
Голомт банкны сонгогдсон картаар Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын “Линк” бизнес танхимаар үйлчлүүлээд буцаан олголт авах урамшуулал 2023 оноос эхлэн 3 дахь жилдээ хэрэгжиж байна. Бид хэдхэн сарын өмнө Universe шинэ концепцийн картаа зах зээлд амжилттай нэвтрүүлсэнтэй холбоотойгоор “Линк” бизнес танхимд үйлчлэх буцаан олголттой урамшууллын нөхцөлд өөрчлөлт орууллаа.
Энэхүү урамшуулалд Монголын анхны VVIP зэрэглэлийн карт болох Голомт банкны World кредит карт 100%-ийн буцаан олголт авах нөхцөлтэйгөөр шинээр нэмэгдэж байна. Үүнээс гадна World кредит карт эзэмшигч нь өөрөөсөө гадна +1 хүний хамт бизнес танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй боллоо.
Сэтгэгдэл0