"ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ноос Цагаан сарын шинийн нэгний өдөр Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус холбооны УЗ-ийн гишүүн З.Пунсалдулам: " Төр иргэдийнхээ нийгэм, эдийн засгийн баталгааг хангах үүргээ биелүүлж чадахгүй бол өөрсдөө ажлын байр бий болгоод, ТҮЦ-ээр амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг битгий зөрчөөчээ гэдгийг хэлье. Нийслэлээс захирамж гаргаад Энхтайваны өргөн чөлөөг чөлөөлнө гэсэн.
Яг яагаад чөлөөлөх гээд байгаа юм бэ гээд судалгаа хийгээд үзэхээр аман яриагаар бол 2 давхар шилэн, нэгдүгээр давхартаа автобус хүлээх хүлээлгийн танхимтай, ариун цэврийн өрөөтэй, хоёрдугаар давхартаа үйлчилгээний лангуутай зүйл нээх гээд байгаа гэж яригдаад байгаа юм. Тэгэхээр бүр огт ТҮЦ-гүй болохгүй байгаа биз дээ? Бид нарын ТҮЦ-ийг авч хаяад хэн нэгэн эрх мэдэлтэн 2024 оны сонгуулиар ажлаа өгөөд зайлхаасаа өмнө нэг ах дүүгээ ч юм уу, өөрөө энэ автобусны буудал дээр эзэн суух гээд байна.
Бид нар хардах эрхтэй. Тэр шилэн ТҮЦ-ийг тавихын тулд хоёр гурван иргэний, 20, 30 хүний хоолыг булааж идэх гээд байна. Үүнийгээ зогсоо гэдгийг шаардаж байна. Хэрэв үүнийгээ таслан зогсоож, бидэнд 3 хоногийн дотор дорвитой хариу өгөхгүй бол энэ сарын 21-ний өдөр Сүхбаатарын талбай дээр тавгийн идээ засна. Төр ичихгүй бол бид ичихгүй. Бид амьдралынхаа төлөө ичихгүй. Юунаас ичих юм? Иргэдийнхээ ажлын байрыг битгий булаагаачээ гэж жагссаныхаа төлөө 300 цагдаад ачигдаад явж байсан. Түүх байгаа. Гуравхан эмэгтэйг 300 цагдаа ачиж байсан. Одоо бас бид нарыг талбай дээр идээ засаад суухаар цагдаа нар нь ирээд боорлох байх л даа. Хамаагүй ээ. Бид нар гэртээ хариад хоолгүй сууж байснаас талбай дээр байсан нь дээр гэж бүгд санал нэг баталсан.

Төрийн өндөрлөг, төрийн албан хаагчид нэртэй хулгайчид бүгд сонсож бай. Ард иргэдийнхээ амьдралын баталгааг булааж байгаа хулгайчид минь бид нар Сүхбаатарын талбай дээр өлсөж үхсэн ч чадна. Ямартай ч монголын түүхэнд байгаагүй цагаан сарыг талбай дээр хийнэ. Энэ бол шантааж биш. Энэ бол зовлонтой амьдралтай, улны 75 хувийн нэг хэсэг нь амьдралынх нь баталгааг булаах гэж байгаа төрийн хулгайчидтай ярьж байгаа хатуу үг шүү. Бид хэзээ ч хэнээс ч айхгүй, хэнээс ч ичихгүй. Ядуу гэдэг нэрнээсээ ч ичихгүй.
Төрд байгаа хулгайчид гадаад дотоодод байгаа мөнгөө яаж оффшор руу зөөх вэ? гэдэг айдастай амьдардаг бол бид нар үр хүүхдээ яаж цатгалан хонуулах вэ? Яаж үмх мах авах вэ? Өмнө нь яаж гуляш хийх вэ? гэж боддог байсан бол одоо яаж нэг бантантай хонуулах вэ? гэж боддог болсон.
Ийм эдийн засгийн хямралтай үед төр бидний амьдралыг битгий булаагаачээ гэж хэлмээр байна. Төр хэрэв бидний амьдралыг булаана гэсэн шийдвэр дээрээ хатуу зогсох юм бол бид ч тэмцэх шийдвэрээсээ ухрахгүй. Улс орныхоо уламжлалт сайхан баяраар иргэдийнхээ ТҮЦ-ийг ачна гээд захирамж гаргаад сууж байгаа дүүргийн, төрийн албан хаагчид ичээч. Хэрэв цагаан сараас хойш энэ захирамжаа өгсөн бол бас өөр шүү дээ. Сэтгэл тэнэгэр баяраа тэмдэглээд золгочихно. Гэтэл яг баяр тааруулаад ачина гэсэн шаардах хуудсууд өгөөд байна. Ямар ичдэггүй юм бэ? ТҮЦ-ээ чөлөөлөхгүй бол ачиж аваачаад хаялаа шүү гээд. Ийм байхад бид яаж амьдрах юм бэ? Яаж баяр тэмдэглэх юм бэ? Цааш нь хэлэх гэхээр үнэхээр сэтгэлд хэцүү байна. " гэсэн юм.
М.Чой
Сэтгэгдэл0
хор зардаг газар шдээ түцнүүд
ТҮЦ байж болно.Гэрхдээ ганц автобусны буудал дээр 10-20 байна гэдэг бол бишээ. Үндэстнээрээ өөр юм хийх чадваргүй ТҮЦчин биш дээ ямар.
ЗАЙЛААЧЭЭ.ХҮН ЯВАХ ЗАЙГҮЙ
ТҮЦ-ний үе өнгөрөөд 50 жил болж байна оо Цаана чинь
Битгий төв талбай бузарлах гээд бай
Хотынхон бизнесээс оор юм бодохгуй ээ Иргэдийн аж амьдрал ажлын байрыг нулимж байна МАН ы засгийн газар бухэлдээ болохгуй байгаа гол зуйл хун амаа ул хайхарч хуний хучин зуйлийг ойлгохгуй байна Соцдиал демократ узэл биш дээ Энэнээсээ болж л сонгуульд ялагдах байхаа даа
ТҮЦ ний авгай нар боль, та нар бохир балиар хор өчнөөн жил зарлаа, одоо хангалттай. Буудлаар хүн явах зайгүй хүрэн амбаар, тойроод шээс ялгадас, хог, буудал дээр хүн загсох зай байхгүй гээд иргэдэд өчнөөн төвөгтэй. Аливаа юм хөгжиж дэвшдэг, ТҮЦ үеэ өнгөрөөсөн. Одоо хүмүүс ихэвчлэн супермаркетаар үйлчлүүлдэг болсон шүү. Авмобусны буудлыг чөлөөлж өгөөч, бас цагаан сараар талбайд үймүүлж цуглана ч гэх шиг шантааж хийчжээ, хууль журам гэж бий, хэн дуртай нь юу дуртайгаа хийгээд байдаггүй юм
Эх оронч сэтгэлгүй этгээдүүдийг өөгшүүлөх хэрэггүй. Тэд аминдаа дэндүү хайртай, үхэж чадахгүй, санхүүжүүлж байгаа эзэд хулгайчид, луйварчдынхаа захиалгаар сүржигнэж байгаа юм. Төв талбай, цагаан сарыг бузарлаад сайнаа үзэхгүй.
ЭРГЭН ТОЙРОНДОО БААС ШЭЭСЭЭР ДҮҮРСЭН ЯМАР Ч СОЁЛГҮЙ ГАЗАР Ш ДЭЭ!ТАВЬЖ БАЙГАА ШААРДЛАГА СТАНДАРТ НЬ ЗӨВ БАЙНА.
Оюунэрдэнэ энэ хэдэн эхчүүдийг өрөвдөхгүй л байна даа. Сумьяабазар Оюунэрдэнэ 2 ард иргэдийнхээ амьжиргааны эх сурвалжыг таслаж байна. МАН намынхан ашигтай бизнесийн байршилыг булааж авахын тулд эдгээр эхчүүдийг хүчирхийлж байгаа юм биш үү
ТҮЦ баялаг бүтээдэггүй паразит социализм.
Цагаан сараас Саарал ордон дотор суугаа хулгайч нар руу үнс цацаж хараал жатга хийлгэх хэрэгтэй.
galzyy ork avgai nar xavar bolood obchin xodolj
Түцийг устгах хэрэгтэй...хор найруулж,хог болсоор байхуу
ёстой эрваа улсууд.Бүгдийг нь цэвэрлэж 00-той, ариун цэврийн стандарт хангасан, юм тавих хэргэтэй
Түц гэгч жижиг гарын дамчин нууцаар архи тамхи шаглагч нянгийн бохирдолтой хүнс зарж өвчин тараахч ус ундаа дамлагч татварч төлөхгүй нийгэммйг бузарлагч хогнууд гудамж буудал бузарлаад зогсохгүй төв талбайг бузарлах санаатай
Хотын үзэмжээ сайжруулах л ажил хийгээд байгаа юм биш үү? Тийм бол иргэд дэмжих хэрэгтэй. Харин ч ТҮЦ ажиллуулагчдын ажлын байрны нөхцөл сайжирна, үйлчлүүлэгчид олширно дэмжих хэрэгтэй үйлс байна. Гэхдээ ТҮЦ ажиллуулагчид татвар төлдөггүй гэж сонссон. Тэр бол буруу. Бид төрөх нь үнэн татвар төлөх нь үнэн гэдэг нийгэм байгуулаад байгаа биз дээ.
Балай ТҮЦ бүгдийг нь нураа.
Өлсч үхэх нь хамаагүй, аминаасаа уйдсэн бол үхнэ биз, зарлан тунхаглаад байх хэрэггүй. Харин Төв талбайг битгий бузарлаарай.
Энэ заваан ямарч узэл сурталгуй амбааруудыг устгаж соелтой, гадаад узэмжтэй, аятайхан овол зунгуй орж гарч болохоор, дулаан, муу ус, халуун хуйтэн усны асуудал шиидэгдсэн нудэнд дулаахан юм барьж байгуулах хэрэгтэй. Гэхдээ автобусны буудалруу шавуулж эмх замбараагуй энэ заваан юмнуудыг бол устгахнь зов гэдгийг бухэл бутэн тусгаар тогтносон улсын нийслэлд амьдарч байгаа энэ хумуус ойлгохгуй улсынхаа нэр хундийг тоохгуй зовхон хувийнхаа ашиг хонжоогоо бодоод яваа бол ярих юм бол байгуйшд. Ойлгохгуй байгаа бол олон 7юм эдэнтэй яриад хэрэггуй, талбай дээрээ тавагаа заснауу гэрээ барьнауу тэдний эрхийн асуудал буу тооцгоо