Бум бужигнах их хотоо хүн бүр өөр өөрийн өнгөөр чимдэг. Хотын аль ч хэсэгт та ажиллаж, амьдарч байсан нийслэлийнхээ хөгжил дэвшилд хувь нэмэр оруулдаг гэсэн үг. Тэр тусмаа энгийн, эгэл амьдрал энэхүү хөгжлийн салшгүй хэсэг юм.
Энд бид гоё ганган барилга, технологийн дэвшил, амжилт бүтээлийн тухай хөндөхийг хүссэнгүй. Харин хотын жирийн нэг иргэнийг онцлох гэсэн юм.
Олны хөлийн газар, жижигхэн тэрэг түрэн шорлогоор үйлчилдэг олон иргэн байдгийг бид мэднэ. Гэхдээ энд ямар хүмүүс, юуны төлөө зогсож байгааг сонирхож байсан удаа цөөхөн. Өнгөцхөн харахад хэдэн төгрөг олох гэсэн иргэдийн сэдсэн арга гэлтэй.
Бидний нэрлэж заншсанаар 100 айл орчимд иргэдэд шорлогоор үйлчлэх нэгэн хүнийг ажиглан зогслоо. Хэдхэн минут ч сул зогсох завгүй байх түүнд талархсан сэтгэлээ хүн бүр л илэрхийлэх аж. Түүнийг Б.Хүрэлчулуун гэдэг. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул. Сүүлийн таван жил энд шорлог зарж байгаа тухай ойр орчмынхон хэлсэн юм. Завгүй ажлын завсраар нь цөөн хором ярилцлаа.
-Анх шорлог хийх болсон шалтгаанаа сонирхуулаач. Яагаад энэ ажлыг сонгосон юм бэ?
-Ажил хөдөлмөр хийж, сайхан амьдрах хүсэл хэнд ч байдаг. Би ажилгүй гээд, цаг хугацаа алдан дэмий суулгүй хийж болох бүх л ажлыг судлах хэрэгтэй. Бас сэтгэх нь чухал. Анх нутгийн ахын тусламжтайгаар шорлог хийж сурсан.
Эхэндээ хэцүү санагддаг байсан ч амьдрахын эрхэнд шантралгүй хийсээр өдийг хүрлээ. Хоол, хувцас, хүүхдийн сургалтын төлбөр гээд л хүнд мөнгө хэрэгтэй. Үүнийг олохын тулд мэдээж гар хумхилгүй хөдөлмөрлөх шаардлагатай. Хөдөөнөөс ирсэн надад ажил олдохгүй үе байсан. Гэсэн ч зүгээр суухыг хүсээгүй учраас энэ ажлыг хийх болсон.
-Таван жил шорлог хийсэн хүн нэлээд туршлага хуримтлуулсан байх. Таны шорлог их амттай байдаг бололтой. Үйлчлүүлэгч тасрахгүй юм?
-Мэдээж туршлагатай бололгүй яах вэ. Анх шорлог хийсэн цагаасаа л энд зогссон. Энэ хавийнхны танил болсон бололтой. “Заавал танаас авах гэсэн юм” гээд зорьж ирэх хүмүүс “Баярлалаа” гээд чин сэтгэлээсээ хэлэх урмын үгийг сонсоод ажилдаа улам дуртай болдог.
Ах нь хүний итгэлийг алдахгүй, сайхан сэтгэгдэл үлдээх юмсан гэж үргэлж хичээдэг. Хамгийн гол нь ариун цэврийн орчин болон эрүүл ахуйг анхаарах хэрэгтэй.
-Хоол хүнсээр үйлчилнэ гэдэг хариуцлагатай ажил. Хэн дуртай нь ч хийх эрхгүй. Танд зөвшөөрөл бий юу?
-Зөвшөөрөл авахыг хүсдэг ч бидэнд өгдөггүй. Мэдээж стандартын шаардлагыг хангаагүй нь тодорхой. Тэглээ гээд иргэддээ эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаалдаггүй.
Шорлог бол хоолноос өөр зүйл. Монголчууд эртнээс мах шарж идэх өөрийн гэсэн технологитой ард түмэн. Тиймдээ ч цадах гэсэндээ бус, сэтгэл ханамж авахын тулд л шорлог иддэг байх. Ил гал дээр шарсан махны амт, үнэр маш сайхан байдаг шүү дээ. Иргэдэд ийм л үйлчилгээ үзүүлэх гэж зорьж байна.
Зөвшөөрөлгүй гээд хөөгдөх, торгууль төлөх гээд дарамт, шахалттай бишгүй тулгардаг. Тэгсэн ч амьдрахын эрхэнд энэ ажлыг үргэлжлүүлэн хийсээр л байна. Бид чинь өдөр бүр 5000 төгрөгийн торгууль өгнө. Заримдаа орлого бага үед 2000-ыг төлдөг. Ер нь биднийг хүний ёсноос гажууд зүйл хийж буй мэтээр хүлээж авах хандлага ч гарна.
-Таны ажил улирлын чанартай шүү дээ. Тэгэхээр ар гэрийнхээ эдийн засгийн асуудлыг бүрэн шийдэж амжих уу?
-Хангалттай хэмжээнд биш ч гэсэн болгоод л байна. Гэрийнхэн маань Баянгол сумдаа байгаа. Би энд байр хөлслөн, ажлаа хийдэг. Зун хүүхдүүд маань тусалдаг. Мэдээж улирлын чанартай ажил учир бусад үед нь өөр ажил олно. Одоо шорлог борлогдох хамгийн эрэлттэй улирал. Есөн сарын сүүл хүртэл ажиллана даа.
-Өдөржин халуун галд зогсох хэцүү санагдлаа. Өдрийн норм гэж бас байна биз?
-Халуун нар, бороо, шороо гээд халшрах үе байдаг л юм. Тэглээ гээд шантраагүй ээ. Бороотой үед л өнждөг. Бусад тохиолдолд 00:00 цаг хүртэл энэ хавьдаа байна. Өдөрт хамгийн ихдээ 100 шорлог борлуулдаг юм. Өглөө 50 ширхгийг авч гарч ирдэг.
-Хүн бүрийн хийсэн шорлог өөр өөр амттай байх. Харин таны жорыг сонирховол?
-Шорлог бүрийн амт өөр. Миний хувьд шорлог хийх махаа өдөр бүр шинээр нь авдаг. Чанаж болгоод, шинэ сүүл, ногоогоор амтлан, шарахад бэлэн байдлаар бэлтгэдэг. Шорлог хийх маш хариуцлагатай ажил гэж боддог. Амттай, цэвэрхэн байлгах нь миний зорилго, мөн хүлээх үүрэг гэж санан чин сэтгэлээсээ хийдэг. Хэрэв тийм биш бол хэн нэгэн миний шорлогийг ганцхан удаа л худалдаж аваад, дахин ирэхгүй шүү дээ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Даваа - 10 сарын 19,
2026
Сэтгэгдэл2
Шорлогны махыг чанаж болгоно гэж ямар тэнэг юм бээээ!!!! Хамаг витамин шим тэжээл нь чанасан усандаа шингэнэ биз дээ! Арай ч дээ, энийг нь тэгээд таарсан юмнууд нь аваад идмэр болдог л байх даа чааваас!!!
gudamjnii shorlognuud bugd adilhan iim huuramj hulhi ed. ene survaljlagch ni ch gesen shorlog gej jinhene yu baidgiig medehgui neg nusan buu ochood unert ni uluntood demiirtsen bna.
bi 100aild amidran suudag manai naiz ohin maani shorlogond mash ih durtai bich gsen dutahgui durtai teged ene ahaaas bainga shorlog awch iddeg msh goe amttai hamgin golon hvmvvvstei msh goe haritsaj vichildeg tiim bolhooor hvmvvs bolon bid 2 awah durtai bdag bh gj bodoj bnaa hvrel chuluun ahda ajilin ondooor ondor amjiltig hvsen eroooyo
Болиочээ махаа чаначихаад ийм айхтар дүрэлзсэн гал дээр шарахаар чинь чанаж түлсэн мах л болно биз дээ. Хичнээн хөдөөнөөс ирсэн ч гэсэн сонин сэтгүүл интернэтээс шорлогны жор олж аваад жорынх нь дагуу хийх хэрэгтэй ш дээ. Зун болохоор баахан узбек таджикууд ирээд шорлог гэдгийг жинхэнэ жороор нь хийгээд үнэтэй зараад түүнийг нь монголчууд мөнгө хайрлаххгүй авч иддэг ш дээ. Адилхан л үнэтэй адил жинтэй мах авч байгаа ш дээ жаахан сэтгэл гаргаад жаахан хугацаанд амталж хонуулаад хэдэн грамм амтлагч жаахан вино л илүү орно ш дээ тэгэхгүй бол зах энэ тэр зуун айл хаа сайгүй энэ түлсэн махыг зараад түүнийг нь хөдөөнөөс ирсэн малнууд нь шорлог гэж ийм байдаг гээд ойлгочихсон аваад байхымаа гадныхан амсаж үзвэл элэг нь хөших байх даа
амжилт хүн хийх ажилтай байна гэдэг хамгийн чухал амжилт хүсэе
энэ сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийг дээ. Яана дөө хөөрхий нэг л их шорлог мэддэг хүмүүс. Шорлого хийдэг арга гэж байдаг болохоос технологи гэж ер нь байхгүй шүү. Орон орны хүмүүс маш олон янзаар хийдэг. Чанаж болгоод утна гэдэг чинь бас л нэг арга л даа хөө. Энэ яадаг арга вэ гэхээр байна шүү дээ. 1. Махаа чанах даа амтлагчаа усандаа хийгээд махандаа амт оруулдаг арга 2. Махаа чанахдаа перц, цагаан гаа гэх мэт амтлагч хийвэл мах амт орохоос гадна махыг ариутгаж өгдөг нэг арга 3. Чанасан махаар хийсэн шорлог их сайхан зөөлөн байдаг. 4. Чанаад болгосон махыг хэт удаан утах шаардлагагүй амт оруулаад болдог учраас түлэгдэж үнс үүсдэггүй(үнс, түлэнхий зэрэг нь уушиг, элэгэнд муу) бөгөөд түргэн шуурхай олон шорлого гаргаж олон хүнд үйлчлэх боломжтой болгодог нягууртай. Хэтэрхий туйлшрамтгай юмаа. Мөн тэр их галанд болгосон мах энэ тэр гэж нэг хүн бичсэн байна. Тэр хүнд гэж хэлэхэд шорлогыг галанд болгодоггүй юмаа. Модоо дутуу шатааж үнсжүүлж утаанд нь халууных нь илчинд ньтөөнөж болгодог юмаа.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00