Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь “Аж үйлдвэржилтийн сэргэлт” юм.
Зөвлөгөөний гол зорилго ч салбарын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, аж үйлдвэржилтийн сэргэлтэд чухал үүрэгтэй эрчим хүч, дэд бүтцийн нөөц боломж, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах зэрэг өргөн хүрээнд тодорхой шийдэл гаргахад чиглэж буй. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо, УУХҮЯ, Уул уурхайн үндэсний ассоциац, “Эрдэнэс Монгол" нэгдлээс хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөнд дотоод, гадаадын 1000 орчим төлөөлөгч оролцож байна.
Монгол Улсын эдийн засагт жин дардаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх шийдлээ тодорхойлоход энэ удаагийн зөвлөгөөний гол ач холбогдол орших учраас тодорхой үр дүн, шийдэлд хүрэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар цар тахлын хүндрэлийг даван туулахад голлон анхаарч, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарлаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Дунд хугацааны бодлогын гол цөм болох “Боомтын сэргэлт”-д бүх анхаарлаа хандуулсан. Цар тахлын нөхцөл байдал ч үүнийг шаардсан. Олон жилийн турш шийдэж чадахгүй байсан хил холболтын цэгээ тохирч, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн гарцаа нэмэгдүүлэхэд чиглэсэн Гашуунсухайт, Зүүнбаян зэрэг төмөр замуудаа ашиглалтад оруулсан гээд олон чухал үр дүнд хүрсэн.
Төрийн үйлчилгээний цахим шилжилтэд Засгийн газар онцгой анхаарч, “Е mongolia 3.0” системд төрийн 80 гаруй байгууллагын 1000 орчим үйлчилгээг нэгтгээд байна. Үүнтэй адил “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна гэдгээ энэ үеэр Ерөнхий сайд албан ёсоор зарлав.
Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т, 74 мянган тонн ураны нөөцөөрөө Азид зургаад эрэмбэлэгдэж, 36 сая тонн зэсийн нөөц, 250 сая орчим тонн нефтийн нөөц, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц, гурван сая тонн газрын ховор элементийн нөөц бүртгэгдэж, 22 сая тонн жоншоороо дэлхийн нөөцийн есөн хувийг эзэлдэг.
Энэ хэрээр Монгол Улсын экспортын 93, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 69 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг.
Түүхий эдийн экспорт давамгайлсан манай улсын хувьд экспортын үндсэн түүхий эд болох нүүрс, газрын тос, зэс, төмрийн хүдрийн боловсруулах үйлдвэр байгуулж, дэвшилтэт технологи, инновацад суурилсан нэмүү өртөг шингэсэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нэн тэргүүний зорилт тавигдаж байгаа юм. Тэгэхээр олборлолтоос боловсруулалт руу шилжих үйл явцыг хурдасгах, эрх зүйн орчноо тодорхой болгох, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцөө бэлдэх зэрэгт голлон анхаарч, бодит ажил болгох шаардлагатайг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар онцолсон.
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, цаашдын хандлагыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зөвлөгөөнд оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд аж үйлдвэржилт, аялал жуулчлал гэсэн хоёр салбарт анхаарал хандуулах ёстой. Аж үйлдвэржилтийн салбарт хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх нь чухал гэлээ.
Сэтгэгдэл(10)
7 jiliin daraa songuuli dohohoor iim yum yarihiimuu
Өнөө цагт Нийхэм,ЭЗ- чухал ач холбогдолтой Байгалын Хийн нөөц Маш их хэмжээний баялаг Өмнөговь аймаг дахь Нүүрсний орд газрын дор илрээд ГХО-д нь Хятад руу Экспортлох талаар тайлагнаад эхэлсэн байхад Монголын Ууул уурхайн,ЭХЯ, байгал орчны яамууд нь Эрчим хүчний өртөг багатай,Байгал орчны бохирдолыг Эрс багасгаж Нүүрсийг орлох Эрчим хүчний шинэ эх үүсвэр болох Байгалийн Хийн Арвин нөөцөө ашиглах талаар яагаад Асуудал дэвшүүлэхгүй бна вэ?!Мөн л Газрынтос,Оюутолгой болон Таван толгойн ордуудыг Гаднын хөрөнгө оруулагчдад дээрэмдүүлсэн шиг Асуудал гарах вий дээ?!
шаадаг гар вэ юу ч хийж чадаагүй байж
Ямар боомт сайжраад овойтол оцойтол ём гараад буйг дүгнэн АрдТүмэндээЭХЛЭЭД тайлагная.Тэгж байж дараагын ажилдаа ороё.2. Аж үйлдвржлт хамгийн оройтж яригдж буй ч ярьж эхлэх нь ингээд л ТУЛГАГДААД ИРДЭГ аж.Харин төсөв мөнгөө олоогүй нүцгэн шалдан уриа төдий ём ярьснаас яриагүй нь шудрага биз.Хаанаас ямар хэмжээны санхүүжлтээ ёу ёунд олж ирээд ийн ам бардам ярьж буйгынхаа ЗАДАРГААГ асууя. 3. МАКРО гэж мэдкүй хий хоосоноор олон жил мэдэмхийрн ярьсаныгаа өдгөө засах гээд бн уу үгүй ёу гэдэг сонин бн.
Энэ удаа онох нь дээ хэмээн баярлах ёун.Япон зэрэгтэй байгуулсн Түншллн Асар мундаг гэрээ мартагдж бсн ём.Мунхагаараа би л гитадын сармисыг японд босохгүй болтол нь зад үсэртэл цохино гэсэн судалгааг тэдэнтэй хамтрн кийж энэ гэрээны дагуу 4 улиралд нялх хүүхэд шиг энхрийлн ургуулсн жинхэнэ аагтай монгол сармисаа овоо гаргаж байснаа дотоодынхоо хил гааль зөвшөөрлын күнд суртал авилга зэрэгт өөрөө давкар давкар зад ниргүүлн нам цохиулж, түншийнхээ зөвлөлгөөгөөр больж үүнийгээ тийш нь шилжүүлж, тэдний буёу харь орны хөрс газар шороог оросоос ачуулсан чийгийн улаан хорхойгоор сэргээн баяжуулж байвөө, көөркөс.
Гэнт зээл даатгал дэмжлэг хөнгөлөлт зэргийн ээлтэй орчинд орохоороо мансууран унах дөхдөг ём билээ.Улсаа л гагцхүү хөгжүүлнэ хэмээн шоргоолж мэт ажиллах төрийн ч, бизнэссын хүмүүс харийн хүн шиг л харагдах.Асар өндөр ариун цэвэрч иргэдтэй тийм газар шууд бас Monday Tuesday Wednesday гэх мэт эхлээд 7 өдөр алгасалгүй сольж өмсөх хүүхдийн бандага өмд оёулж, түүнийгээ эр эм насанд хүрэгчдийнх болгож бараг брэнд болгож хаячаад ҮндэстнДамнаснКорпо-н шугамаар японоос 20 орчим оронд чөлөөт\худалдаагаар нь гардаг сүлжээнд нь айж эмээхээ ч мэдкүй жижиг гар би бээр хөөцөлдн гаргаж нөгөө асар шулдаг мөлждөг гэж муулуулдг ҮндстнДамнаснКорпынх нь давуу хөнгөлтэй амар найдвартай өндөр хяналттай талуудыг нь мэдэж авч алмай болж бв. Аргагүй хүний нөөц дутагдаад ирэхээр эрэл хайгуул хийж машид кямдхан Бангладэш рүү нисч 1 цагийн хөлс нь дэндүү гэмээр бага, тэхдээ маш сн оёдолчид бүхий Компанитай гэрээ хийв.Бас болоогүй бараг нэг нэг ширхэг оёдог дэлхийд тансагт орох дизайнтай эм.хувцасны нэгж байгуулж бв.Дотооддоо барилга зэргийн хэд хэдэн том бизнэс эрхэлдэг манай гэрийнхэнд бүтэх зүйл нь бага, асар ядаргаатай бдг учир надаас мөнгө дэмжлэг хардаг зээллэдэг болов оо гэж. Биддний дараахан Трампын охин Иванка тэнд Бангладэшд асар хямдаар бас асар их мөнгөөр ганган тансаг хувцасаа нээж байв. Бид улам цаашилж арабын 5 одот зочид буудлын өндөрөөс өндөр өрсөлдөөнтэй нандин цагаан хэрэгслын Тэндэрт давуу байдлаар ялж улмаар тэр нэр хүндээрээ Монако-н Вант улсын бүр чимхлүүр стандарттай Тэндэрт ялж тэнд хүрч ажиллан, өөрсдөө ч Роял Трийтмэнт үйлчилгээ авч тарвалзаж чадсан шүү.
Энэ хооронд олон сайхан ч, миний сайхан Монголд л хүртээлгүй ём хийж буйдаа харамсаж бас уйлнаа. Хаа Филиппины бизнэсмэн-ээр Baby Banana, Baby Lemon зэрэг хэд хэдэн жимс тариулж, бас л харийн нутгийн хөрс газар шороог нь сайжруулх гэж асар үнэтэй шүд хумс савар зэрэг нь маникур пэдикур зэрэг тусгай үйлчилгээнд орсон олон бүл усны минж гэдэг хөөрхөн амьтан-бөөдийг алтадмал торонд хийн бэлэглэж, ургац нь нэмэгдснээр энэ чиглэлээрээ асар томд ордог түнш маань гэрээгээр тохирсноосоо илүүг өгч Тэрийг нь япон руу рэ-экспортлон дахин тэндээсээ далайн чанд руу бас гаргадаг гэрээтэй болсон блаа.
Энэ бүхнийг энд яагаад би бичиж бн вэ? Ард нь санхүүжилт байхгүй, олоогүй, олох боломжоо эрэмблэж хайгаагүй, урьдчилсн байдлаар тохироогүй бол Гэрээнд зурна гэж худлаа мөрөөдөлтгүй гэдгийг шулуухан хэлэх гсн ём.Дутуу бэлтгэлтэй дайрч орвол поп л байхаас гадна төдий чинээгээр хохиролтой гэрээ хийнэ.Манайх байнга өөртөө хохиролтой гэрээ хийгээд соц-ын 70 жил өнөөгын 30 жил гээд 100 жил болж байгаа.Ёрдөөсөө худалдаа гдг ёмыг хийж чаддаггүй. Өнөөдөр Эрдэнэс ТТ дээрх БЭТ- ын ямар тэнэг мэдлэг чадваргүй бүдүүлгээр нүүрсээ үрж зарж буйг хараад харамсдаг. Тас Нуугаад байгаа болхоос СОРЧИЛСОН нүүрс гаргаж арай чүү л...Харамсмаар монгол хар алт минь шүү дээ, та минь. Приоритэт----тэр дотроо First Order Priority гэдгээ хатуу сахилгатай, нэг ч попгүй, хүйтэн тархи, зүрхтэйгээр PRIORITIZE хийнэ. За больё больё. Цааш нь бичиж чадахгүй нь. Уучлаарай. Сайхан амарцгаа. Монгол түшээдийн биш монголын ард түмний минь зовхи нь өөдөө байг.Энэ тохиолдлын түшээд өөр хоорондоо зодолдоод мөхнө. Жам нь ийм. Ирээдүй ард түмний минь талд үйлчлэх сн схн гэгээлэг цаг ирнэ. Ард түмэндээ зориут Мэхийн ёслоё.
Цахилгаан эрчим хүчгүйгээр үйлдвэржилт хөгжихгүй. Түүнийг эхний ээлжинд ярих ёстой биш үү. Усны Эрчим ХХК Баруун бүсэд өндөр түрэлтийн 650 МВт чадлаар жилд 2 тэрбум кВтц үйлдвэрлэх 4 УЦС байгуулан Монгол Улсыг ЦЭХ-ий дутагдлаас гаргах саналаа ЭЗХЯ-д тавьсан. Гэвч огт анхаарахгүй байж яаж үйлдвэржилт явагдах вэ?
1 сонин инээдтэй ём бичхээ мартчиж. Болсон явдал. Бидний үйлдвэрлсн өмд бандаашийг Дундын Эмс, янханы хүмүүс олноор авах сураг дуулдж байлаа. Ашиг орлогоо нэмэгдүүлх маркэтингын момentum гж харж 1 трик сүвэгчлэв. Доогуураа өвчин хавчинтай, өмхий саймхай, партнёр голдоггүы дундын эмст ариун дагшин бараагаа худалдахгүй гэсэн акц шуугиан тарьж хэвлэлийнхнийг цуглуулж магтуулж ашиг орлогоо дээд зэргээр нэмэгдүүлж, ариун цэвэр болон анагаахын талын том том спонсорын тоо нэмэгдэн багширч блаа.хахаха. Мөн тусгайлан төмбийлгөж оёсон эрэгтэй бандаашныхаа үнэ, масс үйлдвэрлэл, эрэлтийг өсгөх зорилгоор том эрхтэн боожгоотой оддыг цуглуулж рэкламдаа тоглуулан зорилгодоо хүрч бв. Эрчүүдийн "амбицаар" тоголчихсон хэрэг. Тэдний гол амбиц үнэндээ "тэрүүхэндээ л" байдаг ём билээ. Маркэтингын минь урхинд маш хямдханаар орчихож байгаа байхгүй ёү. Энэ мэтээр гэрийнхээ, хань ижил хүүхдүүдийнхээ бизнэст нэмэр оруулдг бв.Эд нар маань зовж байж дотооддоо бизнэсс хийдэг блаа, гэхдээ хэдэн сайхан чанартай тансаг зэрэглэл бүхий апартмэнт-рэзидэнс барьсн бдг. Ж.Мөнхбат гишүүн манай өндөр үнэтэй пэнт-хауст орж бв, ихэнхийг нь гадныхан авсан.Бид олсон мөнгөө олон хүүхэд хүргэдийнхээ, олон ач зээ нарынхаа баруунд сурах боловсрол, тэтгэлэгт зориулж бв.Саяхан Английн Хааны хаан ширээндээ суух ёслолд манай ач зээ 3 хүүхэд уригдж орсоны том 2 нь Лондонд амэрик английн баячууд оддуудын хүүхдээ өгдөг дийлдэшгүй үнэтэй хувийн бага дунд ссургуульд сурч байгаад төлбөрийг нь дийлэхээ больж АНУ руу ээж аавдаа очиж амэрик хай-скуул төгсч бв. Дэндүү ялгаатай сургалттай аж. 0.6-1 жилээр швэйцарын яг тийм сургалттай "оёутан сурагч солилцоогоор" сургаж сургалт нь улам үнэтэй болдог. Хань бид 2 ээж аав, эмээ өвөөгийнхөө үүргийг ингэж л гүйцэтгэсэн. Боловсрлын ЗээлийнСанд хандахад хэдэн саяын хахууль нэхэж бв. Хань бид 2 монголынхоо ямарч Тэндэрт орж үзээгүй, монголоосоо ямарч зээл авч үзээгүй, эндэх рэалити-тэйгээ дахин нүүр тулвал ээрч муурч сүйрч унана гэдгээ сн мэдэж хаширсн 2 хандгай доо. Улс ороны маань салбар бүхэн ҮНЭНЭЭСЭЭ ЖИНХЭНЭЭРЭЭ БАРЬЖ ТЭМТРЭХ БИЭТЭЙ, ХАЗАЖ ҮЗЭХ МӨЛЖҮҮРТЭЙ хөгжихгүй, байгаад харамсдаг. Олсон жоохон мөнгийг нь эрх баригчид зориут идэж ууж, тонох зорилготой байгуулсн Сангуудаараа дамжуулаад идчихдэг учир өдгөө Сан бүү байгуул. Эцэг эх нь ЖДҮ- ээс бүгд адилхн 950 сая зэргийг, хүүхэддээ БЗС- аас бас л ижилхэн 32,34 000 доллар авчзөвхөн сангуудаа биш Монголоо мөлжүүргүй болтол тоножээ. Одоо хүү алдангигүй төлбөр хийх бас л АТГАГ ЗАЛЬ МЭХЭЭР уралдж байгаа бололтой.