АН-аас хоёр талд хоёр нэр дэвшигч тодруулж, бичиг баримт хүргүүлэх гэсэнтэй холбоотойгоор СЕХ шуурхай хуралдаж шийдвэрээ гаргалаа. Ингэснээр баримт бичгийг нягтлан шалгаж, хүлээн авахыг үүрэг болгов. Тодруулбал, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан СЕХ бүрэн бүрэлдэхүүнээрээ шуурхай хуралдаж “үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх” гэсэн хуулийн зарчмыг баримтлан холбогдох шийдвэр гаргалаа.
Хуралдаанаас СЕХ-ны даргын 2021 оны А/27 тоот захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах” үүрэг бүхий Ажлын хэсэгт АН-аас нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийг нягтлан шалгаж, зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээж авах үүрэг өглөө.
АН-аас Содномзундуйн Эрдэнэ, Норовын Алтанхуяг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэр дэвшүүлсэн байх тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг үндэслэн тэдний бүртгэлтэй холбоотой баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авахаас түр хойшлуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 31.2-т “УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан. Иймд, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос АН-ыг Үндсэн хуулиа дээдлэн иргэний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүний нэр дэвшүүлж баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд ирүүлэхийг мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл0
Аливаа төрийн үйл хэрэг хийж байгаа хүмүүс нэгэнт энэ насанд хийх ёстой холбогдсон бол зөв байх нь чухал гол нь үнэн
Та нар ч ойлгомтой доо.
Хууль ёсоор Эрдэнэ л бүртгүүлнэ ш тэ
Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр эрдэнэ байгаа эрдэнээг бүртгэнэ
Erdeniig xvleej awxuu xvvki tushaalig gvitsetgej bn
Гаднаас нь харахад Эрдэнээгийн зөв юм бн аа!!
Хүүк айгаагүй бол бүртгэж авуул
Ertxen asuudlaa tsegtselj bxgyi dee. Odoo byx yum ungursun
ЭЛБЭГДОРЖ ЭРДЭНЭЭ ГҮРИЙНЭ ШҮҮ -+-+АЛТАНХУЯГ ДЭВШВЭЛ ШУУД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ТАНАРЫГ Ч ХАЧИН БОЛГОНО ДОО
Эрдэнийн нам гэж байхгүй.
Ардчилалын нэр барьсан Анархистууд өвөр хоорондоо алалцаад дуусаасай
Huuliin daguu l shiideh heregtei.
erdene burtguulen bh
Энэ өлсгөлөн бол МАНын шившиг шдээ. МАН хуулийг гуульдсаар санаатайгаар АНыг ийм байдал руу түлхсэн. МАН өнөөдөр санасандаа хүрч цагаан ордондоо инээлдээд сууж байна. УИХын гишүүдийг яагаад хамгаалалтанд авахгүй нохой шиг харилцаж байгаан?? Яагаад ИХын дарга гишүүд дээрээ ирэхгүй байгаан??? Яагаад цагдаа ирж байгаан?? Яагаад цагдаа нар УИХын гишүүдрүү дайрч байгаан? Яагаад төрийн хамгаалалтынхан ирэхгүй бхйгаан?? Өлсгөлөн зарласан гишүүдийн гэр бүлийнхэн шууд мэдэгдэл гаргаж холбогдох газруудал яаралтай хүргүүлэх хэрэгтэй. Гишүүдийн туслахууд тасралтгүй бичлэг хийхгүй бол эвгүй гаруудыг цаанаас нь санаатай явуулдаг шүү. Оюун Эрдэнэ яагаад талбай дээр ирэхгүй байгаан?? Наад гишүүд чинь иргэдийн төлөөлөл шүү Ардчилал өнөөдөр арай устчихаагүй байна
АН д яг чам шиг өөрсдийнхөө алдаа завхралыг хүлээн зөвшөөрдөггүй мулгуу мунхаг гудамжны хүн хогнууд олонх болж бузарлаж явдгаас энэ намыг булшилчихлаа. Танай жорлонгийн алдаа завхралыг та нар өөрсдөө олж харах чадваргүй учраас ямагт бусдыг буруутгаж хөндлөнгөөс шалтгаан хайж явсаар дотоод зөрчил чинь шийдвэрлэх аргагүй болж хуримтлагдаад өвчнөөр бол эдгэх боломжгүй болтлоо хүндэрсэн байна.элбэгдорж, батүүл,баабар мэтийн археологийн олдвор болсон хүн хогнуудыг тахин шүтэж, тойрон хүрээлснээр өөрсдийн шүүмжлэх дуртай коммунистуудын жишээг өөрсдөө нам дээрээ туршаад муугаа үзлээ. Сэтгэн бодох чадваргүй зомбинууд та нар Монгол улсад ардчиллын нэр хүндийг гутаасан ялыг үүрэх болно.Хараал идсэн гудамжны тэнэгүүд.Битгий нам ярь .Архиа л гудар.Чадах юм чинь тэр.
Huuli yosoo dagsan deer de. Zuv shi.dver garsan bna.
Алтанхуягийг сонгох тэнэг олдохгүйээ оруулчихоо. Бүр нутагтаа ч нэр хүндгүй хэнч биш
Хурдхан шиг эвлэрээд нэг нэр дэвшигчээ бүртгүүлээч ээ
Ингэж өлсөж эрүүл мэндээрээ хохирсныхоо төлөө Женкогоос юу авахаар тохирлцсон бэ таануус алив байцаагчдаа үнэнээ хэлчих хаха
Н.Алтанхуяг бүүр үхлээ. Өөрийгөө Ерөнхийлөгч болно гээд итгэчихсэн яюнаа
АН-ынхан одоо болио өөрсдийн буруугаа хэнд чихэх гээд сууж байгаан
Н.Алтанхуяг үүнийг сайн мэдэж байгаа. Зүгээр л үймээн самуун гаргах гэж улаарч байгаа юм шүү. Захиалагч нь Х.Баттулга
12цагаас өмнө утаа болон замхрах гээгүйм бол нэг талдаа гараачээ, АН-гаахайнуудаа
С.Эрдэнэ даргыг сонгосон гэх АН-ын цахим сонгуульд овог нэр нь ижил монгол улсад бүртгэлгүй 96 хүн, мөн 3 болон түүнээс дээш удаа 1859 иргэн санал өгсөн ноцтой зөрчил илэрлээ
MAN iin humuus yum bna
Иргэдийг битгий турхираад бай гэж тэр Алтанхуяг эргүүгээ татаж ав
С.Эрдэнэ АН-аас нэр дэвших эрхтэй
Ан-ынхан эвлэрэхгүй л бол аль нь ч нэр дэвшиж чадахгүй д хүрэх нь байна ш дээ. Зөвшилцөөчээ
төрийн сонгууль хуулийн дагуу явах ёстой. ЖАН-ын АН хуулиа дагаж хэлэлцээрийн ширээнд суух ёстой
АН-ыг устгачихаад ардчилал ярихаа ич та нар
Өөрсдөө дотроо үймэрчээд ард иргэдийг үймүүлэх гэж байхаар одоо эвлэрээд нэр дэвш .Угаасаа та нарыг хэн ч дэмжихгүй.
хууль яриад бардгүүм бол шууд алга тэнгэрдчихээ, нэгэнт нүдний булай болцым чиннн хахаха
Нэг материал авах нь ойлгомжтой. Тэгээд нэг материалыг нь авахгүй яагаап бужигнуулаад байдаг юм бэ. СЕХ анхнаасаа шударга ажиллаж чадахгүй гэдгээ л харуулж байна Өөрсдөө шийдяих юмаа ч шийдэж чадахгүй, захиалгаар ажилладаг. Өнөөдөр Монголд сонгуульд хүний нэр дэвшихийг хуулиа өөрчилж байгаад хорьдог, элдэв аар саар шалтаг хийж байгаад хасдаг ийм л юм эрх баригчид хийдэг байсан. АН ч бас хамтардаг л байсан ш дээ.
Х.Баттулга дахиж нэр дэвшиж чадаагүйнхээ төлөө АН-аа самарч ард иргэдээ талцуулж бахаа хангалаа. одоо цус үзэх гэж улаарч байна
Эрдэнийн АН хууль дүрмээ барьж байхад ЖАН-ынхан хуулиа дагаачээ
Өнөөдрийн байдлаар Эрдэнийн талд шүүх нь шийдээд өгчихсөн ч юм шиг ,үгүй ч юм шиг. Шүүх нь ингээд баарөнхийлөөд байвал төр хямрахгүй яах юи бэ?
АН-ынхан учраа ол. С.Эрдэнэ АН-ын дарга ч гэсэн ххорондоо л эв зүйгээ ол
Сонгуулийн Ерөнхий хороо материалыг нь авчихаж. Одоо С.Эрдэнийг бас авна. тэгээд хэн нь нэр дэвших юм бэ
Хуулиа дээдлээд хүн шиг ажилна уу гуйя
Үнэн төрийн сонгууль хуулийн дагуу явах ёстойштээ. Эрх мэдэл, эрх ашигийн төлөө танай УИХ-ын гишүүд өлсөөд байгаа нь ёс зүйд нийцэхгүй харагдаж байна
АН-ынхан эвлэр
Хуулиа л хэрэгжүүлж ажилла. түүнээс айлын эрх хүүхэд хүнд тунирхаж байгаа юм шиг гишүүн нэртэй хэдэн юм өлслөө гэнгүүт төрийн байгууллага хууль дээгүүр давж гишгэж болохгүй. Н.Атанхуягийн материалыг СЕХ авлаа гэж бодоход С.Эрдэнэ өлсөх нь ойлгомжтой. Намын дотоод асуудлыг эвлэрүүлэн зуучилдаг байгууллага бол СЕХ биш юм. Ардчилсан улс орон бол жижиг, том хамаагүй хууль, дүрэм, журмаа л биелүүлж байж оршин тогтонодог онцлогтой.
Хүрэлсүх Түвшинбаяр 2-т ямар ч ялгаа байхгүй шүү. Муйхар, шунал 2 л бий
Дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингуудын сэжиг хүрэм өмхий жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.Монгол оронд дахин төрөл үл олох болтугай.
УИХ- н сонгуульд намаа ялагдуулж ажлаа хүлээлгэн өгсөн С.Эрдэнэ одоо дарга болж үймээн дэгдээгээд байгааг дэврээж болохгүй ээ. Ийм хууль бус үйлдэлтэй хулгайч луйварчдыг даврааж болохгүй.
Huuli duremdee zasvar orsoniig medsen bol Hurelsuh.Erdene 2 oo hasaad hay.Pylsaguud chasahgui