Сүүлийн үед Өмнөговь аймгийн Хүрмэн, Ханхонгор сумын нутаг Зүүн сайхан ууланд үхэр огдой маш ихээр үхэж эхэллээ. Ер нь энэ бүс нутаг бол тарваган тахлын голомтот нутаг юм. Энэхүү голомтын үндсэн агуулагч нь монгол огдой юм байна.
Аймгийн баяр наадмын амралт олон хоног үргэлжилж байгаатай холбогдуулан амрагчид уулын аманд салхинд гарах нь ихэссэний дээр одоо аялал зугаалгын цаг учир гадаад, дотоодын жуулчид ирж буй тул үхсэн оготно байвал барьж оролдож болохгүйг анхааруулж байна.
Мөн малчид хонь малаа хариулж байх үед үхсэн амьтнаар оролдож, тарвага агнахыг аймгийн БГХӨСТ-өөс хатуу хориглон, үхсэн амьтан үл оролдох, огдойн үлийн дээр суух, хэвтэх цайлахгүй байх, ноомой, сул дорой явж буй үхэр огдойгоор бага балчир хүүхэд тоглохоос сэргийлэхийг анхаарууллаа. Түүнчлэн үхэр огдойн бүүргэнд хазуулбал халдвар авах аюултай байдгийг мөн анхааруулжээ.
С.СУМЬЯА
Эх сурвалж: "Монцамэ"
Сэтгэгдэл0
Gazriin ene meregch amitad olnooroo uhej baigaa shaltgaan ni zah zambaraagui uul uurhain bohirdoltoos bolj baigaa um bishuu. Omnogovi er ni us bagatai gazar, baigaa jaahan usiig ni ondor huchileer bohirduulchihaar tendehiin amitan urgamal uheh ni oilgomjtoi. Ter uul uurhain ih baga huvitsaa ezemshigchid oorsdoo end amidardaggui bolohoor mongo ni osch l baival busdiin nutag yah ni hamaagui, busdiin gazar deer amidarch baigaa humuus zovlongiin changiig tuulj baigaa ni tedend ogtoos sonin bish. Etsest ni bid oorsdoo l sonoj mohohiin ehlel.