Санхүүгийн зохицуулах хороо нь валютын арилжааны үйл ажиллагаанд оролцогчдыг эрсдэлээс хамгаалах, төрийн зохицуулалтыг оновчтой болгох зорилгоор Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуультай нийцүүлэн Хорооны 2009 оны 28 дугаар “Валютын арилжааг цэгцтэй болгох зорилгоор зарим тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг батлан цаашид гадаад валютын арилжааг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий ББСБ эрхэлж байхаар зохицуулжээ.
СЗХ-оос “Тусгай зөвшөөрөл авсан санхүүгийн байгууллагын хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлан, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-д заасан шаардлагыг бүрэн хангаж, чанд мөрдөн ажиллах, тухайлбал харилцагчид гадаад валютыг худалдан авах, худалдах тухай бүр арилжааны баримтыг заавал үйлдэн нэг хувийг харилцагчид өгч, нөгөө хувийг санхүүгийн баримт болгон хадгалах, Хороонд бүртгүүлсэн орон тооны ажилтнуудаасаа гадна тусгай зөвшөөрөлгүй валютын арилжаа эрхэлж байгаа иргэдийг ажиллуулахгүй байх, тэдгээр иргэдийн хууль бус үйлдлийг өөгшүүлэн ажлын байраа түрээслүүлэхгүй байхыг мэдэгдэж байна” хэмээжээ.
Мөн Валютын зохицуулалтын тухай хуулийн 5.6 /валютын арилжаа хийх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн бэлэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтооно/-д заасанчлан валютын ханшаа тогтоохдоо зах зээлийн бодит эрэлт, нийлүүлэлт дээр үндэслэх, ханшийг хэт хөөрөгдөхгүй байхыг анхааруулсан байна. Хэрвээ гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд дээр дурьдагдсан зөрчил дутагдал илэрч, хууль, журам зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах аж.
Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр Төмөрчний гудамж /Найман шарга/, Ард кино театр болон Цэцэг төвийн орчимд гадаад валютын арилжаа эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллагуудын нэр, хаяг, утасны дугаарыг дараах хүснэгтээс харна уу /2013 оны III улирлын байдлаар/


Эх сурвалж:
Сэтгэгдэл0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)