sonin.mn

1-hulgana0-middle

Хулгана жилтнүүд эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулахаас зайлсхий

Хулгана жилтнүүдийн аз завшаан 2013 онд сайн байна. Дорнын зурхай ёсоор хулгана бол усан махбодитны бүлэгт хамаарах бөгөөд 2013 он усан могой, гэхдээ галт могой бөлгөө. Гал нь устай эсрэгцдэг. Усан хулгана галт могойг дийлж чадна. Гал махбоди нь мөнгө бөгөөд 2013 оны гол үйл явдал хулгана жилтнүүдийн хувьд мөнгө, найз нөхөдтэй холбоотой өрнөнө. 2013 оныг усан доорх галт могой жил гэж билэгдэж байна.

 

Гал ус хоёр харш тул хулганууд энэ жил мөнгө олох, алдах нь аль аль нь ээлжилнэ. Хэрэв та жилийн эхний хагаст мөнгө санхүүгийн салбарт азтай байсан бол сайн хэрэг, гэвч энэ аз он дуустал үргэлжлэхгүй. Заримдаа том могой бага хулганыг залгичих чадалтайг санаарай. Та ашиг орлого олох гэж өөрийгөө хэтэрхий шавдуулахгүй бол могой хулгана жилтнүүдэд аз завшаанаа хайрласаар байна.

 

Хэтэрхий өөрийн дураар байх эсвэл хэт зөрүүдлэхээс зайлсхийвэл та хэрүүл маргаан үүсэхээс сэргийлнэ. Энэ нь хайрын болон найз нөхөд, дотно харилцаа холбоонд сэв суулгах тул эмэгтэйчүүдэд илүү хамааралтай.  Ажил төрөл албан тушаалын хувьд ямар нэг бэрхшээл тохиолдвол найз нөхөддөө хандаарай. 2013 онд хулгана жилтэн ажил байдалдаа гарсан аливаа саадыг өөрийн цэцэн мэргэн ухаанаараа  шийднэ.

 

Мөнгө санхүүгийн хувьд хулгана жилтнүүд санаа зоволтгүй, бүх юм хэвийн. Гэхдээ эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулахаас зайлсхий. Орж ирсэн мөнгөө хэмнэлттэй зөв зар. Хайр дурлалын холбоонд төдийлөн таатай бус, маргалдах муудалцах нь элбэг тул тайван хүлээцтэй хандахыг зөвлөж байна. Эрүүл мэндийн хувьд санаа зоволтгүй. Хулганууд бөөр, нуруу, шээс дамжуулах эрхтний суваг зэрэгт анхаарч биеийн тамирын дасгал сайн хий.



1-hulgana0-middle

Үхэр жилтнүүд хайр дурлалын хувьд азтай байна

Үхэр жилтнүүд энэ жил могойн хүчээр бусдаас дэмжлэг, халамж тусламж хүлээж болно. Шинэ онд үхэр жилтнүүд азтай. Дарга удирдлагууд таны ажлыг шударгаар үнэлнэ. Үнэндээ үхэр бол маш шаргуу ажилладаг ч гомдол нэхдэггүй амьтан тул хамт олны зүгээс сайшаал магтаал хүртэнэ. Шинэ үүрэг даалгавар авч, албан тушаал ахих магадлал байна. Ажил дээр хүлээх хариуцлага өндөрсөнө.

 

Мөнгө санхүүгийн талаар санаа зоволтгүй Могой жилд орлогоо нэмэгдүүлэх аятай завшаан цөөнгүй тохионо. Гэхдээ тансаг хэрэглээнд мөнгө бүү үр. Та хангалттай хуримтлал үүсгэж чадсан бол шинэ гэр. байшин барих орон гэрээ өөд нь татахад хөрөнгө оруулбал тун caйн. Харин та эрсдэлтэй бизнест мөнгөө оруулж өндөр ашиг хувь хүртэнэ гэвэл болгоомжтой хандаарай луйврын арга мэхэнд хууртаж мэдэхээр байна.

 

Харин тэдний хувьд хайр дурлалын харилцаа сайн байна. Хоёр болон долоо, найм, есдүгээр cap хайр дурлалын харилцаа таатай байна. Энэ үед романтик харилцаа гэрлэлтийг ивээгч одод таны зурхайн ордод байрлах тул та жинхэнэ хайраа олох бололтой. Ганц бие үхрүүд энэ жил нийгмийн харилцаанд сайн оролцох хэрэгтэй. Тэд есдүгээр сард анхны харцаар дурлаж магад. Харин гэрлэсэн үхэр жилтнүүд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэвэл тун аюултай.


1-hulgana0-middle
Бар жилтнүүд шинэ санаагаа олж ажил хэрэг болгох цаг

Бар бол зэрлэг догшин амьтан бөгөөд хүмүүс түүнийг харах дуртай байдаг. Могой ихэнхдээ булан тохой болон өвсөн дор нуугддаг бол бар зэрлэг байгальд дураараа амьдрах дуртай. Могой бартай нүүр тулан тулалдаж чадахгүй боловч хажуугаас нь сэм довтолж, гэнэтийн дайралт хийж чадна.Тиймээс бар жилтнүүд аюулгүй байдлаа хамгаалж таны нэр төрийг унагахыг хүссэн далдуур дайсагнагчдаас болгоомжил.

 

Танд энэ онд төвөг удах тэдгээр хүмүүс магадгүй таныг дагагчид туслахууд, залуу шавь нар, тэр ч бүү хэл таны хайрлаж дурласан хүн тань байж мэднэ. 2013 оны турш аливаа харилцаанд болгоомжтой хандах хэрэгтэй. Ажил албаны харилцаанд далд саад бэрхшээл цөөнгүй тохиох тул хамтран ажиллагсад удирдлагуудтайгаа эе эвийг хичээж сайн харилцаатай байх нь өлзийтэй.

 

Эс тэгвээс таны тухай таагүй саналыг дээд удирдлагад хүргэх далд явуулга цөөнгүй гарна. Могой жил баруудад авьяас чадвараа харуулах, нэр хүндээ ахиулахад таатай боломж олгоно. Барууд гэнэт дүрэлзэн уурлаад байвал жижиг зүйлээс том маргаанд хүрэх аюултай тул сэрэмжил. Таны санал санаачилга цаашдаа мөнгө олох боломжийг нээнэ гэж хүмүүс хүлээн зөвшөөрнө.

 

Иймээс та шинэ санаагаа хэрэгжүүлэхийг бодож үзэх цаг. Бар жилтнүүд цэвэр замаар мөнгө орлогоо нэмэгдүүлэх цаг ирж байна. Хайр дурлалын харилцаа энэ жил түвэгтэй. Хосууд энэ жил өчүүхэн үл ойлголцлоо том хэрүүлд хүргэхгүйн тулд үг хэл болоод үйлдэл бүрээ хянаж тэвчээртэй байх нь бар жилтнүүдэд өлзийтэй. Эрүүл мэндийн хувьд барууд аль болох уурлаж бухимдалгүй амар амгалан байвал эрүүл мэндээ хамгаалж чадна. Могой жилд баруудын зүрх судас, хоол боловсруулах эрхтний системд хямрал үүсч битүүхэн түгшүүр төрүүлж болзошгүй.



1-hulgana0-middle

Туулай жилтнүүд сэтгэл зүрхээ чагнаж чадвал том ялалтад хүрнэ

Могой жилийн эхний зургаан cap туулай жилтнүүдийн хувьд аз завшаантай сайхан байх нь. 2013 онд туулай жилтнүүдийн хувьд нэг саармаг, хоёр таагүй, есөн таатай сарууд байна. Аливааг сайтар цэгнэн тооцсон болгоомжтой ажигч гярхай шинж чанараараа могой, туулай хоёр адил тул та энэ жил алзахгүй. Та амар тайван хүссэн зүгрүүгээ дэгдэж болно.

 

Таны ганц болзошгүй заналхийлэл бол таны тогтворгүй сэтгэл хөдлөл байж болохыг анхаараарай. Могойг мэргэн ухаан нь амжилтад залдаг бол, туулайг сэтгэл зүрх нь сайн сайхан руу хөтөлдөг. Иймээс туулайнууд сэтгэл зүрхээ зөв эсэхээ байнга чагнаж явбал том ялалтад хүрнэ.Туулай могойг олж харвал сониуч зан нь хөдлөөд зогсчихдог. Харин могой, туулайг харвал гулсаад л яваад өгдөг энэ нь туулайн хувьд ганцаардлын тэмдэг.

 

Туулайнууд найз, нөхед дарга, бизнесийн түншүүдээс тусламж ирнэ гэж найдалтгүй. Юуны түрүүнд та өөрөө ахиж дэвшихийг хүсвэл маш их хичээл зүтгэлийг өөрөөсөө гарга. Банк, худалдаа, хөрөнгө оруулалт, мөнгө санхүүтэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүс энэ сард баялгаа үржүүлэх ашиг завшаан байна. Төмөр туулай махбодитой өдрүүд таныг азаар ивээх болно. 2013 онд ганцаардлын од туулай жилтнүүдийг эрхшээсэн тул хосуудын хувьд таагүй байх, холдох, салах нигууртай тул сэрэмжтэй бай.

 

Туулайнууд энэ жил ажил амралтаа зөв зохицуулах шаардлагатай. Ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь мөнгө санхүү болон бусад дэмжлэгийг хүртэх гол суурь болно гэдгийг сайн анхаар. Хэрэв та ажлаа сольё гэж бодож байгаа бол түүнийгээ хий. Урьд урьдаас илүү онцгой шийдвэр гаргах нь ялалтад хүргэнэ. Биеийн тамираар хичээллэж дасгал хөдөлгөөн тогтмол хий.


1-hulgana0-middle
Луу жилтнүүд бүхэлдээ азтай байж хүссэн бүхэндээ дэмжлэг авна

Луу жилтний хувьд тайван амгалан жил болно. Дорнын зурхайд лууг шороон махбодитой гэж үздэг. 2012 онд луунууд ажил дээр маш их дарамт шахалт амсаж байсан бол могой жил бүх юм тэс өөр байх болно. Могой жил луугийн хүссэн бүхэнд туслан ээлтэй байх болно. Гэхдээ луу жилтэн хэд хэдэн зүйлд анхаарах ёстой. Алдар хүнд, эд баялаг хуран цугларахын хэрээр луу болгоомжтой, бодлоготой, алив асуудалд анхааралтай, зарчимч хандаж байх ёстой.

 

Ажил дээрээ өөрийн ам хэл, биеэ авч явах байдлаа сайтар хяна Атаархаж тэрсэлдсэн болгонтой бүү марга. Дорнын таван махбодийн зурхайд могой гал махбодитойн дээр шороон махбодийг давхар агуулж байдаг.    Могой лууд тусламж үзүүлж байдаг ч харин мөнгө даллаж чаддаггүй. Энэ он бол усан могой жил, ус бол лууны хувьд эд баялаг юм. Тиймээс оны эхний хагаст луунууд мөнгөний асар их аз ивээлтэй байна.

 

Энэ мөнгө орон нутгаас ч биш харин алс хол магад их далайн чанадаас ирэх бололтой. Дорнын зурхайд луу нь эр шороо, эм усан, эм модон махбодитой байдаг. Харин могой эр гал, эр шороо болон эр төмөр махбодитой байдаг. Тиймээс луунууд шинэ онд хайр дурлалтайгаа учрах сайхан хувь тохиолоор дүүрэн байна. Гэвч хайрын холбоо нь төдийлөн гүнзгийрэхгүй. Луунууд могой жилд эрүүл мэнддээ санаа зоволтгүй. Могой жилд луу жилтнүүд эрчим хүчээ цэнэглэн хүчээ нөөх жил. Тиймээс амарч хүч чадлаа сэлбэхэд цагаа харамлах хэрэггүй.



1-hulgana0-middle
Могой жилтнүүд өөрчлөлт хийлгүй тайван амьдрах нь чухал

Могой могойгоо удаан таалдаггүй тул могой жилтнүүд заавал ивээл байх албагүй. Могой жилтэй золгох нь могой аяны замдаа тосгоноор дайрч гарахтай адил. Бусдын нутгаар явж байгаа могой болгоомжтой даруу байхгүй бол аюулд өртөхийн үлгэрийг санах хэрэгтэй.2013 онд могойнууд хайр дурлал, анд нөхөрлөл, эд хөрөнгө болон ажил алба нь хязгаарлагдмал байна.

 

Могой жилтнүүдийн хувьд энэ онд эрсдлийн од эрхшээсэн тул тун болгоомжтой байх хэрэгтэй. Өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа анхаарахад гэмгүй. Харилцагчдаас хэл ам, шүүмжлэл ирэхэд бэлтгэлтэй бай. Та өдөр тутмын ажилдаа илүү цагаар ажиллаж үүрэг гүйцэтгэх цаг ч бишгүй ирнэ. Могойнууд аясын салхитай тэрсэлдэлгүй урсгалаар нь байвал ямар ч асуудалгүй.

 

Асуудлаас гарахын тулд маш тэвчээртэй байж, бусадтай сөргөлдөхгүй байх нь чухал шүү. Өөрийгөө дарж байх нь доромжлолд өртөхгүй байхад тусална. Хайр дурлалыг ивээсэн     од энэ жил могойд ивээгээгүй.  Хянуур байх хэрэгтэй ч хэт харамч байж болохгүй. Даруу чимээгүй могой элдэв аюулаас холуур үлдэж чадна. Хэрэв та хайр дурлалаа хайж байгаа бол зөвхөн дөрөв, зургаа, ес болон аравдугаар саруудад л сайхан боломжууд гарч ирнэ.

 

Ичээндээ орсон мэт тайван даруу амьдрах нь могой жилтнүүдэд өлзийтэй. Хостойгоо учирсан могойнууд энэ харьцаагаа гүнзгийрүүлэх гэж хүчлэх хэрэггүй зүгээр аясаар нь байлга. Бусадтай маш тайван ухаалаг харьцаарай. Хайртай хүнээ хамаагүй хүчилбэл та хоёрын харьцаанд асуудал үүсч мэднэ. Могойнууд сэтгэлээ тайван байлгаж эрүүл мэндээ сахин хамгаал. Могойнууд хангалттай унтаж амрах нь хэцүү үеийн даван туулахад тусална. Хоолоо сайн ид. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцож өөрийгөө баясга


1-hulgana0-middle
Морь жилтнүүд авьяас чадвараа харуулах олон боломж бүрдэнэ

Морь бол хурд хүчийг билгэддэг амьтан. Гэвч түүнийг жолоодохгүй бол хаашаа явахаа мэддэггүй. Харин могой гap, хөл гэж байдаггүй тул морины нуруун дээр өөрөө гарч чаддаггүй. Дорнын зурхайгаар морь, могой хоёр хоёулаа гал мах бодитны эгнээнд багтдаг Ажил албанд таагүй байдал үүсч та бүхэн ичээндээ байх хүсэл төрнө.

 

Зарим үед та ямар нэгэн зүйлээ алдсан мэт дотооддоо хоосрох үе ч таарна. Гурав, есдүгээр сард та шинэ холбоо үүсгэх өмнөх харилцаагаа сэргээхэд таатай үе. Аливаа харилцааг хөгжүүлэхэд багагүй бэрхшээл тулгарах тул тэвчээртай байгаарай. 2013 онд морь жилтнүүд авьяас чадвараа нэмэгдүүлэх олон боломж олдоно. Хүмүүс таны чадварыг хүлээн зөвшөөрөх аваас танд мөнгө орлого нэмэгдэх завшаантай.

 

Могой, морь хоёр найз нөхөд. Өмнө нь мөнгө сайн хуримтлуулсан баян найздаа могой энэ жил мөнгөө улам арвижуулах арга замыг зааж өгнө. Дорнын зурхайн таван махбодийн онолоор Могой нь төмрийг өөртөө агуулдаг гэж үздэг. Төмөр бол моринуудын хувьд мөнгө юм. Энэ жил морьтнуудын хувьд таатай жил. 2013 онд орлогоо нэмэгдүүлэх зам хайвал олон боломж байна.

 

Морь, могой хоёр нөхөд тул тэдний хувьд хайр дурлалын амьдрал таатай байна. Морь жилтнүүд энэ онд олон өрсөлдөгчтэй нүүр тулгарна. Могой жил моринуудыг дэмжихгүй бол морь жилтнүүд энэ жил дарамт шахалт ихсэх буруутгагдах, салан тусгаарлах, зарим нь бүр хууль зөрчсөн хэмээн мөрдөгдөж ял зэм хүлээх магадлалтай. Ямартаа ч та бүхэн ажил албан дээрээ хэн нэгэнтэй дайсагнасан харьцаатай бол бүхий л ажилдаа нэн болгоомжтой анхааралтай хандаарай.

 

Та өөрөө хүсэж зорилт тавибал моринууд эрүүл бөгөөд чийрэг байх болно. Энэ онд моринууд шалтгаангүйгээр сэтгэл гутралын байдалтай байх тул эрүүл мэндэд таагүй нөлөөлөхөөс сэрэмжил. Ажил дээрээ бусадтай муудалцахаас зайлсхий. Агаарт гарах, аль болох тайван байх зэрэг сонирхолтой зүйл олбол эрүүл мэндэд тустай. Замд гарах жолоо барихдаа болгоомжтой байхыг зөвлөж байна.



Хонь жилтнүүд бусдын тусламж дэмээр тогтвортой өсөж дэвжинэ

Хонь, могой хоёр хэн хэнийгээ уйдаахгүй найрсаг харилцаа үүсгэх боломжтой. Дорнын зурхайн таван махбодийн онолоор хонь, шороо, могой гал махбодитны бүлэгт багтдаг. Гал бол шорооны эх тул шороог бүтээх чадалтай. Хонинууд могойн дэмжлэг туслалцааг нууцлаг хэлбэрээр авна. Хонь жилтнүүд өөрт туслах хүмүүсээ олох бөгөөд ерөнхийдөө могой жил тэдний хувьд аядуу тогтвортой зөөлөн жил байна.

 

Хонинуудын зурхайд энэ жил аяллын од гарч байна. Энэ бол ажил албандаа өсөж дэвжихийн тэмдэг. Та сайн хөдөлмөрлөх тул хамт олон, байгууллага, компани таны хөдөлмөрийг хүлээн зөвшөөрнө. Тиймээс нэг албанд бус хоёр хэлтэс албанд нэгэн зэрэг хэд хэдэн ажпыг амжуулах шаардлагатай. Ажлын шаардлагаар хариуцлага өндөрсөж, албан тушаал ч ахих боломж нэмэгдэнэ.

 

Магад шинэ ажил, шинэ томилолт тэдэнд аялах буюу амьдрах газраа өөрчлөхөд хүргэж мэднэ. Энэ өөрчлөлт санаанд чинь нийцэхгүй бол өөр хэн нэгэн таны байр суурийг эзлэх болно. Хэрэв та хувийн бизнесээ эхлүүлэхийг хүсэж байгаа бол 2013 он энэ санаагаа хэрэгжүүлэхэд сайн үе. Хонинууд энэ жил ажил албан дээрээ нэн завгүй байх төлөвтэй. Мөнгө эд баялгийн хувьд онцгой азын од харагдахгүй байна.

 

Та энэ жил хэдий чинээ завгүй ажиллана төдий чинээ орлого олно. Хонинууд ямар нэгэн бизнест хөрөнгө оруулах бодолтой байгаа бол зориглоод ороход гэмгүй. Гар таталгүй хөрөнгө оруулж чадвал өндөр үр ашиг авна. Гэхдээ мөнгө олох ажил тийм ч амар хялбар байхгүй. Аяллын од хайр дурлалын тэнгэрт эрхшээж байгаа нь сайны тэмдэг ч гэрлэлт хайрын холбоо үүсэх явцад заримдаа гэрлэлт, заль мэх, хуурмаг явдал тохиох магадлалтай.

 

Харин хэдийнэ хайртай хосоо олсон хонинууд хамтдаа байхын төлөө цаг зав гаргах хэрэгтэй. Хоёр, найм, арванхоёрдугаар саруудад хайрын харилцаанд аз тохионо. Хонинууд ажил, мөнгө, хайрын асуудлаар завгүй байгаа хэдий ч эрүүл мэндээ зайлшгүй анхаарах шаардлагатай. Эрүүл мэндээ алдвал ажил, алба, харилцаа холбоогоо ч алдах аюултайг бодож зөв зохицуулалт хийхээ бүү март. Замаар гарахдаа болгоомжтой байхгүй бол осол аваарьт орох ч магадлалтай. Гэр бүлд чинь настай хүн байдаг бол эрүүл мэндэд нь анхаарч оношлогоо хийлгэхэд нь туслаарай.



1-hulgana0-middle
Бич жилтнүүд үгээ хянаж аливаа харилцаанд болгоомжтой ханд

Дорнын зурхайн таван махбодийн онолоор могой нь ихэнхдээ гал махбодийн бүлэгт харин бич төмөр махбоди давамгайлдаг гэж үздэг. Зохицлын тухайд төмөр галаас айдаг. Иймээс бич жилтнүүд могойн зүгээс ирэх аюулыг тооцож, болгоомжтой байж мөн түүнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бич гэдэг жижиг сэргэлэн амьтан өөртөө усыг агуулдаг.

 

Энэ утгаараа бич, могой хоёр дажгүй зохицдог. Тэд 2013 онд заримдаа муудалцаж бие биеэ гомдоох нь цөөнгүй боловч бичнүүдийн хувьд боломжийн жил байх болно. Тэдэнд гайхалтай мөчүүд, саарал өдрүүд, гунигтай санагдах үе аль аль нь ээлжилнэ. Бичнүүд ажил дээрээ завгүй, өдөр тутмын шахуу хуваарьтай ажиллах боловч дээд удирдлагаас ирэх дарамт шахалт ихээхэн стресс үүсэх шалтгаан болно.

 

Бич бол ухаантай, зальтай, гярхай амьтан тул могойн зүгээс ирэх хавчлага шахалтад хэрхэн эвийг нь олохоо мэднэ. Эрт орой хэзээ нэгэн цагт ажлаа орхих цаг ирэх вий гэхээс бичнүүд үргэлж санаа зовох тул сэтгэл санаа тайван бус байна. Ажилдаа хайхрамжгүй хандаж, ихэмсэг байдал бүү гарга. Энэ жил албан тушаал ахих тухай бодож байгаа бол юу хийхээ бичнүүд мэдэж байгаа. Могой жилд бичнүүд ажилдаа цаг их зарцуулбал тэр хэрээр орлого нэмэгдэнэ.

 

Гэвч энэ жил тэдэнд зөрчил сөргөлдөөн их гарч, хууль шүүхийн асуудалд орооцолдвол гарлага их гарна. Бич жилтнүүдийн хайр дурлал энэ жил холимог хандлагатай байна. Хэврэг харилцааг хамгаалж үлдэхийн тулд бүх зүйлээрээ дэнчин тавих хэрэггүй. Энэ онд бичнүүд үг хэлээ хянаж, хайртай хүн, хамаатан садан, гэр бүлийнхэнтэйгээ маргахаас зайлсхий. Бич сахилгагүй, гэнэн, тэрбүү хэл давруун зантай. Энэ нь хүмүүст таалагддаггүй. Эрүүл мэндэд таагүй нөлөөлөх стресс эндээс үүдэж магадгүй. Гэр бүл, настнууддаа анхаарал хандуул.


1-hulgana0-middle
Тахиа жилтнүүд мөнгө эд баялагаа аривжуулах боломжтой

Гал махбодитой могой, эм төмөр тахиа хоёр өөр хоорондоо сайн харилцаатай тул тахиа жилтнүүд энэ жил аливаа үйлс бүтэмжтэй, аз завшаанаар дүүрэн байна. Дотроо бодолтой тайвнаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлээрэй. Дорнын зурхайн онолоор могой гал, төмөр шороон махбодийг давхар агуулдаг. Могойн гал нь Тахиа жилтнүүдийн ажил, албан тушаалыг хамаарна, харин Могойн шороо нь хүмүүсийн харилцааг, төмөр нь эрх мэдлийг олоход тусална.

 

Гал махбодийн нөлөөнд тэдэнд ажил албан тушаалын таатай боломж тохионо. Гэхдээ ажил дээр зарим талаар дарамт шахалт Тахиа жилтнүүдийг тойрохгүй. Ажилдаа илүү хариуцлагатай хандаж илүү цагаар ажиллах нь өсөж дэвшихэд нөлөөлнө. Хэдийгээр даалгасан ажил нь хүчин чармайлт ихээхэн шаардсан, заримдаа ядаргаатай, уйтгартай санагдах боловч сорилтыг тахиа жилтнүүд хялбархан давж, хамт ажиллагсад, удирдлагууд нь үнэлж дэмжих болно.

 

Эндээс тэд урам зориг авна. Мөнгө санхүүгийн хувьд могой жил тааламжтай байна. Учир нь тэд төмөр махбодийн нөлөөн доор ашигтай харилцаа үүсэх агаад энэ нь мөнгө, банк санхүү, алт эд баялаг гэсэн утгыг илэрхийлнэ. Тахиа жилтнүүд 2013 онд ажил дээрх аливаа харилцаа сайжирч, албан тушаал ахих буюу ашиг орлогоо нэмэх завшаантай.

 

Зарим нь мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх буюу хөрөнгө оруулах найдвартай түншээ олно. 2013 он бол тэдний ирээдүйн санхүүгийн төлөвлөгөөгөө гаргахад тааламжтай үе. 2013 онд хайр дурлалын харилцаа таатай байна. Харин өнгөрсөн онд тохиосон хайртай хүнээ олох аятай боломжийг алдсан Тахиа жилтнүүд энэ жил түүнийгээ үргэлжлүүлэх гэх хэтэрхий хичээсний хэрэггүй.

 

Нэгэнт хайраа олсон буюу дурласан бол энэ жил хэтэрхий мөрөөдөлд автахгүй бололтой. Ганц бие хүмүүс дотно харилцаа үүсгэж улмаар сүй тавьж, гэрлэх тухай бодно. Гэрлэсэн хайрын харилцаандаа сэтгэл хангалуун байна. Харин энэ онд эрүүл мэндэдээ анхаарах хэрэгтэй. Гэмтэж бэртэхээс болгоомжил. Гэр бүл, ахмад настануудынхаа эрүүл мэндэд анхаарахын хажуугаар эрсдэлтэй спортын төрлүүдээр хичээллэхгүй байсан нь дээр.



1-hulgana0-middle
Нохой жилтнүүдэд гайхмаар сонин үйл явдлууд цөөнгүй тохионо

Энэ жилийг гайхмаар сонин үйл явдлын дунд өнгөрүүлэх нохой жилтнүүд эцэж цуцалтгүй их хөдөлмөрлөх бололтой. Гэвч тэд сэтгэл ханахгүй Хичээн хөдөлмөрлөсөн ч хүлээж. төлөвлөснийхөө цаана гарахад болоогүй санагдана. 2013 онд нохой жилтнүүдийн албан тушаал, мөнгө, хайр дурлалын аз одыг ивээх болно. Дорнын зурхайн таван махбодийн онолоор нохой шороон мах бодитой, могой гал махбодитой. Гал шороог хамгаалах тул нохой жилтнүүд энэ онд албан тушаал ахих, өсөж дэвжих боломжтой.

 

Саад тотгор тохиолдсон ч тусламж дэмжлэгээр тасрахгүй. Харин урлагийн салбарт төдийлөн амжилт харагдахгүй байна. Мөн маргаан зөрчил гарч болзошгүй. Ялангуяа, ажлын байранд атаархал, зөрчил гарах тул үг хэлээ хянаж даамжрахаас нь сэргийл. Хууль шүүхийн байгууллагаар асуудал шийдүүлэхэд хялбаргүй байна. Мөнгө санхүүгийн байдал алаг цоог байна. Тиймээс боломж гарч байгаа эгзэгтэй агшинг алдах хэрэггүй.

 

Зарим үед санхүүгийн хямрал тохионо. Тиймээс санхүүгээ тогтвортой хөтлөх урт хугацааны ухаалаг төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Хууль эрх зүйн асуудалд орооцолдох хэрэггүй. Санхүүгийн гарз хохирол амсах магадлалтай. Ганц бие хүмүүс нийгмийн идэвхтэй байж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд санаачлагатай оролцох нь сонирхол татсан хүмүүстэй танилцаж дотно харилцаа үүсгэх боломж гарна. 2013 он бол хайр дурлалд маш сайн жил шүү.

 

Харин нэгэнт ганхсан харилцааг эцэслэ. Эрчүүдэд хуучин харилцааг дуусгаж, шинэ харилцаа үүсгэхэд хялбаргүй байна. Эрүүл мэндийн хувьд архаг хууч сэдрэх магадлалтай. Анхаарал суларсан, хайхрамжгүй байдлаас осол гэмтэлд орохоос болгоомжил. Ер нь, өдөр тутам болон хөдөө аялалд явахдаа аюулгүй байдалдаа анхаар.


1-hulgana0-middle
Гахай жилтнүүд өөрийгөө захирч чадвал элдэв бэрхшээлээс сэргийлнэ

Могой жил гахай жилтнүүдэд тийм ч амар тайван жил болохгүй. 2013 онд найз нөхөд болон мөнгөтэй холбоотой асуудлууд их идэвхтэй байна. Гахай болон Могой 2013 онд дайсагналцсан байдалтай байх тул ажил алба тогтворгүй байна. Маргаан зөрчилдөөн их гарах тул тэвчээртэй хандах учиртай. Ийш тийш аялах, томилолтоор явах нь олонтаа тул тун завгүй байх нь.

 

Гэвч гомдоллох хэрэггүй. Хэрэв гомдолловол таны үүрэгт ажлыг хэн нэгэн нь булааж авахыг санаархана. Хамгийн гол нь тэвчээртэй байж ард нь гарна. Бусадтай харилцахдаа болгоомжтой хандаж, аль болох даруухан явах нь өлзийтэй. Мөнгө санхүүгээ арвижуулах бол гахай жилтнүүдээс ихээхэн тэмцэл шаардана. Хичээл зүтгэл гаргавал мөнгө олж чадна. Огт олж чадахгүй гэсэн үг биш шүү.

 

Бэрхшээл саад үүрдийнх биш. Танд бэлэн хоол энэ жил олдохгүй, заавал хичээл зүтгэл шаардана. Найз нөхдөөсөө туслалцаа хүсэхэд гэмгүй. Гэхдээ харамч зан гарвал нөхөрлөлд чинь сэв сууж магадгүй. Хайр дурлалын од гахай жилтнүүдийг эрхшээгээгүй тул нийгмийн харилцаа ядмаг байна. Тиймээс хайр дурлалын харилцаанаас ихийг хүсэх хэрэггүй. Харин аяллын од гийж байгаа тул шинэ хүмүүстэй танилцах боломжийг нээж байна.

 

Магадгүй та их холоос шинэ хайр дурлалыг олно. Хэрэв аз тохиовол хайр дурлалын асуудал тань таныг завгүй байлгана. Дөрөв, арав, оны сүүлээр та хайр дурлалд аз тохионо. Авто машин жолоодох үедээ анхаарал болгоомжоо сулруулах хэрэггүй. Ажлын дараа нойр сайн авч амарч бай. Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдах эрсдэл бий гэдгийг бүү март. Ажил амьдралаа зохицуулахад чинь урьдынхаас илүү ухаалаг шийдэл хэрэгтэй шүү.


Эх сурвалж: “Ганзам”