Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж эхлээд байна. Эдгээр чиглэлийн цагийн хуваарь болоод үйлчилгээний үнэд өөрчлөлт орлоо.
Цагийн хуваарь:
Нэгдүгээр маршрут: Баруун 4 замаас өглөө 05:00, 06:00,10:10, өдөр 11:10, 15:40,16:40, орой 20:50, 21:50 цагуудаас
Хоёрдугаар маршрут: Драгон төв /5 шараас/ өглөө 06:20, өдөр 12:20, орой 18:20 цагуудаас
Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу өглөө 07:10, 08:10 цаг, өдөр 12:20, 13:20 цаг, орой 17:50, 18:50 цаг болон шөнө 23:00, 00:00 цагуудаас тус тус хөдлөх юм.
Үйлчилгээний үнэ тариф:
Том хүн 10.000 төгрөг,
Хүүхэд 5.000 төгрөг
Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нэг талдаа 1 цаг 20 минутаас 1 цаг 40 минут зарцуулна гэж тооцоолж зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэхийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл0
tom hun 5000,huuhed 2000 baibal suuj magadgui dee
Ямар ч хэрэггүй онгоцны буудал,буянт ухаад болоод байхад,ануусын шахалтаар цаад зорилго нь цэргийн онгоц буулгах,орос хятадын дунд стратегийн зориулалтаар монголыг өрөнд оруулж бариулсан эд шүү дээ,одоо завсрын онгоц цэнэглэх буудлын шаардлага огт үгүй болсон,17000 кмт огт буулгүй нисдэг өнөө үед шүү.Мэдээж шаардлагагүйг нь хэн ч мэднэ шүү дээ,миат соцын үед холын аймаг болгонд өдөрт 2-3нислэг үйлддэг, аймаг бүр холын сумдуудад 7 хоногт 2 удаа шуудангийн онгоц нисдэг байж билээ,одоо таг дампуурсан газар болсон.Ардчиллын гай ,болж байсан бүх юм алга болсон хайран үйлдвэр заводууд,харамсалтай
Харин тийм