Тэр жил улсын циркид олон зуун зурхайчид төрийн зурхайч гэгдэх тангад зурхайч Ч.Тэрбишийг ТВ хэвлэл мэдээллийн өмнө үнэн зөвөө үзье гэж дуэльд дуудсан билээ. Буруу бол бид бууж өгье, зөв бол танийхаар явцгаая гэж уриалсан. Харамсалтай нь Ч.Тэрбиш ирээгүй.
Энэ жил Тэрбиш зурхайч шинийн нэгний сар нь урд өдөр гарсныг хуанли хэвлэх явцад хэвлэлийн алдаа гарсан гэж ард түмнээсээ уйчлал гуйсан. Энэ бол хэвлэлийн алдаа биш ээ. Олон жил малчны калиндар нэрээр Ю.Цэдэнбалыг панаалдаж Монголын цагаан сарыг Богд Зонховын нас барсан эмгэнэлийн өдөр зориуд манж хар домоор тэмдэглүүлж Монголын ёс заншлыг гуйвуулж ирсэн нь ингэж баригдаж байна.
Доктор П.Нэргүй болон олон хүн еэвэн, хэвийн боов, ууц зэрэг манж, хятадын бий болгосон колоничлолын ёсыг монгол ёс болгон гуйвуулж, манж ёсоор золгуулж байгааг эрс эсэргүүцэж ирсэн бөгөөд хөөрөг, дайлан, ууц тавагнаас болж эхнэртэйгээ олон жилийн өмнө, харин энэ жил охинтойгоо хүртэл тэрсэлдсэнээ ярьж байсан билээ.
Юун цагаан сар
Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай баг
Өмнөговь аймгийн олон сумуудад Баянхонгор аймгийн олон сумуудад уул уурхайн аюулаас болж
Уугуул иргэд сэтгэл түгшиж
Уй гашуут хавартайгаа золгож
Урьдах ирээдүй ямар болохыг мэдэхгүй байна
Дорноговь аймгийн Чойрт
Уул уурхайн машинуудын замыг хааж
Ховдчууд эх нутгаа мэднэ гэж мэдэгдэж байна.
Эх сурвалж: "Хөх толбо" сонин
Сэтгэгдэл(32)
Хөөрхөн луухаан ,,,
Монгол хүмүүсийн хувьд амьдрал, ажилд нь цаг тооны бичиг маш чухал зүйл. Тэрбиш гуайд итгэж байсан юмсан. Ганданд олон зурхайч лам нар байдаг биз дээ. ЭРГЭЛЗЭЭГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.
Сайн байцгаана уу. Энэ бол төрийн түвшинд авч үзэх ёстой асуудал. Зурхай мэдэхгүй ч гэсэн Төгсбуянт зурхайн ёс нь Их монгол улсын газар нутгийн хуваарьт тохируулж зурдаг гэдэг зарчим нь бол зөв санагддаг. Өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт гэхэд л 3 цагийн бүс байгаа юм. Зурхайчдаас гадна ШУА гэж байгаа шүү дээ. Цаг тооны бичгээ Шинжлэх ухааны үндэстэй гаргаж, төрийн түвшинд албажуулж шинэлэж байх хэрэгтэй юм шүү. Тийм ч байсан байх аа.
Энэ дэлхийн нийт хүн ардын амьдрал аж төрөл бүхэлдээ Аргын тоололоор явж, цаг завгүй урагшлаж, шинжлэх ухааны хүчээр эх дэлхийгээ хөгжүүлж, сансарыг эзэмшиж, саран дээр хөл тавьж, Ангараг гарагийг роботоор судлаж байхад энэ мэтийн элийрсэн юмнуудын зурхай гэх хоосон мунхруулгад хууртаж, шүлсээ баран хэрэлдэж, цагаа үрэн толхилдож суудаг нь эргүү, залхуу, мухар сүсэгт идэгдсэн үнэхээр л үхэр монголууд л юм даа.
РЭГДЭЛ ЭЭ ЧИ ҮҮНИЙГ НЭН ДАРУЙ ЗОХИЦУУЛЖ МЭДДЭГ ЧАДДАГ ЭРДЭМТЭД ЗУРХАЙЧИД ОДОН ОРОНЧИД БАЙДАГ БОЛ ЯГ НЭГ МӨР ТОГТООЖ ТӨРИЙН ХУАНЛИ ЗОХИОЖ БАЙХЫГ НЭГ МӨР ШИЙДЭЭЧЭЭ. ЭМИЙ ЮМ ЯРЬЖ ДЭЛИЙРЧ СУУХАА БОЛЬ РЭГДЭЛ ЭЭ
хаварын синдром эхэлж байгаагийн шинж, одоо нөгөө мэдрэл муутай сэтгэцийн өвчтөй хүмүүс Сүхбаатарын талбайгаас салахгүй , тэмцэгч гэх шозотой хөөдийн хошин шогийн тоглолтууд эхэлсэн шүү
Талбайд өлсөглөн зарлаж байгаад албан тушаал, эд хөрөнгөнд хүрдэг арга барил бий болоод дариу 30 жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд маш олон нөхдүүд уйлж,дуулж, цагаан хөөс цахартал хуцаж, зарим нь нүцгэлж шалдалж хүртэл үзсэн бөгөөд жил ирэх тусам тэдний арга барил нарийссаар бгаа болно. Тэмцлийн хурц хэлбэр гэдэг хэллэг одоо хүмүүсийг цочирдуулахаа больсон тул энэ хавар тэд "Тэмцлийн хурц хэлбэрийн дараагийн хурцаас хурц, бүр хамгийн иртэй алмасан өрмийн хошуунаас хурц" хэлбэрт шилжихээр зэхэж бгаа болно. Хув хуурай өлсөхөөд зогсохгүй бүгд шалдан байх ба зүгээр ч шалдан биш толгой, умдаг, суга гэх мэт бүх үсээ хусуулсан байх мөн бүгд нэг гартаа 9 -н тос нөгөө гартаа шүдэнз барих ба зулын гол болоход хэзээд бэлхэн байхаар төлөвлөж байгаа гэнэ шүү..Тэд Шудрага ёс гэсээр бгаад хүмүүс тоохоо больсон тул Шудрага ёс биш харин Шудрагын дараагийн шат буюу Шудрагын хурц хувилбарыг шаардах юм бна. Авилгатай тэмцэнэ гэх нь аль эрт улиг, хошин шог мэт сонсогддог болсон тул Авилгатай бус харин Авилгын авилгатай тэмцэх юм гэнэ. Энийг одоохондоо мань нь ойлгоогүй бгаа, удахгүй өөрсдөө зулын гол болохоосоо өмнө тайлбарлах бизээ.
tegeed ardiin bagsh tsol hurtee yu? buruu bugdiig buu tuund chih!
Хүн бүр өөрийн жамаараа амьдарч жамаараа үхдэг болохоос хэн нэгний зурсан зурлагаар амьдарч үхнэ гэж байхгүй.
Энэ зөнөг Монголын ард түмнийг олон жил төөрөөгдүүллээ.Идэр 3 есөн одоо л эхэлж байнөө
Одон орон, газар зүй, зурхай судалдаг зурдаг өөр олон эрдэмтэн мэргэд Монгол оронд өөр байхгүй гэж үү?! Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэж үг байдаг да. Тэр олон эрдэмтэд доктор професорууд нь яачихсан юм бэ? Дандаа буруу шинэлэнэ гэж юу байх вэ дэ. Нэг тогтсон цаг нартай баймаар юм. Жил болгон цагаан сараас болж Монголчууд талцах юм.
Шинжлэх ухааны академи төрийн хуанлиа зохиож , шинжлэх ухааны үндсэн дээр жилийн шинж төлөв ,цаг уурын нөлөө зэргийг тоймлон гаргаж байх хэрэгтэй байна.
21-p зуунд 20 жил амьдарч байж ?! ШУ-ны мэдлэг хомс; мухар сүсэгт хөтлөгдөн амьрдлаа авч яваа түгэамэл олонтой’ улс МУ -аас өөр дэлхийд алга болж дээ! Tragedy
Ямар ч зурхай, зурхайч хэрэггүй.
Хүн төрөлхтөнд ямар ч зурхай, зурхайч хэрэггүй. Усан тэнэг үхэр монголчууд бид л XXI зуунд зурхай, зурхайч, лам, мэргэ төлөгч гэх юм. Дэлхийн соёлт хүн төрөлхтөнөөс ичдэг ч болоосой. Одоо чинь одон орон, астрономийн шинжлэх ухааныг судлах хэрэгтэй шүү дээ.
Хүн өөрийн биеийн болоод сэтгэлийн хүчинд болон орчин үеийн шинжлэх ухаанд үл итгээд ирэхээр гаднын элдвийн хүчийг (нам, улс төрч, улс төрч, лам, зурхай, зурхай, шашин, овоо, суварга, бурхан, гадаадын хөрөнгө оруулалт гэх мэт) шүтэж эхэлдэг. Энэ нь мөн чанартаа хүн чанараа алдаж байгаа хэрэг шүү дээ. Эндээс дүгнэж үзэхэд усан тэнэг үхэр монголчууд бид хүн биш бүгдээрээ адгуусан амьтад л болжээ.
Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж шашины талаар дэлхийн нэрт эрдэмтэдийн хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!
Хүний боловсролын түвшин хир зэрэг өндөр байх тусам түүний шашинд итгэх, бурханд итгэх нь бага байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн В.Л.Гинзберг/
Бурхан бол шашин шүтэгчдэд ямарч ухаан бодлынх нь өмнө байдаг бол байгаль судлаачдад төгсгөлд нь байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн Макс Планк/
Шашины хэл нь шинжлэх ухааны хэлийг бодвол уран зохиол, яруу найрагтай төрөл нэг юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Нильс Бор/
Бурхан миний хувьд зөвхөн хүний сул тал юм, харин бурханы сургаал бол бараг хүүхдийн гэмээр үлгэр домгийн алдартай эмхэтгэл юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Альберт Эйнштейн/
Надад бурхан хэрэггүй. Гэвч хүн шүтлэг-итгэлгүй байж болохгүй. Миний итгэл үнэмшил бол шинжлэх ухааны хөгжил дэвшил хүн төрөлхтөнд аз жаргал өгнө гэсэн тэр итгэл үнэмшил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн И.П.Павлов/
Бурхан бол шашны объект болохоос биш хорвоогийн, огторгуйн эсвэл ертөнцийн биет зүйл биш. /Людвиг Фейрбах/
Шашин бол жинхэнэ маш том заль мэх юм. /Питер Дж Меролла/
Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм. /К.Маркс/
Хэрэв бидний үед хэн нэгэн нь шашиныг сурталчилж байвал энэ нь шашны ойлголтоор биднийг сэхээрүүлэх гэж байгаа хэрэг биш бөгөөд харин жирийн ард түмнийг номхон хүлцэнгүй байлгах гэсэн далд санааны үндэслэлтэй юм. Номхон хүлцэнгүй хүмүүсийг удирдаж байх нь сэтгэл дундуур, тайван биш хүмүүсийг удирдахаас амар шүү дээ. Тэднийг амархан хууран мэхэлж, мөлжиж, ашиглаж болно шүү дээ. Шашин нь хүмүүсийг тэднийг дарлан зовоож байгаа шударга бус үйлдлүүдийн бухимдлаас тайвшруулж, тэднийг амттай мөрөөдлөөр бүүвэйлэн байхад зориулан тэдэнд өгсөн хар тамхитай адил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Поль Дирак/
Мухар сүсэг нь айдсын нэг хэлбэр юм. Энэ нь мөн харанхуй бүдүүлэг байдлын тэмдэг. Өргөн мэдлэгтэй хүмүүс амжилтанд хүрдэг ба тэд юунаас ч айдаггүй. /Наполеон Хилл/
Terbishiin zurlaga buruu bolovch Terbish bagshiinhaa aldaatai zurhaig zursaar l duusna Hujaagaas zoryy shinelej baival aldaatai baisan ch yaahavdaa hehe
Шинийн нэгнийг зөв олох бол ярвигтай байх оо. Та хавар намарт өдөр шөнө тэнцэх өдрийг европын шинжлэх ухаан 5-6 хоногийн агууригт олдог шиг бичдэг юм билээ. Төгс бжянтын зурхайгаа жилийн жилд сайжруулж судлахгүй байгаа байх. Тэгэхлээр зарим жилд гайхал төрүүлэх байхаа.Энэ Тэрбиш гуайг ч юм уу, Намсрай гуайг ч юм уу, эсвэл Цэрэн-Очирыг Ерөнхийлөгчийн зурхайч болгомоор юм. Худлаа тооцоо хийх нь бага болно. Нөлөөлдөг зүйл олон. Дэлхий 12 хэм хазайсан. Зарим үед дэлхий хурдлана.Сүүлийн 10 гаруй жилд нарны татах хүч буурсан. Нарны идэвхжил буураад дэлхий Корона-д 3 жил мэдүүлж байна шүү дээ. Намсрай гуай дагагч нартайгаа цагаан сарыг өөрийн зурхайгаар тэмдэглээд байх нь хаашаа л бол? Хамгийн гол нь ямар ч зүйл дээр Монголчууд нэг тийш харах шиг чухал зүйл байхгүй болов уу? Харин төрийн бөө ч Та санал хэлнэ биз?
Энэ зөнөсөн өвгөнийг зайлуулж өөр мэддэг хүнээр хуанли гаргуулмаар байна аа
Дашдамба гэж Төв аймгийн Бүрэн сумын зурхайч хүний одон орны талаарх баримтуудыг энэ хүн цөөхөн мөнгө өгөөд авчихсын билээ Энэ талаар сэтгүүлчид асуугаарай. дараа би саналаа хэлнэ Тэр мундаг зурхайч хүн 2021 он хүртэл бичиж өгсөн биз
Төгс буянтын зурхай анхнаасаа төөрөгдүүлэлт шүү! Тэрбиш гэдэг хүн гаргаад байгаа.Төрийн хэмжээнд Монголоо гэх сэтгэлтэй нэг нь авч үзэх хэрэгтэй. Намсрай гуай гээд илүү Монголоо гэсэн сэтгэлтэй , бодит үнэнг хэлээд байгаа хүн байгаа шүү дээ!!! Тэр хүний хэлж гаргаж буй зурхай бол бусад хөгжөөд байгаа Азийн орнуудын цагаан сар, сар... таарч байгаа шүү!!! Хүмүүс өөрснөө ухаантай бай, заавал буруу замаар нь бүү яв!!!