АН "уржигдар":
Ер нь ардчиллынхан эхнээсээ нэг гэрт яваагүй. 1990 оны 2 дугаар сарын 18-нд сард болсон Монголын ардчилсан холбоо (МоАХ)-ны анхдугаар их хурлаар Монголын Ардчилсан Нам (МоАН)-ыг байгуулж байгааг зарлан тунхагласан хэдий ч цагаан морин жилийн хувьсгалд оролцсон болон ардчиллыг дэмжигч хүмүүс зөвхөн энэ намын дээвэр дор нэгдэж нягтарч чадаагүй юм. Р.Гончигдоржийн байгуулсан Ардчилсан социалист хөдөлгөөнөөс Монголын Социал Демократ Нам мэндэлсэн бол Да.Ганболдын Шинэ дэвшилт холбооныхон Монголын Үндэсний Дэвшлийн Нам (МҮДН)-ыг байгуулж билээ. МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч С.Зориг ч гэсэн тухайн үед МоАН-ынхантай ганзага нийлэлгүй Бүгд Найрамдах Нам, дараа нь Нэгдсэн Намыг үүсгэж, бие даасан улстөрийн тоглолт хийж байлаа.
Ардчиллын залуус тус тусдаа улстөр хийж байсан ч эвсэл хэлбэрээр сонгуульд оролцохыг илүү үр дүнтэйд тооцож, 1992 оны УИХ-ын сонгуульд МоАН, НН, МҮАН хамтарч оролцож үзсэн түүх бий. Гэхдээ ердөө тавхан суудал (МСДН-ын нэг суудлыг нэмээд) авсан нь амиа бодож амбицлаад явахгүй нь гэдэг сануулга болсон юм.
Улмаар 1996 онд МоАН, МҮДН нэгдэж Монголын Үндэсний Ардчилсан Нам (МҮАН)-ыг байгуулсан бөгөөд Ц.Элбэгдорж анхны даргаар нь сонгогдож байлаа. МҮАН 1996 оны сонгуульд МСДН-тай “Ардчилсан холбоо” эвсэл байгуулан оролцоод 50 суудал авч анхны түүхэн гэмээр ялалтаа байгуулсан. Гэхдээ дотоод зөрчил нь эрх баригчдыг хүчгүйдүүлж, улс орныг удирдан жолоодох чадамжийг сулруулж байлаа. Эдийн засаг, нийгэм ч дагаад туйлдсан. Үүнээс болоод нэр хүндээ алдаж эхэлсэн учир МСДН нь амиа бодож 2000 оны сонгуульд дангаараа оролцож билээ. МҮАН нь МШАН /Монголын Шашинтны Ардчилсан Нам/ гэгчтэй эвсэл байгуулж оролцоод дөнгөн данган нэг суудал чангаасан юм. Ийм үр дүн эрх биш нэгийг бодогдуулсан нь лавтай бөгөөд тус тусдаа яваад амжилтад хэзээ ч хүрэхгүйг ухаарч, үр дүнд нь ардчиллын төлөө гэсэн тав зургаан нам нэгдэж АН-ыг үүсгэн байгуулсан түүхтэй. Тэгээд бодохоор одоогийн АН 2020 он гараад 20 жилийнхээ нүүрийг үзсэн гэсэн үг. Хамгийн гол нь нэг намын зохион байгуулалтад орсноор эв нэгдэл нь бүрэн хангагдсангүй. Дотоод зөрчил нь байн байн хурцаар илэрч, дахиад л задарч, хуваагдах үйл явц өрнөж байсан юм.
2003 онд М.Энхсайхан АН-ын анхны дарга Д.Дорлигжавын оронд намын дарга болсон ч улстөрийн хүчний хувьд төлөвших эхлэлийг тавьж чадаагүй. Түүнийг АН-ын дарга болоход “Ганцаарчилсан, дураараа, бие даасан тоглолт хийдэг М.Энхсайхан яг хэвээрээ байна” гэж дүгнэх гишүүд цөөнгүй байсан гэдэг. Ийм уур амьсгалаас АН-ын хоёрдахь даргыг огцруулах хөдөлгөөн эхлэх болсон. М.Энхсайхан 2004 оны сонгуулийн өмнөхөн “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан Монголын ардчилсан шинэ социалист намтай “Эх орон-Ардчилал”эвсэл байгууллаа. Хэдийгээр түүний энэ тактикийг Э.Бат-Үүл тэргүүтэн дэмжиж байсан ч Р.Гончигдорж нарын хуучин соцдекүүд таалаагүй билээ. Улмаар 2004 оны сонгуулийн өмнө Р.Гончигдорж АН-ын дарга М.Энхсайхан руу хэвлэлээр ил захидал дайж, дургүйцлээ илэрхийлсэн юм. Хэдийгээр сонгуулийн өмнө АН-ын дотоод зөрчил илэрхий цухалзсан ч ард түмэн “Эх орон-Ардчилал” эвсэлд 36 суудал хайрласан. Энэ нь мэдээж сонгуулийн штабаа удирдаж орсон М.Энхсайханы гавьяа мөн боловч Р.Гончигдорж тэргүүтэн түүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Улмаар тэдний зөрчил хурцдаж, М.Энхсайханыг гадаад томилолттой гэх хойгуур соцдекүүд Р.Гончигдоржийг АН-ын даргаар өргөмжилж, мөн оны 12 дугаар сард “Эх орон-Ардчилал” эвсэл задарлаа. М.Энхсайханы хувьд бууж өгсөнгүй, тамга тэмдгээ булаацалдсан хэрүүл болж, Дээд шүүхэд гомдол гаргахдаа хүрч байлаа. 2006 онд Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Их эвслийн Засгийн газрыг огцорсны дараа М.Энхсайхан Үндэсний шинэ нам (2011 онд нэрээ сольж Монгол Үндэсний Ардчилсан Нам болсон)-ыг байгуулж билээ. Тэр цагаас АН-д “Кроун, “МоАХ, “Зүүн хойд азийн нийгэмлэг, “Алтан гадас, “Шонхор”, МҮДН, “Нэг ардчилал” зэрэг олон тооны бүлэглэл үүссэн билээ.
АН өчигдөр:
2020 оны сонгуулийн өмнө “АН-д задрал хуваагдал бус бүр сүйрэл нүүрлээд байна” гэж гишүүд нь халаглах нь ихсэв. “Нэр дэвшихийг горилж байгаа бол заавал 100 сая төгрөг тушаах ёстой” гэдэг хатуу болзол тулгасан нь олон хүний дургүйцлийг төрүүлж, намдаа байр суурьтай залуус нь олноороо дайжих болсон. Энэ давалгаа намын хуучин лидерүүдээр нь үргэлжилж, АН-ыг 100 сая төгрөгөө өгсөн хүмүүсийн түр зуурын бүлэглэл мэтээр харагдуулах болов.
Ардчиллын үйл хэргийг эхлүүлж, АН-ыг удирдаж явсан Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, мөн С.Баярцогт нар бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн нь намаасаа нэр дэвших орон зай олдоогүйдээ биш удирдлагуудынх нь бодлого, үйл ажиллагаа таалагдаагүй болоод л тэр. Нэг ёсондоо хүлээн зөвшөөрөхөд хэцүү хандлагаас дайжиж хуучин лидерүүд нь арга буюу өөр сонголт хийсэн дээ.
Товчхондоо З.Энхболд гэдэг хүн л АН-ыг удирдаж, ардчиллыг устгаж байна гэж тов тодорхой ганцхан юм хэлээд төрөлх намынхаа хаалгыг саваад гарцгааж билээ. Гэхдээ бие дааж нэг дэвшихээр шийдсэн нь намаа бүрмөсөн хаяж байгаа хэрэг биш л дээ. АН-ыг ялагдуулж, улмаар С.Эрдэнэ, З.Энхболд нараас үүрд салах гэж байгаа улстөрийн акц.
Э.Бат-Үүл "“Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө. Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа” хэмээн заналтайхан мэдэгдсэн нь зөвхөн З.Энхболдын нэр хүндэд харш гэхээсээ АН-д халгаатай үйлдлэл. Үүнийг тэр өөрөө мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Гэхдээ намынхаа хувь заяагаар туг тахиад ч хамаагүй ардчиллын “дайснуудаасаа” салая, намаа цэвэрлэе гэж хатуу шийдэхэд хүрчээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдын хувьд өөр рүү нь шууд чиглэсэн намын дотоод их үймээн самуун, эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоох ганц арга зам бол хуучин, шинэ гэлтгүй бүх эсэргүү этгээдүүдийг хөөн зайлуулах явдал гээд бүр итгэчихсэн. Энэ нь түүнийг хэзээ ч асуудлыг яриа хэлцэл, зөвшилцийн замаар шийдэхийг хүсэхгүй, өрвөлзсөн болгоныг нухчин дарахаас буцахгүй дарангуйлагч мэтээр зарим хүмүүст харагдуулж байлаа. Түүнд ардчиллын анхдагч, эсвэл АН-ын дарга байсан нь огт хамаагүй, намын удирдлагуудын тушаал шийдвэрийг үг дуугүй дагах ёстой гэдэг ганцхан зарчим л эрхэм болохоор АН самуураад байгаа гэнэ.
Э.Бат-Үүлийг мэдэгдэл гаргангуут З.Энхболд "Намаараа сонгуульд орохоо болиод, байгалийн баялаг хулгайлах зорилготой бүлэглэлээрээ сонгуульд ордог болоод удаж байгаа. Сонгууль бол зүгээр л тэр баялгыг авахад нь саад бологсдыг зайлуулах операци" гэж цахим хуудсаараа дамжуулан хариу барьж байсан нь “Та нар зүгээр л алга бол” гэж хашгирч байгаатай агаар нэг сонсогдсон юм.
Өөрөөр хэлбэл, хулгайч нар явж л байг, харин бид бол цэвэр хүмүүс гэж шулуухан хэлчих шиг болсон. Үүнээс үзвэл АН-д эхэлсэн “их дайн” сонгуулийн дараа улам ширүүрсч С.Эрдэнэ, З.Энхболд нар намдаа үлдэх үү, эсвэл одоо намдаа гомдож туниад байгаа хуучин зүтгэлтнүүд нь АН-д үлдэх үү гэдэг шийдвэрлэх тулаан өрнөх нь тодорхой болсон. Энэ нам яг дундуураа хоёр хуваагдлаа. Тийм болохоор л АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн Б.Галиндэв нар “Манай нам цаашдаа орших уу, эс орших уу? гэж бачууран асуугаад , байн байн хэвлэлийн хурал хийсэн биз ээ. АН учраа олох, эсэх нь хэнээс хамаарах бол?
АН өнөөдөр:
2020 оны сонгуулиар АН дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан ч эвлэрэх бус эвдрэлцэх үйл явц нь улам ширүүссэн. С.Эрдэнийн, Ц.Элбэгдоржийн, Х.Баттулгын гээд том том бүлэглэлүүдийн зөрчил ил болж бүгдээрээ АН гэдэг нэрийг өмчлөхийн төлөө цусгүй дайн эхлүүлсэн дээ. 2021 онд АН-ын даргыг сонгох сонгууль цахим болон цаасан хэлбэрээр тус тусдаа явагдсан ч Дээд шүүх хэнийг ч бүртгэж аваагүй.
2022 оны 4 дүгээр сарын эхээр Х.Батттулга том толгой гарган АН-ын даргыг сонгох сунгаа гэгчийг зохион байгуулсан ч бусад бүлэглэлүүд нь хүлээн зөвшөөрөөгүйгээс санал хураалт ганцхан хүн дээр явагдаж, цорын ганц нэр дэвшигч Х.Баттулга өөрөө үнэмлэхүй олонхийн саналаар АН-ын даргаар “тодорсон” билээ. Гэвч Дээд шүүх мөн л бүртгэхээс татгалзсан. Одоо хэр АН-ын хууль ёсны дарга нь хэн бэ гэдгийг жирийн иргэд бүү хэл гишүүд дэмжигчид нь мэдэж ойлгож амжаагүй л явна.
2006 онд АН-аас хөөгдөж Үндэсний шинэ нам (дараа нь Монгол үндэсний ардчилсан нам гэж нэрээ өөрчилсөн) гэгчийг байгуулан М.Энхболдын тэргүүлсэн үндэсний эв нэгдлийн гэх Засгийн газарт орж байсан М.Энхсайхан 2023 оны өмнөхөн АН-д элсээд “АН-ын хууль ёсны дарга бол С.Эрдэнэ” хэмээн мэдэгдэл хийгээд явж байна. Түүнийхээр бол 16 жилийн дараа ардчиллын төлөөх намууд нэгдэж ардчиллын чанарыг дээшлүүлэх гэнэ. Гэхдээ тус намын шинэ залуу үе нь 30 гаруй жилийн өмнө ардчилал яриад явж байсан өвөө нараа хүлээн зөвшөөрөх болов уу? Үүнээс харвал АН доторх орон зайн төдийгүй үзэл санааны тэмцэлд цэг тавигдахад нэлээд хугацаа орох байх.
Д.Лхагвадорж
Сэтгэгдэл0
Дээр үёд гончигдорж гэж нэг хутгуур байдаг байж билээ ! Одоо улс төрөөс холдоод хонинд явж байгаа юм шиг дээлнийхээ гадуур нэг юм давхарлаад өмсчихсөн үсээ сүлжээд унжуулчихсан хааяа үзэгддэг юм ! Соцдёкуудын толгойлогч гэж нэг ийм хүн байж билээ соцдёкууд нь гэж өөдтэй хүмүүс биш !
ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙН НЭР ХААНА ГАРНА МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЖИГШИЛ ЗЭВҮҮЦЭЛ ТЭНД ТӨРНӨ. ИЙМ БУЗАР АМЬТНЫГ МӨНХ-ЭРДЭНЭ ЖОВ ЖОВ ГЭЖ САЙХАН ХӨӨСӨН. АРД ТҮМНИЙ ИТГЭЛЭЭР ТОГЛОСОН МОНГОЛ ОРНЫ ХАМАГ БАЯЛГИЙГ ХУУ ХУЛГАЙЛСАН ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ ХАА ХАРАГДАНА ХАРСАН БОЛГОН ШОРОО ЦАЦАЖ ЖОВ ЖОВ ГЭЖ ХӨӨНӨ, ТЭР ГАРЦААГҮЙ
Элбэгдорж бол өнөө цагийн авилгалчдын гарамгай лидер. Мие Энхболд, Баярцогт, сахал Эрдэнэбилэг, Энхсайхан нарын хужаагийн эрлийзүүдийг нэгтгэж, хонгил байгуулж Монгол улсыг тонон дээрэмдэх, ард түмнийг нь дарлан мөлжих, газар нутгийг нь хятадуудад өгөөд Сайханбилэгийн араас гадагш зугтах төлөвлөгөөтэй хүн. Түүнийг дүүжлэх ёстой.
Элбэгдорж Монголд алуулах гэм хийсэн хүн мөн. Маш олон монгол хүн элбэгдоржийн буруу шийдвэр, урианаас болж амиа алдсан.
Iljigdorj bas Zorigiig alsan aluurchi
ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАГЧ ДАРАНГУЙЛАГЧААСАА Ч ДОР ГЭЭД ХЭЛЭЭД ӨГСӨН БИЗДЭЭ АНД НАЙЗ НЬ
АН гэх баас шээс, жоом бясаа, хархнууд нүдэнд харагдахгүй тонил. Манай төр засаг эд нарыг яагаад устгаж дуусгахгүй байнаа. Гай өолно шүү.
Элбэгдорж, Эрдэнэ, Энхсайхан, Баярцогт гэх мэт этгээдүүдээсээ салж шинэ залуучууд гаргаж ирэхгүй бол нэгдсэн ч энэ намыг дэмжих хүн үлдэхгүй. Ардчиллыг насаараа дэмжиж ирсэн жир иргэн би хулгайчууд энэ намыг өмчилсөн тохиолдолд эсрэг санал өгнө.
ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ Л ДУТ, ХУУЛЬТАЙ ХУУЛИА БАРЬДАГ ОРОНД БОЛ ЭЛБЭГДОРЖ ЮУН НАРАНД НАСААРАА НАРСАНД ХАТАЖ БАЙХ УЧИРТАЙ.
АН- ын үзэл санаа нэгтэй \ бас ЗӨВТЭЙ \ гишүүд - дэмжигчид" АН " - г өвлөх гэж солиорох хэрэггүй , шинээр нэгдэн НАМ байгуулах хэрэгтэй . Харин ирээдүйтэй - шинэ залуу лидер л хэрэгтэй . " АН "- г өвлөх гэсэн алалдаан бол эгэл жирийн гишүүдийн нөмөр нөөлөгт нэр төр хөөцөлдөж байгаа амиа хоохойлогчдын арсалдаан ...
ene dampuu nam ch sehehgui baihaa daa, zailuul!
Ардчиллын төлөө Элбэгдорж дугарахгүй бол хэн дугарч үр дүнд хүргэх билээ дээ. Харин МАН түүнийг босож ирэх бий гэж троллуудаа чангалж байнга доош унагаж байгаа ч даравч далдайна гэдэг шиг тэр улам тодорсоор дөхсөөр байгаа. Монголыг тэр л олон улсын түвшинд нэр хүндтэй авч явж чаднаа.Алддаггүй хүн гэж байдаггүй болохоог түүний алдаа засахад хүнд биш.'
МАН ЧИНЬ ӨӨРӨӨ АРДЧИЛАЛЫН БАЯН БУЛАГ ШҮҮ ДЭЭ АНЫ НЭГ ХЭДЭН ӨМХИЙ ОРКУУД ОДООГООРОО Л ДҮРДЭЭ ОРООД БАЙХ АНД АРДЧИЛАЛ ГЭЖ УГААСАА БАЙГААГҮЙ БАЙХ Ч БОЛОМЖГҮЙ ШҮҮ ДЭЭ
Америкийн ардчилал, доллар хоёрыг 1913 онд шуналтай еврейчүүд хувьчлаад авчихсан. Тиймээс ардчилал гэж солиорохоо боль.
Үнэн гэж энэ
Унэн кг хэлдэг гэж дэмждэг байлаа Одоо ч ардчилал утгаа алдаж дээ
Англи, Америкийн түүх бол дээрэмийн түүх юм. Сүүлийн 500 орчим жил Англи, Америкууд дэлхийн бараг бүх орны байгалийн баялаг, бусад баялагийг хуу тонон дээрэмдэж, өөрсддөө "хөгжингүй улс орнууд" гэсэн нэр томъёог өгсөн. Одоогийн хөгжингүй улс орнууд гэсэн сайхан нэрийнх нь цаана бусад орныг тонон дээрэмдсэн дээрэмийн түүх нь нуугдаж байдаг. Англи, Америкууд мөн чанартаа энэ дэлхий дээр ямарч баялаг, хөгжил, цэцэглэл өөрсдөө бүтээгээгүй, харин энэ дэлхий дээр бусдын бүтээсэн баялагийг тонон дээрэмдэх дайн тулалдаан, үхэл, хагацал, гуйлганчлал, ядуурал, боолчлол, авилгал, шунал, тачаалын галын өрдөн бадраасан. Хорвоо дэлхийн бүх муу юм Англи, Америкээс эхтэй. Ийм улс орнууд хэзээ нэгэн цагт сөнөн мөхөх нь хорвоо дэлхий, байгалийн жам юм. Англи, Америкууд сөнөл, мөхөл уруугаа улам бүр хурдлаж байна. Ухаант монголчууд минь ээ дээрэмчин Англи, Америкаас зай барьж, агуу их хөрш Орос, Хятад улсуудыг түших нь монголчууд бидний цаашид энэ дэлхий дээр туурга тусгаар оршин байхын баталгаа шүү.
Монголчууд өөрсдөө хувиа бодож довоо шарлуулсан бэртэгчин үзэлтэй, эв нэгдэлгүй, тархай бутархай, жалга дов нутаг усны үзэлтэй, зовлонгүйгээр амар хялбар аргаар мөнгөтэй болох сонирхолтой, хоорондоо таарамжгүй, хөгийн хүмүүс.
Өөр өөрсдийнхөө эрх ашгаа бодсон ийм өөдгүй, далд тэмцэлтэй хүмүүс Ардчилсан намыг нэгтгэнэ гэж байхгүй! Залуучууд өөрсдөө бие даан нам байгуулах чинь л зөв! Харин сайн зөвлөгч, туршлагатай хүн олох хэрэгтэй! Урваж шарвадаг, буруу үзэл бодолтой хүнтэй нийлж болохгүй шүү!!!
АН-ыг Элбэгдорж удирдаж байж л хөл дээрээ болох байх даа. Өөр хэн ч гарсан хэцүүхэн л болох байх.
Элбэгдорж Монголд алуулах гэм хийсэн хүн мөн. Маш олон монгол хүн элбэгдоржийн буруу шийдвэр, урианаас болж амиа алдсан.
Хувийн амбицтай хүмүүсийн өмч болох субьект АН ыг монголын дайсан болсон гэмт хэргийн бүлэглэл МАН тай хамт тарааж үе үеийн удирдлагуудынх нь дайсагнасан үйл ажиллагааг 1990 оноос шүүн хэлэлцэж хариуцлага тооцох ёстой. Тэдэнд цааз багадна гэдгийг анхаарах нь зөв болов уу.
Элбэгдорж Монголд алуулах гэм хийсэн хүн мөн. Маш олон монгол хүн элбэгдоржийн буруу шийдвэр, урианаас болж амиа алдсан.
Ардчил нэг жигдэрдгүй юм байхдаа дарга болхийн солоотонгуудаас болож энэ нам сүйрч байна
Элбэгдорж Монголд алуулах гэм хийсэн хүн мөн. Маш олон монгол хүн элбэгдоржийн буруу шийдвэр, урианаас болж амиа алдсан.
Мэдлэг боловсрол, туршлагагуй залуусыг хеерегдсен ганц улс Монгол !!!
яг тийм Гадаадын заавраар явсаныгаа энэ нам Ардчилал гэж боддог
Ih udirdagch Elbegdorjiigoo sanaj bna shuu
ene shulsee usergesen hulgaichiig buudchih hun mongold baihgui bna gej bodohoor mon harmsaltai bgaa yum shuu iim hulgaichaar nuur luugee nulimuulaad yu ch boloogui yum shig yavj baih yum daa tegeed chingesiin ur sad gej cheejee deldeh hoorhii doo chaavaas
АН-ын жинхэнэ дарга бол Эрдэнэ ч, Баттулга ч биш , нийт гишүүдийн 90%-ийн санал авч намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мөн юм. Энэ сонгууль бол дүрмийн дагуу хийгдсэн шударга сонгууль байсан. Харамсалтай нь МАН-ын даалгараар УДШ бүртгээгүй юм.
Элбэгдорж Монголд Ардчилалыг байгуулахад маш том гавьяа байгуулсан, Монголд Ардчилалыг устгахад түүнээс их хувь нэмэр оруулсан......
Одоо МАН дээр Бүгд найрамдах нам нэмэгдвэл улс орон урагшлах алхамдаа шуудрана даа. Дараагийн сонгуульд БНН-ыг өргөнөөр дэмжих хэрэгтэй шүү.
Ардчлалыг ардчилагчид гуйвуулсан.
ene xumuusiin zurag bitgii niitlej bau bidnii 2 yeiin ugui xuusen gemtenguud
Энэ өгүүлэлийн хамгийн сүүлийн өгүүлбэр дотор "үзэл санааны тэмцэлд цэг тавих" гэж бичижээ. Харамсалтайн нь Монголд ямарч үзэл санааны тэмцэл гэж дөвийлгэх зүйл аль ч намд алга.Тэмцэл ганц шовгор үзүүртэй байгаа.Тэр нь НАМ ГЭДЭГ ХАЛХАВЧИЙГ АШИГЛАЖ ЭРХ МЭДЭЛД ХҮРЧ АЛЬ БОЛОХ АМЖИЖ ИХИЙГ ХУЛГАЙЛАХ АСУУДАЛ Л БАЙГАА!
Busad xuulytai opond bol buuduulsan muuxai gemt xeregtenguud burxan shuune dee
Их мэдэгчнүүдээ яахыг бич
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Ардчилсан хувьсгалыг энд нэрийг нь дурьдсан хүмүүс хийгээгүй, хувьсгалын тохироо бүрдэж Монголын ард түмэн хийсэн юм. Ардчилал гээч юу болохыг мэдэхгүй хэдэн хүмүүс сургаар ардчилал гээд гарч ирсэн хүмүүс, намууд ардчилал, зах зээлийн талаар мэдлэгтэй боловсон хүчин бэлдэх талаар ямарч анхаарал тавиагүй. Харин тэд өөрсдөө ардчилалын нэр барьж авилгал хээл хахууль, хулгай хийж ардчилалыг "уландаа" гишгэсэн юм. Одоо өөрчлөн байгуулалт хийж жинхэнэ ардчилал, зах зээлд орох хэрэгтэй байна. Монголын минь ард түмнийг Бурхан ивээх болтугай.
тийм ард түмэн дэмжээгүй бол хэн ч биш байх байсан Эби г шударга байх гэж их ч дэмжсэн дээ одоо бол үзэн ядаж байна Гарч ирээд Шүүх засаглалыг яаж шударга бус хүмүүсээр дүүргэж өөрийн дураар хөдөлгөдөг болгосон үндсэндээ Шударга ёс шалаар нэг болсон уг засаад залчихсан бол авилгач хулгайч дураараа дургигчгүй болоход их нэмэртэй байлаа Өсөхийн өлөн арилаагүй хүмүүс Очирбатаас эхсүүлээд срнгргдож байсны гор амссан 30 жил өнгөрлөө
Энхсайхан л АН-ыг босгоно өөр удирдагч байхгүй дээ.
АН г анх байгуулахад хоёр том бүлэглэл нэгдсэн юм. Нэг нь 70 жил МАХН,НАХЯ ны хараа хяналтан доор хөдөлж чадахгүй байсан гамингийн шээснүүд,нөгөөдөх нь шоронгоор орон гэрээ хийж явсан эрүүгийнхэн байсан юм. Аль аль нь Монгол улсын төрд өшөөтэй. Энэ байр суурь нь тэднийг нэгтгэж байсан юм. Одоо ч Ан-нхан дандаа Монгол улсын эсрэг дайралт хийдэг нь үүнтэй холбоотой юм.Энэ хоёр бүлэглэлд аль алинд нь ардчиллын тухай анхан шатны боловсролтой амьтан байгаагүй.Ойлголт одоо ч байхгүй байгаа. Парламентын нам байж гудамжны жагсаал,суулт,өлсгөлөн ч гэх шиг хачин зүдэг юмс хийж явааг нь харчих. АНУ д БНН н гишүүд гудамжинд жагсч,сууж,өлсч гэнэ гэж та нар дуулсан уу. Ардчилсан Үндсэн хуульт тогтолцоонд ийм гаж юм байдаггүй. Одоогийн Ан н хагарал бутрал бол механик юм биш органик чанартай юм.Сэтгүүлч бодохдоо хэдэн дарга хэсэг хэсгээр нь тасдаад байна гэж бодоод байх шиг байна. Үгүй.Энэ бүлэглэл дотор нийгмийн бүлгүүдийн үзэл баримтлал,эрх ашгийн хуваагдал болж байна.Зүй ёсны юм.
АН гэсэн нэр нэгэнт хог дээр хаягдсан тул ашиглах боломжгүй болсныг мэдэрсэн АН н тэргүүлэгчид гэгч хог шаарнууд өөр өөрийн хувийн золбин тоглоомын "нам" байгуулцгаалаа.элбэгдорж амбицтай лалар юм болохоороо Дэлхийн монголчуудын нам гэсэн сүржин нэртэй нам байгуулж байгаа юм. Дэлхийн монголчуудыг удирдаж Нармай Монгол улс байгуулах юм биз дээ,чааваас. Барууны эзэд нь АН н нөөц хувилбар хэрэгтэй гэсэн болохоор ХҮН гэгч ойлгомжгүй жорлон бослоо. Мөн л элбэгдорж хянаж байдаг жорлон.батүү новш ГХХН,эрдэнэ дарга ЗОН,оюунгэрэл шулам ИОН,болд ШИНЭ,гүндалай АХН,баттулга АТОЗН гээд хаанаасаа ч гишүүд олсон юм нэг нэг жорлонтой болж авлаа. Мэдээж энгийн шударга иргэд эдний жорлонд сэжиглээд орохгүй болохоор нөгөө муу АН н гишүүн дэмжигч гэгч гудамжны люмпэнгүүдээ хуваагаад авцгаасан. Одоо Ан гэсэн хаягтай жорлонд гишүүн үлдээгүй. Хэрвээ үлдсэн бол тоглоомын жорлонгууд гишүүнгүй. Ийм олон "нам" болсон байж бас болоогүй нөгөө муу АН гэсэн сэгээ чоно шиг эргээд тойруулж мэрээд байх бололтой юм.
сүүлийн үеийн байдлыг гайгүй дүгнэжээ. Харин намын түрүү үеийн түүхийн он сар, үйл явдлыг бараг бүгдийг буруу бичиж гуйвуулсан бна
харин өмнөх болсон үйл явдлуудын талаар бичсэн нь түүхэн баримтуудтай яг таарч бна. Гуйвуулсан юм огт алга.
харин архивын баримттай яг таарч бна.
Гишүүн биш энгийн иргэний хувьд АН-ын лидерүүдийг хэн ямар малгайтай явсанаар нь бус бүгдийг нь Ардчилалыг бэхжүүлэх үзэл санаатай гэж бодож явдаг. МАН бол Энхбаяр нь, Миеээ, Хүрэлсүх нь алга болсон ч намаараа л үлддэг. Энэ бол олон жилийн туршлагатай нам. Тэглээ гээд бүх зүйлийг ОК болгож чадахгүй, хэзээ ч ардчилсан үзэл санаатай болж хувирахгүй. АН-ын хувьд нэгэнт ийм түүх, туршлага дутмаг. Хамгийн том гай нь АН-ын ихэнх лидерүүдийг Баттулга гэдэг хүн баастай хутгасан. Хүссэн ч эс хүссэн ч хөгшин гэж үзээд байгаа АН-ын лидерүүдийг монголчууд АН гэж хардаг. Тэд нэгдэж, нийлж АН-ын өнгө төрхийг тордож бий болгохоос шинэ лидер хичнээн хүсээд ч зөвшөөрөгдөж чадахгүй. Ингэсэнд орвол шинэ нам байгуулах нь арай дөхөм биз. Хэн ч, юу ч гэж гутаасан Ардчилалын лидерүүд бол АН-ын амин зүрх. Тэд нэг зүгт цохилоосой гэдгийг бодсоноос чинь олон хүн хүлээж байгаа шүү! Элбэгдоржийг гүйцэх улстөрч монголд байхгүй, хаана ч хэлнэ.