
Нөхөр маань чихрийн шижинтэй болоод удаж байна. Дасан зохицож, зөв хооллохыг хичээдэг. Чихрийн шижинтэй хүмүүст ксилит, сорбит, фруктоз зэрэг элдэв чихэр орлуулагч хэрэглэхийг санал болгодог. Гэвч сорбит чинь бас л нүүрс ус, тэгээд бас гэдэс дүүргэнэ, унгуулна. Фруктоз ч гэсэн амтлаг, гэхдээ нэг сэтгүүл дээр түүнийг элгэнд их ачаалалт өгдөг гэж байсныг уншсан юм байна. Ксилитын тухай ч бас сонссон. Нэг үгээр хэлэхэд эдгээр амтлагчид бөөрөнд, нүдэнд ч муугаар нөлөөлдөг юм байна. Түүгээр яах юм бэ? Би арай хялбар хийдэг.
Жимсний чанамалд ямар ч хамаагүй жимс хэрэглэж болно. Бүгдийг нь цэвэрлэж ялгаад бөөрөлзгөнөөс бусдыг нь угааж, үлдсэн усыг нь тогоонд шүүрүүлж авна. Стакан шингэн гарвал сайн байна. Түүнийг халааж дотор нь стевия хэмээх ургамлыг цай шиг идээшүүлдэг. Стевияг эмийн санд зардаг юм. Идээшүүлээд, ургамал чихэрлэг амтаа сайн өгөг хэмээн байлгана. Дараа нь хөрөхөөр нь игүүгээд, энэ амтлаг ханданд желатин дэвтээдэг.
Ирээдүйн чанамал чанасан чихэрлэгжимс шиг биш, чанамал шиг болохын тулд үүнийгхивдэг. Желатин хөөгөөд ирэхээр буцалгаж, шүүлтүүрээр шүүж бэлдсэн жимсэн дээрээ хийнэ. Зөөлөн гал дээр тавьж, хутгасаар, хөөс үүсгэхгүй байхад анхаарна. Дараа нь бариултай цэвэрхэн аягаар ариутгасан шилнүүдэд хийж тагладаг. Эргэгддэг таглаатай, 200-350 граммын жижиг шил байвал дээр. Зөвхөн хүйтэндл хадгалдаг. Нөөшлөх бодисууд холиогүй болохоор тэр. Задалсныхаа дараа үлдсэн чанамалыг нь муутгахгүйн тулд мөн хүйтэнд хадгалж байхыг хичээгээрэй.
Нөхөр маань бас цусны даралт ихтэй. Тийм болохоор би түүнд алим, хар жимст тэс (черноплодная рябина) бэлдэж өгдөг. Алимнуудаа угаагаад, чанамал хийх гэж байгаа юм шиг хэрчин цэвэрлэж угаасан хар жимст тэстэй хольдог. Хутгаад, таглаж, зөөлөн гал дээр тавьдаг. Шүүс муу ялгарч байх юм бол бага зэрэг ус нэмнэ. Аажмаар хольд маань буцалж эхэлнэ. Тэгэхээр бэлэн болсон гэсэн үг. Ариутгасан шилэнд юүлж, тагладаг. Хүйтэн газар хадгална.
Харин стевия бол гайхамшиг. Тэрбээр өөрөө эмийн ургамал. Бид түүнийг жорын дагуу оргөст хэмх, лооль дарахдаа элсэн чихрийн оронд хэрэглэдэг.
(Гатауллина Г.С.)
Эх сурвалж: "Анагаах арга билиг"
Сэтгэгдэл(8)
Ханийн хүчээр амьд яваа эр байна.
Saihan busgui mini chamd bayrllaa. Minii Mongoliin busguichuud bugd iim bval mon saihnaa. Chinii toloo zutgey geed l buh huch chadal.amidralaa hoyrgui setgeleer zoriulna. Sain ssihniig husey.
Сахартай хүнд ямар ургамалын гаралтай зүйл хэрэглэж байна вэ та нар хэлж өгөөч би та нарын зөвлөгөөг авмаар байна.
Nogoon nogoog l Sain gex yum bilee.Sugar blocker bolon cinnamon olj xereglexed ix Sain daa.saaxariin tuvshing bariad bdag yum
та нар надад зөвлөгөөгөө өгөөч гэж хүсэж байна.
Сахартай болсон бол эхний 3 жил маш сайн хичээх хэрэгтэй гам бариж. Архи тамхи зугээр стоп. Хелендее оройдоо тв узэнгээ массаж хий. Ухрийн мах байцаатай чанаад хуураад ид. Ер нь нуурс ус багатай зуйл ид. Сайн алх дор хаяж 30 минут бараг 3 км байх шуу.шуурхай 2 гараа хаялж алх.японы дасгалыг хий.будаа талх идэхдээ багаар ид.манайхан рашаан хурганы засада хун мах гээд солиорч егдег худлаа шуу.нойр булчирхайтай холбоотой тул айраг хорхог болохгуй.
Манай нөхөр чихрийн шижинтэй болсон саяхнаас аав нь энэ өвчнөөр нас барсан энэ хүүхдүүдэд нь удамшдаг уу яаж эмчлэх вэ дээрхи аргыг сайн хэлж өгч мөн энэ хүний утасны дугаарыг өгч болох бол уу баярлалаа
Nohor maani sayhan chihriin shijintei gj onshlogdson ldoo bi yaj hanidaa tuslah we