
Жил бүрийн Наадам бол монголчуудын үндэсний бахархал, өв соёлын илэрхийлэл бөгөөд бидний түүх, уламжлалыг дэлхийд сурталчлах онцгой боломж юм. Гэсэн хэдий ч Наадмын нээлтийн үйл ажиллагаа жилээс жилд ижил төстэй өнгө аяс, хэт урт хөтөлбөртэй болж, үзэгчдийн сонирхлыг хангалттай татахаа больсон гэх шүүмжлэл нийгэмд газар авсаар байна.
Тиймээс энэ уламжлалт баярын нээлтийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор гадаадын мэргэжлийн найруулагчаар хийлгэж үзэх цаг нь болсон юм биш үү?
Дэлхийд Монголыг хэрхэн харуулах вэ?
Гадаадын туршлагатай найруулагчид Олимпын наадмын нээлт, томоохон соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан арвин туршлагатай. Тэд олон орны соёлыг хүндэтгэх, орчин үеийн техник технологийг ашиглах, богино хугацаанд өндөр сэтгэгдэл төрүүлэх чадвартай. Хэрвээ бид Монголын түүх, өв соёлыг тэдний мэдрэмж, уран сэтгэмжээр харуулж чадвал Наадмын нээлт дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татах, жуулчдын сонирхлыг өдөөх гайхалтай хөтөлбөр болж чадна.
Үндэсний агуулгыг орчин үеийн хэлээр
Наадмын нээлт бол зөвхөн дотоодын шоу биш, харин улс орноо гадаад ертөнцөд таниулах цонх юм. Бидэнд үндэсний өв соёл, домог түүх, бахархалтай туульсын агуулга бий. Харин эдгээрийг илүү өнгө төрхтэй, орчин үеийн хэлээр дэлхийд ойлгомжтойгоор хүргэх уран бүтээлчийн хараа, найруулга л дутуу байна. Энэ орон зайг гадаадын найруулагч нөхөж чадна.
Хамтын бүтээл бол хамгийн хүчтэй
Мэдээж хэрэг гадаад найруулагч Монголын уламжлал, түүхийн нарийн нюансыг төгс ойлгохгүй байж мэднэ. Гэвч тэрээр Монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллавал илүү шинэлэг, дэлхийд ойлгогдох, сонирхол татсан бүтээл төрнө. Энэ бол соёлын хамтын ажиллагааны сайн жишээ болохын зэрэгцээ залуу уран бүтээлчдэд ч олон улсын тавцанд гарч ажиллах боломж нээгдэх юм.
Эцэст нь наадмын нээлтийг гадаадын найруулагчаар хийлгэх санаа бол үндэсний өв соёлоо гадаадын хүний гарт өгч байна гэсэн үг биш. Харин ч бидний түүх, бахархлыг дэлхийд илүү өргөн хүрээтэй таниулах стратегийн алхам. Хэрвээ бид өөрсдийгөө олон улсад үнэлүүлэхийг хүсэж байвал өнөөдрийн хэв маягаас арай өөрөөр сэтгэж, зоригтой алхам хийх хэрэгтэй. Тиймээс ганц удаа ч болов Наадмын нээлтийг олон улсын түвшний мэргэжлийн багтай хамтран хийлгээд үзье.
Д.Пунсалдулам
Сэтгэгдэл63
Mash zuv!
Дэлхий үзэх гээд бгаамуу өөрсдөө үзэхиймуу? Ямар олимп бишдээ. Хэдэн жуулчинг эс тооцвол чи бид хоёроос өөр хэн ч тоож үзэхгүй. Тэр дэлхий чинь ямар хамаа бна. Дургүй бол солонгос драмаа үзээд хямраад сууж бай!!!
Маш буруу. Та нар тэгээд үзээрэй. Тэдний найруулсан хөтөлбөрөөс алуурчин Чингис, урвагч Богд хаан, эсэргүү Сүхбаатар жанжин гэсэн далд мессежийг нүдээрээ авах аюул бий.
Олон юм гуцалгүй хэдэн хүүхэд залуучуудад хариуцуулчих.
битгий солиор.өв соёлоо усгуулах нь уу.наранбаатрарыг л болиул .далийгаад явчих юм хулгайчууд
наадам бол жуулчдад зориулсан шоу биш.өмхий хужаа юугаа хуцаад байгаа юм бэ.хэзээ ч зөвшөөрөхгүй.дэлхийд үзүүлэх гэж наадам хийдэггүй.монгол хүн монголчууд эрийн гурван наадмаа хийсээр ирсэн хийх ч болно.харин явуулын хүмүүс үзвэл үзэг үгүй бол тэр.ёстой падлий байхгүй шүү.аажмаар усгах бодлого орж ирж байх шив.
хуцдаг халтар вэ хол очиж хуц
Mash zuv!
Маш буруу. Та нар тэгээд үзээрэй. Тэдний найруулсан хөтөлбөрөөс алуурчин Чингис, урвагч Богд хаан, эсэргүү Сүхбаатар жанжин гэсэн далд мессежийг нүдээрээ авах аюул бий.
Demjij bn.
Маш буруу. Та нар тэгээд үзээрэй. Тэдний найруулсан хөтөлбөрөөс алуурчин Чингис, урвагч Богд хаан, эсэргүү Сүхбаатар жанжин гэсэн далд мессежийг нүдээрээ авах аюул бий.
хүнд үзүүлэх гэж наадамладаггүй .эрийн гурван наадам бол монголчуудын баяр.явуулынхан замаас үзвэл үзэг үгүй бол албадахгүй.монгол хүнд зориулсан баяр наадам юм
Ичиж амьдар
Зарим Олимпийн нээлтүүд бол хүүхэд нохойн тоглоом шиг хулхи хуурамч хог новш байдгийг бид нар зөндөө харсан.
Наадмын нээлтийг хятад монгол компанийн эзэдүүд бас хэдэн жуулчид л үздэг. Жирийн монголчууд орох эрхгүй. Учир нь цөөхөн хүний суудалтай тул билет нь зөвхөн хятад монгол компаний захирлууд л үздэг. Ер нь наадмын нээлтийг үзэж байхад монгол царайтай хүмүүс цөөнх нь байдаг юм билээ. Төв цэнгэлдэхийн наадам жил бүр монголчуудаас улам л холдсоор байгаа. Жирийн монголчуудад түй ч хамаагүй эд болсондоо. Яахав гэртээ зурагт шагайгаад л суудаг болж байна даа. Социализмын үед улаанбаатарт 150 мянган хүн амьдардаг байхад төв цэнгэлдэхийн наадмыг хүн бүр үзэж болдог байлаа. Сайхан ч цаг байж дээ
Зүүдэлж өгөх юмаа нээрээ
Социализмын үед зөвхөн том ойгоор буюу таван жилдээ нэг удаа л том үзүүлбэр тоглуулдаг байсан. Ингэж жил болгон хачин сонин үзүүлбэр гээч юм хийж байгаагүйш дээ. Одоо гадаадын жуулчид болон хятад монгол компаний захирлуудыг зугаацуулж хөгжөөх гээд ийм нэг элэг бөөр сугалчихмаар хачин юм тоглодог болсон ш дээ
Энэ олон найруулагч нар мэргэжилдээ муу юмаадаа
Үгүй
Маш буруу Пунсалдулам хчтад өьөр монголчуудыг урих санаатай байна Наранбааиараас илүү монгол зан заншлаа мэдэх найруулагчид баыгаа шүү
Нөгөө монголчууд чинь наадмын нээлтээ хийж чадахгүй гадаадын хүнийг урьж хийлгүүлж байна гээд бөөн доог болно до ! Тэгэж доог болсоноос найруулагч нараараа ээлжилж хийлгүүлээд үз ! Заавал Наранбаатар Сосорбарам Данхын ах Домбо нараар хийлгүүлэхээ боль ! Яахав гадаадын хүнээс зөвлөгөө авч болох юм !
Хятадуудаар заалгаад хятадын туг барьсан гамингуудын үзүүлбэр үзэх юм биз дээ. Пунсалдулам гэгч чинь Өвөр монголчуудын наадам шиг юм хийж алхам алхмаар өвөрлөгчидтэйгээ ханьсах нэрээр хужаад уусгах санаатай тагнуул бололтой.
Далчигнасан тэнэг юмнууд л гадаад2 гэж чарлах юм
Маск продакшны Баярмагнайд нэг өгөөд үзвэл яасан юм бэ?
Тэр бол улаан адгуус ! Хэрэггүй !
Юу гээд элийрээд бнаа. Ухаан санаа чинь эрүүл үү?
Нэг цаг үзээд л өнгөрөх юманд юун ч сүртэй юм бэ дээ. Ямар хөгжил цэцэглэлт, төсөл төлөвлөгөө биш. Монгол үндэстний юмыг монгол хүн л хийж чадна шдээ. Хүн болгон санаанд орсноо бурж байдаг цаг ирж дээ. Яваандаа засаг төрийг гадаадынхнаар удирдуулья гэх вий. Чи Японд, Америкт, Хятадад, Үгүй ядаж Өвөр Монголд очоод баяр наадмыг чинь би найруулаад өгье гээч.
манай найруулагч нэртэй хэдэн ацнууд юу ч чадахгүй юм аа, гадаадаас хүн урьсан нь дээр
Хүннүгийн боолчлол хятадын боолчлолоос илүү хүнлэг байж уу. Киног нь үзэж, түүхээ уншихаар тийм дүгнэлт төрлөө
Дэлхийн бүх үндэстэн хүннүгээс гаралтай гэж хегель бичсэн байдаг
Гадаадын хүн гэхийн оронд байр саваа томруулж олон хүнд хүртээмжтэй үзүүлэх арга хэмжээ авах цаг нь болсон. Ихэнх нь санаа байсан ч орж чадахгүй, зурагтандаа л найдаж суух болоод удаж байна. Мөн Монголчууд өөрсдөө найруулж түүхэн он дарааллаар жил бүр сэдвээ өөрчилвөл илүү сонирхолтой болох юм.
Гадаадын хүн гэхийн оронд байр саваа томруулж олон хүнд хүртээмжтэй үзүүлэх арга хэмжээ авах цаг нь болсон. Ихэнх нь санаа байсан ч орж чадахгүй, зурагтандаа л найдаж суух болоод удаж байна. Мөн Монголчууд өөрсдөө найруулж түүхэн он дарааллаар жил бүр сэдвээ өөрчилвөл илүү сонирхолтой болох юм.
Зөв. Дэлхийн нүдээр харъя.
Юу солиороод байнаа
Энэ хэдэн солиотой эрх мэдэлтнүүдийг хорих цаг болж
БҮҮ ЭРГҮҮТ!!!!
БҮҮ ЭРГҮҮТ!!!!!!!
Аргаа барсан хүний л үг бна шд. Байгаа монгол найруулагчид нь барахгүй бгаа нь үнэн шд. Жилийн жилд. Өнгө өнгийн дээлтэй хүмүүс талбайгаар нэг эрээлжилдэг. Өнөөл дуугаа нөгөө л хүмүүс нь дуулдаг. Дуусдаггүй урт урт шүлэгнүүд уншдаг, хөгждөггүй нээлтийг хэдэн жил үзэх вэ?
Unen shuu.
Ёстой дэмий санал байна.Гадаад гэхээр л сайн байдаг юм уу.Ямар тэнэг хүний санаанд ийм бодол төрдөг байнаа.Гадаад руугаа яв
аргаа бараад л хэлж бна ш дээ, манай найруулагчид юу ч уншдаггүй, кругозор муутай хэдэн тэнэг архичид бдаг ш дээ
Iikkiioo
Ардын жужигчин Мэндбаяр гуайг нэг залуу нуруун дээрээ суулгачихсан наадмын талбайн дундуур алхаад л байсан зайлуул
Гадаад гэдэг нь хужаа л гэсэн үг байх даа!
ЭХЛЭЭД ДЭЛХИЙД ҮЗҮҮЛЭХ СТАДИОНТОЙ БОЛМООР ...ДАРАА НЬ БОЛ ЮМ ЯРЬЖ БОЛНО Л ДОО....
Estoi zov shuuuu demjij bnaaaa
За тэгээд баахан хужа оруулж ирээд Монголд алдах гэж байган одоо барилагын карказ угсардаг 50-60 хүний бүрэлдэхүүнтэй 2 барилгад байнга Улаанбаатард байдаг гэж байган улс үндсээ бодохгүй юум да
Gadagshaa mungu urban sh dee malnuudaa
Нэг наадмын нээлт хаалтыг найруулах хүн Монголд маань байлгүй яахаа дээ. Гол нь хүнээ зөв сонго.
Тэгье! Хятадуудаар хийлгэе!!! ККК
Багахан солиороорой! Жүжигчин, найруулагч Тамиртай хамтрагч залуучуудаар найруулуулаад, залуу хүмүүс хэрхэн чаддагыг нүд сэтгэлээрээ мэдрээч!! Аль болох мөнгөний урсгалыг гадагш нь гаргах гэж бодох болоо юу? Болиорой
Манай өв соёлыг мэдэхгүй хүнээр хийлгээд хэрэгтэй байх
Манай өв соёлыг мэдэхгүй хүнээр хийлгээд хэрэгтэй байх
Монголоо мэддэг нь чадахгүй байгаа юм чинь мэддэггүй нь холион бантан болгож шүү
Ёстой бага гажигтаарай. Монголд хийж чадах хүмүүст нь эрхийг нь өгөхгүй байж одо бас гадаад хүн гэнэ шүү. Үндэсний дархлаа энэ тэр нь хаашаа далдарчихсан юм бэ. Мөнгө идэх аргаа л олж ядах юм.
Ёстой бага гажигтаарай. Монголд хийж чадах хүмүүст нь эрхийг нь өгөхгүй байж одо бас гадаад хүн гэнэ шүү. Үндэсний дархлаа энэ тэр нь хаашаа далдарчихсан юм бэ. Мөнгө идэх аргаа л олж ядах юм.
Эргүүтээд байгаарай аа! Гадаад гээд л далжигнахаа боль! Наранбаатараас өөр Монгол найруулагч байдаг шүү!!!
Болж үз.
Болж үз.
Ямар олимпийн наадам бишдээ . Зүгээр л Монголчуудын наадам ш дээ . Монголын наадмыг Монголд нь үлдээ л дээ . Хэдэн жуулчдад Монгол наадмыг өгч яах гээд байгаа юм бэ . Харин дахин Наранбаатар гэдэг хүнийг энэ зүгрүү дахин бүү ойртуул . Тэр зүгээр юугаа ч хамаагүй зажлаад байж байг . Гурваас таван найруулагчийг баг болгож ажиллуулах хэрэгтэй юм бна лээ шүү . Нэг хүн олон найруулахаар агуу ихийн дэмийрээд болдог нь энэ жил нотлогдсон . Наадам гэхээсээ илүү мөнгөн дээр нь ажиллах сонирхолтой болчихдог юм бна лээ шүү
Ямар олимпийн наадам бишдээ . Зүгээр л Монголчуудын наадам ш дээ . Монголын наадмыг Монголд нь үлдээ л дээ . Хэдэн жуулчдад Монгол наадмыг өгч яах гээд байгаа юм бэ . Харин дахин Наранбаатар гэдэг хүнийг энэ зүгрүү дахин бүү ойртуул . Тэр зүгээр юугаа ч хамаагүй зажлаад байж байг . Гурваас таван найруулагчийг баг болгож ажиллуулах хэрэгтэй юм бна лээ шүү . Нэг хүн олон найруулахаар агуу ихийн дэмийрэл болдог нь энэ жил нотлогдсон . Наадам гэхээсээ илүү мөнгөн дээр нь ажиллах сонирхолтой болчихдог юм бна лээ шүү
Ямар олимпийн наадам бишдээ . Зүгээр л Монголчуудын наадам ш дээ . Монголын наадмыг Монголд нь үлдээ л дээ . Хэдэн жуулчдад Монгол наадмыг өгч яах гээд байгаа юм бэ . Харин дахин Наранбаатар гэдэг хүнийг энэ зүгрүү дахин бүү ойртуул . Тэр зүгээр юугаа ч хамаагүй зажлаад байж байг . Гурваас таван найруулагчийг баг болгож ажиллуулах хэрэгтэй юм бна лээ шүү . Нэг хүн олон найруулахаар агуу ихийн дэмийрэл болдог нь энэ жил нотлогдсон . Наадам гэхээсээ илүү мөнгөн дээр нь ажиллах сонирхолтой болчихдог юм бна лээ шүү
Гарал угсаагаа мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин