XX зуунд монголд олон том хувирал өөрчлөлт болсон байдаг. Бидний цөөхөн монголчууд зөвхөн нэгэн зууны дотор феодализм, социализм, капитализм хэмээх гурван өөр нийгмийн “идээ будаа”-г амталсан. Ардын хувьсгал, социалист хувьсгал, ардчилсан хувьсгал гэх нийгмийн гурван өөр хувьсгалыг хийж, хувь хишгийг нь хүртэж явлаа, эргэж харвал газарч болдог гэх. Тэгэхлээр нь эргэж харан сэхээрэх гэж оролдлоо.
Чингэхдээ наран ургах зүг, хур бороо урих зүг гэлцдэг зүүн зүгээс томоор харахыг хичээлээ. Энэ талаас нь харахаар хэрэвхүйеэ Карл Маркс хэмээх нэгэн немц хүн 1818 онд алс холын германы Тверь хотноо төрөө нь үгүй юмсан бол 1867 оны 9 дүгээр сарын 14-нд “Капитал” хэмээх хөлгөн их судар нь төрөөгүй байх байж. Хэрвээ К.Маркс, “Капитал” хоёр төрөө нь үгүй юмсан бол Орост марксист Владимир Ильич Ленин төрөөгүй л байх байж.
Хэрвээ Маркс, Капитал, Ленин гурув төрөө нь үгүй юмсан бол Орос дахь Октябрийн хувьсгал төрөхгүй байх байж. Хэрвээ Маркс, Капитал, Ленин, Октябрь дөрөв төрөө нь үгүй юмсан бол Монгол ардын нам төрөхгүй байх байж. Хэрвээ Маркс, Капитал, Ленин, Октябрь, МАН хэмээх зүүн зүгийн таван үеийн ураг удам төрөө нь үгүй юмсан бол 1921 оны Монгол ардын хувьсгал төрөхгүй байх байж. Хэрвээ Маркс, Капитал, Ленин, Октябрь, МАН, Монгол ардын хувьсгал гэх зургаан үеийн ураг удам төрөө нь үгүй юмсан бол, Тусгаар тогтносон Монгол Улс төрөөгүй байх байж. Хэрвээ Маркс, Капитал, Ленин, Октябрь, МАН, Ардын хувьсгал, Монгол Улс хэмээх долоон үеийн ураг удам төрөө нь үгүй юмсан бол, энэ цагийн монгол хүмүүс төрөөгүй байх байсан юмсанж.
Хэрвээ ирсэн замаа ийнхүү сөргөөж нэг мөшгөвөл өнөөдрийн монгол хүмүүс гэдэг бид яах аргагүй зүүн зүгийн долоон үеийн алдарт буурал элэнц хуланц, өвөө эмээ, өвгөд дээдэс бүхий өнөр өтгөн ураг удамтай ард түмэн юм байна. Иймэрхүү л түүхэн баримтын уяа чагтага сэтгэлийн үзүүрт нарны цацраг адил алтран харагдах тул тэр тухайгаа хүүрнэе л гэж энүүхнийг тэрлэв ээ.
Дээр дурдсан бүхнийг нэгэн цонхоор шахаж бөөнөөр нь харваас манай гаригийн өнгөрсөн мянганы эрдэм номын манлай их хүн Ньютон, Дарвин, Шекспир, Колумба, Эйнштейн нартай эн чацуурсан Карл Маркс хэмээх нэгэн их хүн хоёр зууны тэртээ мэндэлж, хүмүн хорвоогийн зайлшгүй замнах ёстой зүүн талын нэг саруул сайхан зам байдгийн учир утгыг тайлж, түүний жам ёсыг нээж өгсөн учраас л өнөө цагийн Ази тивийн чанх элгэн дээр бүрэн эрхт Монгол Улс ханаа шийрлэн, өрхөө татаж сэргэн мандсан байдгийг олж мэдсэн тухайгаа уншигч түмэнтэйгээ хуваалцах гэж суугаа минь энэ.
Ингээд бодохоор XXзууны хоёрдугаар хагасын Монголчууд бидний сэтгэл оюуны ертөнц гэдэг нь мөнөөх буурал Марксын сэтгэл оюуны ертөнцтэй яалт ч үгүй садан төрлийн сүлбээтэй төлөвшиж тогтсон байж таардаг юм байна. Аливаа бүхэн, түүний дотор Монголын хувь тавилан гэдэг ийм л олон салаа зам золгох нэгэн уулзвар дээр малгайн сампин шиг сүр жавхлантай тогтож байдаг учиртайг энд чадан ядан хэлье үү л гэсэн юм.
Ингэж хэлэхээр, байз, байз, юу гэнэ ээ? Тээр холын герман оронд Карл Маркс гэдэг немц угсааны нэгэн хүмүн энэ хорвоод төрөө нь үгүй юмсан бол хаа холын Төв Азийн чээжин дээр оршиж байдаг Чингисийн монгол хэмээх улс байхгүй байх юм гэж үү? хэмээн эргэлзэх бодол төрж магадгүй биз.Хэрвээ хэн нэгэн ингэж асуудаг юм бол шууд “Тийм ээ” гэж хэлнэ. Яагаад гэвэл яг л тийм учир шалтгаан тэр цагт Монголыг хүлээгээд байж байсан гэмээр баримт сэлт байдаг юм. Ямар баримт байна вэ гэвэл 1919 онд Хятадын генерал Сюй Шү Жан олон мянган цэрэгтэй дайлаар ирж Монголын автономыг устгаж Дундад иргэн улсын баруун хойт талын муж болгосон тэр баримтыг хэлж байна. Хэрвээ К.Маркс“Капитал”,В.И.Ленин, Октябрь дөрөв нь үнэхээр байхгүй байсан бол Дундад иргэн улсад дагаар оруулсан тэр аймшигт түүхэн баримтаар энэ Монгол Улсын бүрэн эрхт тусгаар тогтносон улс болох хувь тавилан бүтэлгүйтэж, тэгээд л дуусах байсан биз. Тэр байтугай социализм,коммунизмын тухай үнэн зөв онол сургаал, түүнийг хэрэгжүүлэх үзэл санаа эдүгээ хүртэл манай цэнхэрхэн гариг дээр гарч ирээгүй байх байсан ч юмсан уу хэн мэдлээ. Гэвч энэ бол өчүүхэн молхи миний л бодол тул буруу ташаа бодсон байж болно. “Өөрийн бодол өөртөө зөв, өрөөл даалимба өмдөндөө зөв” гэсэн үгтэй учраас лбодол санаагаа хэллээ. Тэртээ холхи дундад зууны хэмжээнд хоцрогдоод байсан монголчууд маань мөнөөх зүүний үзлийн долоон үеийн өвөг дээдсийнхээ билэг оюуны ач буянаар бараг л нүд ирмэж, хуруу инчдэхийн зуурт социализм хэмээх цоо шинэ нийгмийг эх орондоо цогцлоон байгуулж, ард нийтээр аз жаргалд хүрсэн үнэн түүх байдаг. Энэ утгаараа социалист нийгмийг заавал аж үйлдвэржсэн оронд гэлтгүй, дундат эртний үеийн феодалын байгуулалтай, суурин соёл иргэншилд хараахан ороогүй, ердөө л нүүдлийн соёл иргэншил бүхий улс оронд ч байгуулж болдог учиртайг, тийм зам нэгэнт сонгож авсан улс орныг орчин үеийн хөгжингүй орон болгож чаддаг гайхамшигт эрч хүчийг өөртөө агуулж байдгийг нотолж дэлхийн улс түмнийг гайхшруулсан түүх зөвхөн манай монголд л байдаг байгаа юм.
Хүн төрөлхтөн ийм түүхэн их үсрэлтийг үүнээс өмнө үзээгүй учраас феодалын монгол социалист монгол болсныг хараад чухам л эвэртэй туулай үзсэн мэт ихэд сонирхон биширч байсан билээ.Энэ бол манай бодит амьдралын бахархал байсан, байсаар байх болно. XX зууны хоёр дахь хагасын монгол хүмүүс бол Маркс багш шиг, маркситст Ленин шиг, аймшиггүй чин зоригт Сүхбаатар жанжин шиг, ард түмний үнэнч хүү маршал Цэдэнбал шиг монгол хүнээ хайрлан дээдэлдэг нийгэмч үзлээр нэгдэж чадсан ухамсарт хүмүүс байлаа. Тиймээс тэд бол аминч уйтан хорвоогийн зовлон зүдгүүр гэдгийг бараг үзэж мэдээгүй туйлын гэнэн цайлган хүмүүс байсан байдаг. Тэд ядуурал гэдгийг мэдэхгүй болсон байсан. Ажилгүйдэл гэдгийг мэдэхгүй байсан. Ажилтай орлоготой ядуурал гэдгийг бүр мэдэхгүй байсан. Авилгачид гэж ямархан амьтан байдгийг мэдэхгүй л явсан. Эмнэлэгт хэвтэх, эрдэм сурахын тулд төлбөр төлдөг болох юмгэдгийг мэдэхгүй явсан. Тийм учраас өнөөдрийн байж боломгүй үй түмэн бэрхшээлд хөл алдан сөхөрч байна.
Монголд ингэж барьц алдахгүй сайн сайхан амьдрахад хэрэгтэй бүх зүйл бараг бүрэн байгаа. Бараг гэхийн учир гэвэл цорын ганц зүйл монголд дутаж байна. Тухайлбал,жинхэн сайн удирдагч олдож өгөхгүй байна. Би бол яалт ч үгүй хорьдугаар зууны хүн. Далаад насыг тэнд өнгөрүүлсэн байгаа юм.
Хорьдугаар зууны үеийн хүний хувьд бодлоо хэлэхэд Жавзандамба, Ханддорж, Цэрэнчимид,Намнансүрэн, Магсаржав, Сүхбаатар, Бодоо, Цэрэндорж, Гэндэн, Амар Догсом, Төмөр-Очир, Цэнд, Самбуу, Цэдэнбал, Жагварал, Рагчаа, Батмөнх, Содном, Гунгаадорж нарыг улс орноо удирдах бодол ухааныг уураг тархиндаа хураасан, эх орноо хайрлах үзлийг элэг зүрхэндээ хадгалсан XX зууны шилдэг хорин удирдагч гэж үнэлдэг.Эдгээр нэрийг овгийн үсэггүй бичихэд ойлгох учиртай гэж санана. Тэдэнд олон төрлийн эрдэм ухаантай, нинжин сэтгэлтэй, эх оронч хүмүүжилтэй, холч мэргэн бодолтой, зангаргатай гээд шилдэг чанараараа тодорч танигдсан удирдагч мөн байсан хэдүй боловч бүгдээрэнд нь ижилхэн нэг л гойд содон нэг чанар зуршмал байсныг олж харсныгаа би нээлт гэж үздэг. Тэр нь юу байв гэвээс:
Төр засгийг хувийн зорилгоор удирдах ёсгүй, тийм байж хэрхэвч болохгүй гэдгийг баттай харуулж чадсан явдал юм. Үнэхээр тийм удирдагчид баараггүй мөн байсан. Тэд төр засгийн эрх мэдлийг хувийн эрх ашгаас хол хөндий байлгаж чаддаг хүмүүс байсан. Төр засгийн аливаа ажил хэргийг хувийн атаа жөтөө, өш хонзонгоос хол зайтай удирдан жолооддог удирдагчид байсан. Тэдэн шиг удирдагчийг олж тодруулж чадахгүй гучаад жилийг алдаж орхилоо.
Өнөө цагийг цэвүүн цаг гэхгүй боловч монолчуудын тухайд урьд өмнө үзэж байгаагүй хэцүү хатуу бэрхшээлийг тулган хүлээлгэсэн айхтар аюултай цаг юм. Хүн хүнээ хайрлан энэрдэг байсан социалист үзлийн зөөлөн цагаан дэвсгэр дээр амин хувиа хичээгчид, эх орныхоо эрх ашгийг наймаалагчид зугаа цэнгэлийн бүжиг наадам хийцгээж байна. Үзээгүйгээ ч үздэг боллоо. Эдүгээ Ерөнхий сайд байсан хоёр ч эрхмийгээ шоронд хийлгээд авлаа. Өөр зарим эрхмийн бүтэлгүй хэрэг явдлын тухай явган яриа бүр зүрх сэтгэл рүү дэлсэх боллоо. Үүний өмнө ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ял эдлүүлсэн тохиолдол ч бий. Энэ бүх баримт бол бидний мэдэхээс XX зууны монгол төрийн урт түүхэнд үзэгдэж харагдаагүй, туйлын гашуун баримт мөн.
Хорь, гуч, дөчөөд онд Ерөнхий сайд Бодоо, Данзан,Чагдаржав, Гэндэн, Амар, нарыг гадны шахалт шаардлагаар хэлмэгдүүлж цаазлан хороосон бараан түүх байдаг. Гэвч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь эрүүгийн гэмт хэрэгт өөрсдөө холбогдож байсан тохиолдол арай ч гарч байгаагүй юмсан. Эрүүгийн хүнд хүнд гаруудыг төр засгийн тэргүүн дээр залдаг байсан юмсан уу гэхээр их л муухай юм болж байна. Яасан хүнд цаг үе хүрээд ирэх нь энэ вэ? Хэзээ хийсэн ямар гээч нүгэлт үйлийн үр гэж ийм байдаг юм бол оо гээд бодохоор эгэл түмний арга барагдаж сэтгэл түгшнэ.
Ардын нам төр бариад хоёр жил өнгөрлөө. Эдийн засагт сэргэлт гарч байна. Өрийн дарамтын доороос өндийлөө. Энэ бол тун сайн хэрэг.Гурван тулгуурт эдийн засагтай болох анхны алхмыг хийж эхэллээ. Сургууль эмнэлгээр хангах, ажилгүйдлийг багасгах арга хэмжээ авч байна.Ерөнхийдөө нааштай өөрчлөлт гарч эхэлжээ. Гэхдээ цаана нь онц чухалчлан ярьж, дав даруй шийдэх асуудал бас байна. Монголын ард түмэн өмнөх сонгуулиар Ардчилсан намыг засаг төрийн удирдлагаас зайлуулахыг хүсэхдээ ямарч атугай цаашид тэвчих аргагүйд хүрсэн маш ноцтой хэдэн шалтгааныг урьтал болгосныг сонгогч түмэн өөрсдөө санаж байгаа биз. Тэр нь нэгдүгээрт, цалин тэтгэвэр бараг нэмсэнгүй, хоёрдугаарт, Оюу толгойн гэрээг муу дээр нь муу, муухай дээр нь улцан болгосон, гуравдугаарт, Эрдэнэтийн 49 хувийг Үндсэн хууль дээгүүр давуулж завхруулсан, дөрөвдүгээрт, Зоригийн амийг бүрэлгэсэнхэргийнилрүүлэлтийг санаатай будлиантуулсан гэж үзсэн байх. Одоо тэгтэл дээрээс нь нэмээд нэг ноцтой баримт дуулдаж байна. Тэр бол Бага нуурын 700 мегаваттын цахилгаан станц байгуулах талаарөмнөх засгийн газрын хийсэн улс төрийн алдаатай гэгч гэрээний асуудал өндөр авч байна.
Энэ хэдэн асуудал чинь эх орноосоо урвасан, Үндсэн хууль ноцтой зөрчсөн, хүний эрх, эрх чөлөө, шударга зарчмыг үгүйсгэсэн, эцсийн дүндээ 1990 оны ардчилсан хувьсгалын язгуур чанартай эрс тэс харшилж байгаа гэмт үйлдэл учраас л ард түмэн нийтээрээ хилэгнэн буруушааж байх шиг байна. Эдгээр асуудлыг Ардын намын эрх барьж байгаа энэ төр засаг заавал шийдэж өгөх ёстой. Өөр найдах эзэн байхгүй. Энэ хэдийг шийдээгүй цагт Ардын нам 2020 оны сонгуульд ялах учир байхгүй. Яагаад гэвэл дээрх гэмт хэргүүдийн учир шалтгааны улмаас монголын ард түмний дотоод ертөнц гэдэг нь мөнөөх Отелло гэдэг муйхар эр Ягогийн хорт явуулгаас болж өөрийн үнэнч хань Дездемондоо гомдож гутрахдаа түүний амийг хөнөөсөн шиг тиймэрхүү л хар дарсан гомдол цөхрөл, итгэл алдарсан уур хилэн хуримтлаад байх шиг байна.Тэгтэл эдгээр монгол төрийн ёс зүйд үндсээрээ харш хэрэг явдлыг бүдгэрүүлэн замхруулах гэсэн эсэргүү бодолтой этгээд цөөнгүй байна.
Энэ бүхний хаялгаар Монголын нийгмийг сэтгэл гутрал, гомдол цөхрөлийн харанхуй манан бүрхээд байх шиг. Аягүй бол Ардын намыг хамтад нь сугавчлаад явчихаж магадгүй байна. Одоо бол улс төрийн гал түймэр унтраах төдий суудаг цаг яавч биш. Унтарчих гээд байгаа Чингисийн Алтан төрийн гал голомтыг харин дүрэлзтэл сэргээх хэрэгтэй байна.
Өөрсдийгөө бурханы зиндаанд залж, бусдыг буг чөтгөрийн дансанд бичдэг цөвүүн цагийн зэврүүн салхи шуургыг сөрөн зогсож, гэтлэн давахуйц удирдагч хэрэгтэй.Жигүүртнээр жишиж үзвэл эдүгээ цаг гэдэг бол орлио цахлай, ховч шаазгай, дуучин хөхөө, шуналт элээ, гэлэн тас шувууд удирдаачийн саваагаар дохиж суудаг цаг үе огт биш. Өнөө цаг бол эр зоригт харцага шонхоруудын цаг. Ардын намын шинэ дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эр бор харцага шиг зоригтой бас хурдтай хүчтэй ажиллана байх гэж тус намын олон нийт найданхарж, хүлээж байна. Эдүгээ ямар ч атугай түүнийг УИХ-ын гишүүний суудалд суулгах шаардлагатай байна.Нэг сайн санаатай нь өөрөө сайн дураараасуудлаа өгнө биз. Тэглээ гэхэд сорнгогчид дургүйцэхгүй.
У.Хүрэлсүх гэдэг энэ хүн зургаан жилийн өмнө өөрийн санаачилгаар УИХ-ын гишүүнийхээ суудлыг чөлөөлөн өгч байсан хүн. Жаран таван суудалтай намын дарга хүн УИХ-ынхаа туурганы гадна сууж байж таарахгүй. Түүнчлэн саяхан чуулсан Ардын намын дэргэдэх ахмадын холбооны Тавдугаар их хурал дээр гавьяат нөхөр Г.Жамъянгийн хэлсэн санал шүүмжлэлийн мөрөөр ажиллаж, түүний тавьсан асуудлыг нэг талд нь гаргах, хэрвээ шаардлага байгаа бол удирдлагын түвшинд зарим сэлгээ хийх хэрэгтэй байх. Бас Ардын нам монгол хэлтэй, ярьдаг амтай, хэлдэг үгтэй, тэмцдэг зоригтой, чадмаг улс төрчидтэй нам гэдгээ тасралтгүй харуулж байгаасай гэж эгэл гишүүд нь хүсэмжлэн байна.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Хорлоогийн ЦЭВЛЭЭ
Сэтгэгдэл0
Соиорол. Марксаас болсон гэвэл монгол гурав хуваагдаж, хойд тал нь цагаантан гэж алуулаад, дунд үлдсэн нь хувьсгалын эсэргүү гэж буудуулаад, урд тал нь соёлын хувьсгалаар арчуулаад дууссан.
ХУЦАХ ЮМАА.ЛЕНИН ТӨРӨӨГҮЙ БОЛ ЦЭВЛЭЭ ГЭЭЧ ХӨВҮҮН ТӨРӨХГҮЙ БАЙЖ Л ДЭЭ.БАЛАЙ ЮМ ЭРЭЭЧИХ ЮМ.ИДЭЭД ИДЭЭД ОРОС ХЯТАД 2 МОНГОЛЫГ ГЭДЭС НЬ ТУЛЧИХААД БАРААГҮЙ БАЙХГҮЙ ЮУ.АРГАГҮЙ Ш ДЭЭ БАРАГ АЗИЙН ТАЛ НЬ ЮМ ЧИНЬ.
Хөөрхий муу Маарал Кааркас. Сахлы нь гусчихвал бурхан Будда.
Markc aygaa xvn bjee
Коммунизмын хий vзэгдэл сонин мн сайтаар хэрэн хэсvvчилж байна......
Ineed hurgesen hachin yum bichih yum.Buu halaad yarij suusanaa bichihiig setguul zui gedegui yum
Марксын тухайд үнэнийг хэлсэн байна!!! Өмхий дебил АНуусууд болоод 1990 онд Монголд хүн бий болсон гэж ярьдаг эргүү оркууд бол энийг мэдээж үгүйсгэнэ. Учир нь тэдэнд мэдлэг, боловсрол гэж байхгүй, тархины ажиллагаа нь зөвхөн хулгай, луйвар, хүчин хийхэд зориулагдсан болохоор. Харин жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан онгироо, сагсуу, ойворгон ухна хүрэлсүхийг хэтэрхий магтаж цаасан малгай өмсгөсөн байна!!! Ухна, жанхуу хоёр 2019 онд 461-р ангид түр ажилд, 2020 оны сонгуулийн дараа Авдрантын чанга-д байнгын ажилд орох болно!!!
Бас л нэг мал .Чи улсынхаа ерөнхийлөгч доромжилдог хэн бэ
66.249.82.93 Хогийн бөгс долоогч оо. Үхсэн баасны чинь ерөнхийлөгч? Чамдаа л таарсан ерөнхийлөгч байх даа!!! Жанхуу бол Монгол улсын Ерөнхийлөгч биш харин Ардчилсан намын Ерөнхийлөгч!!! Яагаад вэ гэвэл Ардчилсан намын Ерөнхийлөгч Жанхууг ард түмний 30 хувь нь л дэмжсэн юм шүү гэдгийг битгий мартаарай!!! Жанхуугийн бөгс долоогчид өөрсдийн бичсэн зүйлийг нотлох баримтаа гаргаад ир, гаргаж чадахгүй бол чацга царайлаад дуугүй сууж бай!!!
Хүн доромжлохоос өөр хийх ажил чамд байдаггүй юм байхдаа мал бишээ илжигээ
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)
Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг (жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараа) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм .Энэ бүхнийг Үндсэн хуулийндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болно. Монгол улс хөгжинө.
Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)
Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)
Тэнэгээ дэмий юм бичиж суухаар ажил хийж амьдралаа өөд татвал яасан ю
Хөрөнгө оруулалт нь хувьсамтгай бөгөөд хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн “байгалийн совин”, хүлээлтээс хамаарч өөрчлөгддөг. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Капиталистууд бол ажилчин ангийн хөдөлмөрийг мөлжигчид юм. Капиталистуудын ашиг нь ажилчин ангийн жинхэнэ ажлын хөлснөөс шударга бус байдлаар суутгаж авсан нэмүү өртөг юм. (Аугаа эдийн засагч Карл Маркс)
Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Капиталист эдийн засагт бүрэн ажил эрхлэлтийг хангах автомат механизм байхгүй. (АНУ-ын Мэссэчусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)
Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Унэн л юм бичсэн байна, дээрхээс оороор тайлбарлаад огох аавын хуу, ээжийн охин байвал гараад ир, МАНАН г Устгах, тууний дотроос АН гэсэн хэдэн хулгайчуудыг бур мосон Устгах, дараа нь суулийн уеийн МАН гээд байгаа хулгайчуудыг Устгаж байгаад цааш явсан нь дээр Дээ
Унэн л юм бичсэн байна, дээрхээс оороор тайлбарлаад огох аавын хуу, ээжийн охин байвал гараад ир, МАНАН г Устгах, тууний дотроос АН гэсэн хэдэн хулгайчуудыг бур мосон Устгах, дараа нь суулийн уеийн МАН гээд байгаа хулгайчуудыг Устгаж байгаад цааш явсан нь дээр Дээ
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
“Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг барьцаанд тавиагүй бол бусдын үйлдвэрлэн бүтээсэн нийгмийн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд өөрсдийн улаан гараар бүтээгдсэн нийгмийн бодит баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа бусдын үйлдвэрлэн бүтээсэн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)
Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг Монгол эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараараа нийгмийн баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн нийгмийн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!
Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг Монгол эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараараа нийгмийн баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн нийгмийн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!
Ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг гадаад, дотоодын луйварчдаас хамгааалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол, 1974 онд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3201-р деклараци, 1974 онд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3281-р Харти зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг байна. Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын эдгээр эрх зүйн хэм хэмжээний дагуу гадаад, дотоодын луйварчдаас салах цаг болсон.
Монголчууд бидэнд хоёрхон зам байна. 1-рт, Эх орноосоо урвасан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх (бүх насаар нь хорих буюу цаазлах); 2-рт, Оюутолгойн гэрээг цуцлаж Орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчидтэй) биш, аль нэг хүчирхэг улсын (жишээлбэл ОХУ гэх мэт) Засгийн газартай байгуулах. Ийм хоёрхон зам байна. Эс тэгвэл Монголчууд бид Рио Тинтогийн дээрэмчидтэй дахиад 100 жил арбитр дээр маргалдана, хэлэлцэнэ, ширээний ард сууна, ажлын хэсэг байгуулна, араараа тавиулна, хулхидуулна, дахиад биднийг авилгалдана ... тэгээд бүх алт, зэсээ дээрэмдүүлээд өртэй хоцорно ...
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараар) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Ж.М.Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд л мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болдог байна.
Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.
Svvlde dain baildaanda tylna
Монголын улс төрчидөд авилгал өгсөн хэргээр Оюутолгойн оруулсан хөрөнгийг (энэ хөрөнгөөр барьсан баяжуулах фабрик, хүдрийн ил далд уурхайг) экспроприаци хийх замаар (шууд хурааж Монгол улсын 100 хувийн төрийн өмчлөлд авах) улсад хурааж авдаг олон улсын жишиг бий шүү. Энэ талаар гарсан НҮБ-ын тогтоолууд ч байдаг.
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараар) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Ж.М.Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд л мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болдог байна.
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловсролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
Medrel gatsaa ve?
Маркс байхгүй ч гэсэн хүн төрөлхтний нийгэм ,бас л зайлшгүй шаардлагатай онол,үзэл баримтлалаа гаргаад л хөгжинө ш дээ. Марксын онол нь ялж,ялагдаад л явж байна. Энэ онол байхгүй байсан бол Монгол төрт ёсны онол хөгжих байсан байх.
Эрүүл эсэх нь эргэлзээтэй хүмүүс олширлоо гээд байгаа нь үнэн байна.Марксын онол гарсны хүчээр монгол гурав хуваагдсан ч нэг нь тусгаар улс болж үлдсэн байна.Хэрвээ тэр суутан төрөөгүй бол өдийд хоёр хуваагдаад сураггүй болчих байсныг ойлгоход нэг их ухаан хэрэггүй баймаар юм. Иймхэн юмыг ойлгохгүй байж коммент бичих дуртай, аан.Дөнгөж саяхан 1945 онд АНУ, Их Британи хоёр БНМАУ-г ДИУ-н нэг хэсэг гээд бүтэн өдөр И.В.Сталинтай маргалдсан түүхийг олоод уншвал харанхуй тархинд чинь гэгээ тусч мэднэ.Тэнэгтэхэд ч бас хязгаар баймаар юм.
Suuliin 30 jild (1990 - 2018) bichsen coriin gants unen bodit niitlel baina. Ta bol mongoliin sod uhaantan jinhene eh oronch mongol hun bilee. Tanii suu aldar munkh baih bolnoo.
Marks Lenin baigaagui bol mongolchuud hujaagiin jorlongiin ut boloh bailaa.
Жинхэнэ салаавч өгчихмөөр гар байна уу .Дандаа яахаараа өөрсдийгөө доош хийдэг юм энэ малнууд
unen...
Ийм барьцаалсан уншигчдаа айлгасан юм бичээд хожих ууу Нийтлэлийг уншсан зарим нь зөв гэж хөөрөөд хожих ууу Аж үйлдвэрийн анхны хувьсгалыг эхлүүлсэн Англи байгаагүй бол Маркс алдарт Капиталаа бичих үүү Далайн дээрэмчид байгаагүй бол Английн эзэн гүрэн үүсэх үүү Чингис хаан Исламын харанхуйн эринг төгсгөөгүй бол Барууны соёл иргэншил болон орос улс үүсэх үү Ингэж бичвэл яаж байна
kkkkkkkkkkk OK
Дэлхийн суутнуудын нөлөө сургааль Монголын нэг хэсэг сэхээтнүүдийн нүдийг нээсэн нь үнэн.Тэд ч одоогийн бидэн шиг биш өөрсдийн оюун ухаан,гар биеээрээ амьдралд хэрэгжүүлсэн нь үнэхээр бахархууштай. хэдэн зууныг дамнан амьдарсаар байгаа,цаашид ч амьдрах чадвартай онол сургаалиуд гэж энэ аугаа эрдэмтдийн зохиол бүтээлүүд болой.
Дэлхийн суутнуудын нөлөө сургааль Монголын нэг хэсэг сэхээтнүүдийн нүдийг нээсэн нь үнэн.Тэд ч одоогийн бидэн шиг биш өөрсдийн оюун ухаан,гар биеээрээ амьдралд хэрэгжүүлсэн нь үнэхээр бахархууштай. хэдэн зууныг дамнан амьдарсаар байгаа,цаашид ч амьдрах чадвартай онол сургаалиуд гэж энэ аугаа эрдэмтдийн зохиол бүтээлүүд болой.
Дэлхийн суутнуудын нөлөө сургааль Монголын нэг хэсэг сэхээтнүүдийн нүдийг нээсэн нь үнэн.Тэд ч одоогийн бидэн шиг биш өөрсдийн оюун ухаан,гар биеээрээ амьдралд хэрэгжүүлсэн нь үнэхээр бахархууштай. хэдэн зууныг дамнан амьдарсаар байгаа,цаашид ч амьдрах чадвартай онол сургаалиуд гэж энэ аугаа эрдэмтдийн зохиол бүтээлүүд болой.
Дэлхийн суутнуудын нөлөө сургааль Монголын нэг хэсэг сэхээтнүүдийн нүдийг нээсэн нь үнэн.Тэд ч одоогийн бидэн шиг биш өөрсдийн оюун ухаан,гар биеээрээ амьдралд хэрэгжүүлсэн нь үнэхээр бахархууштай. хэдэн зууныг дамнан амьдарсаар байгаа,цаашид ч амьдрах чадвартай онол сургаалиуд гэж энэ аугаа эрдэмтдийн зохиол бүтээлүүд болой.
Дэлхийн суутнуудын нөлөө сургааль Монголын нэг хэсэг сэхээтнүүдийн нүдийг нээсэн нь үнэн.Тэд ч одоогийн бидэн шиг биш өөрсдийн оюун ухаан,гар биеээрээ амьдралд хэрэгжүүлсэн нь үнэхээр бахархууштай. хэдэн зууныг дамнан амьдарсаар байгаа,цаашид ч амьдрах чадвартай онол сургаалиуд гэж энэ аугаа эрдэмтдийн зохиол бүтээлүүд болой.
Дэлхийн суутнуудын нөлөө сургааль Монголын нэг хэсэг сэхээтнүүдийн нүдийг нээсэн нь үнэн.Тэд ч одоогийн бидэн шиг биш өөрсдийн оюун ухаан,гар биеээрээ амьдралд хэрэгжүүлсэн нь үнэхээр бахархууштай. хэдэн зууныг дамнан амьдарсаар байгаа,цаашид ч амьдрах чадвартай онол сургаалиуд гэж энэ аугаа эрдэмтдийн зохиол бүтээлүүд болой.
хавар болсны шинж
Hehe Zuv. Гэхдээ эдний (Цэвлээ гуай,Сурэнжав гуай Унэн сонин,Намын амьдрал гэх амбасын уеийн сэтгуулийн) Буруу биш Эднийг чинь бас л сэтгэлгээг хайрцаглаж Залуу зандан гаас цензурдсээр эд нар маань Ийм (хоцрогдсон,бялдуучдуу,зурх зориггуй, Хуучнаа санагалзсан ,дарга ,дарга.. Маркс л байгаагуй бол галав юулэх байсан юм шиг )догматик болсон. Одоо яах вэ дээ? Ойлгоод л ,уучлаад л,насын монгол есоороо Хундлээд явахаас оор ?
yuu l yariad bna daa.
Хөгшин настай хүн аятайхан намбатай өтөлдөгсөн одоогийн энэ хөгшчүүл жаахан хүүхдүүдээс ялгаа алга ......нохой ох
Цэвлээ гуайдаа баярлалаа. Та жинхэнэ үнэнийг хэлжээ.
МАРКС ТӨРӨӨГҮЙ БОЛ АРДЧИЛСАН ГЭГЧ ХУВЬСГАЛ ГАРАХГҮЙ БАЙЖЭЭ ха ха хихи
Ehleed ovoo unshlaaa za yahav uur untsuguus harj geed getel jaahan uvasfl man namaa magtaaf untdagiin! Shuudl haylaa!!!! Unendee ene huniig medehgui yum bnaa
Nuudeliin soeol irgenshiltei uls suurin soeol irgendhil yriad baih yum ertuntsiin tsag hugtsaanii als hyzgaart tesej uldeh n nuudeliin sorol urgenshil shuu .buh zuil ergen davtagdah jamtai .
Huts chi
Орчин үеийн Монголын тусгаар тогтнолын багана Хорлоогийн Чойбалсан төрөөгүй байсан бол Хорлоогийн Цэвлээ гуай өдийд дэмий юм сараачаад сууж байхсан уу? Хорлоогийн Цэвлээ өмөөрөөд байгаагүй бол Элбэгдорж, Баяр Сайханбэлэг Баярцогт мэтийн хулгайчид улсаа, баялагаа тонож чадах байсан үү?
Marx aar mal mallahaa zaalgahgui terentee terengui boloh baisan harin gai bolson
ЦЭВЭЛЭЭ БУРУУ ЗӨНӨЖ БАЙНА.ЭСВЭЛ ХЯТАДАД ТАЛ ЗАСАЖ МӨНГӨ ОЛЖ БАЙНА.ККК
Хөөрхий дөө энэ зөнөчихсөн өвгөнийг үр хүүхэд нь байдаг бол татаж аваасай.
FEUDOLUUDAD DARLAGDsAAR L