Монголын ард түмний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсад шударга ёсыг тогтоох, хуулийг чанд мөрдлөг болгохын төлөө 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нэр дэвшээд байгаа билээ.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжин ажиллахаар оюутан залуус, эмэгтэйчүүд, жирийн ажилчдын төлөөлөл болсон холбоод, төрийн бус байгууллгууд өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
МАН “Эв санааны тунхаг бичиг” гарган тусгаар тогтнол, түүхэн уламжлал, үнэт зүйлсдээ үнэнч байж, эв нэгдлээ эрхэмлэн, үндэсний аюулгүй байдал, эрх чөлөөг баталгаажуулах, эх орныхоо хөгжил, хүн ардынхаа сайн сайханы төлөө нэгэн хүчээр тууштай ажиллахаа илэрхийлсэн.
Мөн Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг бүхнээс дээдэлж, ард түмнийхээ эрх ашгийг баталгаажуулж, Монгол хүний сайн сайхан амьдрах бүхий л боломжийг хангахын төлөө тууштай тэмцэнэ.
Энэ үзэл санаанд нэгдэх бүхэнтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байсан билээ. Тэгвэл энэхүү амлалт зорилт өнөөдөр биелэлээ оллоо. Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбоо, Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбалын академи, Монголын ахмад багш нарын холбоо,
Хил хамгаалах байгууллгын ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн “Амин хүч” төв, Залуу эмэгтэйчүүд монголын ирээдүй ТББ, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбоо, Гайхамшигт энэрэл сан, Хүнс, барааны худалдаа эрхэлэгчид, түрээслэгчдийн холбоо,
Хүнс үйлдвэрлэгчид, мэргэжилийн тогоочдын холбоо, Автобус таксины жолоочдын холбоо, Монголын мэтгэлцээний нэгдсэн ассоциаци, Монголын “Харли” сонирхогчдын холбоо, Хүүхэд залуучуудын оролцоог дэмжих хөгжлийн түүчээ сан, Баян-Өлгий аймгийн оюутан залуучуудын “Эв нэгдэл, ирээдүй” холбоо,
Орхон аймгийн оюутан залуучуудын холбоо, Налайх дүүргийн өсвөр үе, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх төв зэрэг 17 төрийн бус байгууллага ийнхүү Б.Бат-Эрдэнийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд төрийн бус байгууллгуудын төлөөлөл болон МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Бямбацогт, НАМОХ-ны тэргүүн Б.Амарсанаа нарын албаны хүмүүс оролцсон юм.
Б.Бат-Эрдэнэ аварга өөрөө хөдөлмөрийн баатар хүн болохоор Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат нисгэгч Батнасан, МУ-ын хөдөлмөрийн баатаруудын холбооны тэргүүлэгч хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчин Р.Раш, хөдөлмөрийн баатар Норовсүрэн, Хэрлэн нар дэижихээ илэрхийлсэн.
Мөн Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбалын академийн дэд ерөнхийлөгч, ардын багш, доктор, пропфессор С.Галсан МАН-ыг дэмждэг, Ю.Цэдэнбалын гавъяаг үнэлдэг хэн бүхэн Б.Бат-Эрдэнийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.
Баян-Өлгий аймгийн оюутан, залуучуудын “Эв нэгдэл, ирээдүй” холбооны тэргүүн Б.Амандых оюутанууд аваргыгаа дэмжиж байгаа, эв нэгдэлийн элчээрээ бид аваргыгаа дэмжинэ хэмээн өгүүлсэн. Ийнхүү төрийн бус байгууллгууд Б.Бат-Эрдэнийг дэмжихээ илэрхийллээ.











Сэтгэгдэл0
zuv zuv avargaa demjsen ni deer....avargadaa amjilt husie
hujaa huneer mongolchuud uls ornoo udirduulahgui. Deerees ni bohir zavaan ajlaa l hiine ene Elbegdorj lalar
medreluud bolimoor yumaa.hediig demjihee medehgui
Mongoliin ard tumnii mergen uhaan elbegdorjiig demjih ni lavtai .mongold yamar gunduugui saihan erchuudiin temtseen bolj bgaa bish dee ard tumniig udirdah eronhiilogchiin songuuli shuu dee .mongoliin ard tumnii magnai oodrog melmii teniin baih boltugai .elbegdorj eronhiilogchiig demjitsgee e
Элбэгээг дэмжие гэж бодож байлаа. Албан тушаал горилсон хогийн хувалзнуудын яриаг сонсоод залхаж байна. Ичиж сураасай. Түй... Бат-эрдэнийг сонгоноо. Элбэгийн цаана новшнууд байгаа нь ойлгомжтой боллоо.
Namxandorjiig demjin gej xezeech baixgyi shyy1
Манай монголчууд ухаан сайтай удам сайтай ард түмэн шүү дээ. Та бүхэнд баярлалаа. Хэдийгээр хүний нутагт байгаа ч гэсэн ард түмний нэг салаа мөчир нь би мөн учраас та нартай санал нэг байгаа. Батэрдэнэ аврагаа дэмжиж санлаа өгөх болноо.
heel hahuuli avilgald idegdsen luivarchid shudarga es togtoono aan soliotoi
МОНГОЛ УЛС ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БАЙХ НЬ МЭДЭЭЖ. ХЭН БЭ? ТЭР АЗТАН, ТЭР АЗГҮЙ ШҮҮМЖЛЭЛИЙН БАЙ, ОЛНЫ ЗАРЦ? ТЭР ХҮН УЛС ОРНОО ДЭЛХИЙД ТӨЛӨӨЛНӨ. МОНГОЛЫГ ДЭЛХИЙ АРДЧИЛСАН ОРОН ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ. ГЭТЭЛ АРДЧИЛСАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АРДЧИЛСАН, УХААЛАГ, БОЛОВСОРОЛТОЙ, ХОЁР ҮГИЙН ХООРОНД ТӨӨРЧИХДӨГГҮЙ, ҮНЭХЭЭР ХЯЛУУ НЬ ГАРЧИХСАН, АЖЛЫН ТУРШЛАГА, ДАДЛАГАТАЙ, ДЭЛХИЙД ТАНИГДСАН, ШУНАЛГҮЙ, ШУДАРГА, ДЭЛХИЙН СТРАТЕГИЙГ ТОДОРХОЙЛОХГҮЙ Ч МЭДДЭГ, АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫГ ШҮҮМЖИЛЖ, ШААРДАЖ ЧАДДАГ, ХИЙСЭН, ХЭЛСЭН ҮГТЭЙ ТИЙМ ХҮН БАЙХ НААД ЗАХЫН ШАЛГУУРЫГ ДАВАХ ЁСТОЙ. ГЭТЭЛ БИД НАСААРАА БАРИЛДАЖ, БӨХӨӨР РЕКЛАМДАН ИХ ХУРАЛД СУУСААР БАЙГАА, БОЛОВСРОЛГҮЙ, АСАР ИХ ШУНАЛТАЙ, ХУДАЛЧ, ӨӨРИЙГӨӨ Ч МЭДДЭГГҮЙ, ЧУХАМ ЯМАР АНГИД АЛБА ХААСНАА Ч МЭДДЭГГҮЙ, ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООГ ЦӨЛМӨСӨН, НЭГ ГАЗРЫН ТАСГИЙН ДАРГА Ч БАЙЖ ҮЗЭЭГҮЙ, ДАГАЖ БУЙ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД НЬ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД -ОДХҮҮ, МӨНХБААТАР ГЭЭД... БӨХИЙГ ДОТОР НЬ ХАГАЛСАН, ЧОНОН ХАРЦТАЙ ТИЙМ ХҮНЭЭР УЛСАА ТОГЛУУЛЖ БОЛОХГҮЙ БИЗ. ЗА УДВАЛ ЭНХБАЯРЫГАА САЙДЫН СУУДЛААС ТОРДВОЛ Л БОЛОХ НЬ ТЭР. ЯАМНЫ АЖИЛ Ч БҮР САНГИРЦАГ БОЛЛОО. ЭРХМҮҮД МИНЬ БИЕЭ МЭД, БЭЛЧЭЭРЭЭ ТАНЬ. УЛСААР ТОГЛОХ БУЗАР САНААГАА ТАТ. ХУУЧИН КОММУНИСТУУД ШИНЭ НИЙГМИЙГ ОЙЛГОХГҮЙ, УРАГШЛАХ ЗАМД ХИЧНЭЭН ИХ СААД БОЛНО ВЭ? УХААРААЧ.
Элбэгдорж л ерөнхийлөгч болвол монгол сайн сайхан болж ард түмэн баян тансаг амьдрана гээд газар сайгүй уран цэцэн үгээр ёстой хошгоруулах шиг л болж байсансан. 4 Жилийн ард өнөөдөр харсан чинь бүр дордсон. Дээрдсэн юу ч байхгүй байна. Өш хонзонгоо л сайн авч бусдыг хэтэрхий дорд үзэж чаддагийг бас ард түмнийг үл хүндэтгэн доромжилж чаддагийг л харлаа. Зөвхөн сонгууль дөхөхөөр эргээд л Элбэгдорж дахин сонгогдвол элбэг дэлбэг амьдрах юм гэнэ дээ. Эхний ШУДРАГА БАЙЦГААЯ АВИЛГАГҮЙ МОНГОЛ АРХИГҮЙ МОНГОЛ биелэгдээгүй байхад ядуу ард түмэн элбэг дэлбэг амьдралыг горьдож дахин хууртагдах уу. Гэхдээ Элбэгдорж санал тоологч хар хайрцагаараа ялах биз дээ. Түүнээс ард түмний хайр хүндэтгэлээр ялалт байгуулна гэвэл чадахгүй гэж хэлмээр байнаа. Яаж ч гутаагаад ард түмний хүсэл сэтгэл ухаан бодлыг боож хааж чадахгүй биз дээ. Батэрдэнэ аврагын хаана нь ч Элбэгээ хүрэхгүй шүү. АВРАГАА ДЭМЖСЭН ШИГ ДЭМЖЭЭРЭЙ гэж ард түмэндээ уриалах байнаа.