Хараат хатангир зах зээл үү? Үйлдвэрлэгч тусгаар тогтнол уу?
БНХАУ-аас 90 гаруй хувийн хараат эдийн засагтай Монгол Улс дотооддоо үйлдвэрлэсэн мэдлэг, үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлж, экспортоо тасралтгүй нэмэгдүүлэх нь амь тариа шиг чухал төдийгүй наанадаж Монгол улсынхаа хүн амд аюулгүй, эрүүл, хүрэлцээтэй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг үйлдвэрлэгчдээ дэмжих нь уналт сүйрлээс аврах дархлаа юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний аюулгүй байдлын тухай уриалсан нь алга ташмаар ч араар нь тонуулчдын бүлэглэл үндэсний шалгарсан үйлдвэрүүдийг шахан мохоох, шалган тарчлаах нь төр авлигачдаа хүчрэхгүй дээрэлхүүлж, ард түмний эрх ашиг шороотой хутгалдаж буйгаар нотлогдох нь.
Монголчуудын хүнсний уламжлалт гол хэрэгцээ махны зах зээлийн дийлэнхийг харийнханд даатгачихаад, бохир мах илэрч эхлэнгүүт сэтгүүлч, МХЕГ хоёр нь чанаж амталж үзээд шалгасан болчихдог, даварсан Хятадуудыг хянаж, шалгахаас урьтан далан жилийн түүхтэй мах боловсруулах ганц үйлдвэрээ боорлохоор турхирахыг “үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн” гэхээс өөр тайлбар олдохгүй. Өндөр төрийн нэр хүндээр өөнтөгч, өлөнгүүд яаж ч наадахыг цаашид таашгүй. Даяарчлагдсан дэлхийд буутай цэргүүд тусгаар улсынхаа хилийг манаад газар нутаг тайван байх ч но-той харийнхан боловсон маягаар дотроос нь дээрэмдэж, өөрсдөө идэх хоолоо боловсруулж чадахгүйд хүргэн доройтуулж дээ. Эмээлтийн хэдэн махны ченж, хужаа нарын эрх ашиг монголын ард түмний эрх ашгаас дээгүүр алхдаг болсон уу?
Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр 2022 оны 05 дугаар сарын V долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12712 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 15220 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 200 (1.3%) төгрөгөөр өссөн хэдий ч үхрийн цул махны үнэ 387 (2.2%) төгрөгөөр буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хар хорин” захад хамгийн хямд буюу 12500 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 17800 төгрөг байна. Хамгийн хямд мах 1кг нь 12500. Дундаж эр хонины тураг мах ястайгаа 22 кг орчим ба үржвэл 1 хонины дан мах 275000. Гэтэл малчин хонио нэг дахин бага үнээр зарж чадвал аз чадахгүй бол хохь байдгийг бүгд мэднэ. Малын арьс шир, толгой, цувдай зэрэг бүтээгдэхүүн нь үнэгүй. Малын хотноос хэрэглэгчийн гарт маш олон дамжиж хүрдэг нь үнийн хөөргөдөл үүсэхэд нөлөөлдөг аж. Монгол Улс дотоодынхоо үйлдвэрүүдийг дэмжин, орчин үеийн технологид суурилсан, эрүүл, цэвэр мах идэх боломжоо дэлхийд бохир заваанаараа жигшигддэг хятадуудын гарт алдчихаад тэднийг яс горьдсон нохой шиг тойглоод суух нь ямар бодлого вэ?
Цар тахлын шинэ нөхцөл бүхнийг өөрөөр харах шаардлага тулган дэлхийн хүн ам жил ирэх тутам аймшигтай өлсгөлөнд нэрвэгдэхийг шинжээчид сануулаад удаж байгааг юман чинээнд тоохгүйгээ таван хошуу малын мах, тал дүүрэн тариа будаандаа эрдсэнийх гэвэл эндүүрэл болохгүй биз.
Гэхдээ энэ бол 21-р зуун учир мах гурилаа идээд манайхан өлсөхгүй гээд таг харанхуй суугаад байвал элэг доог болно.
Улс шиг улс болъё гэвэл юун түрүүнд 180 мянга орчим малчин өрхийг орлогожуулах, хөдөө аж ахуйн биржээ амилуулах, малаас гаралтай түүхий эдийг худалдаж авах салбаруудыг 330 сумд бий болгох, 21 аймагт боловсруулах үйлдвэрүүдийг барих, газар тариалангийн салбарын экспортыг нэмэгдүүлэх, Дархан арьс ширний үйлдвэрийг яаралтай ажиллуулах, нүүрс, зэс, төмрийн хүдрийг боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, экспортлох, эрчим хүч үйлдвэрлэн дотоодын хэрэглээгээ бүрэн хангах, гадны зах зээлд нийлүүлэх зэрэг дорвитой цогц арга хэмжээг авалгүй улс төржилт, хийрхлийн дон шүглэж, хямралдаан, цумралдаанаасаа ч толгой өндийлгөж чадахгүй байсаар байтал Монгол залуус сайхан амьдрах боломж эрэлхийлэн мянга мянгаараа нүдээ шалгуулж, шүдээ тоолуулаад харийн оронд харж ажил хийхээр дараалал үүсгэлээ
О.Чулуут
Сэтгэгдэл0
Орос монгол хоёр түүхий эд экспортлогчид. Энэ хоёр орны эдийн засгийнхан далан хувь нь түүхий эдээс хамааралтай байдаг.
Хятадын ЗГ-аас манай ЗГ-т дарамт үзүүлж, хортой хүнсний бүтээгдэхүүнийг ямар нэг шалтаг заагаад битгий шалга гэсэн юм байна л даа. Тэрнээс махан дотор байгаа формальдегид илрүүлж чадахгүй улс, лаборатори гэж хаана ч байхгүй. Манай химийн хүрээлэнд хүртэл дор нь шинжилгээ хийгээд л тогтооно. Тэгэхээр чадах юмыг чадахгүй гэж зарлаад цаана нь ард түмнийг мэдсээр байж хордуулаад байгаа төр засгийг зайлуулахгүй бол бүх хүмүүс хорт хавдар тусаад үхэхээр Хятадууд хүнгүй нутаг дэвсгэрт орж ирэх юм байна л даа.
66.181.182.29 Хужаа гэж Монголчуудыг гаднаасаа Оросууд, дотроосоо Буриадууд л турхирч гарах гарцгүй болгон боолоо байлгадаг.
ЗА ОРОСУУДАД ХЯМДХАН ӨГӨХӨӨС ӨӨР ЗАМГҮЙ БОЛЖ ДЭЭ.ЭНЭ ДУУЛИАН Ч ЯГ Л НАЙРУУЛГААР ЯВЖ БАЙНА.
Үйлдвэр гээд нэрлэсэн хэдэн амбаарыг нь хааж нураагаад наад илжигнүүдээ хөөж гаргаач ээ. Хамуурсан толгойтой энэ засаг шиг засгийн газар хэзээ ч байсангүй
MAN giin Ulaan pzda giin hiisen ajil
Hong hemeeh hyatad nertei Ulaan geech zagaachin hujaa oshoo horsloo avch chadjee
НӨГӨӨ МОНГОЛХҮҮ СО ҮҮЛ НАР БҮР ТАГ ШҮҮ ИНГЭЭД БОДХООР ТЭД ХЭНИЙ ХҮМҮҮС ВЭЭ
Olon ulsiin standartiig shuud huulj baij, morduulen hench eni8g dagaj baij export hiine. Standart gedeg ugiig hatuu oilgo.
Хятад ру муу мах муудсан махаа гаргах гээд байхад хорьчих юм аргагүй л хятадын талын хүмүүс юм да ! Одоо тэгээд өөрсдөө гудар хохь чинь ! Оросууд бол сайн мах байсан ч авахгүй !
Махимпексыг технологийн дагуу эрүүл мах бэлтгэсэн бол боорлох шаардлага гарахгүй гагцхүү тус зомдинат Эмээлт дахь хортой аргаар бэлдсэн хятадын үйлдвэрийг махныхаа бэлтгэн нийлүүлэгч болгон ашгилсанд нь боорлож байгааг ойлгохгүй байна уу О.Чулуутаа !@!@
Хятадуудтай сүвлэрч монголчуудаа шулж , хордуулж баяжиж байгаа МОНГОЛ ченж гэх этгээдүүдийг үндсээр нь зайлуулах , нэг ч хятад эзэнтэй үйлдвэр байлгахгүй байх зөвхөн өндөр шалгуураар мах боловсруулах үйлдвэрүүдийг улсын хяналтад бий болгох. ЧЕНЖ гэх адгийн новшнуудаас салах хэрэгтэй шүү
Баттуул Монголчуудаас Махкомбинат Багахангайн махны үйлдвэрийг булаасан Оросын гар хөл Женкогийн дүү.
Хилээр бараа бүтээгдэхүүн ачаа тээш каргог чөлөөтэй оруулах талаар хятад улстай хурдан хэлэлцээч.
Махыг БНХАУ-д экспортлох асуудал эдийн засгаа солонгоруулахтай холбогдон гарсан төрийн бодлого байсан. олон улсын стандартын дагуу мах хадгалах зоорь бэлтгэсэн бас дээр нь олон улсын стандартыг мөрдөж гаргаж байсан байх. Цар тахалтай холбогдон энэ үйл ажиллагаа тасалдсан байх. бас үйл ажиллагаа ч доголдсон биз дээ. юм болгоныг улс төржүүлж муудсан махыг хүртэл төр засагтай холбож, улс төржүүлдэг, өнгөрсөн 30 жилд улс төржих өвчинд даамай нэрвэгдсэн өвчнөөсөө Монголчууд салах цаг болсон. энэ бол эх орны хөгжлийн тушаа байна.
УБ хотод 1957 онд махны хэрэг гэж маш ноцтой хэрэг гарч бас л хятадууд толгойлж байсан нь тогтоогдож Дашзэвэг гэдэг хүн тэргүүтэй хэдэн хүн цаазын ял авч байж билээ. Тэр түүх давтагдаж байна. Энэ хэрэгт үе үеийн засгийн газар буруутай. Явсаар ахисаар энэ засгийн үед илрэх тавилантай байж. Хатуу арга хэмжээ авч засаг гартаа авмаар байна. Даанч чадахгүй байх л даа. 2024 онд ямар засаг тогтох юм тэгээд л монголын ард түмэн үүнийгээ мартана гүйцээ
Ард нь МАН байгаа
Эмээлтэд болсон хэрэг нь украйнд байлдаж буй орос цэргүүдэд зориулж хямдхан эсвэл үнэгүй авах гэж хятадаар айлгасан ажилалгаа олны яриа яваад байна Үнэн эсэхийг цаг хугацаа харуулах биз
Хятад улс америк европ австралиас махаа худалдан авчихдаг болохоор монголын мах хятадуудад хэрэггүй. Хятад япон солонгосын баячууд үхрийн мах идэж ядуус нь гахай тахиа нь мах иддэг.
Хятад тэрбум гаруй хүнийг махаар хангаж чадахгүй нь ойлгомжтой тэд мах орлуулагч иддэг. Жинхэнэ малын махыг идэж үзээгүй үй түмэн хүн Хятадад амьдардаг. Хужаа нар нисдэгээс онгоц, дөрвөн хөлтөөс ширээ иддэггүй бусдыг бүгдий нь иддэг гэсэн онигоо бий.
202.179.25.45 Буриадууд та нарын Орос үлгэр ердөө ч инээдэмтэй биш байна.Яс үндсээр бусдыг турхирдаг Оросууд та нарын социализм дууссан нь сайн хэрэг.
ямарч гаднын оролцоогуй бии болсон махаа хужаагын адгын шааруудын гарт огсон усан тэнэг ман-н удирдлагыг алж устгасан ч багадна! олон мянган хорт хавдартнуудын омно тэд л хариуцлага уурэх естой! хужаагаа махнаас салга гэхээр эрх баригчид махимпексруу дайрч нэг л компани буруутай гэж мушгиад,лабораторын дугнэлтииг захиалж,мхег-н хэдэн байцаагч халж шилжуулж байршуулсан болж нуглиин нудииг гурилаар хуурч байна! уибег-г авилгад живуулсэн нэг хужаагаа авчраад аяа гэгч авилгачиин оронд тавьдаг нь махны ченжуудээ устгахгуй,иргэдээ шулж авилгаа авсаар байна гэсэн уг!!
Буряты Хужаа гээд сонин биш болчихож.
Махны НӨАТ-г суманд нь буцааж олгодог болчихвол сум бүр малаа өрсдөө нядалж борлуулдаг болно. Татвараа эдийн засгаар асуудлыг шийдэх хэрэгтэй
Авилгал авсан улс төрчид цаана нь хөдөлгөхгүй байгаа байх нь
Арайч дээ
хэдэн жилийн өмнөөс энэ бууз, баншны амт үнэр их хачин болчихсон. бууз жигнэхэд их сайхан үнэр гардаг байсан бол сүүлийн үеийн буузнуудыг жигнэхэд тийм үнэр гарахгүй. хайрсан тосны үнэр, бас нэг тийм бохир даавуу марлын үнэр гараад байдаг болсон. та бүхэн худалдаанд буй буузнаас аваад жигнээд үнэртээд, бас идээд үзээрэй. амт үнэр нь хуучны сайхан амт үнэр байхгүй болсон.
2саоын өмнө Баянзүрх зах, Их дэлгүүрээс авсан махыг хуурахад нэгширсэн сонин үнэр гараад байсан. Авахад мэдэгдэхгүй, хуурахдаа л анзаарсан.
хамгийн хачин ойлгомжгүй асуудал нь оросууд Монгол махыг олон жил өвчин агуулсан бүтээгдэхүүн гэж тавьсан хоригоо Эмээлтийн хэргийн дараа цуцалж хямд үнээр авахаар болжээ
Талбай дээр үгээ хэлсэн шудрага залуус бусармаг явдлыг зураглах гэсэн сэтгүүлч эмэгтэйг ээрч хүчилэн барьдаг Цагдаагийн ажилианууд Эмээлтэт очиж хамгаалан хянаж гэмт этгээдүүд эзэдийг бариач ээ ард иргэд аав ээж үр хүүхэд өөрсдиигээ хордуулаж байгааш ойлгооч дээ
Монголчууд махаа өөрсдөө аюулгүй бэлтгэж энх амгалан, эрүүл энх мандан бадрах болтугай.
Хятадуудын хортой махны хэрэгт үндэсний ууган үйлдвэр гэгддэг Махимпекс оролцсон болж таарч байна. Дээр махны ченжүүд гэх хар наймаачид УБ-ын хүн амд өчнөөн жил нийлүүлж ирсэн байхад Мэргэжлийн хяналт гэх авилгын байгууллага огт мэдээгүй гэж байгаа
Монголчууд мах аа хятадуудаар бэлдүүлсэн нь үндэсний түүхэн дэх хар толбо
МАХНЫ АСУУДАЛ ТУСДАА. МАХЫГ МАХ БИШ ХОР БОЛГОДОГ ХЯТАДУУДЫГ ХӨӨЖ ГАРГА!!! ТЭД МОНГОЛД ГИШГЭХ ЭРХ БАЙХГҮЙ!!!
өнөө муу соцзмын үед олон аймаг махны үулдвэртэй,тэндээ явдалгүй малаа тушаадаг байсаныг өмч хувьчлалаар устгасныг асуухсан,эмээлтээс мах хот руу зөөдөг бүлэглэлийг шалгах нь чухал,дархлагдсан авгайчууд,даналзсан эрчүүд байдаг юм билээ
Олон зуун жил муухай хятад гэж хараан зүхэж үзэн ядлаа одоо болно. Эцсийн эцэст хараан зүхээд байгаа тэр хужаа нар чинь эх орноо хөгжүүлж эдийн засгаараа дэлхийд хоёрт орж чадаж байнаа. Харин зуун жил модон нүхэн жорлонгоосоо салж чадаагүй жалга довны үзэлтэй их зантай хувиа бодож довоо шарлуулсан бэртэгчин үзэлтэй хүний мууд дуртай бүдүүлэг дээрэнгүй өөрийгөө хэт дээгүүр бодож бусдыг дорд үздэг муухай зантай монголчууд өөрсдөө жинхэнэ муухай хүмүүс.
манай ек хортой махны талаар ер дуугарахгүй мөртлөө архины градус чихэр боов гурилын үйлдвэрүүдээр яваад л байх юм ямар учир баына энэ дотоодын үйлдвэрүүд мөрөөрөөл ажлаа хийгээд байх аж
Төр засгийн байгууллагууд яам, аймаг орон нутгийн удирдлагууд гээд Монгол төрийн данхайсан том бүтэц байгаа биз дээ энэ талаар ярьж хэлж байгаа хүн яагаад гарч ирэхгүй байна. Энэ яриа бол ундэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү. Дүгнэлт шийдвэр гаргаж чадахгүй бол олон түмнээсээ асуу л даа . Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгсэн. Үнэнээ хэлээд санал асуувал зөв шийдэлд хүрнэ. Өнөөдөр бид амьдарлаа шийдэх гэж байгаа бол нэн даруй энэ талаар ярилцах хэрэгтэй.
Тамхи татдаг хүн бүхэн таньж ядах юмгүй Хятад хүн л юм билээ. Энэ бол .... үнэн.
ГАНЦ БАЯЛАГ НЬ МОНГОЛЧУУДАА ТЭЖЭЭНЭ ГЭЭД БАЯРЛААД БАЙСАН. ХУУЛЬ ДҮРЭМ БАЙХГҮЙ ДУРААРАА УЛС ОРОН ГЭЖ. МАХ НЬ ЯЛЗАРАХААС ГАДНА БҮХ ЗҮЙЛ НЬ ЯЛЗАРЧ ЁСТОЙ ҮХСЭН ХҮН ӨМХИЙРҮҮЛЭХГҮЙ ХОР ХЭРЭГЛЭЭД ТОРГООЖ БАЙХ ШИГ Б/НА.
Угаасаа хятад руу боловсруулж гаргадаг үйлдвэр 2 жил жилийн хорио цээрээс болж хуримтлагдсан чааваас аргалж байхад нь сенсацлаад хаячих юмдаа Угаас Монголчууд бид монгол хүн байна даа хараад л авахгүй л байгаа биздээ ялгаж салгаж чадахгүй бол ёстой л дотор газрын эсвэл эрлийз болохоороо мэдэхгүй гэмээр байна Махаа ч нүүрсээ ч хятадаас өөр газар гаргаж чадахгүй дээ Бусад экспортоо ч хятадаар л дамжуулж буюу тийшээ л гаргана Одоо тэгээд гаргах юмаа гаргаж чадахгүй оруулж чадахгүй ингээд юмны үнэ өсөөд Аль нэг орноос зээл аваад л дахиад 30 жил болох уу Мөнгөний сэтгүүлчидтэй Сэвээнд амархан автдаг хар масстай Хар амиа хичээхээс өөр эрдэмгүй иргэдтэй яаж хөгжинө өө
Америкаас мөнгө авч, хятадуудтай авилгын мөнгөө угаадаг гарууд бүүр чимээгүй шүү, ардын дайснууд баабар мэт
Battulgiig Erunhiilugch baih uyees Battulgiin ah duu nartai niileed tolgoi deer garaad suutsaan. Mongol yalsiin