sonin.mn

Торгоны замын загварын 7 хоног, Азийн хүүхдийн моделийн тэмцээн, Азийн Супер моделийн тэмцээн, Торгоны замын гоо бүсгүйн тэмцээн долдугаар сарын 24-29-ны хооронд БНХАУ-ын Хужао хотод зохион байгуулагдлаа. 


Тус загварын 7 хоногийн шилдгийн шилдгээр Монгол Улсыг төлөөлөн оролцсон Б.Номин-Эрдэнэ тодорч, “Азийн Супер Модель” боллоо. Тус тэмцээнд анх удаа Монгол модель Азийн Супер Моделийн тэргүүн байрны шагнал авч байгаа юм. Түрүүлсэн модель олон улсын загварын агентлагтай хамтран ажиллаж брендийн нүүр царай болон ажиллана. 


Харин загварын 7 хоногийн хүрээнд зохион байгуулагдсан Азийн хүүхдийн моделийн тэмцээнд 300 гаруй хүүхдүүд оролцсон бол Монгол Улсаас 5-14 насны ангилалд нийт 6 хүүхэд оролцлоо. Тус тэмцээнд  


- 9 настай Б.Марал насны ангилалдаа Тэргүүн байрны эзэн болсон бол 

- 6 настай Б.Сод-Амирлан "Өсөх Ирээдүйтэй модель",  

- 7 настай Ө.Энгүүн "Шилдэг стиллэг модель", 

- 9 настай А.Итгэлсаран " Шилдэг загварын тайзны үзүүлбэр ", 

- 13 настай Б.Мишээл " Шилдэг загварын үзүүлбэр" , 

- 14 настай Б.Урангоо " Шилдэг Моделийн Дэд байрын шагналуудын эзэн боллоо. 


Мөн багын төрөлд манай улсын баг 2-р байранд оров. Харин “Торгоны замын Гоо бүсгүй”-н тэмцээнд 2012 оны Мисс А. Уянга тэргүүн байр, Дэлхийн төлөөлөгч, Шилдэг модель, Солонгосын Wellance гоо сайхны брендын Хятад дахь нүүр царайгаар тодорсон юм.

Торгоны замын загварын 7 хоногийн хамгийн чухал хэсэг бол Азийн супер Моделийн тэмцээн юм. Тус тэмцээнд сонгогдсон моделиуд олон улсын алдартай брендийн хувцасыг амилуулж тайзнаа алхдагаараа онцлог юм.


Азийн Супер Моделийн тэмцээнд 59 модель оролцлоо. Манай улсаас: 


- Эрэгтэй модель А.Дүүрэнбилэг топ 10 модель,  

- А.Индра Фотожинк модель,  

- Н.Энхриймаа Дэд байр шагналуудын эзэн боллоо.