Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ЭМЯ-ны Нүүр ам судлалын салбар зөвлөлийн гишүүн Б.Өнөрбилэг, АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Анагаах ухааны доктор профессор Б.Батбаяр, тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ч.Гантөмөрийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Эрүүл мэндийн яамнаас 2021 онд 330 сумыг шүдний кабинеттай болгохоор бэлтгэл ажлыг хангаж буй. Ингэснээр Хөдөө, орон нутгийн иргэд шүдээ үзүүлэх гэж цаг хугацаа, зардал гарган аймгийн төв орж үзүүлдэг байсаа больж, оршин суугаа газартаа шүдний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авдаг болох юм.
“330 сум-330 шүдний кабинет” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд ажлын байр бий болно. Тэдгээр ажлын байранд шүдний эмчийн туслах бэлтгэх шаардлага үүсэж байна. Иймд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөө орон нутгийн боловсон хүчнийг сургалтад хамруулж, урьдчилан бэлдэх тал дээр ямар гарц, шийдэл гаргалгаа байгаа талаар санал бодлоо солилцов.
330 суманд шүдний эмнэлэгтэй болоход шүдний эмчийн туслах нэн шаардлагатай байгаа тул богино хугацаанд бэлтгэх, мэргэшүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэд ажлын байртай болохоос гадна аймаг, нийслэл явахгүйгээр цаг хугацаа зардал хэмнэж сумандаа шүдний эрүүл мэндийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэнэ.
Шүдний өвчлөл нь хамгийн их ачаалал өндөртэй тусламж, үйлчилгээнүүдийн нэг бөгөөд тус кабинетээр дамжуулан эрүүл мэндийн боловсрол, зөв дадлыг олгох ажлууд хийх юм гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл(6)
Shudnii emchiin tuslahaas iluutei odoo ajillaj bgaa shudnii emnelguud chini asar ondor unetei em emchilgee hideg bolson bgaag anhaarah tsag boljee. neg sghud avahad 100.000 myanga, neg emchilgee hiisen todii 20-30myanga boljee. bid chini tiim odor bur 20-30-aar ni shudend ogood bh bolomjtoi bololtsootoi bayan uls humuus bish dee. Araj denduu bnaa. Huviin emneleg, uilchilgeenii gazruudiin bolomjit jishig uniig esvel toroos togtooj ogohgui bol buh yumnii une osood bgaa shuu. Bas statistikiin too ch hudlaa bgaa shuu. Bidniig ulstorjij baih hoiguur buh yumnii une osson bgaa shuu bodooroi
Шүднээс гадна хүүхдийн эмчилгээг улс 100 хувь даадаг больёо , та нар сонгууль суртчалгаандаа төсвийн улсын өчнөөн мөнгө салхинд хийсгээд өнгөрдөг байхаа , өвчтэй хүүхдүүд хавдраар зөндөө үрэгдэж бна , цаашаа үхүүлсээр байх уу ???
330 kabinet arai ihedjee, toog n tsuuluud chanаrtai emlegiin uilchilgee heregtei bna
ulger
Шүдний эмч гэдэг маш дадлага туршлагатай байж хийдэг ажил. Сумын төвд нэг шинэ төгсөгч очоод будаа болгох нь дээ. Ядаж 3 сумын дунд 1 байх хэрэгтэй
sain chadvarlag emchiin bagiig huvaariin daguu sumdaar yavuuldag bolgoh, sumand chadvarlag emch togtoh ni yu l bol, tegeed ch tehnik tonog tuhuurumj baihgui