Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит болгов хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Г.Отгонбаяр мэдээллээ.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын 333 дугаар тогтоолын хүрээнд олон төрлийн ажил зохион байгуулж байгаагийн нэг нь энэ юм.
Мөн хуралдаанаар Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Нацагдоржийн нэрэмжит болгов. Н.Нацагдорж нь 1954 оноос Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод туслах машинч, Сайншанд өртөөнд машинч, Сүхбаатар өртөөний депогийн дарга, Улаанбаатарын депогийн засвар хариуцсан орлогч дарга, Төмөр замын ТМС-ийн орлогч захирал зэрэг албанд 37 жил ажилласан аж.
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
МАШ ЗӨВ. АРДЧИЛАГЧИД ОДОО АТААРХАЖ УНГАС АЛДАЖ ЭХЛЭЭРЭЙ
UURHAIGAAR NERLEED BAIH DAA YAHAV DEE, MALNUUDAA.
Цэдэнбалаар овоглох яах вэ, тэр хуйвалдаанаар хулгайлсан 49%-ийг буцааж аваад 100% төрийн өмчид байлгах ёстой.
Оросын нэг олгархийн хувийн кампанд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг монголын ХХК худалдан авч болохгүй гэж үү. Оюутолгойг МАН гадаадад худалдаж байхад, АН гадаадад алдсан өөрийнхөө үйлдвэрийн 49%-ийг эх орондоо авчирч байгаад баярлахын оронд "шалга" гэж хүний сэтгэл гаргаж байгааг юугаар тайлбарлах болж байна Монголчуудаа. Эх орондоо 100% байна гэдэг чинь болоо бусуу.
Юу Цэдэнбал вэ. Энэ хүн чинь Монголын газар нутгийг Орсуудад зарсан хүн шүүдээ. Худлаа гэвэл Өөрийхөө төрсөн нутаг Давст уулыг Орсын нутагт оруулж, өөрөө оросд төрсөн хүний дүр эсхэн орос авгай аваа биздээ. Төр улсыг 40, 50 жил самардсан хүн. Тэр үед МАХН-ыг тэргүүлж олон алдаа завхарал,хэлмэгдүүлэлт хийж үе тэнгийхнийгээ бөөн бөөнөөр нь хэлс хэрэгт тулган зовоож байсан хүнийг тэнгэрт тултал магтаж байдаг нь "коммунист" арга дахин сэргэж байгаад ард түмэн зэвүүцэж байна. Энэ хүнээс болж Монгол улс өөрийн түүхгүй болж оронд нь МАН-ын түүх үздэг байсан он жилүүдээ мартсан бололтой. 1990 онд ю.Цэдэнбалтайгаа хамт МАХН,МАН татан буугдаж, өндөр алба хашиж байсан хүмүүстэй нь ард түмэн тооцоо бодох байсан юм. Одоо ч хожигдох юмгүй л дээ.Тэр үеийн Европын туршлагыг хэрэгжүүлээгүйгээс Монгол улс 1980 он луугаа буцаж орлоо шүү. Туршлага хэзээ ч оройтохгүй шүү.