ТОКИО. /TASS/. АНУ, Япон, Канад, БНСУ, Тайвань, Филиппин болон Сингапур улс мэдээлэл солилцох хамтын системийг бий болгож, уг системийг БНХАУ болон ОХУ-д хаалттай байлгахаар тохиролцжээ.
Энэ нь Хятад, Орос улс бүрэлдэхүүнд нь багтдаг "Аsian Pacific Еconomic Cooperation" /APEC/ буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа нэртэй чуулганы холбогдох бүтцийг солих зорилготой гэж Японы “Nikkei” сонин мэдээлсэн байна.
Мэдээлэл солилцох энэхүү системд цаашид Бразил, Их Британи зэрэг APEC-ийн гишүүн бус улсуудыг урихаар төлөвлөж байна. Шинэ системийн хүрээнд хэмжээгээрээ жишээ нь Европын Холбооны ийм механизмтай харьцуулж болохуйц, эдийн засгийн гэх зэрэг янз бүрийн мэдээллийг их хэмжээгээр дамжуулах бүтцийг бий болгохоор төлөвлөжээ. Энэ системийг мөн цахим худалдааны сүлжээг цаашид өргөжүүлэх, жолоочгүй тээврийн хэрэгслийн бүс нутгийн удирдлагын хамтарсан бүтцийг нэвтрүүлэхэд ашиглана гэж “Nikkei” мэдээлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Энэ чинь одоо юу гэсэн үгүү? Жинхэнээсээ 2 баавгайн уурыг хүргэх гэж байгаа юм байхдаа. Хавчуулагдсан Монголын эрх ашгийг бодох бол цаашаа тээ.
Ulam l dainy ayulyg oirtulad bn da
Оройтсон хайр цэнгэл нэхнэ үү?!
Amerika hamsaatan tatah ajilaa erjimtei hiij ehelsen buguud asia afrika ulsuudiig uurtuu tatah zorilgotoi. Latin Amerika, Arabia d ner hund n unasan. Delhiig ezleh gartaa oruulah sanaandaa ulairan zutgej baigaa n ene. Zuun Europa d mun adil oros hyatadiin esreg uhuulga hiij daind tatsan. Hamgiin buzar uls