Эртнээс монголчууд Хэрлэн, Онон, Туул голуудыг өгсөн, уруудан нүүдэллэж, тунгалаг ариун уснаасаа ундаалан, олон зууныг өртөөлж төр улсаа байгуулсан түүхтэй. Тийм ч учраас эдгээр гурван голын саваар Их гүрнийг эмхлэн байгуулсан Эзэн богд Чингис хаан болоод түүний өвөг дээдэс, үр хойчийн түүхийг агуулсан домогт газрууд олон байдаг.
Гурван голын тухай нэгэн домог бий. Тэнгэрийн хаан Хэнтий нь Онон, Хэрлэн, Туул хэмээх гурван үзэсгэлэн төгөлдөр охинтой байсан. Хамгийн үзэсгэлэнтэй том охин Ононгоо маш их гоёж Номхондалай хэмээх хан хөвгүүнд бэр болгон, удаах охин Хэрлэнгээ Далайнуур гэдэг хан хөвгүүнд бэр болгон өгсөн гэдэг.
Хоёр том охин нь Хан Хэнтий эцгээ эргэж харалгүй алс одсон тул хаан эцэг нь насаараа эргэж битгий ир гэж гэрээсэлж, бага охин Туулыгаа эх нутагтаа авч үлдсэн гэж өгүүлсэн байдаг.
Хатан Туул эмэгтэй хүнд ээлтэй, Хан Хэрлэн эрэгтэй хүнд ээлтэй тул, Хатан Туулд бүсгүйчүүд, Хан Хэрлэнд эрчүүд орвол элдэв өвчин арилдаг гэдэг домог Туул, Хэрлэнгийн эхэн саваар нутаглах ард түмний дунд түгээмэл яригддаг билээ.
Сэтгэгдэл3
3 GOLIIN SAB GAZAR GADNIIHANIIG BUU GISHGUUL GESEN EZEN HAANIIIHAA ZARLIGIIG DAHIN BATALGAAJUULJ ERONHIILOGCHIIN ZARILIG GARGAYA ELBEGDORJOO.ENE GAZAR ORON CHINI HARIIHANII GART ORJ DUUSLAA SAYIIN CAGAAN SARIIN URIDHAN BAAHAN HUJAA MONGON MORITOD MODON DOTOR OBOOHOI BARISAN AMIDARCH BAINA GENE
harin lobi2
goy tuuh bn esee bichlehiin sanaa avuulsand bayrlaa
би бол үргэлж өмдөндөө баадаг
миний хичээлд их тус болло баярлалаа
шал дэмий энийг бичлээ муу авчлаа
маш гоё байлаа
Хичээлд их тус боллоо баярлалаа
гоё
Би мааааааааааааааш баяртай бн
Миний хичээлд тусалж байгаад маш их баярллаа
Гоё байна
5а ангийн сурагч мөнү
Гоё байна