Ил Захидал
Монгол Төрийн өндөр дээд удирдлагууд. Тагнуулын алба, Шүүх, Прокурорын шийдвэр гаргагчид, Хүний эрх, Иргэний байгууллагынхан, Улс төрийн намын дарга нар, ард түмэн Минь ээ! Та бүхэндээ хандан сэтгэлийн үгээ хэлэхээр санаа нийлсэн бидний үгийг анхааран сонсож, зовнил шаналлыг маань болгоон хуваалцана уу!
"Яруу найрагч Цоодолын Хуланг Тагнуулын газрынхан баривчилжээ" гэдэг сонор сэртхийлгэсэн цочир мэдээ Монголын нийгмийг доргиулснаас хойш нэгэн сар илүү боллоо. Энэ хугацаанд хайртай найрагчийнхаа төлөө сэтгэл шаналсан монгол түмэн, түүний дотор зохиолчид, яруу найрагчид, урлаг соёлынхон, яруу найрагчийн дотоод, гадаадын дотно элгэн нөхөд уулга алдан гайхширч, "Ямар лай ланчиг нь гараад ирэв ээ? Эх оронч хүний сэтгэл зүрх цээжинд нь багтаж ядан оволзож явдаг омголон найрагч маань юу гээчид өртчих нь энэ вэ? Алдав уу, эндэв үү? Аль эсвэл атаа жөтөө, улстөрийн хорлонт явуулга, гүтгэлэг, ёс бусын урхи гохонд орчихов уу? зальхай явдал, заль мэхэнд өртчихөв үү? Эндүүрэл самуурал, эрсдэл хилсдэл, хэтрүүлэг гуйвуулгад нэрвэгдээгүй байгаа?" гэхчлэн олон олныг шалгаан бодож, учир начрыг олохоор утас шөрмөс хангинуулахаас эхлээд интернэт сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, лавлах асуух бүхнийг тойлж төөлж, өмгөөлж өөнтөглөх, өрөвдөж хайрлах гуйж гувших ойлгуулж ухуулах, эргэлзээ тээнэгэлзэл, итгэл үнэмшил, чадах бүхнээсээ л чаргууцалдаж эхэлсээн.
Монголын зохиолчдын байгууллагын зүгээс Тагнуулын ерөнхий газарт хандан "Яруу найрагч Ц.Хулангийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн мэдээллийг тарааж байгаа үндэслэлээр буруутгасан тул уг асуудлаар бодитой хариу өгөхийг шаардсан бичиг хүргүүлсэн боловч хариу үг өдий хэр сонсоогүй л байгаа. Бид тэр хүнийг тэгжээ ингэжээ гэдгийг мэдэхгүй, тийм иймийг сонссон ч түүнд итгэж үнэмшихийн аргагүй, эргэлзэж, тээнэгэлзэж, үгүйсгэсээр л сууна.
Хуулийн байгууллагын ажил үйлд хөндлөнгөөс оролцож, ул учрыг нь олоогүй хэрэгт нөлөө нөөлөг үзүүлэхийг бид огтхон ч хүсэхгүй байна. Гэхдээ гайхширал эргэлзээгээ тайлах арга ухааныг эрэлхийлж, Хуланд маань хүнлэг, нигүүлсэнгүй хандаасай, хууль шүүлэг нь шударга үнэн байгаасай гэж хүсэж байгаа юм. Нойр хоолоо умартан, охиноо гэх сэтгэлийн шаналандаа хатаж суугаа хөгшин аав ээж үйлс нэгт нөхрийнхөө зовлон шаналанг нимгэлж цаасан дээр унагасан энэ хэдэн цөөн үгээрээ ч болохноо сэтгэлийнх нь хөндүүрийг хөнгөлөхийг зорьж байна. "Тэр хүн Эх орноосоо урважээ" гэж бид огтхон ч итгэж чадахгүй байна. Эргэлзээ, гайхширал маань тайлагдахын аргагүй байна. Нэгэн найрагчийн маань халуун ам бүл бүхлээрээ зовлон шаналанд өртсөн нь нийт зохиолч бидний сэтгэл зүрхэнд гамшгийн харанга дэлдэж байна. Үүнийг ойлгуулахыг бид хичээж байгаа юм.
Цоодолын Хулан бол удам сайт сайхан аав ээжийн охин. Өвөө эмээ дээрээ хүн болж торнисон монгол ахуй, монгол амьдралаа мах цусаараа ойлгож мэдэрсэн, эх нутаг, элгэн түмэндээ халуун хайртай хүн. Түүнийг яруу найрагчийнх нь хувьд Монгол даяхнаараа төдийгүй дэлхийн олон газар оронд мэднэ ээ.
Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол, түүний охин Соёлын гавьяат зүтгэлтэн Цоодолын Хулан хоёрын авьяаслаг, тэнгэрлэг шүлэг найраг, хүчирхэг даль жигүүр дээр Монголын уран зохиол, оюун сэтгэлгээ, монгол хүний авьяас билиг, эртний түүхт өв соёлын амин сүнс, алдар суу дуурьсаж байдаг гэдэгт бид итгэдэг. Тийм ч учраас тэднийгээ чин зүрхнээсээ Хайрлаж хүндэлдэг юм. Цоодолын Хулан бол онцгой мэдрэмж, ухааралтай, хурц тод илэрхийлэл, үг хэллэгтэй, эмэгтэй хүнд баймгүй эрмэг зоримог, шулуун шударга зан ааш, харьцаа хандлагатай, бурууд хатуу, зөвд зөөлөн, содон соргог яруу найрагч гэдгийг монголчууд бид цөмөөрөө мэднэ. Түүнд монгол түмэн хайртай. Тийм ч учраас ямар хэрэг төвөгт, яагаад өртчихөв гэдгийг цаг ямагт асууж, халаглан харуусаж харамнан өмөөрч, хайрлаж нигүүлсэж байгаа бөгөөд тэр байтугай зарим нэгний шахсан шаардсан, тулгасан, туйлсан, хэн нэгнийг хатуу чангаар буруутгаж зэмлэсэн үг яриа ч сонсож л байгаа. "Ард түмэн бид хардах эрхтэй!" гэж хэлдэг ч хүн бий. Энэ бүхнийг ардчиллын агаар амьсгал, нэгнийхээ төлөө санаа тавьсан сайхан сэтгэл гэж ойлгож болох биз ээ. Хамгийн гол нь бодит байдалд төв үнэн бөгөөд хүнлэг нинж сэтгэлээр хандан, голч шударга ухаарлыг шийдлийн нуруу болгоосой гэж хүсэж байна.
Бодвол, зүүдэнд нь ч ороогүй яхир хатуу явдалтай нүүр тулгарч, юу болсныг нягталж ядан суугаа яруу найрагч маань өр нимгэн эмэгтэй хүний хувьд ч, бас аливаа уран бүтээлчийн л адил юмыг ойртуулж холдуулж, хэтрүүлж даваадуулж боддог. заримдаа ч тэнэг мулгуу шийд руу гулсан ордог авир төрхтэй, тийм "архаг хуучтай" хүмүүсийн нэгний хувьд, тэр тусмаа үнэхээр ч бие нь сэдэрч зовоох архаг өвчтэй хүн учир одоогийн байгаа нөхцөл байдал нь тэр хүний амьдралд нөхөшгүй хор хохирол үлдээх вий гэдэгт бид онцгой санаа зовниж байна.
Тиймд эмнэлгийн тусламж үзүүлж, эмчийн хараа хяналтанд байнга байлгаасай гэж хүсэж байна. Түүнчлэн зохих хууль, эрхийн хүрээ, бусад харгалзаж үзэх нөхцөл хүнлэг хандлагыг гол болгон, яруу найрагчийг маань зохиолч бүтээлч бидний болоод ард түмний хараа хяналт дор байлгаж, хоригдох саатуулагдах нөхцлийг нь өөрчлөх боломжийг нээгдүүлээсэй гэж сэтгэлчлэн хүсэж байна.
"Яруу найрагч Цоодолын Хулан тагнуулч уу? Тэр тийм хэрэг хийх хүн мөн үү? Түүнд ямар хүчин зүйл нөлөөлж ийм байдалд өртөхөд хүргэв?" гэх мэтийн асуулт, эргэлзээ Монголын нийгэм, монголчуудын "толгойн өвчин" болж байгаа нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэг, С.Зоригийн амь насыг хөнөөсөн дуулиант хэрэг гэх мэт ужгирч удсан том том хэргүүдтэй зэрэгцэн хүн бүрийн сэтгэл санааг зогсоо зайгүй зовоосоор байгаа нь Монголд яруу найрагч хүн ямар өндөр үнэ цэнэтэй вэ гэдгийг харуулж байна даа гэж бид баярлаж бахдаж байгаа. Үнэхээр ч яруу найрагч хүн бол Монголын оюуны дундаршгүй сан хөмрөг, монгол түмний барагдашгүй их өв баялаг юм.
Цоодолын Хуланд санаа сэтгэл тавиасай, хэрвээ тэр хүн алдаж эндсэн бол түүнд хамгийн хүнлэгээр хандан, Монгол түмний хайр сэтгэл, итгэл найдварыг шингээн, эгээ л Монголын оюуны уурхай, Өв соёлтойгоо харьцаж байна гэж үзэн, хүнлэг энэрэнгүй хандлага, хуулийн өршөөл нигүүлсэлийг үзүүлээсэй гэж бид хүсэж байна.
Түүний тулд ийнхүү анхаарал хараанд нь өртүүлэх учиртай гэж үзсэн Та бүхэндээ итгэл найдвар тавин хандаж, сэтгэлийнхээ үгийг илэрхийлэхээр шийдсэн билээ. Санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай! Юм бүхэн сэтгэлийн ариунаар цогцлож, ертөнц дэлхий Дэлгэр дүүрэн байгаасай! Ухаант төр, түмэн олныхоо мэргэн шийдэд итгэж байна аа, бид!
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Т. Галсан
-Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч
П.БАДАРЧ
-Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч
Б.ДОГМИД
-Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч
Ш.ДУЛМАА
-Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.МЭНД-ООЁО
-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.АКИМ
-Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч
С.Оюун
-Монгол Улсын Торийн шагналт, Соёлын гавьяат Ш.ГҮРБАЗАР
-Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, уран зохиол судлаач
До. ЦЭНДЖАВ
-Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч
Дан.НЯМАА
-Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Зураач Ж.САРУУЛБУЯН
Сэтгэгдэл(59)
Дэмжиж байна
Хулан ямар юмных нь тагнуул байхав,,,, ууж идэх,наргиж цэнгэх дуртай хөнгөмсөг зан чанараасаа болоод л гадааныханд ашиглагдаа биз,,,шалгадаг байгуулга нь шалгадаг л юм байгаа биз,,,буруугүй бол буруугүй гээд л гараад ирнэ,,,,эдгээр хүндэт хүмүүс өөрсдөө л ""хулан тагнуул байжээ,,, гэхдээ уучилчихаач"""гээд байгаа юм шиг, юу юуны тухандгүй мэдэгдэл бичээд зохисгүй юм бишүү,,,,
ГЯЛГАР ТӨМӨР ЗҮҮСЭН ХЭДЭН ХҮН "ӨРШӨӨЛ НИГҮҮЛСЭЛ ҮЗҮҮЛЭЭЧ" ГЭЖ УЙЛАН ДУУГАРАХЛЭЭР ӨРШӨӨЧИХДӨГ ЮМ БАЙЖ БОЛОХГҮЙ. ХУУЛЬ БҮГДЭД ИЖИЛ ҮЙЛЧЛЭХ УЧИРТАЙ. МӨНГӨНД ДӨРЛҮҮЛСЭНИЙ ГОР ШҮҮ ДЭЭ. Ц.ХУЛАН БОЛ УЧИРГҮЙ ЭХ ОРОНЧ, УХААЛАГ ЭРХЭМ БИШ. ЕР НЬ БОЛ ХООСОН ЦЭЦЭРХСЭН, МЭДЛЭГ БОЛОВСРОЛ НИМГЭН ТОЛГОЙ ШҮҮ ДЭЭ. ТЭРНИЙ ШАШНЫ МЭДЛЭГ ГЭЖ ЮУ БАЙХАВ, ТАГНУУЛЧ ГЭЖ ЮУ БАЙХАВ, ЯМАР Ч БОДЛОГОГҮЙ ЧАЛЧИГЧ. ЗҮГЭЭР Л МӨНГӨНД ЯВЧИХАЖ ДЭЭ. САЯХАН НЭГ ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ ТЭМЦЭГЧ БАС Л ХЭДЭН ЗАДГАЙ ЗООСООР ЭХ ОРНОО ӨГЧИХСЭН БАЙСАН
ТА НАР Ч ДЭЭ МЭДЭХГҮЙ ЭЭ
Гадаадын тагнуулын байгууллагад ажилласан нь үнэн бол энэ нь эх орноосоо урвасан үйлдэл мөн л дөө. Юун хуулийн нигүүсэл вэ? Хавар болж байгаа гэсэн шиг битгий эмоорцгоогоод бай. Тагнуул хийсэн нь нотлогдохгүй бол цагаадаад л гараад ирнэ шүү дээ хүмүүсээ
Тагнуул хийсэн нь батлагдахгүй бол өөр ямар нэгэн хэрэг тохоод л суулгачихдаг шүү дээ ! "Хүн нь л байвал тохох хэрэг олдонодоо" гэж ярьцгаадаг гээ !
Оюунэрдэнийн засгийнэ газар сэтгуулч яруу найрагч хоерыг тагнуул туршуул болголоо доо
ҮХСЭН ЭЛЭНЦЭГИЙН ТАГНУУЛ БАЙДАГ ЮМ.
Hulangaa gargaa unen ug helsen humuusiig l horidog boljee
Мөнгөнөөс болж өөрөө ч мэдэлгүй гадаадын тагнуулын гар хөл болсон хүмүүс цөөнгүй байна. Тэдний нэг Хулан юм шиг. Шуналаа дарж сурах л хэрэгтэй
Азизовт л ашиглуулчиж..
Uneheer oros gurend ajillasan bol yah uu? Orshooh uu?Tegvel Mongol uls bh hereg BN uu?
Хулан ямарл тагнуул байв гэж!!!
Ноцтой юм байгаа юм байлгүй. Гадны тагнуулын байгууллага шударга царайлсан хүмүүсийг урхиддаг бололтой. Мөнгө өгдөг байлгүй.
Баригдахынхаа өмнө Чой хамбатай л хэвлэлээр дайтаад байсан хөөрхий. Энэ тодроод байгаа X Богдтой холбоотой юм биш биз дээ. Хэцүү ч юмаа даа.
Иргэд үнэхээр ийм тэнэг байна уу.Эсвэл тэнэгэрч өвчигнөдөг юм уу. Монгол улсын ерөнхий саад асан с.баяр,ерөнхийлөгч асан элбэгдорж гэхчлэн "том" хүмүүс АНУ н тагнуул болчихсон байхад хулан зэргийн юм тагнуул болох бол алга урвуулахтай адил хялбархан зүйл. Зарим тэнэгүүд тагнуул гэхээр жеймс бонд шиг хар шилнээс салдаггүй буу барьсан амьтан байх юм шигээр төсөөлж байна. Гэтэл харийн тагнуулд элссэн урвагчид сэтгүүлч мэргэжилтэй нэгэн байхад зохиолч бас байж байна. Гэмгүй царайлсан гуталчин,тогооч,эмч, таксины жолооч ч гэх шиг бүх мэргэжлийн хүмүүс тагнуул байх магадлалтай. Иймд хэн нэгэнд сохроор бүү итгэ. Ялангуяа урвасан тагнуулчид гарамгай эх оронч мэт жүжиглэх ёстой. Тэгж байж гэнэн тэнэгүүдийн итгэлийг олно.хулан тагнуул байх магадлал маш өндөр.
Чи 37 оны сүнс бна.
Hulan Monhbayar 2iig hels hergeer gytgej baigaa yum
Shalgaltad bitgii saad boloosoi Tagnuul geheer l neg ih zevuun muuhai hun baih albagui biz dee. Aldar ner ni garsan tagnuuluud heniich sanaand oromgui humuus baisan baidag shuu.
Yag unen.
Бурхадын өмгөөлөлд багтдаг Хулан азтай юм аа... Монголын сор болсон хүмүүсийн, ард түмний өр зүрхийг шархлуулвал алдас болно шүү! дарга нар аа.
энэ орос хятадын тагнуулыг шийтгэх естойгоор шийтгэ
Yuga medehgui amitan Bush,davarchihsn yum medeedl hiisen bizde,tagnuul buru ajillahgui.zz
"Тагнуул буруу ажиллахгүй" гэжээ ! Манай До Яам, Тагнуулын Газар 1937 онд их зөв ажилласан уу ?! Тэр үеийнх шиг алдааг одоо гаргахгүй гэх баталгаа бна уу ?!
Улс төрчдийн гайгаар монголоор дүүрэн хийрхэгчид, мэддэг салбартаа л бай л даа, мэдэхгүй юм руу хушуу дүрээд яар вэ
Нотлох баримтаар мөн болоод барьсан байгаа.Энэ хөгшин зөнөгүүд хүний доторхийг яаж мэдэх юм .
Хулан ер нь яг юу хийчихсэн хүн юм ?! Түүний нь ил тод болго ! Улсын нууц нэрээр хүн хилс дүүлж, зориуд хэрэг тохож байж тун магадгү й юмшүү !!! Ардчилсан орнуудын соёлын харилцааны хэм хэмжээнд багтдаг энгийн үйлдлийг мана й "Мангаа До-гийн сүнснүүд" өөрсдийнхээ хэмжээнд сэтгээд буруутгаж байгаа юм биш бизээ ?! Өнөөдөр сүрхий царайлаад "урвагч" гэж үзээ д байгаа "хэрэг" нь хэсэгхээн хугацааны дар аа инээд хүрмээр дамшигийн "золиг" байж хөглөхийм бол яанаа ?!
гадаадын тагнуулаар ажиллаж, улс орноосоо урвах нь алдаа эндэгдэл мөн үү? энэ хэдэн өвгөн зохиолчид юу бичиж байгаагаа сайн ойлгоогүй бололтой?
болохгүй цаазлах хуультай бол цаазлах л ёстой төр төмөр нүүрээ харуулах ёстой
Хөөрхий алдаж эндсэн урвагч тагнуул юм биздээ
tfu mai shu. ulsaa hudaldsan bol urshuul baihgui shu
Xуланг эх оронч сэтгэлтэй гэж итгэнэ
Дээрхи аваргууд өмгөөл ж бна гэдэг бурхны өмгөөлөл юм даа төрийн маань билгийн мэлмий сохроогүй блгүй дээ
Хөөрхөн хүүхэн алдаж болохгүй юу
Шунал бол аюул
Чой ламыг хэтэрхий доромжилсон доо. Алдас болчихвуу яав?
tor asuukh yumaa asuuna
zob zugeer xuniig baryj xorikhgyi Tor asuukh lavlax yumaaa asuunaa
Дэврүүн цайлган сэтгэл дээр инь дөрөөлж буруу юм хийлгэчихсэн юм болов уу л гэж боддог доо!
Цоодол гуайн найзууд сн бна.
Тагнуул иргэдийг зүгээр л барьж аваад хориод байдаг газар биш байх. Ялангуяа нэр алдартай хүмүүстэй хамаа намаагүй харьцдаггүй байлгүй дээ. Ямар нэг асуудал байгаад болоод л баривчилсан байх хуулийн дагуу шийдэх байлгүй дээ.
Урвагчдад хатуу цээрлэл үзүүлнэ.
Шалгах зүйл хийсэн болоол шалгаж байгаа шүү дээ. Гадаадын тусгай алба хэнийг элсүүлхээ мэднэ шүү.
Монгол дахь Америкийн элчин сайдын яамнаас боловсруулж, Хууль зүй дотоод хэргийн яамаар дамжуулан УИХ-аар батлуулахыг оролдсон Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нэн ноцтой "Шашин шүтэх, эс шүтэх эрхийн тухай" хуулийн төслийг цээжээрээ хамгаалан эсэргүүцсний төлөө Хуланг дээрэмчин Америкуудын нууц даалгавараар хэлмэгдүүлж байгаа юм шүү дээ. Америкуудын санаачилж, Монгол улсад хүчээр тулган батлуулахыг оролдсон энэ "Шашин шүтэх, эс шүтэх тухай" хууль нь Монгол улсад харийн исус христос, лалын шашиныг бүх талаар дэлгэрүүлж, монголчуудын оюун санаа, нэн ялангуяа хүүхэд залуучуудын оюун санааг хүчтэй хордуулах, монгол улсад харийн шашины бүлэглэлүүд үүсгэж, шашин хоорондын мөргөлдөөн үүсгэхэд үндсэндээ чиглэгдсэн монголчуудад маш хортой хуулийн төсөл байсан шүү дээ. Энэ монголчуудыг хорлох хортой хуулийн төслийг Хулан ганцаараа цээжээрээ хааж, харин усан тэнэг хамба лам хэмээгч Чойжамц бараг л Америкуудыг дэмжиж байжээ. Иймээс Хуланг Америкууды хэлмэгд
Монгол дахь Америкийн элчин сайдын яамнаас боловсруулж, Хууль зүй дотоод хэргийн яамаар дамжуулан УИХ-аар батлуулахыг оролдсон Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нэн ноцтой "Шашин шүтэх, эс шүтэх эрхийн тухай" хуулийн төслийг цээжээрээ хамгаалан эсэргүүцсний төлөө Хуланг дээрэмчин Америкуудын нууц даалгавараар хэлмэгдүүлж байгаа юм шүү дээ. Америкуудын санаачилж, Монгол улсад хүчээр тулган батлуулахыг оролдсон энэ "Шашин шүтэх, эс шүтэх тухай" хууль нь Монгол улсад харийн исус христос, лалын шашиныг бүх талаар дэлгэрүүлж, монголчуудын оюун санаа, нэн ялангуяа хүүхэд залуучуудын оюун санааг хүчтэй хордуулах, монгол улсад харийн шашины бүлэглэлүүд үүсгэж, шашин хоорондын мөргөлдөөн үүсгэхэд үндсэндээ чиглэгдсэн монголчуудад маш хортой хуулийн төсөл байсан шүү дээ. Энэ монголчуудыг хорлох хортой хуулийн төслийг Хулан ганцаараа цээжээрээ хааж, харин усан тэнэг хамба лам хэмээгч Чойжамц бараг л Америкуудыг дэмжиж байжээ. Иймээс Хуланг Америкууды хэлмэгд
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ ГЭЭД ДАХИЖ ГАРААГҮЙ БАЙХАА.
Монгол дахь Америкийн элчин сайдын яамнаас боловсруулж, Хууль зүй дотоод хэргийн яамаар дамжуулан УИХ-аар батлуулахыг оролдсон Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нэн ноцтой "Шашин шүтэх, эс шүтэх эрхийн тухай" хуулийн төслийг цээжээрээ хамгаалан эсэргүүцсний төлөө Хуланг дээрэмчин Америкуудын нууц даалгавараар хэлмэгдүүлж байгаа юм шүү дээ. Америкуудын санаачилж, Монгол улсад хүчээр тулган батлуулахыг оролдсон энэ "Шашин шүтэх, эс шүтэх тухай" хууль нь Монгол улсад харийн исус христос, лалын шашиныг бүх талаар дэлгэрүүлж, монголчуудын оюун санаа, нэн ялангуяа хүүхэд залуучуудын оюун санааг хүчтэй хордуулах, монгол улсад харийн шашины бүлэглэлүүд үүсгэж, шашин хоорондын мөргөлдөөн үүсгэхэд үндсэндээ чиглэгдсэн монголчуудад маш хортой хуулийн төсөл байсан шүү дээ. Энэ монголчуудыг хорлох хортой хуулийн төслийг Хулан ганцаараа цээжээрээ хааж, харин усан тэнэг хамба лам хэмээгч Чойжамц бараг л Америкуудыг дэмжиж байжээ. Иймээс Хуланг Америкуудын даалгавараар хэлмэгдүүлж байна.
Хулан Монголоо зарсан л бна л даа
юун америк болоод явчихваа,мөнхбаяр хулан хоёр ойролцоо үйл явдлаар шалгагдаж байгаа юм Афганистанд байгаа ядарсан Хазар моголчуудад санаа нь зовж тэдэнд яаж туслах монголд ирүүлэх суралцуулах гэх мэт асуудлууд байгаа юм Хазаруудаас мөнгө авна гэж юу байхавдээ Алуулж хядуулж турж үхэж байгаа хүмүүс ямар мөнгөө өгөх вэдээ Афганистанаар дүүрэн АНУ-н тагнуулууд байгаа нь мэдээж,АНУ-н тагнуул манайхыг үхсэнээ хийж тагнах юмбэ Оросыг тагнахад ашиглах учиртай.Энүүнд Хулангаар яах вэдээ
Чи хэргийг мөрдөж байгаа байцаагч юмуу кк. Бараг шинэ богд тодруулахтай холбоотой гадаад улсуудын бодлого яваад байна гээд цаагуур чинь бичээд байна. Мэдэхгүй юмандаа мэдэмхийрэх хүзүү орооно гэдэг дээ чишш
Буруу зөрүүг нь сайн мэдэхгүй ч энэ эмэгтэйг эх хүнийх нь хувьд, эмэгтэй хүнийх нь хувьд шоронгоос нь гаргаж гадуур шалгаа! Хэдэн их наядаар нь улсаа тоносон нь гадуур чөлөөтэй луйвараа хийгээд л явж б. Арай ялгавартай хандаад бн уу даа, Ээжээс төрөөгүй хүмүүнүүд ээ. Ёр нь энэний урвасан гэж ёу байхав дээ. Ядуу л улсын зовлон ём шигээ.
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би бөөрөө Фортис эмнэлэгт зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Fortis эмнэлэгтэй танилцуулсан гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 760,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд бид ирэхээс өмнө хагас төлбөрийг надад төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бол хамгаалалт юм. Зөв газраа хайж байгаа хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд [ fortis.hospital.in@gmail.com ] хаягаар эмнэлэгтэй холбогдож болно. Тэд өөрт байхгүй зүйлээ авахын тулд байгаа зүйлээ дахин ашигладаг бөгөөд ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт учраас одоо [fortis.hospital.in@gmail.com] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.
Эх орноосоо урваж алдана гэж юу байх вээ, арай залуудаа урт гартай байсан, энэ хүүхэн чинь, түүнийг нь залуу насны алдаа гэж бодъё, харин өдий насандаа эх орноосоо урваж алдана гэж баймгүй.
хуулиар л шийдээрэй, хуучин цагт ху нам хууль алхдаг нэг этгээд хачин барилтай байв даа
заваан амных нь салиа нь арилдаггүй баляар архичин авгай
Хэдэн пааландсан төмрөөрөө та нар урвагч тагнуулчийг аргалах уу.
Дэмжиж байнаа.Хулан найрагчийг хүндэлдэг.
Нэг юмыг ойлгохгүй яваад байгаа юм. Манай ТЕГ давгүй сайн ажиллаад Энэтхэг,Хятад,Оросын ч юмуу тагнуулд элссэн урвагчдыг бариад байх юм. Тэгсэн атлаа илтэд эх орноосоо гуравдагч хөрш нэртэй дайснуудад урвасан баяр,элбэгдорж,баярцогт,батүүл гэхчлэн америкт урвасан урвагчдыг болохоор илчилж чадахгүй байх шиг. Манай ТЕГ г янкууд удирдаад байгаа юм уу, хаашаа юм.Барууны тагнуулууд айж ичих юмгүй чөлөөтэй ажиллаж байна. Хөдөө сум бүрт нэг христийн пастор нэртэй тагнуул сууж байдаг болж.Төр засгийн нөхөд бол толгой дараалан урвадаг бололтой.АНУ н элчингээр сууж байсан Карл Минтон гэгч тагнуул Төрийн департментад явууулсан нууц шуудан Жулиан Ассанжийн буянаар ил болоход манай УИХ н гишүүд бүгд урваад ганцхан хүн урваагүй үлдсэн нь Н.Энхбаяр байсан болж таарсан. Харин дотоодод тагнуулын үйл ажиллагаа явуулдаг баабар мэт нь түүийг гутаах, тархи угаах хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан.баабар бол тагнуул шүү дээ.
Энэ бичээд хардаад байгаа хүмүүс бүгд СОЦ үеийн мэдээлэгч эсвэл тэдний үр удам ю м үү хаашаа юм ккк