sonin.mn
УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын 2016 оны сонгуульд Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам, Эх Орончдын Нэгдсэн Намын "Эх орончдын Нэгдсэн эвсэл"-ээс нэр дэвшиж буй билээ.
 
Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой гомдол СЕХ-нд иржээ. Тодруулбал Дархан -Уул аймгийн Дархан сумын иргэн С.Наранцэцэг, Б.Цэрэнбадам нар түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр 31 хуудас баримт ирүүлсэн тул СЕХ уг материалуудыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. ЦЕГ -ын холбогдох эх сурвалж энэ тухай :  “УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой гомдол өчигдөр ирсэн. Манайхаас харьяалал тогтоогоод өөр газар руу шалгуулахаар шилжүүлнэ”  гэв.Хэрэв С.Ганбаатар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь илэрвэл СЕХ түүнийг УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчийн статусыг хүчингүй болгож, хасах аж.
 
 
 
П.Мандах