдаггүйдээ тэр. Харин та нар бол ШУЛМАС-н АРЬСан дотор төрчихсөн ЧӨТГӨРҮҮД...
AN tuts ajluulj bsan huuhduudee surgaachee Burtgeliin gazriin Purebdorj gej neg mahan tolgoig udirdah arga barild 2 jil naad zah ni surgah shaardlaga bna shuu.
Социализмын үеэсээ доогуур түвшинд байна шүү дээ. Ингэж хэлвэл олон хүн бухимдаж бараг зарим нь үзэн ядаад эхэлнэ биз. Үнэнийг хэлэхэд энэ үнэн шүү. Бид өнөөдөр социализмын үеэсээ долоон доор түвшинд хүрчихээд байна. Ардчилал хөгжил хоёрыг хольж хутгаад л будилж байна. Ардчилсан гэхээр л хөгжилтэй эсвэл хөгжлийн зам руугаа явж байгаа гэж ойлгоод байх шиг. Гэтэл ардчилал хөгжил хоёр чинь тэс өөр зүйл шүү дээ. Хөгжил гэж юу вэ гэхэд олон тодорхойлолтууд хэлж болох ч энд Германы философич Гегель "Хөгжил гэж ярьж байгаа бол мэдлэгийн хөгжлийг л ярих хэрэгтэй" гэсэн үгийг хэлмээр байна. Мэдлэгийн хөгжил гэдэг оюуны хөгжил, Хөгжиж байна гэвэл хүний оюун ухаанд хөгжил явагдаж хүмүүс илүү ухамсартай, соёлтой, ёс суртахуунтай, мэдлэг чадвартай болох ёстой. Ийм л хүмүүс шинэ зүйлийг бүтээж, хөгжил дэвшлийг авчирна. Ямарч хариуцлагагүй, гараараа биш амаараа ажилладаг хүмүүс хэзээ ч хөгжлийг бүтээж авчирахгүй. Хүний эрх, эрх чөлөө, ардчилал яриад л амьдрал нь хар бараан, улс төрчид нь худлаа амлаад л хүний амь амьтны амьнаас үнэгүй болсон энэ нийгмээ хөгжиж байна гээд л суугаад байх уу. Хамгийн гол монгол улс 1990 оноос хойш хөгжил зогсож, уруудаж ирсэн. Ингэж хэлвэл муу коммунист, социалист гээд хараана. Харааж л байна биз одоо яах вэ үнэн юм чинь. Манай улс хөгжиж байна гээд мангартаад байгаа нөхдүүдэд хэдэн үг хэлэхээр шийдлээ. Улс төрчид нь өндөр байшин баригдаад л, гадуур гоё гоё машин давхиад л, хүмүүс ресторанд хоол идээд л манай улс сайхан хөгжиж байна гэж тархи угаана. Социалист нийгэмд ганц өдөр ч амьдарч үзээгүй пацаан нар социализмын үед хүн эрх чөлөө байгаагүй, өнөөдөр хүн юу хүссэнээ хийж эрх чөлөөтэй байна хэмээн солиорцгооно. Ардчилсан нийгэмд орсон биш монголчууд бүр тэнэг болсон мэт. Өнөөдөр Монгол улс хөгжөөд байгаа юм бол яагаад өмсөх хувцас, идэх хоолоо гаднаас авч байгааг юу гэх вэ? Хөгжиж байна гэж хэлэх үү. Идэх хоол: Өнөөдөр супермаркетед ороод нэг хардаа. Хэдэн хувь нь бидний дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байна. Хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг гадаадаас бүүр хятадаас оруулж ирж байна. Социализмын үед хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэхийг зорьж байжээ. Тэгэхэд өнөөдөр монголын муухай, хятадынх гоё гэсэн шиг гадны бараанд хошуурцгааж байгаа мөртлөө бас хүнсний аюулгүй байдал ярьцгаана. Өмсөх хувцас: Өөрийнхөө өмсөж байгаа хувцсыг нэг хардаа. Монголд үйлдвэрлэсэн зүйл байна уу? Магадгүй ихэнхи нь хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд байгаа даа. Өмсөх хувцсаа өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй байгаа улсыг яаж хөгжиж байна гэж хэлэх юм бэ? Бүгд л гадаадынх. Тэр муулаад байдаг социализм чинь ядаж өмсөх хувцсаа өөрсдөө үйлдвэрлэдэг байсан юм. Өнөөдөр тэр үеийн гутлын үйлдвэрүүдээ сүйтгэчихээд урдаас гахайгаар нь гутал зөөж байна. Хэрэглэж байгаа эд зүйл: Ажлынхаа өрөөнд байгаа зүйлийн хэдэн хувийг бид дотооддоо үйлдвэрлэснийг хардаа. Ширээ, сандал, тавиур, буйдан, зурагт гээд л зүйлүүдийг монголд үйлдвэрлэсэн байна уу. Ерөөсөө монголд үйлдвэрлэсэн зүйл байна уу? Үнэнийг хэлэхэд бараг л байхгүй л байгаа. Гэрт чинь ч бас бүх зүйл нь гадаадаас авчирсан зүйл. Бид өөрсдөө л монгол байна даа. Машин техник: Хөгжлийн илэрхийлэл гээд байгаа гудамжаар дүүрэн машин тэргүүд нь бүгд л гадаадаас оруулж ирсэн. Манайхан машин үйлдвэрлэж чадахгүй л байна шүү дээ. Өмнөд Солонгос, Хятад бүгд л машин техник үйлдвэрлэж чадахгүй байгаад чаддаг болсон шүү дээ. Тэгэхэд Монголчууд оролдож үзээгүй байж "бид чадахгүй, чаддаг нь тусдаа" гээд л гараа хумхиад суугаад байна. Ингээд бодохоор монголчуудын өөрсдийнх нь үйлдвэрлэсэн зүйл хаана ч алга. Бид юу ч үйлдвэрлэж чадахгүй болсон гэж үү. Өө нээрээ мартаж орхиж гучин найм, дөчин градусын архинуудаа монголдоо үйлдвэрлэдэг шүү дээ. Ард түмэн нь архиа уугаад л, ардчиллаа яриад, ядуу амьдраад л. Үүнийг нь эрх баригчид нь хөгжиж байна гэж хошгируулаад л эсвэл удахгүй хөгжингүй улс болно гэж хоосон найдлага төрүүлээд л. Хэдий хүртэл ингэж худал ярьж, хоосон үгэн ертөнцөд амьдрах вэ? Социализмын үеийн аж үйлдвэр өнөөдөр үгүй болсон. Социализмын далан жил монголчуудыг нүүдлийн мал аж ахуйтай хоцрогдсон орныг аж үйлдвэржүүлж чадсан. Монголчууд олон зүйлийг хийж, бүтээж чаддаг болсон. Энэ бол ховор тохиох амжилт байсан. Харин сүүлийн хорин гурван жилд эргээд хоцрогдсон мал аж ахуй, хөдөө аж ахуйн орон болон хувирлаа. Өнөөдөр монголчууд сайн ярьж л чаддаг болжээ. Бүхий л үйлдвэрүүдээ устгаад баяжсан. Баяжсан нөхдүүд нь төрд залраад улам баяжиж байна. Тэд бол монголын хамгийн том дайсан. Тэд бол бүх баялгийг сорох хувалз. Ийм л улсад бид амьдарч, үүнийгээ тэгээд хөгжил гэж улин хуцацгаана. Ингэж өөрсдийгөө хөөргөж, худал амьдралаар амьдарч чадахгүй нь. Би социализмд хайртай харин дүр эсгэсэн ардчилал, хоосон эрх чөлөө, баталгаагүй хүний эрхийг үзэн ядаж байна. Ардчилал социализмаас долоон доор амьдралыг бий болгожээ. Хэзээ үүнийг ард түмэн ухаарч ойлгох юм бэ?
Дарлаад байнаа хө
Мир находится в стадии системного кризиса старой модели управления. Изменившиеся реалии не помещаются в прежнюю оболочку организации общественных институтов и отношений. В рамках старой модели невозможно решить существующие в обществе проблемы. А значит, нужны инновации в сфере государственного управления, необходимо использование самых современных информационных и управленческих технологий. Такая ситуация характерна сейчас для очень многих стран мира. В России проблема эффективности государственного управления является исторической. Два традиционных российских вопроса — «кто виноват?» и «что делать?» — говорят об изначальной неэффективности решения проблем в прошлом и отсутствии ответа на вопрос, что нужно сделать для исправления ситуации. Отсутствие эффективной системы государственного управления приводит к повышенной зависимости от лидера страны или региона. Во времена успешного лидерства Россия с ее мощнейшим потенциалом образованного, креативного населения совершала немыслимые для других стран прорывы в своем развитии. Правда, такие прорывы очень дорого обходились стране и конкретным людям, а после них наступало осознание цены успеха и длительные периоды застоя. Насколько эта проблема актуальна для нас сегодня? Можно ответственно сказать, что без ее решения невозможно достичь ни одной из поставленных целей в области социальной или экономической политики. Черномырдинское «хотели, как лучше, а получилось, как всегда» прекрасно отражает эффективность реализации планов власти и разницу между постановкой цели и ее достижением. Что же нужно сделать для разрыва этой негативной исторической цепи и ситуации так называемого плохого отбора, когда одно неправильное решение или кадровая ошибка влечет за собой целую серию негативных решений впоследствии? Ответ у нас есть. Нам не надо пытаться безуспешно повторять опыт развитых стран в сфере управления. Тем более что для них сегодня, хотя и в меньшей степени, характерны те же проблемы, что и для нас. Нам необходимо внедрять принципиально новую управленческую модель, основанную на максимальном вовлечении граждан страны во все стадии принятия важнейших государственных решений на федеральном и региональном уровнях.
Сегодня стало очевидным, что прорыв в области эффективности и качества работы государства возможен, если вовлекать в работу энергию, активность, интеллект наших неравнодушных граждан. Другого ресурса в сфере управления у нас нет, но запасы социальной энергии и гражданского разума в нашей стране огромны и не уступают потенциалу развитых стран. Наши граждане могут справиться с задачами любой сложности. Поэтому мы должны ставить вопрос о смене парадигмы деятельности институтов государства, о необходимости управленческой революции, в которой гражданская активность, экспертиза, контроль станут неотъемлемой частью всех процессов и этапов формирования государственных решений. Властные структуры должны не просто развернуться лицом к обществу — эти призывы мы много раз слышали. Речь идет о реальном и широком включении неравнодушных и компетентных граждан непосредственно в процессы управления в качестве народных экспертов, то есть соучастников и соавторов государственных решений. Для того чтобы институты государства всех уровней совместно со всеми неравнодушными гражданами работали эффективно и продуктивно, необходимо выполнить два условия. Во-первых, нужна политическая воля. Во-вторых, нужны современные, высокотехнологичные системы. Их использование уже возможно на основе интернета. Такие системы существуют в виде инновационных разработок и за рубежом, и у нас, в России. В последние годы возник новый класс инновационных сетевых систем, объединенных названием «краудсорсинг». Это слово обозначает новейший подход к методологии решения задач любой сложности и любого характера с использованием мудрости миллионов людей. Суть краудсорсинга в том, что к решению предельно четко сформулированной задачи привлекается как можно больше неравнодушных людей. Их работу надо организовать так, чтобы решение было найдено. На основе методологии краудсорсинга мы можем создать новую модель государственного управления — модель ХХI в. Эта цель амбициозна, но вполне достижима. Любая система на основе краудсорсинга включает в себя четыре этапа: — вовлечение неравнодушных граждан в процесс решения задачи; — организацию и стимулирование генерирования предложений; — отбор лучших предложений силами самих участников; — селекцию лучших участников на основе их вклада в решение задачи. Эти четыре «кита» краудсорсинга различным образом реализуются в виде специальных сетевых программных платформ для разных типов задач. Создание этих краудсорсинговых платформ в ближайшие 10-15 лет будет одним из основных мировых трендов развития информационных технологий, а также технологий корпоративного и государственного управления. И мы должны оказаться лидером в этой области.
Процесс государственного управления можно условно разделить на пять этапов, которые вполне можно трансформировать с использованием краудсорсинга. 1. Определение целей, которых мы хотим достичь, то есть ответ на вопрос, что будем делать. С помощью краудсорсинговых технологий мы вместе можем находить проблемы, которые в наибольшей степени волнуют людей, и определять цели деятельности власти на всех уровнях. Тем самым ликвидируется разрыв в видении власти и потребностях людей. 2. Поиск наиболее эффективных решений проблемы: как мы будем действовать. Новые технологии позволяют привлекать к обсуждению и поиску наиболее оптимальных решений не только экспертное сообщество, но и всех граждан, проявивших к этому интерес. Здесь достигается еще один важнейший для успешной реализации преобразований эффект — вовлечение граждан в процесс выработки и принятия порой очень непростых решений, давая дополнительную политическую легитимность правительству. Публичный процесс нивелирует противодействие клановых профессиональных групп «интересантов» сохранения текущей ситуации, заставляя их спорить публично — и не с одним лицом правительства, а с профессиональным сообществом и гражданами. 3. Поиск лучших кандидатур на ключевые посты в системе государственного управления: кто будет выполнять поставленные задачи. На основе последних разработок по оценке деловых качеств руководителей возможно построить набор требований к менеджерам всех уровней и отбирать для работы в госорганах талантливых специалистов, показавших наилучшие результаты при оценке. При этом доступ к тестированию в режиме онлайн могут получить все желающие, имеющие необходимое образование и опыт. Это решает один из наиболее актуальных вопросов создания потока людей для обновления управленческих кадров и создает прозрачную систему социальных лифтов на госслужбе. 4. Определение критериев достижения целей, то есть прозрачные, публично установленные параметры оценки качества того, что делаем. Если любой процесс не описан и не измерен, то он неуправляем. Граждане и власть вместе должны обсуждать и устанавливать промежуточные и конечные ключевые показатели эффективности деятельности органов власти. 5. Оценка людьми результатов деятельности власти, то есть обратная связь и удовлетворенность. Ежегодно публично должны подводиться итоги достижения целей, и с помощью краудсорсинговых технологий непосредственно сами граждане должны определять эффективность руководителей и влиять на их деятельность, не дожидаясь очередных выборов. А для руководителей обратная связь является компасом для поддержки популярности и успеха.
Убежден, что внедрение новой модели обеспечит России прорыв в эффективности модернизации страны, рост экономики и благосостояния граждан, снижение социальной напряженности и улучшение социального настроения, повышение авторитета России в мире. Кроме того, это полностью соответствует озвученной в процессе выборов позиции Владимира Путина. Важнейшим результатом практики применения этой системы станет формирование большого сообщества «народных экспертов» из числа лучших участников. Мировая практика показывает, что в любых коллективных творческих работах лучшими (креативными, продуктивными, результативными и т. д.) оказываются около 6% участников. Следовательно, в будущем в России может быть идентифицирован реальный креативный класс в количестве нескольких миллионов человек. Именно этот настоящий креативный класс может стать главным источником формирования новой российской элиты, а его лучшие представители могут составить конкурентный кадровый резерв для институтов государственного управления. Так возникнет реальный инструмент обновления и повышения качества контингента государственных управленцев. Широкое и регулярное применение новой модели государственного управления приведет к улучшению социальной атмосферы в стране. Наиболее активные и талантливые получат возможность самореализации и попадания в социальные лифты. Государственная политика, основанная на широком применении новой модели, приведет к фундаментальным социальным сдвигам. Сократится дистанция и снизится отчужденность между властью и обществом. Появится возможность карьерного роста для талантливых управленцев в прозрачной системе социальных лифтов. Усилится ответственность институтов государственного управления за достигнутые результаты, изменится морально-этический климат внутри этих институтов. Автор — Герман Греф, резидент, председатель правления Сбербанка; в прошлом — министр экономического развития и торговли РФ http://www.vedomosti.ru/opinion/news/1631600/effektivnost_vlasti