Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан 2021 оноос хойш уг албан тушаалаа хашиж, төрийн санхүү, төсвийн бодлогыг хариуцан ажилласан. Энэ хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсныг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч хүнд үеийг зөв удирдах чадамж, ухаалаг шийдвэрийн дутагдал улс орны эдийн засгийг улам дордуулсан гэх шүүмжлэл үнэний ортой.
Инфляц, ам.долларын ханш, өрийн өсөлт — хямралын гурвал
Б.Жавхлангийн бүрэн эрхийн хугацаанд:
Инфляц 16–18 хувьд хүрч, хүнсний болон өргөн хэрэглээний үнэ өдөр өдрөөр нэмэгдэв.
Төгрөгийн ханш суларч, 2020 онд 2,800 орчим байсан ам.долларын ханш 2024 оны дунд гэхэд 3,500 төгрөгт дөхсөн.
Төсвийн алдагдал жилээс жилд нэмэгдэж, гадаад өр шинэ түвшинд хүрлээ. 2024 оны байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 36 тэрбум ам.долларт дөхөж байна.
Ийнхүү эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бүхэлдээ сулран, өрх бүрийн амьдралд дарамт үүсгэсээр ирлээ.
Хямралын үед зохистой бодлого үгүйлэгдсэн үү?
Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн үед дэлхийн ихэнх орон санхүүгийн бодлогоо тэлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг сэргээхэд чиглэсэн байхад, Монголд татвар нэмэх, зардал танах, мөнгөний хатуу бодлого баримтлах чиглэл давамгайлсан. Үүний улмаас аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, иргэдийн хэрэглээ хумигдан, эдийн засаг бодитоор хасах өсөлттэй, зогсонги байдалд орсон.
Түүнчлэн түүний үед боловсруулсан “Шинэ сэргэлтийн бодлого” нэртэй хөтөлбөр хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн татаж чадалгүй, бодит дэмжлэг багатай хэрэгжсэн.
Алдааг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцлага хүлээдэггүй тогтолцоо
Б.Жавхлан улс орны сан хөмрөгийг удирдаж байхдаа гаргасан бодлогын алдаа, цаг үеэ буруу үнэлсэн шийдвэрүүдийг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал бүрэн харуулж байна. Гэсэн ч түүний зүгээс буруу шийдвэрийнхээ төлөө хариуцлагаа хүлээх тухай ганц ч мэдэгдэл, үг гаргаж байгаагүй. Уг нь парламентын хяналт, иргэний шахалт дор ийм хэмжээний албан тушаалтанд хариуцлага тооцох нь хэвийн үзэгдэл байх ёстой. Иймээс ч Сангийн Сайд Б.Жавхланд хариуцлага тооцох аль хэдийн болсон юм биш үү?
М.Чой
Сэтгэгдэл18
Долир луйварчин анх гарахдаа Хүрэлсүх Данх нарт маш их хэмжээний мөнгө атгуулж дархлагдсан гэж МАНынхан өөрсдөө ярилцдаг
Данх бол ямар ч хамаагүй, угаасаа л Хүүктэй нэг нутаг гэж анх улстөрд орж ирсэн л дээ энэ Жавклан бол
Монголын улс төрчдөд ард иргэдээ ядуурлаас гаргаж арай илүү сайхан Монголыг бүтээх сэтгэлтэй тийм хүмүүн байдаггүй юм байх даа.
Жавхлан одоо болно мөнгөний боолчлолд хэтэрхий орсон учир цааш амьдрах хэрэггүй, болно.
Сангийн сайдын бодлого ерөнхий сайдаас л шалтгаалдаг юмлдаа, уул нь. Тэр оюунэрдэнэ гэдэг нөхөрт учир бн. Жавхлан оюунэрдэнийг сөрж зогсоогүй, аялдан дагаснаараа буруутай. Одоо тэр нямбаатарын урд өмнө бгаагүйгээр их хэмжээний мөнгийг цацаж тоглож идэж бгааг харахад оюунэрдэнэ нямбаатар 2 өсөхийн өлөн аймар бжээ. Засагт атгуулснаар өлсгөлөн чоныг хоттой хонинд оруулсантай адил юм болж. Одоо энэ нямбаатарыг яагаад зогсоож чадахгуй бнаа.
Гишүүн Б Энхбаяр энэ хүний авлигын талаар хангалттай нотлох баримттай шүгэл үлээгээд л байсан шүү
Одоо наа хоёр чинь нэг тал болчихсөөн. Хүүк ба ЭмСиЭс гэдэг бүлэглэл засгийн эрхийг зохион байгуулалттайгаар авчихаад одоо үлгэн салган үлбийгээд засаглаж байгаашд. Монгол Улсын хөгжил л хэдэн жилээр ухарч байна
Хүрэлээ байгаа цагт буухгүй шүү дээ хө
Гэдсээ илээд хэвтэж байгаа Хөлсний бичээчид шударга ажиллаж байгаа төрийн түшээдийг элдвээр харлуулахыг оролдох юм. Тэднийхээр бол хуйвалдаж иддэг хүн л хэрэгтэй бололтой.
mongol banknii terguun, sangiin said hoyor mash hariutslagagui bgaa gedgiig engiin irged bugd harj bgaa. hyatad orost bol yal avah bsan bh, busad ulsuudad oorsdiin huselteer ogtsroh blaa. mongold bur dahin tomilogdood shagnuulaad yavj bdag shuu
Монголын тер, улс бухэлдээ сенечихсен байхад наад муу пацантайгаа хэруул хийх утга бна уу!!! Харин Монгол гээч эх орноо яаж аврах асуудлаар л яриа хийх нь дээр бололтой. Энд пост бичдэгчууд "ЭХ ОРОН", "УЛС" 2-оо ялгах ухаангуй юмнууд бололтой.
Сонин гүтгэлэг, - ЗГ дэргэдэх өөрийн тэргүүлэх э/з-дыг балай гэх, - дэлхийн э/з-ийн чиг хандлага заавал 100% жоохон э/з тохирч байх ёстой гэх. - үйлдвэр хөжихгүй байгааг дуугүй байх, хөрөнгөтөн нарт татварын мөнгөнөөс их өгөхгүй байна гэж гонгинох.. за за уншихад ч бөөлж хүрэх.
Банкны хүн улсын төсөв удирдаж чадахгүй гэдэээ энэ хүн харууллаа. Иймээс хариуцлага тооцож ,үтэр түргэн зайлуул.
Жавхлан ганцаараа огцрох ч хангалтгүй, Хүүкзийн тавиужл Зандка бол Оюунэрдэнээс хол дутуу чадваргүй баачка гэдэг нь өдөр өнгөрөх тусам тодорхой болж байна. Баялгийн сан, Хууль бус хөрөнгө хураах хууль, Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ын төслүүд хаачив? Сүүлийн хэдэн жил гадаад дотоод бөөн хэлцэл яриа хийж арайхийж хөдөлгөхөөр болсон маш олон том төсөл нам гацчихлаа. Зөвхөн үүнийг гацааж царцаасных нь төлөө Зандангийн засгийг Хүүктэй нь хамт зайлуулах хэрэгтэй.
Сүүлийн хэдэн засгийн газар дамнан суусан, улс орон ард түмний төлөө ажиллах хүсэл сонирхолгүй, хувийн эрх ашиг, аж ахуйгаа тордсоор байгаа хоёр эвгүй сайд байна. Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн Улсынхаа эмзэг, дорой эдийн засгийг бүр сөхрүүлэх арга замыг хайж олж, түүүнээ хэрэгжүүүлсээр байгааг түмэн олон мин харж л байгаа. Харин эрхэм ерөнхий сайд маань юу бодож байгаа болдоо.
Яг онохыг онол гэнэ
Нялуурахгүй шууд дуранд нь сум зоо ард түмэн минэээ
HUrelsuhiin l hun bol hench baisan baij l baidag arai lbish baina ene mngl