Шар зурхай, Төгсбуянтын зурхай хоёулаа монгол зурхай, гагцхүү сарын эх, үргэлжлэх хугацаа зэргийг тооцох аргачлал, математик томъёолол нь ялгаатай, түүнээс биш аль аль нь өөрийнхөөрөө зөв гэдгийг зарим нөхөд яагаад олон түмэнд хэлдэггүй юм бол?
Түвэдүүд анхны хаан Nyatri Tsenpo(gNya’-khri btsan-po)-гийн үе буюу нийтийн тооллын өмнөх 127 оноос мөрдсөн өөрийн цаг тоололтой, шинэ жил нь зунаас эхэлдэг байсан. Энэтхэг бярман Chandranath Tsilu Pandit 1025 онд Түвэдэд ирж жарны тооллын системийг танилцуулснаар 1027 оноос түвэд лит буюу Tibetan calendar түүхээ эхэлсэн. Гэхдээ нийтэд дэлгэрээгүй, сүм хийдийн газруудад хэрэглэж байхад нь Хубилай хаан Пагва(1235-1280)-ыг Түвэдийн захирагчаар томилж, түвэд литийг тэндхийн төрийн албан ёсны цаг тоолол болгосноор сая дэлгэрч эхэлсэн. Хөх нуурт төрж, Амдогийн Гонлун хийдийн хамбаар насан элтлээ суусан хошууд аймгийн тайж гаралтай монгол хүн, нэрт соён гэгээрүүлэгч, шашны зүтгэлтэн Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) түвэд зурхайн 14-15-р зуунд бий болсон пүг, цүр гэх хоёр өөр ёсны шимийг нь авч монгол газрын хуваарьт тохируулсан шинэ зурхай бий болгосон нь “Төгс буянт шинэ зурхай”.
Энэ бол дараа дараагийн олон монгол мэргэд нэмж сайжруулсаар ирсэн жинхэнэ монгол зурхай.
Түвэд зурхайг ба-бэ-гүй хуулаагүй, дээр нь шар зурхай, хар зурхайн зарим элементийг ч ашиглаж баяжуулсан харагддаг. Сарны арвидал, хомсдол буюу тэргэл, битүүнийг гол болгож тооцоолол хийдэг учраас өдөр давхардаж, алгасдаг нь алдаа биш, Сар тодорхой одны ордыг туулан өнгөрөх жигд бус замыг харин ч маш нарийн тооцож чадаж байгаагийн илэрхийлэл юм.
Рабжун буюу жарны тооллыг монголчууд 1027 оноос хэрэглэж эхэлсэн гэдэг бол худал. Түвэдүүд 1027 онд жарны тоолол анх хэрэглэсэн, тэр жил нь туулай жил байсан учраас жарныг туулайгаас эхэлдэг, тэр нь Хятад зэрэг Азийн орнуудын хулгана жилээс жарнаа эхлэн тоолдог системээс 4 жилээр зөрдөг. 1027 онд монголчууд Түвэдээс он тооллын систем авах хэмжээнд ойр дотно харилцаа тогтоогүй байсан болохоор түвэд ёсоор туулай жилээс жарнаа эхлүүлдэг систем Монголд хожим нэвтэрсэн нь тодорхой.
Шар зурхайг хятад зурхай гэж олон хүн боддог. Яг хятад зурхай бол бас биш.
Хятадууд Хань улсын үед зуны тэргүүн сарын шинийн нэгнийг жилийн эх гэж үздэг зурхайтай байсан. Өөр ч олон янзын зурхай бий. Хятадууд Шан (МЭӨ 1600-1046 оны орчим) улсын үеэс билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-нийг “Хаврын баяр” гэж нэрлэн бурхан шүтээн, өвөг дээдсээ тахих ёслол үйлддэг байсан болохоос, жилийн эхлэл гэж тэмдэглэдэггүй байсан нь одоо ч зарим байдлаар ажиглагддаг.
Хубилай хааны үед исламын онуудын зурхайчдыг од эрхэс судлах тоног төхөөрөмжтэй нь Юань хэмээх Их монгол улсын нийслэлд дуудан ирүүлж, хятад, монгол, түвэд зэрэг газар газрын эрдэмтдийг цуглуулан 1278 оны орчим Зурхайн хэргийн хүрээлэн байгуулж, эрдэмтдийн боловсруулсан албан ёсны зурхай, цаг улирлын бичгийг харьяа улсуудын хэлээр хэвлэн түгээж эхэлжээ. Тэгэх явцад 1280 онд Сүн улсын зурхайч Гуо Шоужин(1231-1316) маш сайн цаглабар боловруулж чадсан тул Юань гүрний хэмжээнд төрийн бодлогоор түгээн хэрэглүүлсэн байна. Тэгэхээр манайхан шар зурхайг хятад зурхай гэж үздэг нь буруу бөгөөд тухайн үеийн дэлхийн олон соёл, иргэншлийн мэдлэгт тулгуурлан, Монгол хааны ивээл дор Бээжинд бүтээгдсэн, Хубилайгаас Тогоонтөмөр хүртэлх монгол хаад төрийн үйлд мөрдөж байсан тооллын систем юм.
Их Юань улсын монгол хаадын зарлиг, шийдвэрээр бий болгож, төрийн хэрэгт мөрдөж байсан цаг тооллын систем илүү төгс болсон учраас дараа нь Мин улс (1368-1662), Манж Чин улсууд (1636-1912) хэвээр нь авч хэрэглэсэн. Япон, Солонгос, Вьетнам зэрэг Азийн олон орон авч хэрэглэсэн.
Нэг зүйл нэмж хэлэхэд Чингис хаан 1227 онд нас барсан, түүнээс 53 жилийн дараа буюу 1280 онд Шар зурхай зохиогдсон тул уг зурхайг зарим хүмүүс “Чингисийн шар зурхай” гэж нэрлэж байгаа нь бас буруу юм.
Монголчууд эртдээ намар шинэлдэг байсан гэдэг нь Н.Нагаанбуу тэргүүтдийн ярьдаг монгол тооллын систем. Дөрвөн улирлын эхийг өдөр шөнийн тэнцлээр авдаг учраас Өвөл гэхэд европ тооллын 12 сарын 22-нд эхэлнэ. В.Котвич, Г.Н.Потанин нарын судлаачид энэ системийг монголчуудын ардын он тоолол, бөө мөргөлийн зурхай зэргээр нэрлэж байв. Өнгөрсөн зууны эхэн хүртэл ардын дунд тод, бүдгээр уламжлагдан хадгалагдаж байсан тооллын систем. Хамгийн анх, тэгээд ч нэлээд гүнзгий судалсан эрдэмтэн нь В.Котвич. Тэрээр 1924, 1928 онуудад “O chronologji mongolskiej” хэмээх бүтээлдээ монголчуудын уламжлалт тоололд сарыг хэрхэн нэрлэж байсан, жилийн эх хаана байсан зэргийг ордосын монголчууд, халимаг, буриадуудын жишээн дээр түлхүү тайлбарлахыг хичээсэн байдаг. Харамсалтай нь монголчуудын 4 улирлын тайлга тахилгын утга учир зэрэг гол чухал ойлголтуудыг судлаагүй учраас хангалттай гүнзгийрүүлж чадаагүй нь харагддаг. Монгол тоололд анхаарал хандуулсан дараагийн судлаач нь Н.Л.Жуковская. Араас нь нэрлэх хэд хэдэн судлаач бий. Алиных нь ч судалгаа Н.Нагаанбуугийнхад хүрэхгүй.
Энэ мэтийг нуршихын учир нь Төгс буянт зурхай, Шар зурхай, эртний монгол тооллын аль аль нь монголчуудын бүтээл. Хүн төрөлхтний мэдлэгт ийм их хувь нэмэр оруулснаараа бахархах ёстой атал биесээ үгүйсгэн “Зөвхөн минийх үнэн” гэж муудалцаж суугаа нь харамсалтай. Одоо монголчууд нийтээрээ григорийн тооллыг хэрэглэж байна. Мөн хүн амын үнэмлэхүй олонхи нь жилийн эхийг Төгс буянт зурхайгаар гаргаж байна. Уламжлалт монгол толлоороо намар, мөн Шар зурхайн дагуу шинэлж байгаа хүмүүс ч бас бий. Тэгэхээр монголчууд та бид он тооллын хэд хэдэн системийг зэрэг хэрэглэж байгаа ард түмэн гэсэн үг. Алийг чухалд үзэх нь хувь хүний сонголт, бусад нь тэрхүү сонголтыг хүндэтгэдэг байхад л зурхайн тухай хэрүүл тасарчих юм шүү дээ, уг нь.
Б.Галаарид
Сэтгэгдэл2
Mash ih bayarlalaa tand.
МОНГОЛЫН ЦАГААН САР Л ГЭЖ БИЙ МАНЖ ХЯТАДААС ӨӨР ЦАГТ ЦАГААН САРАА ХИЙХ ЁСТОЙ ГЭЖ ӨВӨГ ДЭЭДЭС ҮЗСЭН ТҮҮГЭЭР БОЛСОН
1240 онд баттайяа 12 жилийн жарны зурлагатай он тоолол хэрэглэж байсан байна.
Маш тодорхой ойлгомжтой мэдээлэл өгсөнд баярлалаа.
нууц товчоо тийм жилийн тэдэн сард бичив нтр гээд 12 жилээр тоочсон дурсгал.
7р зууны культэгины тахилгын ширээний хэлбэр бол одоогийн шүүс идээний тэвш юм. яг тэр хэлбэрээрээ байгаа.
1240 онд баттайяа 12 жилийн жарны зурлагатай он тоолол хэрэглэж байсан байна.
сүүлрүүгээ л элдэвлэж маяглаад нар сарнаас зөрөөд явчихсан болохоос. дээш нарс сар эрхэс харж хэмжилт хийхгүй, мэдэхч үгүй юм чинь
гандан одон орон судлалын төв нтр гэж мэдэхгүй юм шигээ. шинжлэх ухаангүй. шинийн 2ны сар гарчаад байхад байхгүй харанхуй болгоод
Галаарид ландрам байна.
түбэдэд энэтхэг чадра брахман 12 жилтэй календарь авачжээ гэсэн үгүү. уул жалга болгоны бөө нь харалцаж муухай аашлаад нийтээр авч чадахгүй байсыму. дандаа л монголоор далайлгах юм. хараах нь нэр төрийн хэрэг гэдэг юм шиг байгаан түвдүүдийн хувьд. чадлаа харуулах үзүүлэлт ч юмуу. уулын сүрд дайруулцан хүмүүст юу ч хэлээд нэмэргүй, өөрсдөө ч залхцан байдаг шиг.
түбдүүд энэтхэгээс хятадаар дайруулж календар авсымуу тэгэл шууд энэтхэгээс авсан болж байна уу.
гэтэл
Энэ Галаарид улааныг харж урваж,шарыг харж шарвадаг тун тогтворгүй нөхөр дөө. Хоолоо олж идэх арга юм байх даа зайлуул
Энэ бөө мөргөлтөн одоо гамингуудтай цугтаа шинэлж яваа бололтой юм аа даа. Чи юм уншдаг бололтой байдаг. Хиагтын 3 улсын хэлэлцээр дээр ДИУ н төлөөлөгчид монголчуудыг Шинэ жилийг зөвхөн Шар зурхайгаар тэмдэглэдэг болгоно гэж үхэн зүтгээд, манай тал Төгс буянтаар тэмдэглэнэ гэж үхэн эсэргүүцээд аль ч тал нь буулт хийгээгүй тул оросын төлөөлөгчид оролцож, хятадуудыг шахаж,та нар тусгаар тогтнолыг нь автономит болгочихсон байж энүүн дээр буулт хийгээч гэж байж манай тал ялсан түүхийг олоод уншчихсан гэж найдая.Хэрвээ хараагүй бол харчихаарай. Наад зурхай чинь тоглоом биш. Их утга учиртай зүйл. Мэдэж ав. Тусгаар тогтносон Монгол улс байсан цагт бид Төгс буянтын зурхайгаар шинэлэх болно. Далимд нь одоо шинэлж байгаа гамингуудад баярын мэнд хүргэе.Сайхан шинэлээрэй.
Богд хаант Монгол улс тусгаар тогтнож Олноо өргөгдсөний анхдугаар он гэж тоолж эхлэсэнд дургүйлхсэн болохоос Шар зурхай, Төгс буянтын зурхайгаар шинэлсэн нтр огт хамаагүй шүү.
монгол, хятад хоёрт 11 онд манж буухад хятадад лав 1912 оноос григорийн тоолол авсан гэж байх шиг байсан.
бөө гэснээс... дуламын хүү эд нар чинь нэг хэсэг бадарч агаатай нийлчээд л бөө бөөгийн бөөлөө, бүжин туулай дэвхрээ өөр өөр ч билүү нэг тийм хэлц үг байнга байнга давтаад байсан даа. одоо тэр чинь яг гарч байна анзаараарай. түбэд 12 циклтэй лит нь дандаа туулайгаар эхэлнэ. санаандгүй биш шүү. түвдийн уулын ам болгон өөр өөрийн школтой. тийм хатуу 4 школ байхгүй. ядаргаатай хараалчин бөөнүүдэд зонхов энэтхэгээс ирсэн номоо жаахан цэгцэлж судар тарниар нь ялгаж... өгсөн гавьяатай гэх.
балайраад бай наадах аа унш тэгээд ойлго ойлгохгүй бол юу ч бүү бич ойлгов уу
Эрдэмтэн хүн дээ
Төгс буянт маань шинийн2нд золгуулж байгааг юу гэхэв
Mash unen yum bichjee manai dorno dahinii ulamjlal yosoor ih haad bur onii tsol tsag toololtoi baisan j: Chingis haanii HAMAGMONGOL ulsaas umnu tsagaan sar namar hiideg baisan harin BOGDHAANT MONGOL ulsiin ued (olonoo urgogdson 1-r on) gej toolj baisan harin ardiin zasagiin ued Mongol ulsiin 17-r on /1928 on/ gej bichsen arhivt baina
1900 онд монголд 4 голлох он тоолол байж. нийтийн тооллын, шашны цагалбар, түбэд лит, манж хятад хуанли гэсэн 4. 1911онд хуанлиг бараг хэрэглэхгүйн учир бүр мөсөн халжээ. тэгээд 1911 онд нийтийн он тоолол, гандангийн зурхайн дацангийн цагалбар хоёр үлдсэн гэнэ.
1924 оноос бүх нийтээрээ нийтийн он тооллыг хэрэглэх болж албан ёсжуулжээ.
Аа тэгэхээр жалга болгон өөрийн тооллоор явахийм байна даа хөөрхий. Галзуу тэмдэглэл гэхүү энэ чинь улс оронд гай л тарихийм байна даа. Уг нь нар сар нь адилхан агаар ус нь адил хорвоог хувааж барлаа юу
Буруу зөв нь мэдэхгүй хужаатай нэг өдөр шинэлдэггүй юм
хятад мэргэ төлгө фэншуй. шагшуургатай хайрцаг сэгсэрч байгаа юм шиг, тэгснээ нэг хоёр мод унагаад. мэргэ төлгө буулгаж шодох ч гэдэг билүү. төгс буянт яг л тэгж мэрэг буулгаж.
мод унагааж шодох.
мод унагах чинь нөгөө тарнийн ёсд гардгийм. срогшин мод унагаж тэр зүгээр баримжаалж. зүгээр л нэгэн баримжаа.
Бөөрөнкий писдаа вээ . Шүгийн балайг дагаад далай багшийг муулцан шааж явдаг гар ү дээ . Гитаддаа очиж гуцаарай кккк
өчидр л гандангий лам шар зурхай баабаа гэж хэлээд хэрүүл тариад хаячлоо. уг нь зүгээр байсын. туулайгаар эхэлдэг литээ баримтламаарын.
Шүгдэнгийн тоололд дандаа шиэнэлдэг. Харваас бичсэн зүйл нь ойлгомжтой байна даа. Зөндөө асууж сураглаад яах аргагүй л Шүгдэн байгаад байгаа юм. Даан ч дээрдэхгүй улам доройтоод байгаа нь ердөө л энэ. Гадны улс оронуудынмшашин өмнө төрийн тэргүүнүүд нь чөтгөрт сүнсээ худалдсан нь Шүгдэнгийн лиаж л. Ялгаагүй он тоолол зохиогоод л хийгээд байдаг аймаар
түбэдийн бөө угаасаа л байнга шинэлдэг. ум бузарсаду манус балая... библд заваан шинэлээ нь гээд гардаг. таалал болохгүй бол хэцүү вайна гээд гуриатдаг. түбэдийн бүх ёс сахиус бурханчлан шүтэх. тийм болхоор хорлол ихтэй.
хүкийг сахиус ороогоод яадаг яадаг гэлээ. хавь ойрыхоо эмэгтэчүүдийг зүгээр вайлгахгүй гээд коммент яваад байдаг. сүнээтдэг. ватлага айхтар сахиусддаг. гомиссарууд нь юу ч мэдэхгүй вайсаар л.
ордноор нэг янжуур тамхи, секс, архи гурав. үнжийй гээд байдаг гэлүү
сая шинэ томилгоор дахин оройгүй баяжиж ерөөлгүй ангалд гээд аймшгийн үнсэлдэцгээгээд
сая шинэ томилгоор дахин оройгүй баяжиж ёроолгүй ангалд гээд аймшгийн үнсэлдэцгээгээд
Энд элдэв хэрүүл илүүц.Дэлхийгээр нэг тарж одсон цагаач монголчууд Цагаан сараа тэмдэглэж байна уу гэвэл тэмдэглэж байна. Тэр газар нь өөр шашинтай, ёс заншилтай, уламжлалтай байсан ч тэд Монгол улсад Цагаан сар тэмдэглэж байгаа тэр өдөр шинэлж байгаа.Шинэлэх шинэлэхдээ бүүр монгол ёс уламжлалаараа шинэлж байна. Тэр орны хүмүүс та нар наадхаа боль манай ёсоор шинэ жилээ угт гэхгүй байна. Тэгэхээр манай улсад амьдардаг цагаач хятад хүмүүс бас л Бээжин хэзээ шинэлнэ тэр хугацаанд шинэлнэ. Тэгэхээр бид тэднийг шар зурхайгаар шинэлэхэд гайхах зүйлгүй. Манай улсад амьдардаг монгол нэртэй,монгол хэлтэй ,Ан н гишүүн, дэмжигч хужаа хүмүүс одоо шинэлж байна.Тэгэхээр бид тэдэнд сайхан шинэлээрэй гэж хэлээд л болчихно.Харин нэг хорлонтой нь тэр хужаа хүмүүс язгуур монголчуудыг заавал өөрсдийн Цагаан сараар шинэлүүлэх билээ гэж олон жил бодлоготой дайралт хийсэн. Харин одооноос монголчуудын боловсрол дээшлээд, хийрхэж өвчигнөхөө больж намбатай байх болсноор тэднийг дагаж намирагчид байхгүй болж.
ali n zuv gedgiig medeh hun manaid bhgui boljee , sohor nohoi chimeeneer gedeg shig 1 chimee garhaar dagaj bdg iim l medremjgui uil suuliin 30 jil yvaad irlee !
уг нь бол энэ маргааныг таслах маш амархан л даа.Маршлын өнгөрсөн жилийн цагаан сар тэмдэглээгүй тэр нь хэдэн оны хэдэн сарын хэдэн байснаас эхэлж зураад явбал яг урьдынхаа тооллоор болох юм л даа уул нь.Тэр бол уламжилж ирсэн тоолол мөн шүү дээ,таарахдаа таараад бодихдоо болино л биз,тооллын эхээ тэр өдрөөр тааруулаад хоёр тал тохироод л болох юм шүү дээ уул нь,цаг тооны бичгээр бизнес хийгчдийн л маргаан гэхүүдээ, самсунгийн гар утасны календарь дээр хэдэн арван жилээр нь цагаан сараа тэмдэглэх өдрүүдээ гаргацан байдаг,тэгэж яагаад болохгүй байгаа юм бол,мөн NASA-гийн сарны хөдөлгөөнийг мин,секээр харагдах байдлыг нь харуулсан зургийг ашиглаж болдгүйм байхдаа???
дөрөв дэх жил туулай. тав дахь жил яагаад луу. жаран дотроо таван арван хоёр жил.
,Цаг тооны бичгийг 00 цаасан дээр хэвлэх хэрэгтэй
гандангийн хашаанд хэвлэх үйлдвэр байдгийм. менежерыг нь шинжлэх ухааны календарь хэвлээч. астрономийн календарь гэчээч гэсэн чинь гандангаас айгаад "ахын сэтгэлд юм хийчнэ" гээд хөдлөөгүй.
Бүр сонин юм.тэнгэрт нэг л сар байдаг.Яагаад хөрш орноосоо зөрөөтэй байдын болоо.НЭГ ХОЁР хоногийн зөрөө байж болох л юм.
Хог
Монголчууд буруу өдөр шинэлснээс буруу замаар яваад хөгжихгүй бн.
Хятдууд суга хөгжөөд дэлхийн 2 дахь эдийн засаг болсон удахгүй 1 дэх болно гэдэг тэгэхээр тэд зөв өдрөө шинэлж буй болохоор хөгжөөд байна бид буруу өдрөө шинэлж буй тул дордоод байна гэж лүндэн буулгая даа.
Галаарид гуайтай санал нэг бна өөрсдийнхөө мэргэн ардынхаа хийж бүтээсэн зүйлыг улам сайжруулж амьдрал ахуйдаа хэрэглэх хэрэгтэй өвөг дээдэс маань бидэнд гайхамшигтэй их бүтээл тууривал маш их эрдэнэс өвлүүлж үлдээсэн дээ
Энэ бөө эрхэмийг худамааар Халиар-ит хэмээж бичдэг бил үү?
Их эзэн Богд тангууд улс оршин буйг өдөр болгон санаж байгаад 1227 онд дзлхийн хөрснөөс арчихдаа"Цусаар урс" гэдэг үгийг арилгахын тулд барс сарыг тооллын эх болгосныг манай өтгөс мэддэг байж. Жамьян гүнгийн 'Урт өдрийн улиг үгний бичигт" буй. Энэ өдрөөс жинхэнэ дайснаа дарсан Монголын цагаан сар эхэлж цагаан хувцас өмсөж цагаан хоол идэж цагаан морь унаж ирсэн түүхтэй. Энэ түүхэн том баярыг төрт ёсны баяр болгох хэрэгтэй болов уу! Тэгэхгүй бол энэ мэт их мэдэгч зурхайч үзмэрч сангасваа бөө цагаан сар бүрээр мэдэмхийрэх бололтой. Амьд явбал чивтэй зайран зурхай зурнаа гэж
Цагаан сар нь хаврын эхлэлийг хэлээд байгаа юм бол идэр есийн хүйтэнд таарч арай болохгүй биз. Эрхбиш гурав дөрвөн есийн хүйтэн өнгөрсний дараа цагаан сараа хийнэ байгаа. Хятадад бол өдийд дулаарч байдаг юм чинь цагаан сараа хийж байна биз.
зурхай, мэрэг төлгө мэдэхгүй ээ. мөнхочир агаа л зур хай нтр гээд байдаг. нэг хэсэг байнга л нэг эсвэл хоёр юмаа үзүүлэх хүүхэн дагуулчихсан явдагсан.
Галаарид минь ээ хоёр зүйл сануулъя. Нэгэн зүйл: Эртний хятадын Шан улс болбоос таны хэлснээр НТӨ 1600-1046 онд бус НТӨ 1766-1122 оны хооронд 644 жил оршин тогтсон билээ. Нэгэн зүйл: НТ-ын 1280 онд Хубилайн зарлигаар шар зурхай цоо шинээр зохиогдоогүй билээ. Бүр тэр цагаас даруй 2000 орчим жилийн өмнө буюу НТӨ 1122--256 онд оршин байсан эртний хятадын Жоу улсын үеэс хэрэглэж асан уг зурхайг НТӨ 104 онд баруун Хань улс /нтө 202-нт 8/ авч хэрэглэн жилийн эхийг хаврын тэргүүн сарын цагаан сар хэмээн нэрийдсэн түүхтэй. Тэр цагаас буюу НТӨ 104 оноос эх авч азийн бүх улс түмэнд тархсан уг зурхайг НТ-ын 1218 онд Чингис хааны зарлигаар төрийн мэргэн сайд Елюй Чуцай засан сайжруулснаар Их Монгол улсын Зурхай болж НТ-ын 1280 онтой золгосон билээ. Харин НТ-ын 1280 онд уг зурхайг таны хэлсэн Чингис хааны ач Хубилайн зарлигаар Гоу Шоу Жин тэргүүтэн мэргэд дахин засан сайжруулсан түүхтэй билээ. Тэгэхээр Чингисийн шар зурхай гэж нэрийдэхэд хол зөрөхгүй бизээ.
чингисийн зурхай гэж байдагүй байхаа
суурин иргэншилтэйгээрээ хамгийн эртний 12 зурлагтай бичгэн тэмдэглэл хятадых гэсэн биз дээ.
эзэн чингис цэргүүддээ мэрэг төлгө тавихыг елүй чуцайд байхаа зөвшөөрсөн. нууц товчоод гардаг
Юу бичсэнээ ойлгодоггүй орон гаран здаа вэ. Бичсэн чинь үнэн юм бол ацны Чингсийн шар зурхай байдаг юм хужаа зурхай л байна шүү дээ.
Бүх зүйлд учиртай гэж
Хятадын хуанлийн дагуу шинэлэгчид урд нутагтаа очиж шинэлвэл таарна.
Нэгдсэн нэг ойлголтгүй талцаж зүтгэдэг зан монгол хүнийх гэмээр л байх юм. Нийтийн жишиг, төрийн золголтоо дагаад л явья даа
Ер нь бол яг голыг нь олж дүгнэсэн байна даа. Монголчууд яг өнөөдрөөрөө бүхнийг бодож ойлгоод байгаа болохоос жилийн эхлэлээ намар тооцдог байсан гэдэг бол харьцуулсан судалгаагаар, тодорхой эх сурвалжуудаар бараг нотлогдсон зүйл л дээ. Социализмын үед хаврын их ажилд олон нийтийг татан оролцуулах кампанит ажлаа идэвхжүүлэхийн тулд малчдын баяр, малчдын цагаан сар гэж азийн тоолол, шарын шашны төгсбуянтын цаг тооны бичигтэй авцалдуулаад бараг тэр чигт нь хуулаад эхэндээ хөдөөгүүр л тэмдэглэдэг баяр болгож, будилаан хутгасан нь үнэн дээ. 80-аад оноос л нийтийг хамарсан баяр болсон шд. Ядахдаа л хүзүүгүй хүний санаачилгаар хэдхэн жилийн өмнө дөө, төгсбуянтаа дагаад Чингис хааны төрсөн өдрөө өөр өөр өдөр тэмдэглэж хүртэл үзсэн дээ монголчууд. Галаарид гуайд амжилт хүсье.
Та алин зөв гэж үзэж бна Энэ жилийн төгс буянтын зурхайг нохой өдөр золгодоггүй гэцгээх юм Ёстой толгой эргэчих юмаа
Gol ni shiniin 1ndee zolgo. Ene jil shiniin negen negen bish shiniin 3nd taarch bna. Noxoi melxii gaxai odor uund ogt xamaagui
Шар зурхай бол Монголчуудын зурхай Хятадууд авсан Фэн шү манайх Монгол гэрийн байрлалд тохируулж хийгдсэн зүйл ертөнцийн хамгийн анхны үүсэл нь Монгол гэхээр энэ бүх зүйлүүд үүссэн тодорхой биз
Төгсбуянт тэнгэрийн сартай зөрдөг. 3 ны сарыг 2 гэж залдаг. Бүх малчид мэддэг
Шинийн нэгэнд шинийн 2ны сар гарсан жил 1 биш үүнийг яаж ойлгох вэ! Үүнээс болж эргэлздэг
төгсбуянтын зурхайг зохиох үед ддэлхий ггурван халимны нуруун дээр гамбир байсан гэж үнэнүү
Мунхагууд минь сарны байдал чинь шар зурхайтай тохирч байна. Монгол төгс буянтаар цагаалаад зөв байдаг юм бол яагаад улс орноо удирдаж чадахгүй байнаа. Улс чинь дампуурлаа.
Жаахан баримжаатай мэдээлэл цацаж байгаарай банди минь!!! Одоо чинь өөрийгөө бүхнийг мэдэгч хэмээн цээжээ дэлдэгчид олширчээ. Цөвүүн цагаа гэж... Нутаг хошууны мэргэн дүү тэднээс жаахан ялгаатай болов уу? Гэж боддог оо мунхаг ах нь.
лам бандиаг хэлж байх шиг. төгс буянтыг ашиглагсад тайлбарыг нь хэлж чадахгүй байна уу.
Terbish teneg zurxaigaa boli. Shiniin negen gexed 3nii odortoi taarch bsan. Xeden jil shiniin negendee taaraagui. Zurxai zurj baixdaa xuuxen bavaad bavuulsan xeden xuuxnees sanal xuraaj shiniin negeng songodog gesen. Ter xuuxnuud buruu xeleed bna terbish tembuu doktoroo. Choibalsan 1952 oni 1 sariin 26nd orost xorlogdon uxsen. Ter odor bituun baijee.
Маш ойлгомжтой тайлбарлажээ
Гоомой хүний номын худалчийг мэдэв Голж орхиод сайны мөрд шамдалтай.галаарид бол төрийн хар хайрцагны бодлогоос юу ч ойлгодоггүй хүн төрхтэй мал ажгуу.
идэр 9 цаг, өвөл дуусаагүй байхад хавар яриад яахав дээ, Бид хойд туйлд Бээжингээс арай илүү ойр баймаар юм. Хүн өөрийгөө мундаг ухаантайд тооцож болно, гэсэн ч тий тий ямар хүйтэн байна вэ гээд, хаваржаа сайн уу гэж асуух ямар логик ухаан байна аа
Ийм л юм
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Монгол ардын уртын дуу Нарийн сайхан хээр дуунд : Нарийн сайхан хээрийгээ аргамжиж сойж унаарай. Настан буурал ээжтэйгээ намрын сардаа золгоорой гэж захиж үлдээсэн байдаг..
эрэвгэр жороо хээрийгээ эмээллэн сойж унаарай эмгэн буурал ээжтэйгээ эргэж буцахдаа золгоорой
далай чиеэ ай ай хөлдөх гээд байна уу да ай ай хөө загас гэдэг амьтан чинь хөөрхий болох нь ээ ай ай айдаа хөөрхий минь дэ хө хө
Одоо энэ цагаан сар тэмдэглэх хугацааг монгол уламжлалаасаа гадна Дэлхийн дулаарлын нөхцөл байдалтай холбон өөрчилбөл зохино. Энэ зурхайг харж байж л монголчууд маань хуц ухана, хадлан бордооны ажлааа урьдчилан төлөвлөдөг байсан л гэж бодддог.
тэнгэртэй зөрдөг төгсбуянтаа болчих хэрэгтэй тэнгэртэй таардаг шар зурхайгаа дэлгэрүүл ёр нь биднийг буруу тийш нь залаад их л доройтлоо хятадууд хэцүү улс шүү тэд бүгдийг сайн мэдэж байгаа тиймээс бид ч тэнгэртэй таарахыг нь авч хэрэглэх хэрэгтэй
Үгүй дээ Галаарид аа Шар зурхайг бол Чингэс хаан 1206 онд Их Хаан их сууринд суунгуутаа Монголчууд баримтлах зурхайтай болох зарлиг буулгаад номхон далайгаас эхлэн баруун тийш бага ази хүртлэх. Өмнө зүгээс одоогийн Вьетнамаас Хойшоо Байгал нуур хүртлэх газар нутгийн хэмжээнд тухайн газар орны эрдэм мэдлэг бүхий шинжээчдийг цуглуулан бүтэн 60 гаруй жилийн хугацаанд судлагдаж Хувилай хааны хаанчлал Юуань улсын 1280аад оны үед дуусаж мөрдөгдөж эхэлсэн юмаа. Тэхээр Чингэс хаан санаачилж Хубилай хаан хуульчилсан гэдэг нь энэ юм.Чингэс хааны үед Монголчууд намар цагаан сараа хийдэг байсан нь тодорхой болсон.Харин Шар зурхайгаар Хаврын эхэн сарын шинийн нэгэнд хийж байхыг Хубилай хаан хуульчилсан түүхтэй юм.Шар зурхай бол Чингэс хаантай яав ч холбоотой.Ингээд 1280аад оноос 1911 он хүртэл Монголчууд Шар зурхайг хэрэглэж ирсэн түүх нь ийм юм.Харин Төгс буянтын зурхайг бол 1400гаад оны үед Төвдөд Пугва Лувсанжамц гэх Төвд хүн зохиосон түүхтэй. 1747 онд Сүмбэ хамба лам монголд шашны хэрэгцээн
Зөвхөн хэрэгцээнд зориулан оруулж ирсэн байдаг юм.1911 онд Богд хаан Монгол улс Манжаас тусгаар улс болсоны хувьд Манжтай нэг өдөр шинэлэхгүй гэснээр Төвдийн Төгсбуянтийг халхын алтан ургийн ноёдын зөвшөөрүүлснээр авч 3хан жил хэрэглэн 1914 оноос эргэн 1952 он хүртэл шар зурхайг хэрэглэн 1952-1968 онхүртэл МАХН ын шийдвэрээр цагаан сар хориглогдож байсан юм. Ингээд 1968 оноос Малчны цагаан сар гэж нэрлэгдэн дахин Цагаан сараа сэргээхдээ Шар зурхайгаа орхиж Төвдийн Төгсбуянтын зурхайг өдөр давхцдаг зарим өдрүүд алга болдог зурхайг авч хэрэглэсэн түүхтэй юмаа. Уучилаарай.